• Өнөөдөр 2024-03-28

ФОТО СУРВАЛЖИЛГА: Байгаль эх хогонд дарагдаж байна

2021-04-28,   870

Хог хаягдал нь дэлхийд тулгамдаж буй томоохон асуудлуудын нэг. Хүн төрөлхтний “тарьж” буй хог хаягдал байгальд сөргөөр нөлөөлж, хүрээлэн буй орчноо бохирлуулах, цаашилбал халдварт өвчин тархах ч эрсдэлд хүрч болзошгүй. Харин ангилсан хог хаягдлаа устгах, дахин боловсруулах үйлдвэр байхгүй Монгол Улсын хэмжээнд хог хаягдал нь анхаарах ёстой хамгийн том асуудал. Иргэд хог хаягдлаа зориулалтын саванд ялгаж хаяхгүй байгальд хаях нь их. Хүмүүсийн байгальд хаясан хуванцар сав 180-200 жил, гялгар уут 300-400 жил, шил 1000 жил болж байж байгальд шингэдэг гэх судалгаа бий. Амьд байгалиа өөрсдийн гараар бохирдуулж, зуу зуун жил байгаль эхийг “өвтгөх” хог хаягдлыг байгальд хаясан талаарх дүрсийг гэрэл зургийн хуудаст буулгаснаа уншигч та бүхэнд хүргэж байна.


ФОТО СУРВАЛЖИЛГА: Байгаль эх хогонд дарагдаж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-28 08:26:07
    Иргэн: Ухамсар ухамсар, хэдэн жилийн өмнө машины цонхоороо шууд шиддэг байснаа бодвол бас хүн болоод ч байх шиг. Одоо нүднээс далдуур ийм новш байхаа больчуул, оркууд.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188