Дэлхийн түүхэн дэх нэрт байлдан дагуулагч, удирдагч Наполеон Бонапарт 1796 онд гэргий Жозефинад хаяглан бичсэн захидлыг хөрвүүлэн хүргэж байна. Тухайн үед Наполеон Бонапарт Францын армийн удирдагчаар томилогдож, Хойд Франц болон Ломбарди Хаант Улстай тулалдахаар холын аянд гарсан байжээ. Францын эзэн хаан Наполеон Бонапартын гэргийдээ бичсэн уг захидлын эх хувь нь 2019 онд дуудлага худалдаагаар 575 мянган ам.долларын үнэ хүрч, худалдаалагдсан юм.
Жозефинад,
Чиний урьд өмнөх бүхий л захидлыг хүлээж авсан ч аль нь ч хамгийн сүүлийн захидал шиг сэтгэгдэл төрүүлж байсангүй. Хайрт минь, чи яаж ийм сайхан бичиж чаддаг юм бэ? Гэвч надад ирэх энэ сайхан үгс намайг баярлуулахын оронд уй гашууг минь нэмж, сүнсийг минь тарчилгана гэж бодоогүйдээ чи харгис. Ямар гээч захидлын хэв маяг болоод хүний мэдрэмжийг бүхэлд нь харуулж чаддаг байна аа. Захидал дээрх үгс гал болон хувирч одоог хүртэл зүрхийг минь шатааж байна.
Цорын ганц Жозефина минь, чамаас өөр баяр баясгалан энэ дэлхийд үгүй. Дайны талбар, чамаас хол орших ертөнц бол чамайг санан бэтгэрч, зүрхэндээ нуугдах газар боллоо. Чи миний сэтгэлээс илүү зүйлийг ч авч байгаа. Амьдралд минь хамгийн ихээр бодогдсон зүйл бол чи.
Дайны түгшүүрээс залхаж, зугтсан залуус уурыг минь хүргэж, зарим үед тэднийг амьдарсаар байгаад хараал уншиж байхад өрөөний хананд өлгөөтэй чиний хөргийг харж тайвширдаг. Энэ муу, муухай дайны хөл чамаас хол байгаад баярлаж, эрч хүчээр дүүрдэг. Үхэл гэдэг аймшигт зүйл энэ газарт миний хамгийн сайн найзаас ялгаагүй. Гэвч би үхэж чадахгүй. Чиний төлөө тулалдаж, чамайг санан, дурссаар амьдрах нь миний амьдралын түүх болон үлдэг. Хонгор минь, биднийг хэчнээн олон улс тусгаарлаж байна вэ. Ийм байсан ч чам руу хүрч, очихыг хүсэж, тэмүүлж байдаг би хэчнээн тэнэг хүн юм бэ дээ.
Хөөрхий эхнэр минь, биднийг ямар хувь тавилан хүлээж байгааг бид тааж, мэдэшгүй. Гэвч энэ дайн маш удаан үргэлжилж, биднийг нэгнээс минь хол байлгасаар байвал би лав тэсэхгүй нь. Ийм төөрөгтэй учран золгох ч бэлтгэлгүй байна.
Цаг үргэлж өөрийн амжилт, эр зоригоороо бахархаж байхыг хүсэх ч зарим талаараа сул дорой болж байна. Ийн сул дорой болохдоо учирч болох өвчин шаналал, үхэл, хагацлын талаар боддог. Намайг чамдаа очих үеэр чамд ямар нэгэн өвчин, шаналал тохиолдож, хагацал үзэх вий гэх бодлууд дайны талбарт хөөрсөн цусыг минь тогтоож, уйтгар гуниг намайг бүрхэн авч, уур уцаар, цөхрөлтэй нүүр тулдаг.
Эрчүүд дайны талбарт эр зоригтойгоор амиа алдвал харамсах хэрэг үгүй гэж би олонтаа хэлдэг байлаа. Харин одоо чамтай дахиж уулзахгүй байх вий, нэгнээсээ хагацах вий гэх бодлоос салахгүй байна. Дайны талбарын тэргүүн эгнээнд байгаагаа өөрийгөө боомилж байгаа мэтээр мэдэрдэг болов. Хувь тавилан бидэнд ямар өрөвдөлтэй замыг бэлэглээ вэ. Гэвч би зогссоор байна. Бие минь ядарч, туйлдан, бодлыг минь уй гуниг эзлэн авч, сүнс минь дарлагдан байсан ч би зогссоор л байх болно.
Чамаасаа хол эрчүүдийн дунд байх минь намайг заримдаа төөрөлдүүлж орхидог. Эрчүүд, цэргүүдтэй ойр байснаараа хайрлах, хайрлагдах сэтгэлээс холдож байна. Зарим талаараа би тэднийг үзэн ядах ёстой ч байж болох юм.
Би энэ захиаг Огнелиагийн ойролцоох Порт Морис хотоос бичлээ. Маргааш зэргэлдээх Альбенгаг зорино. Хоёр талын арми нэгнээ хуурч, хохирол багатай ялалт байгуулах гэснээр тулаан хүлээлтийн байдалд шилжсэн. Энэ нөхцөл байдалд аль ухаан зарсан нь ялалт байгуулна.
Миний тухай бодож, цагаа бүү алд, бүү ай. Намайг өөрийн нүд шигээ л хайрла. Гэхдээ хангалтгүй байж ч магадгүй юм. Намайг өөрөөсөө ч илүү, бодол, санаа, амьдрал, хэн бүхнээс илүү хайрлаарай.
“Хүний сэтгэл хамгийн гүнзгий нь юм
Чамайг аугаа ихээр хайрлахын минь өмнө байгаль эх ч дорой санагддаг”
-Бонапарт
Баяртай хайрт минь. Чамгүйгээр нойрсох хэрэгтэй болох нь. Өмнөх хэдэн өдрийн турш чамайг тэвэрч буйгаар төсөөлж, дайны хөлд гишгэгдсэн энэ амьдралаа илүү аз жаргалтайгаар мөрөөддөг байлаа. Аз жаргалтай мөрөөдөл бүхэнд минь чи надтай хамт байх болно.
Хүндэтгэсэн Б.
1796 оны дөрөвдүгээр сарын 3
| Наполеон Бонапартын гэргий Жозефинад хаягласан ЗАХИДАЛ |
|
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MJ-CUP 2026”-аас 5 алт, 3 мөнгө, 5 хүрэл медаль хүртэв
2026-10-07 08:43:27
Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгээмлэгтэй хамтран ажиллана
2026-10-07 08:14:27
Ес дэх удаагийн алтан намар судалбар зургийн үзэсгэлэн нээлтээ хийжээ
2026-10-07 08:00:00
Ц.Анхбаяр “Мастер”-уудын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртжээ
2026-10-07 07:58:13
Дэлхийн аваргын дэвжээнд өнөөдөр манай гурван бөх барилдана
2026-10-07 07:50:42
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ: 124 ХҮНИЙ ЦАЛИН ТӨСВӨӨС ХАСАГДАЖ, “ЯМААТАЙ ЧЕМОДАН” АЮУЛЫН ХАРАНГА ДЭЛДЭЖ БАЙНА
2026-10-07 07:30:00
“АЙ ТИ ЭМ-2026" олон улсын үзэсгэлэн зохион байгуулагдана
2026-10-07 07:10:00
Ж.Алдаржавхлан сайд, НҮБ-ийн Хүүхдийн сангийн Биате Дастелийг хүлээн авч уулзжээ
2026-10-07 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан байна
2026-10-07 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-07 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өлзийтэй сайн
2026-10-07 06:00:00
Ц.Идэрбат: Монгол Улсын хилээр ямааг гар тээш, хайрцагт хийж зөөвөрлөн оруулж ирэх тохиолдол байна
2026-10-06 21:10:12
Дүнжингаравын уулзварт болсон дэлбэрэлтийн улмаас амь эрсэдсэн дөрвөн иргэний ар гэрт нэг удаагийн буцалтгүй тусламж олголоо
2026-10-06 17:02:45
“НЭГ МЭРГЭЖИЛ-НЭГ ХҮЧ” БАРУУН БҮСИЙН НИЙГМИЙН АЖИЛТНУУДЫН СУРГАЛТ ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА
2026-10-06 16:29:24
ИХЭНХ НУТГААР ХУУРАЙШИЛТЫН ЗЭРЭГ ДУНД ТҮВШИНД БАЙНА
2026-10-06 16:04:48
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа
2026-10-06 14:58:33
Модон барын олон улсын эрдэм шинжилгээний хурал эхэллээ
2026-10-06 13:17:12
NO BRAND ДАРААГИЙН САЛБАРАА МОДНЫ-2, ТҮНДЭМҮНД НЭЭЛЭЭ
2026-10-06 13:06:50
Хоногийн хугацаанд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 73 хэрэг бүртгэгджээ
2026-10-06 12:18:59
Еврогийн ханш сүүлийн 17 сарын хамгийн доод түвшинд хүрлээ
2026-10-06 11:47:47
Б.Батцэцэг сайд, АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой утсаар ярив
2026-10-06 11:14:35
Хүүхдүүд тоглож байхдаа төмөр самаар нэгнээ гэмтээжээ
2026-10-06 11:04:26
2026-10-06 08:27:03
2026-10-06 08:03:41
Дэлхийн аваргын татамид өнөөдөр манай дөрвөн бөх өрсөлдөнө
2026-10-06 07:48:01
ГАВЬЯАТ БАГШ Д.МАНДАХСАН: “Шавь нараас минь сансарт хүрсэн хүн байна” гэж бодохоор багш болсноороо бахархаж, сэтгэл дүүрээд ирдэг дээ
2026-10-06 07:40:04
Европын хэвлэлийн эрх чөлөөний асуудал эрхэлсэн төлөөлөгчтэй уулзлаа
2026-10-06 07:40:00
Монгол Улс, Европын холбоотой ХАА-н хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
2026-10-06 07:30:00
“Дэлхийн соёлын фестиваль Ханой- 2026”-д үндэсний өв соёлоо танилцуулав
2026-10-06 07:20:00
Говь-Алтай аймгийн Төгрөг суманд 300 МВт-ын цахилгаан станц барина
2026-10-06 07:10:00
Д.ЧИЛХААЖАВ: БАЙНГЫН АЖИЛЛАГААТАЙ ПАРЛАМЕНТ БАЙГУУЛСНААР МОНГОЛ УЛС АРДЧИЛЛЫН ЗАМААР ЯВАХ ЭРХ ЗҮЙН ҮНДЭС ТАВИГДСАН
2026-10-06 07:00:26
Цаначид “FIS Roller Ski Asain Championships” тэмцээнд амжилттай оролцлоо
2026-10-06 07:00:00
“УНАА ХОЛТОЙ, УСАН БИЕТЭЙ” УЛСЫН ЗААН З.ДҮВЧИН
2026-10-06 07:00:00
С.БАЯРМАГНАЙ: БИ АМЬДРАЛДАА ХОЁР УДАА “НИССЭН” БАС БОЛООГҮЙ ЭЭ, Р.РАВЖИР СУДЛААЧТАЙ АЛМАС ХАЙСАН
2026-10-06 07:00:00
37-ТОЙДОО БИЧИГ, ҮСЭГ СУРЧ, МӨРӨӨДЛӨӨ БИЕЛҮҮЛСЭН ТОГООЧ
2026-10-06 07:00:00
НАМРЫН ШАРГАЛ ТАЛ ДУНДУУР ӨВӨӨГӨӨ ДАГААД АЛХАЖ ЯВАХДАА...
2026-10-06 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-06 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл жаргал үргэлжид ирнэ
2026-10-06 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан байна
2026-10-06 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |