Сүүлийн жилүүдэд бага насны хүүхдүүд гэмт хэрэг үйлдэх нь ихэссэн талаар судлаачид сануулж буй. Халаасны хулгайгаас эхлээд хүн амины гэмт хэрэгтэй балчир хүүхдүүд холбогддог нь нэг талаар хэний ч санаанд оромгүй зүйл. Гаднын орнуудад энэ төрлийн гэмт хэрэг сүүлийн жилүүдэд улам бүр ихсэх хандлагатай байгаа бөгөөд зарим хэргийг хөрвүүлэн хүргэж байна.
АНУ-ын ... хотод зургаан настай хүү ангийнхаа охины аминд хүрсэн аймшигт хэрэг гарч байжээ. Тодруулбал, хүү ангийнхаа нэгэн охиноос өөрийг нь үнсэхийг хүссэн аж. Хүсэлтийг нь тоогоогүй охиныг шийтгэхээр зургаан настай хүү дараагийн өдөр нь ангидаа хутга болон гар буу авч очжээ. Хүү охины мөр рүү буудаж, сум нь артерийн судсыг нь тасалснаар охин амь насаа алдсан байна.

2011 онд АНУ-ын Вашингтон хотод гар утсыг нь хурааж авсан гэх шалтгаанаар аавынхаа аминд хүрсэн 15 настай охины аймшигт хэрэг дуулиан тарьж байлаа. Охин гар утсыг нь хураахад дургүйцэн дэргэд нь байсан ангийн нумаар аавынхаа цээж рүү “харвасан” байдаг. Аав нь тусламж эрэн хөршийнх рүүгээ мөлхсөөр амиа алдсан тухай хэвлэлүүд онцолж байв. Цагдаа офицерууд охиныг гэрийнх нь ойролцоох ойгоос олсон юм.

Улаан өндөгний баяраар Их Британи Улсад 14 настай хүү ээжийнхээ аминд хүрсэн онц ноцтой гэмт хэрэг үйлджээ. Тодруулбал, 14 настай Даниел Бэртлам ээжийгээ унтаж байхад нь алхаар толгойн тус газарт нь хэд хэдэн удаа цохин хөнөөж, цогцсыг нь гэрийнхээ хамт галдан шатаасан байна. Холбогдох байгууллагынхан түүнээс байцаалт авахад тэрбээр “Гэрт орсон хулгайч ийм аймшигтай хэрэг хийчихлээ” хэмээн мэдэгджээ. Дараа нь цагдаагийн байгууллагынхны шалгалтаар Даниел уг хэргийг үйлдсэн нь тогтоогдож, санаатайгаар хүний аминд хүрсэн гэх зүйл ангиар насанд хүрээгүйчүүдийн хорих ангиас насанд хүрэгчдийн хорих газарт шилжин хоригдох 16 жилийн хорих ял сонссон байна.

АНУ-ын Юта хотод 15 настай нэгэн хүү өөрийн дөрөв болон 10 настай өргөмөл дүүгээ тус бүр хутгалж, аминд нь хүрсэн хэрэг одоогоос таван жилийн өмнө гарчээ. Тухайлбал, аав нь цэргийн ажилтан бөгөөд ажиллагаанд явж, ээж нь хувийн ажлаар гадагш гарсан хойгуур уг аймшигт хэрэгт болж өнгөрсөн аж. Ээж нь гэртээ ирж, хоёр хүү нь амиа алдсан нөгөө хүү нь сураггүй алга болсон талаар цагдаагийн байгууллагад мэдээлэл өгсөн бөгөөд цагдаагийн ажилтнууд хүүг гэрээс нь таван километрийн зайтай зугтаж явахад нь олсон байна. Дараа нь хүү хэргээ хүлээсэн бөгөөд түүний талаар дэлгэрэнгүй мэдээлэл болон сэтгэл зүйн байдлыг нь дэлгэхээс зайлсхийсэн байна. Хүү өнгөрсөн жил насанд хүрэгчдийн хорих газар руу шилжүүлэгдсэн бөгөөд дахин 14 жил хоригдох ялтай байгаа юм.

2009 онд АНУ-ын Аризона мужид 12 настай нэгэн хүү гэрээ цэвэрлэх тухай маргаанаас үүдэн төрсөн эхийгээ калибр буугаар цээжин тус газарт нь найман удаа буудан хөнөөсөн хэрэг гарсан байна. Тодруулбал, хүүд ээжийнх нь шинэ найз залуу бие хамгаалах зорилгоор буу ашиглах арга зааж өгсөн аж. Хэдий Жеймс Конло хүүг насанд хүрээгүй хэмээн өмгөөлөх хүн олон байсан ч тус хотын зөвлөлөөс мужийн дээд шүүхэд санаатайгаар хүний аминд хүрсэн хэмээн үзэж, хорих ялаар шийтгэсэн юм.

Мэри Белл хэмээх уг охин 1968 онд өөрийн насны хоёр хүүг нүцгэн гараараа хөнөөж, нэгнийх нь биеийг хайчаар зүсэж, дотор эрхтнийг нь гаргасан онц ноцтой гэмт хэрэг үйлдэж, дуулиан тарьж байв. Белл охин үүгээр ч тогтохгүй цөөнгүй иргэнийг маш хэрцгийгээр хөнөөсөн нь тогтоогдсон бөгөөд нэгэн хэргийг үйлдэж байхдаа өөрийн найз Нора гэх охинд үйлдлээ харуулсан нь түүнийг цагдаа нарт баригдах шалтгаан болсон аж. Хожим цагдаагийн ажилтнууд түүний талаар судлахад тэрээр бага наснаасаа хүчирхийлэлд өртөж, сэтгэл зүйн эмгэгтэй болсон байсан нь тогтоогдсон байдаг.
.jpg)
2012 онд АНУ-ын Детройт хотод 14 настай хүү ээжийгээ унтаж байхад нь буудаж хөнөөсөн хэрэг гарсан байна. Тодруулбал, ээж нь хүүг дахин найзуудтайгаа уулзахгүй байхыг шаардахад түүнд нь уурссан хүү энэ аймшигт хэргийг үйлдсэн нь тогтоогдсон байдаг.

Эх сурвалж: https://www.cheatsheet.com/culture/youll-be-shocked-by-these-horrific-crimes-committed-by-children.html/
| Бага насны хүүхдүүдийн үйлдсэн САНААНД ОРОМГҮЙ ГЭМТ ХЭРГҮҮД |
|
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан байна
2026-10-07 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-07 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өлзийтэй сайн
2026-10-07 06:00:00
Ц.Идэрбат: Монгол Улсын хилээр ямааг гар тээш, хайрцагт хийж зөөвөрлөн оруулж ирэх тохиолдол байна
2026-10-06 21:10:12
Дүнжингаравын уулзварт болсон дэлбэрэлтийн улмаас амь эрсэдсэн дөрвөн иргэний ар гэрт нэг удаагийн буцалтгүй тусламж олголоо
2026-10-06 17:02:45
“НЭГ МЭРГЭЖИЛ-НЭГ ХҮЧ” БАРУУН БҮСИЙН НИЙГМИЙН АЖИЛТНУУДЫН СУРГАЛТ ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА
2026-10-06 16:29:24
ИХЭНХ НУТГААР ХУУРАЙШИЛТЫН ЗЭРЭГ ДУНД ТҮВШИНД БАЙНА
2026-10-06 16:04:48
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа
2026-10-06 14:58:33
Модон барын олон улсын эрдэм шинжилгээний хурал эхэллээ
2026-10-06 13:17:12
NO BRAND ДАРААГИЙН САЛБАРАА МОДНЫ-2, ТҮНДЭМҮНД НЭЭЛЭЭ
2026-10-06 13:06:50
Хоногийн хугацаанд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 73 хэрэг бүртгэгджээ
2026-10-06 12:18:59
Еврогийн ханш сүүлийн 17 сарын хамгийн доод түвшинд хүрлээ
2026-10-06 11:47:47
Б.Батцэцэг сайд, АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой утсаар ярив
2026-10-06 11:14:35
Хүүхдүүд тоглож байхдаа төмөр самаар нэгнээ гэмтээжээ
2026-10-06 11:04:26
2026-10-06 08:27:03
2026-10-06 08:03:41
Дэлхийн аваргын татамид өнөөдөр манай дөрвөн бөх өрсөлдөнө
2026-10-06 07:48:01
ГАВЬЯАТ БАГШ Д.МАНДАХСАН: “Шавь нараас минь сансарт хүрсэн хүн байна” гэж бодохоор багш болсноороо бахархаж, сэтгэл дүүрээд ирдэг дээ
2026-10-06 07:40:04
Европын хэвлэлийн эрх чөлөөний асуудал эрхэлсэн төлөөлөгчтэй уулзлаа
2026-10-06 07:40:00
Монгол Улс, Европын холбоотой ХАА-н хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
2026-10-06 07:30:00
“Дэлхийн соёлын фестиваль Ханой- 2026”-д үндэсний өв соёлоо танилцуулав
2026-10-06 07:20:00
Говь-Алтай аймгийн Төгрөг суманд 300 МВт-ын цахилгаан станц барина
2026-10-06 07:10:00
Д.ЧИЛХААЖАВ: БАЙНГЫН АЖИЛЛАГААТАЙ ПАРЛАМЕНТ БАЙГУУЛСНААР МОНГОЛ УЛС АРДЧИЛЛЫН ЗАМААР ЯВАХ ЭРХ ЗҮЙН ҮНДЭС ТАВИГДСАН
2026-10-06 07:00:26
Цаначид “FIS Roller Ski Asain Championships” тэмцээнд амжилттай оролцлоо
2026-10-06 07:00:00
“УНАА ХОЛТОЙ, УСАН БИЕТЭЙ” УЛСЫН ЗААН З.ДҮВЧИН
2026-10-06 07:00:00
С.БАЯРМАГНАЙ: БИ АМЬДРАЛДАА ХОЁР УДАА “НИССЭН” БАС БОЛООГҮЙ ЭЭ, Р.РАВЖИР СУДЛААЧТАЙ АЛМАС ХАЙСАН
2026-10-06 07:00:00
37-ТОЙДОО БИЧИГ, ҮСЭГ СУРЧ, МӨРӨӨДЛӨӨ БИЕЛҮҮЛСЭН ТОГООЧ
2026-10-06 07:00:00
НАМРЫН ШАРГАЛ ТАЛ ДУНДУУР ӨВӨӨГӨӨ ДАГААД АЛХАЖ ЯВАХДАА...
2026-10-06 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-06 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл жаргал үргэлжид ирнэ
2026-10-06 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан байна
2026-10-06 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |