• Өнөөдөр 2024-10-06

ФОТО СУРВАЛЖИЛГА: “Эх орончдын баяр”-ыг МАН, МАХН хамтарч тэмдэглэв

2021-03-01,   869

         Өнөөдөр монголын улс төрийн ууган хүчин буюу Монгол Ардын Нам байгуулагдсаны түүхт 100 жилийн ой тохиож байна. Жил бүрийн энэ өдрийг “Эх орончдын баяр” болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэхүү түүхэн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Г.Занданшатар, МАН-ын дарга У.Хүрэлсүх, МАХН-ын дарга Н.Энхбаяр нар Их Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. 
       Тус нам 11 жилийн өмнө МАН, МАХН болж хоёр хуваагдсан.  Тэгвэл МАН, МАХН хоёр 100 жилийн ойн баярын үйл ажиллагаанд хамт оролцсон нь олны анхаарал татсан үйл явдал байв. Ерөнхийлөгчийн сонгуульд тус хоёр нэгдэж оролцох талаар МАХН-ын дарга Н.Энхбаяр байр сууриа илэрхийлээд буй юм.

ФОТО СУРВАЛЖИЛГА: “Эх орончдын баяр”-ыг МАН, МАХН хамтарч тэмдэглэв
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188