Хатуу хөл хорио тогтоогоод 11 хонолоо. Гэтэл хоногт 900-1000 шинэ халдвар тээгч бүртгэгддэг хэвээрээ. Яагаад хөл хорионы үр дүн мэдрэгдэхгүй байна вэ, хэзээ үр дүн нь гарч, шинэ халдварын тохиолдлууд буурах вэ гэдэг асуулт гарч ирээд байна. Тэгвэл энэ асуултын хариултыг энэхүү фото зургууд хэлээд өгөх болов уу.
Хатуу хөл хорио тогтоосон атлаа зөвхөн автомашинуудыг дугаарын хязгаарлалтаар хөдөлгөөнд оролцуулж, хянаж цагдаж байгаагаас бусдаар явганаар болон унадаг дугуйгаар хөдөлгөөнд оролцож, энд тэнд бөөгнөрөл үүсгэхийг “зөвшөөрч” байна. Хороолол дундах хөл бөмбөгийн талбай, дугуйн зам, цэцэрлэгт гудамжнуудад залуучууд, өсвөр насныхан, хүүхдүүдээ дагуулсан залуу гэр бүлүүд хөл хориогүй мэт “налайж” байна. Энэ хатуу хөл хорио мөн юм уу, хөл хорио ийм сул, ийм назгай байхад үр дүн гарах юм уу, Шадар сайд аа.
Уг нь олон хүний бөөгнөрөл үүсгэхгүй байж, халдвар нийтэд тархахаас сэргийлж, голомтуудыг хумьж, халдварын шинэ тохиолдлуудын тоог бууруулах нь хатуу хөл хорионы үндсэн зорилго байлтай. Тэгэх ч гэж хатуу хөл хорионы дэглэм тогтоож, дампуурлын ирмэгт ирсэн аж ахуйн нэгжүүдээ хааж, үйл ажиллагааг нь зогсоосон биш юм уу.












ФОТО СУРВАЛЖИЛГА: Хөл хорио “хөл хорьж” чадахгүй байна |
|