Монгол Үндэсний баяр наадмаа есөн хоногийн турш бүх нийтийн амралт болгон тэмдэглэж өнгөрөөлөө. Бүх нийтээр амарч эхэлсэн өдрөөс л Хөвсгөлийг зорьсон аялагчдын цуваа тасарсангүй. Хөвсгөл аймагт дэлхийн хамгийн эртний 17 нуурын нэг байдаг нь Хөвсгөл нуур. Хоёр сая гаруй жилийн настай, 381 километр квадрат усны нөөцтэй уг нуур Монгол Улсын нийт цэнгэг усны 70 хувийг эзэлдэг бол дэлхийн нийт цэнгэг усны 0.4 хувьтай тэнцдэг. Магадгүй ийм ч учраас аялагчдын анхаарлыг хамгийн түрүүнд татна. Гэхдээ хүн бүр заавал Хөвсгөл нуурыг зорино гэсэн үг биш. Зэргэлдээ байгаа Туулын салаанд орж, аль эсвэл хотоос гарч, хол замд гарахыг хүсвэл Орхон, Ховд, Сэлэнгэ, Хэрлэн гол, түүний салаагаар аялах. Үүнээс жишээ аван харж үзвэл монголчууд усаа дагаж, аялах, нүүдэллэх нь их. Яах вэ, хөдөө, орон нутгийн айл байсан бол малаа хужирлаж, усанд оруулахаар ойрхон нүүж, зусна. Магадгүй зуны дэлгэр цаг ирэхээр ус барааддаг нь нүүдэлчин сэтгэлгээнээс “үндэслэсэн” зүйл байж болох. Тэгж л цөн түрэх үеэс эхэлсэн ус үзэх хүслээ дарж авдаг юм болов уу.
Улаанбаатар хотоос майхан, мишокоо бариад гарахад л амралт, зугаалгыг мэдэрч болохоор үзэсгэлэн хүлээж буй. Хотоос гарсан ч нэг хэсэгтээ л Туул голын сав газраас холдохгүй, усаа л дагаж аялах. Туулын сав газар дууссан ч цааш нь үргэлжлүүлээд л дахин гол, нуурууд “хүлээх” аж. Магадгүй нэг талаараа монголчууд усаа дагаж, аялдаг бус ус нь монгол хүнийг “дагадаг” байх. Хэрэв тийм гэж үзэхэд “Ус дагаж амьдрал” гэдэг шиг ус бидэнд “хайртай” болж таарах. Харин монголчууд усандаа “хайргүй”.


Ус дагаж, аялах монголчууд усандаа арай л “хайр гамгүй аашилна”. Холын замд явсан тоос, шороотой автомашинаасаа усанд оруулж, зогсоож байгаад л угаачихна. Мөн яаруу, сандруу үед усан дотроо бие засчихдаг гэх. Хамгийн сүүлчийн мэдээллээр л гэхэд Хөвсгөл аймгийн Байгалийн цогцолборт газрын Хатгал нэвтрэх цэгээр баяр наадмын өдрүүдэд 25 мянга гаруй дотоодын аялагч, амрагч нэвтэрч, 8500 гаруй тээврийн хэрэгсэл зорчин өнгөрөхдөө байгалийн цогцолбор газарт 30 тонн гаруй хог хаясан байна. Энэ мэтээр байгаль эхийг “гомдоож” байгаа нь ус бохирдох өндөр эрсдэл авчирдаг. Усны бохирдлын олон улсын эрдэмтэд физик-хими, биологийн шинж чанартай, амьдралд хор хөнөөлтэй гамшиг гэж үздэг. Гэтэл эрт дээр үеэс л усаа бараадаж, нүүдэлчин соёлоо хадгаож ирсэн бид амьдралд хөнөөлтэй тэр гамшгийг өөрсдөө ч мэдэлгүй “дуудаж” байна.

| Монголчууд усаа дагаж, аялдаг |
|
Шилийн гол нутагт морин спортын супер лигийн тэмцээн эхэллээ
2026-07-14 08:09:23
Элчин сайд О.Лхагвасүрэн Туркийн Касым Енигүнтэй уулзлаа
2026-07-14 08:03:47
2026-07-14 07:10:00
Дугуйн “Continental Cycling Center KOREA” (WCC Korea) сургалт эхэллээ
2026-07-14 07:00:00
Хүй долоон худаг чиглэлд зорчих замын хөдөлгөөн ачаалалтай байна
2026-07-13 20:08:44
АПУ компани Даян Аварга Б.Орхонбаярын цолыг lEXUS 600 автомашин, нэг тэрбум төгрөгөөр мялаалаа
2026-07-13 18:24:03
Үндэсний их баяр наадамд шөвгөрсөн бөхчүүдэд чимэг олгож, үнэмлэх гардууллаа
2026-07-13 16:08:41
Хүй долоон худагт "Түмэн морьтны парад" болж байна
2026-07-13 14:52:10
АНХААРУУЛГА: Үер, усны аюулаас урьдчилан сэргийлье
2026-07-13 12:51:25
Япон Улсын Цог жавхлант Эзэн хаан Нарүхито: Монголын ард түмэнд хөгжил дэвшил, аз жаргал, сайн сайхныг чин сэтгэлээсээ хүсэн ерөөе
2026-07-13 12:42:32
БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга монголчуудад баярын мэндчилгээ дэвшүүллээ
2026-07-13 12:40:11
Б.ОРХОНБАЯРЫН ААВ Н.БАЯРСАЙХАН: ХҮҮ МИНЬ АРД ТҮМНИЙ АМНЫ БИЛГЭЭР УЛСЫН АВАРГА БОЛЖ, ОЛОН САЙХАН БАРИЛДААНААРАА ҮЗЭГЧ ТҮМНЭЭ БАЯСГААСАЙ ГЭЖ ХҮСДЭГ
2026-07-13 12:00:00
ДАРХАН АВАРГА БАТСУУРЬ: Орхонбаяртаа Дархан Аварга болохыг даалгавар болгоё
2026-07-13 10:59:31
М.Амилал “International Chess Tournament Paracin Open 2026'-аас мөнгөн медаль хүртжээ
2026-07-13 10:53:57
МОНГОЛ УЛСЫН ЗААН БАТ-ӨЛЗИЙГИЙН ААВ Б.БАЯРХҮҮ: Хүүгээ шохой ачсан фургон машинд дайгдаж яваад сумын цол аваад ирэхэд нь баярлаж байсан ч улсын заан болно чинээ төсөөлж байгаагүй
2026-07-13 10:00:00
Дуу цахилгаантай аадар бороо орно
2026-07-13 09:58:17
Х.Болдбаатар наадмын эрэгтэйчүүдийн харваанд түрүүлж, “Даян мэргэн” болов
2026-07-13 08:13:51
С.Тогоохүү баяр наадмын эмэгтэйчүүдийн харваанд түрүүллээ
2026-07-13 08:03:23
Канадын дурсгалт газрууд Монгол Улсын далбааны өнгөөр гэрэлтэв
2026-07-13 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |