Өнгөрсөн аравдугаар сарын 30-нд Ерөнхий сайд У.Хүрэлсүх Байгаль орчны яаманд Хөвсгөл далайн бохирдлыг цэвэрлэх, Хөвсгөл нууранд живсэн автомашин, техникийг гаргах үүрэг чиглэл өгсөн. Дэлхийн хамгийн өндөр настай 17 нуурын нэг, хамгийн том, гүн устай цэнгэг нуур бол Хөвсгөл. Хөвсгөлийн усны дундаж гүн нь 138 метр ба хамгийн гүн цэг нь 237 метр. Монголд 50 метр гүнд живсэн машиныг гаргаж болдог аж. Аман яриагаар Хөвсгөлийн ёроолд 40 гаруй автомашин бий гэх ч уг тоог бодитоор гаргасан судалгаа байхгүй байна.
Сонирхуулахад, 2011 оны гурван сард “Euroasianet.org” сайтад “Монгол: Байгаль орчин, хүрээлэн буй үнэт зүйлээ цэвэр авч явахыг хичээдэг” гэсэн гарчигтай Хөвсгөл нууранд живсэн машинуудын талаарх мэдээлэл нийтлэгдэж байжээ. Үүнд, “Мөсөн дээр 60 км хурдтай явах нь тийм ч зөв санаа биш. 136 км замыг Хөвсгөлийн мөсөөр явбал 40 километр явж товчлон очих боломжтой. Гэхдээ мөсөн замаар явахдаа мөсний гадаргуугаа анхааралтай ажиглаж явах хэрэгтэй. Хэрэв үгүй бол үхэлд ч хүргэж болзошгүй. 2011 оны хоёрдугаар сард 13250 литр шатахуун тээвэрлэж явсан хоёр машин Хөвсгөл нууранд живсэн байдаг. Уг ослоос нэг жолоочийн амь эрсдэж, хоёр жолооч амьд гарж чадсан байна. 45 метрийн гүнээс шатахууныг нь асгалгүй гаргаж ирж чаджээ” хэмээн сэтгүүлч Пеарл Жейкобс анхааруулан нийтэлж байж.
.jpg)
Уг нийтлэлийн дараа 2013 онд Хөвсгөл нууранд живсэн машиныг татаж гаргах “Цэнгэг далай, Цэнхэр дэлхий” нэртэй үйл ажиллагаа зохиогдож, гадаадаас судлаачид ирж байсан ч автомашинууд Хөвсгөлийн ёроолд “үлдсэн” юм.
Ерөнхий сайдын өгсөн үүрэг чиглэлийн хэрэгжүүлэх талаар Байгаль орчны яамны Тусгай хамгаалалттай байгаль орчны мэргэжилтэн Т.Болдбаатараас тодрууллаа.
“Ерөнхий сайд У.Хүрэлсүх Байгаль орчны яамд Хөвсгөл нууранд живсэн машинуудыг гаргах үүрэг чиглэл өгсөн. Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны мөрийн хөтөлбөрт Хөвсгөл нуураас тодорхой тооны автомашиныг татаж гаргах ажил тусгагдсан. Одоогоор энэ ажлын дагуу юу хийх вэ гэдэг саналаа боловсруулаад Засгийн газрын Хэрэг эрхлэх газраар батлуулах шатандаа явж байна. Батлагдсаны дараа хийх ажил тодорхой болно. Уг ажлын зардлыг одоо тогтоож хэлэхэд хэцүү. Улсын төсвөөс 23.5 тэрбум төгрөг төсөвлөж байгаа. Энэ зардал нь 2022 оноос татаж гаргах ажилд зориулсан мөнгө юм. Эдгээрийг тогтоосны дараа ямар аргачлалаар татаж гаргах вэ гэдгээ тодорхой болгоно. Үүнд дэвшилтэт инноваци, аргачлалыг нэвтрүүлж байж энэ ажил бүтэх боломжтой. Уг ажлын хүрээнд ОХУ, АНУ зэрэг бусад орнуудын туршлагыг нэвтрүүлэхийг зорьж байна. Хөвсгөл нууранд хэдэн машин живсэн талаар шинжлэх ухааны үүднээс судалгаа хийж тогтоогоогүй. Энэ ажлыг 2021 онд хэдэн машин, ямаршуу том хэмжээтэй машин байгаа, хэр гүнд байгаа юм гэдгийг бүгдийг нь солбилцолоор, шумбалтын аргаар тогтооно. Ингэснээр 2022 оноос татаж гаргах ажиллагаа эхэлнэ дээ. Урьд нь төсөв байгаагүйн улмаас л энэ ажил хийгдээгүй. Живсэн бүх тээврийн хэрэгсэл шатахуунтай байгаа. Шатахуун асгарсан тохиолдол одоогоор байхгүй. Гэхдээ шатахуунтай машинууд олон жил нуурын ёроолд байсаар байна. Живсэн машинуудаас гадна, зогсоол дээр байгаа эвдэрч хуучирсан онгоцнуудыг мөн гаргаж авна. Энэ осолдсон машинууд дандаа өвөл явж байгаад онхолдсон. Тиймээс жолооч нар мэргэжлийн хяналт, онцгойгоос гаргасан зааврыг сайн дагах хэрэгтэй. Хөвсгөл нууранд урьд нь АНУ, Япон Улсаас шумбагчид ирж, судлаад живсэн машин байна гэдгийг тогтоогоод зурагжуулсан судалгааны тайлангууд байдаг. Уг ажил олон улсын тендер зарлах байдлаар явагдахаар төлөвлөж байна. Байгаль орчны яамны Усны бодлогын газар, Онцгой байдлын ерөнхий газар энэ ажиллагаанд хамтран ажиллана” хэмээн ярилаа.
Мөн энэ ажиллагааны талаар Хөвсгөлийн онцгой байдлын дарга, хурандаа Ё.Пүрэвсүрэнгээс нэмж тодрууллаа.
“Би Хөвсгөлд өссөн хүн. Хөвсгөл нуур маш ихээр ширгэж, замагтаж, бохирдож байгаа. Аман яриагаар 40 гаруй тээврийн хэрэгсэл Хөвсгөл нуурын гүнд бий гэж ярьдаг. Түүний цаана хэд байгааг мэдэхгүй. Энэ живсэн машинууд бүгд буруу замаар явж байгаад осолдсон машинууд байгаа юм. Сантын даваагаар машинууд уруудаж явах ёстой байдаг юм. Бид өвөлдөө тэмдэглэгээ тавьдаг ч тэмдгүүд унадаг ч юм уу, шуурганаар харагддаггүй тохиолдол бий. Хамгийн сүүлд энэ жил Ханхын өвгөн Цогтоогийн тэрэг усанд унахад бид гаргаж авсан. 50 метрээс гүехэн уснаас бид гаргаж ирж чадаж байна. Харин түүнээс гүн усанд живсэн машиныг гаргаж авах боломж одоогоор алга. Урьд нь хэрэгжсэн “Цэнгэг далай, цэнхэр дэлхий” ажлын хүрээнд гадаадаас мэргэжилтнүүд ирж хэд хэдэн живсэн машины зургийг гаргаж байсан. Миний мэдэхээр бид 2011 онд шатахуун түгээгүүрийн шатахуун тээвэрлэж явсан хоёр машин живэхэд шатахууныг нь асгалгүй гаргаж ирсэн. Хөвсгөлд шатахуунаас өөр аюултай зүйл тээвэрлэж яваад осолдсон машин байхгүй. Харин 1986 онд живсэн Сүхбаатар I онгоц нь мөс хайлж амжаагүй байхад хөдөлж, урд талаараа живсэн гэдэг. Өмнө нь жижиг завь мөн осолдож байсан удаа ч бий. Түүний дараа хүүхдүүдийн биеэр юм туурч байна гэж ярьсан ч тэгээд л намдчихсан” гэж ярилаа.
| Хөвсгөл нууранд живсэн тээврийн хэрэгслүүдийг 2022 онд гаргана |
|
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ…
2026-10-10 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-10-10 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-10 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-10-10 06:00:00
Чөлөөт бөхийн “U9”, “U11”, “U13” насны улсын аварга Ханбогд суманд эхэллээ
2026-10-09 17:59:21
Кенид эбола вирус тархаж, нэг хүн амиа алджээ
2026-10-09 16:20:38
Санхүүгийн сэтгэл засалч Мэтт Лундквист: Z үеийнхэн яагаад мөнгийг өөрөөр хардаг вэ
2026-10-09 16:15:59
Азийн паралимпын v наадамд оролцох баг тамирчдыг үдэн гаргах ёслол болов
2026-10-09 14:46:01
“Монгол Улсын төрийн гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангах нь” сэдэвт зөвлөгөөн хоёр өдөр үргэлжиллээ
2026-10-09 13:34:33
"БААВГАЙН ХЭРЭГ"-ИЙН ЭРГЭН ТОЙРОНД
2026-10-09 13:05:22
ЗАВХАН АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР ГУРВАН ЖИЛИЙН ХУГАЦААНД БАЙГАЛЬ ОРЧНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ХОЛБООТОЙ 47 ХЭРЭГТ ХЯНАЛТ ТАВЬСАН
2026-10-09 11:50:28
Азийн зуны пара спортын наадмыг найман сэтгүүлч сурвалжилна
2026-10-09 10:52:35
120 гаруй төрлийн зөвшөөрлийг мэргэжлийн холбоодоор дамжуулан олгох боломж бүрдлээ
2026-10-09 10:20:05
Хоногийн хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 хэрэг бүртгэгджээ
2026-10-09 09:39:59
Б.Хүдэрчулуун өнөөдөр жүдо бөхийн дэлхийн аваргын татамид гарч барилдана
2026-10-09 09:13:28
Д.ЖАМСРАН: НҮҮРНИЙ АРЬСАА БААВГАЙД ХУУЛУУЛЖ, 200 ГАРУЙ ОЁДОЛ ТАВИУЛЧИХААД АМЬД ҮЛДСЭН ГЭХЭЭР ХҮМҮҮС ГАЙХДАГ
2026-10-09 09:00:00
“From Seeds to Foods” буюу “Үрээс хүнс” олон улсын үзэсгэлэн нээлтээ хийв
2026-10-09 08:33:41
Х.Темирбек “Paris-2026 Grand Prix”-гээс хүрэл медаль хүртжээ
2026-10-09 08:25:44
2026-10-09 08:09:12
Хүний амь эрсдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж аюулгүй болгов
2026-10-09 07:28:10
ЭД ШИРАН: Би өдрийн 90 хувьд нь аз жаргалтай байж, үлдсэн 10 хувьд нь бодож, шаналдаг
2026-10-09 07:10:36
Египет Улсын сургалтад хамрагдсан албан хаагчидтай уулзав
2026-10-09 07:10:00
АРДЫН ЖҮЖИГЧИН Б.ДАМЧААГИЙН ОХИН СУВД: Аав минь шударга, их зөөлөн сэтгэлтэй, хамгийн сайхан хүн байсан даа
2026-10-09 07:04:29
Т.ДҮҮРЭН МҮХАҮТ-ЫН НЭГ САЯ АМ.ДОЛЛАРЫГ МАН-ЫН ЖАГСААЛТЫН 38-Т ЖАГССАН Б.НАНДИН-ЭРДЭНИЙН ДАНС РУУ ШИЛЖҮҮЛЖ, ДҮҮ Б.НАСАН-ЭРДЭНИЙНХ НЬ НЭР ДЭЭР БИТКОЙН АВСАН БАРИМТ
2026-10-09 07:01:57
ТАНИЛЦ: ЭМДС-ГААС ХАМГИЙН ИХ САНХҮҮЖИЛТ АВСАН ХУВИЙН ЭМНЭЛГИЙН ЭЗЭД
2026-10-09 07:01:01
2026-10-09 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Танд өгөх од эрхсийн зөвлөгөө
2026-10-09 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл сүлд хийморь тэнэж одно
2026-10-09 06:00:00
ГЭГЭЭН АЛСАД ОДЪЁ
2026-10-09 01:10:26
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |