-Аав аа, та хүүгээ анх хараад бас тэврэхдээ юу бодсон бэ?
-Аав нь анх хүүгээ хараад, энгэртээ тэврэхдээ уйлсан. Ер нь их зүйл бодогддог юм билээ. Хамгийн түрүүнд маш их баярласан даа. Хүүгээ төрөх үед найз нөхөд, хамаатан саднаа дуудаж өргөн бүрэлдэхүүнтэй байхыг хүсээгүй болохоор эмээтэй нь хамт хүлээж байсан. Ээж нь шөнийн 00:00 цагаас эхлээд өвдсөн. Миний хүү төрөхгүй, ээж нь өвдөөд байхаар нь аав нь Хүслийн модонд очиж “Хурдан төрүүлж өгөөрэй” гэж гуйсан. Тэгээд өглөөний 07:00 цагт миний хүү мэндэлж, би аав болсон доо.
-Олны танил жүжигчин байх хэцүү байдаг уу, аав аа?
-Аавынх нь ажил шүү дээ. Биеэ зөв боловсон авч явах, бусадтай харилцах харилцаа зэргээс эхлээд бүх зүйл дээр анхаарч бодолтой дуугарах хэрэгтэй байдаг. Аавтай нь хүн бүхэн сайхан харилцаж, хүндэлдэг. Олон хүний сайхан сэтгэлийг мэдэрнэ гэдэг аавд нь гоё байдаг ч бас хариуцлагатай байхыг сануулдаг.
-Та ямар киноны зураг авалтаар явах үедээ намайг илүү их санасан бэ?
-Хаана ч явсан аав нь үргэлж ээжийг нь бас хоёр хүүхдээ санадаг. 2020 онд зураг авалтыг нь хийж, өнгөрсөн жил үзэгчдэд хүрсэн “Гайхамшигт ертөнц” уран сайхны кино хийж байх үед аав нь хүүгээ маш их санасан. Яагаад гэвэл аав нь өөрөө аавыгаа алддаг хүүгийн дүрд тоглосон. Тэр үед л хүүгээ маш их үгүйлсэн дээ.

-Аав аа, би таныг гомдоож байсан уу?
-Миний хүү аавыгаа гомдоож байгаагүй шүү дээ. Тиймээс хэзээ ч аавыгаа гомдоохгүй байх гэдэгт нь итгэдэг.
-Та намайг цэрэгт явуулах уу?
-Миний хүү цэргийн албанд татагдах насан дээрээ өөрөө шийдвэр гаргах бүрэн чадвартай болно. Тэгэхээр хүүгээ 18 нас хүрэхээр өөрийнх нь шийдвэрийг л сонсоно доо. Өөрөөр хэлбэл, миний хүүгийн л сонголт гэсэн үг.
-Зодоонтой кинонд тоглохдоо та жинхэнээсээ бэртэж, гэмтдэг үү. Бас өвддөг үү?
-Гэмтэж бэртсэн тохиолдол аавд нь цөөнгүй бий. Мэдээж хэрэг бүр жинхэнээсээ зодолдохгүй. Гэхдээ жинхэнэ мэт харагдтал зодолдохын тулд маш их дасгал сургуулилалт хэрэгтэй болно. Жишээлбэл, өнгөрсөн онд хийсэн “No Rules” олон ангит уран сайхны кинонд тоглохдоо аав нь багахан бэртэл авсан. Ердөө ганцхан удаа эвдэх боломжтой том шилэн лангуу зассан болохоор аав нь алдахгүй, гэмтэж бэртэхгүй гэж маш их бэлтгэл хийж байсан. Гэтэл бэлдэж бэлдэж яг ганц эвдэх зураг авалтын үеэр надтай зодолддог эсрэг талын дүр маань хөдөлгөөнөө алдсанаас болж аавыг нь хүчтэй цохиж унагаад, би ухаан алдах шахсан. Гэсэн хэдий ч үргэлжлүүлсээр зураг авалтаа амжилттай дуусгаж байлаа.
.jpg)
-Аав аа, та миний нууцыг ээжид хэлдэггүй биз дээ?
-Эр хүмүүсийн яриа болохоор аав нь хүүгийнхээ нууцыг хэзээ ч хэлж байгаагүй, цаашид ч хэлэхгүй за юу. Аав нь, ээж нь, миний хүү ч гэсэн өөр өөрийн гэсэн нууцтай байх хэрэгтэй. Бас хоёулаа дундаа нэг нууцтай байж ч болно. Энэ чинь хувь хүний эрх байхгүй юу, миний хүү.
-Та намайг ямар хүн болоосой гэж хүсдэг вэ?
-Миний хүү багаасаа сурсан, одоо байгаа байдал нь ч тэр хүн хайрладаг, бусдыг ойлгодог хүүхэд шүү дээ. Аав нь хүүгээ бусдад гай болдоггүй, өрөөлд дэм тустай, мундаг хүн болоосой л гэж хүсдэг.
-Би ямар үнэртэй вэ?
-Миний хүү чинь янзын гоё үнэртэй хүү шүү дээ (инээв).
-Аав аа, би таныг холливудын кинонд тоглоосой гэж хүсдэг. Та хүүгийнхээ энэ мөрөөдлийг биелүүлнэ гэж амлаж чадах уу?
-Аав нь хүүдээ сонин түүх ярьж өгье. Бага байхдаа аав нь хичээлээ тараад гэртээ очих үед эмээ нь “Оскарын шагналт хүү минь ирлээ” гэж өхөөрддөг байсан юм. Ингэж дууддаг нь одоо ч хэвээрээ. Гэтэл одоо аав нь СУИС-ийг төгсөөд жүжигчин болчихсон байна. Аавынх нь өдөр бүр бодож, хичээж явдаг гол зорилго бол ээжийнхээ мөрөөдлийг биелүүлэх. Миний хүү ч гэсэн адилхан зүйл ааваасаа хүсдэг юм байна. Тийм болохоор аав нь заавал хүүгийнхээ мөрөөдлийг, өөрийнхөө хүслийг биелүүлнэ ээ.

-Аав аа, та ээжийн юунд нь хамгийн их хайртай вэ?
-Нүдэнд нь маш их хайртай. Анх ээжийнх нь нүдийг хараад л дурлаж байсан.
-Та ээжийг гомдоохоос айдаг тэ. Ээж таныг яахаар илүү их гомддог вэ?
-Ээж нь ер нь тунирхаж, гомдоллоод байдаггүй сайхан бүсгүй шүү. Миний бодлоор заримдаа гэр бүл, үр хүүхдэдээ цаг зав бага гаргах үед гомддог юм болов уу. Аав нь ээжийнх нь хайр халамжийн ачаар ийм сайхан амьдарч байгаа шүү дээ. Тийм болохоор ээжид нь, хүүдээ бас дүүд нь маш их хайртай шүү.
-Тантай ярилцах сайхан байлаа.
-Надад ч бас сайхан байлаа, баярлалаа.

| Н.ТӨГӨЛДӨР: Аав аа, та холливудын кинонд тоглоно гэж хүүдээ амлах уу |
|
"Овгор" уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
2026-09-11 15:15:23
ШЕЗ: "Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн"-ий нээлттэй сонгон шалгаруулалт урьж байна
2026-09-11 14:41:11
Будапештийн “Их дуулга” тэмцээнд Монголын есөн жүдоч хүч үзнэ
2026-09-11 14:37:23
"Шарилжгүй Улаанбаатар" аянд эрүүл мэндийн байгууллагын 1100 ажилтан нэгдлээ
2026-09-11 14:27:22
Хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг ирэх сарын 1-нээс эхэлнэ
2026-09-11 13:56:24
Онцгой байдлын алба хаагч Б.Хүрэлчулуун Токиогийн дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-11 12:21:59
УНТЭ робот мэс заслын тусламж, үйлчилгээг албан ёсоор нэвтрүүлжээ
2026-09-11 12:14:30
Ургац хураалтын дараах зоорь, агуулахын ариутгал ба халдваргүйжүүлэлтийн зөвлөмж
2026-09-11 12:11:28
Он гарснаас хойш 3,545 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгдэж, албан хаагчид 3963 хүний амь насыг аваржээ
2026-09-11 11:23:10
Ойрх дорнодын дайн идэвхжиж Брент маркийн газрын тосны үнэ баррель нь 100 ам.доллароос давж хэлбэлзэв
2026-09-11 11:22:47
Автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ
2026-09-11 11:22:20
Буйр нуурт живсэн техник хэрэгслийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-09-11 11:11:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-09-11 06:00:00
“Хүлээх зуур тохиох амьдрал” ба Вислава Шимборска
2026-09-10 16:43:28
Ойрх Дорнодын дайн хурцдаж, Иран АНУ-ын холбоотнуудын эсрэг хүчтэй хариу цохилт үзүүллээ
2026-09-10 16:37:08
Б.ОЮУНСАНАА: Хуш модны самар 40 хувиас бага гарцтай байгаа учир түүхгүйгээр зэрлэг амьтаддаа үлдээх шаардлагатай
2026-09-10 16:14:54
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХУУЛЬ САХИУЛАХ САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
2026-09-10 15:44:52
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан Интерполын Ерөнхийлөгчтэй уулзлаа
2026-09-10 15:29:55
СОНГИНОХАЙРХАН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ АНГИОГРАФИЙН АППАРАТТАЙ БОЛЖЭЭ
2026-09-10 15:01:58
АН-ААС ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛТАЙ ХОЛБООТОЙ АСУУДЛЫГ АТГ-Т ШАЛГУУЛАХААР БОЛЖЭЭ
2026-09-10 13:13:10
Наймдугаар сарын и-баримтын сугалааг энэ сарын 16-нд явуулна
2026-09-10 13:11:39
Автомашины тэгш, сондгой дугаарын хязгаарлалт энэ сарын 12-нд дуусна
2026-09-10 13:02:25
УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭЖ, ЦЭЦЭГ ӨРГӨЖЭЭ
2026-09-10 12:54:27
БҮТЦИЙН НЭГЖИЙН ДАРГА, САНХҮҮГИЙН АЛБА ХААГЧДЫН НЭГДСЭН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-09-10 12:05:42
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |