“Сэтгүүлч М.Батдорж сан”-гаас сэтгүүлч мэргэжлээр сурдаг залуусын дунд жил бүр тэтгэлэгт уралдаан зохион байгуулагддаг уламжлалтай. Энэ жилийн уралдааны дүнг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр цахимаар танилцуулж, шалгарсан оюутнуудад нэг жилийн сургалтын төлбөрийн тэтгэлэг гардуулсан билээ. Уншигч та бүхэнтэй “Ийгл” телевизийн сэтгүүлч М.Батдорж агсны гэгээн зам мөрийг үргэлжлүүлж буй түүний дотнын найз, “Сэтгүүлч М.Батдорж сан”-гийн зохицуулагч, “Ийгл” телевизийн ерөнхий продюсер Н.Баасандамбыг уулзуулж байна.
-Найм дахь удаагийн “Сэтгүүлч М.Батдорж сан”-гийн нэрэмжит уралдаан амжилттай болж өндөрлөлөө. Энэ удаагийн уралдаан юугаараа онцлог байв. Уралдаанд оюутнууд хэр идэвхтэй оролцсон бэ?
-Урьд өмнөх жилүүдтэй харьцуулбал энэ удаагийн уралдаанд хамгийн цөөн оюутан өрсөлдлөө. ОТИС, МУИС, МУБИС, ХУИС гэсэн дөрвөн сургуулийн нийт 20 оюутан “Сэтгүүлч М.Батдорж сан”-гийн уралдаанд бүтээлээ ирүүлсэн. “Ковид-19” цар тахлын улмаас хөл хорио тогтоосон нь нөлөөлсөн байх. Гэхдээ бидэнд оролцогч оюутнуудын тоо чухал биш. Хоёрхон бүтээл ирсэн ч шилдгийг нь тодруулна. Товчхондоо уралдаан тасрахгүй байх нь чухал гэсэн үг. Гэхдээ олон бүтээл ирвэл мэдээж бид баярлана.
-Уралдаанд оролцсон 20 оюутан ямар сэдвээр өрсөлдсөн бэ?
-Бид “Тахал” гэсэн сэдвийн хүрээнд нэгдүгээр шатныхаа уралдааныг зарласан. “Ковид-19” цар тахалтай цаг үе таарсан учраас гэхээсээ илүүтэй манай нийгэмд “Ковид-19”-өөс ч илүү тахал мэт тархсан хандлага, ойлголтын талаар оюутан залуус юу гэж дуугарах бол гэсэн хүлээлтийн дор ийм сэдэв сонгосон юм. Хоёрдугаар шатанд оролцогчид өөрсдийн сонгосон сэдвийн хүрээнд телевизийн сурвалжилга бэлтгэн өрсөлдлөө.

-Та “Алтан шонхор” шагналын эзэн, “Ийгл” телевизийн сэтгүүлч агсан М.Батдоржтой үзэг нэгт хамтрагч, дотнын анд нөхөр нь юм билээ. Хамт бүтээлцсэн сайхан дурсамжаасаа манай уншигчидтай хуваалцаач?
-Бид их сургуулийн нэг ангийн андууд. Залуу насны хамаг нандин дурсамжуудаа хамтдаа бичилцсэн тийм л найзууд. Манай ангийнхнаас хамгийн түрүүнд телевизийн эфирт сэтгүүлчээр ажиллаж эхэлсэн хүн бол манай М.Батдорж. 2003 онд “Ийгл” телевиз Ойрхи Дорнодод дэгдсэн Иракийн дайныг шууд дамжуулж байлаа. Тухайн шууд дамжуулалтын эфирт М.Батдорж маань гарч байсан юм. Найзынхаа тэгж ажиллаж байхыг харах үнэхээр бахдам байсан. Тэр үед ангийнхандаа, ялангуяа бидэнд маш их итгэл найдвар өгсөн гэдгээ Батка маань өөрөө ч гадарлаагүй байсан биз ээ.
-М.Батдорж агсны танд хандаж хэлдэг байсан үг, аль эсвэл үргэлж хэлдэг байсан үгсээс дурдаж болох уу?
-Та энэ үгнээс нь юу мэдэрдэг вэ?
-Сэтгүүл зүйг шонхор шувуу гэж төсөөлөх юм бол хэвлэлийн эрх чөлөөг цэлмэг тэнгэртэй зүйрлэсэн гэж боддог. Ямарваа нэг том тайзан дээрээс үг хэлэх боломж олдох л юм бол манай М.Батдорж хэвлэлийн эрх чөлөөг уриалан дуудсан утга агуулгатай үг хэлчихдэг байлаа. Тэр тоолондоо өөртөө их урамшина. “Сануулж хэлэх хүнгүй бол сайн засаглал ч ялзарна. Тиймээс хэвлэлийн эрх чөлөөний төлөө бага залуу гэлтгүй бүгд дуугарч байх ёстой” гэж хэлэх дуртай байж билээ. Хэлээд зогсохгүй, хийж байгаа ажлаараа ч түүнийгээ харуулдаг байсан. М.Батдорж маань хэвлэлийн эрх чөлөө бол ардчилсан, иргэнлэг нийгмийн дархлаа мөн гэсэн итгэл үнэмшилтэй сэтгүүлч байлаа.
-“Сэтгүүлч М.Батдорж сан”-гийн уралдаанд оролцож, тэтгэлэг хүртэж байгаа залуус шонхор шиг нисэж, магадгүй М.Батдорж агсны бодож, мөрөөдөж, төсөөлж байсан зам мөрийг бүтээхээр яваа гэж боддог уу?
-Хүн бүрийн зам мөр ижил байх албагүй. Манай “Сэтгүүлч М.Батдорж сан”-гийнхны хүсэл бол сэтгүүл зүйд ёс зүйтэй, шударга, зоригтой гэсэн үндсэн зарчмаа хадгалах гэж ихэд чармайдаг. Бид М.Батдорж шиг сайн сэтгүүлч төрж, түүгээр дамжуулан нийгмийн сайн сайхны төлөөх үйлсэд дуу хоолой нь болоосой гэж хүссэн. Энэ хүсэлд бидний хамтран явуулдаг уралдаан зориулагдсан. Зам мөр нь бол үргэлж байгаа.

-“Сэтгүүлч М.Батдорж сан”-гаас өнгөрсөн хугацаанд шилдгүүдийн сургалтын тэтгэлэгт 23 сая төгрөг зарцуулсан тухайгаа мэдээлж байлаа. Шагнал, тэтгэлгийн мөнгийг хэрхэн олж, хуримтлуулдаг вэ?
-Маш энгийн. Санхүүгийн хоёрхон суваг бий гэж хэлж болно. Эхний жилүүдэд бид өөрсдөөсөө мөнгө нийлүүлж шаардлагатай санхүүжилтийг босгосон. Удаах жилүүдэд нь бидний хийж байгаа ажлыг дэмжье гэсэн олон сайхан хүний хандив, дэмжлэгээр боссон доо. М.Батдоржийнхоо үйл хэргийг үргэлжлүүлэхэд хувь нэмрээ оруулмаар байна гэж хүмүүс өөрсдөө бидэнд ханддаг нь үнэхээр сайхан. Аргагүй л олонтойгоо явсан хүн байсан юм шүү, миний найз.
Өнгөрсөн хугацаанд манай сангийн үйл ажиллагааг дэмжиж ирсэн бүх хүнд энэ завшааныг ашиглаад талархал илэрхийлмээр байна. Та бүхний дэмжлэг туслалцаа сангийн үйл ажиллагаа тогтвортой явахад хамгийн чухал түшиг тулгуур нь болсон гэдгийг хэлэхийг хүсэж байна. Өнгөрсөн найман жилийн хугацаанд нийт найман оюутанд бүтэн жилийн сургалтын төлбөрийн тэтгэлэг, 40 оюутанд мөнгөн урамшуулал олгосон байна.
-Уралдаанд оролцож байгаа залуус жилээс жилд өсөн дэвжиж байгаа болов уу гэж бодож байна. Сэтгүүл зүйн салбарт ажиллахаар бэлтгэгдэж байгаа залуус ихэвчлэн аль талаараа хөгжиж, өөрчлөгдөж байгааг анзаарсан уу?
-Анзаарах байтугай өөрчлөлт илт мэдрэгдэж байна. Оюутнууд энэ уралдаанд оролцохдоо чөлөөтэй сэтгэж, түүнийгээ илэрхийлэх чадвар нь онцгой байна. Харах өнцөг нь маш их өөрчлөгдсөн.
Тэд өнөөдөр зөвхөн өөрийнх нь өмнө байгаа асуудлыг биш, өрөөлийн өмнө буй сэдвийг анзааран харж, нийгмийн сайн сайхны төлөө санаа сэтгэл тавьдаг болжээ. Нэг үгээр хэлбэл, зөвхөн Монгол бус дэлхийд Монгол ямар байхыг олж хардаг болжээ гэж ойлгож болно.

-“Сэтгүүлч М.Батдорж сан”-гийн уралдаанд оролцсон залууст ажлын талбарт гарахад нь тусалж, дэмждэг үү. Өмнөх шагналтнууд “Сэтгүүлч М.Батдорж сан”-тай холбоотой байдаг уу?
-Суралцаж байх хугацаанд нь илүүтэй дэмжлэг үзүүлдэг юм болов уу. Наад зах нь мэргэжлийн редакцад дадлага хийх боломжоор хангаж өгдөг. Сэтгүүл зүйн чиглэлээр сургалт явуулдаг зарим их, дээд сургуультай хамтарч, практик талын хичээлд нь манай сангийнхан оролцоотой явдаг гэх зэргээр оюутнуудыг дэмждэг.
Бид уржнан жил уралдааны тэргүүн байрт шалгарсан хүүхдүүд хаана, юу хийж явна вэ гэдгийг тандаж үзсэн юм. Тэгэхэд бүгд сургуулиа амжилттай төгсчихсөн. Хамгийн гоё нь ихэнх нь яг сурсан мэргэжлийнхээ дагуу ажиллаж, зарим нь орон нутгийнхаа редакцад сэтгүүлчээр ажиллаж байгаа юм билээ.
-Оюутан сэтгүүлчдийг юун дээр илүү анхаарч, хөгжихийг зөвлөх вэ?
-Суралцаж байх хугацаандаа мэргэших тал дээр анхаарч, өөрийгөө хөгжүүлээсэй гэж хэлмээр байна. Ний нуугүй хэлэхэд ерөнхий мэдлэгтэй төгсөж гарч ирээд тодорхой хугацаанд ажиллаж байж, мэргэших шаардлагатай юм байна гэдэг үнэнтэй нүүр тулж байна.
Сошиал ертөнц хүрээгээ тэлж, тэр хэрээр мэдээллийн урсгал хэт замбараагүй болсон өнөө цаг үед мэргэшсэн сэтгүүлч ус агаар шиг хэрэгтэй. Сэтгүүлч мэргэжил олгож буй сургалтын хөтөлбөрийг болж өгвөл хосолсон байдлаар өөрчлөх ёстой. Гэхдээ энэ бол зөвхөн миний л хувийн үзэл бодол юм шүү.
-“Сэтгүүлч М.Батдорж сан” цаашдын зорилго юу вэ. Цар хүрээгээ өргөсгөж, энэ салбарт ажиллаж эхэлж байгаа залуу үеийнхэн, аль эсвэл сурагчдыг хамруулах боломжтой юу?
-Ирэх 2023 онд манай “Сэтгүүлч М.Батдорж сан”-гийн 10 жилийн ой тохионо. 10 жилийн ойгоороо өнгөрсөн хугацаанд манай санд оюутнуудын ирүүлсэн эсээ бичлэгүүдийг эмхэтгэж, товхимол гаргахаар төлөвлөсөн. Ингэснээр нэгэн үеийн залуусын үзэл бодол, чиг хандлагыг тольдох боломжийг хүмүүст олгоно гэж найдаж байгаа юм.
Үүнээс гадна сэтгүүл зүйн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж буй их, дээд сургуулиудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг эрмэлзэж байна.
Туршилтын журмаар бид ОТИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимтэй хоёр жил хамтарч ажилласан. Танхимаар олгож буй онолын мэдлэгийг бодит туршлагаар бататгах байдлаар хамтарч сургалт явуулсан юм. Үүнийгээ илүү боловсронгуй, хүртээмжтэй болгох тал дээр анхаарч ажиллаж байна даа.
-Ярилцсанд баярлалаа.
- Баярлалаа.
| Н.БААСАНДАМБА: М.Батдорж шиг сайн сэтгүүлч төрж, нийгмийн сайн сайхны төлөөх үйлсэд дуу хоолой нь болоосой гэж хүсдэг |
|
ОБЕГ болон Дэлхийн банк хамтран гамшгийн эрсдэлийн санхүүжилтийн чиглэлээр санал солилцжээ
2026-10-07 15:10:19
ДЭЛХИЙ ЕРТӨНЦ ЧАМД ТАЛАРХАЖ БАЙНА, МЕССИ
2026-10-07 14:26:28
2026-10-07 14:17:27
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хархорумын 50МВт батарей хураагуурын ажилтай танилцав
2026-10-07 13:44:49
2026-10-07 13:06:11
Б.Пүрэвдагва: Дүүжин тээврээр зорчих үнэ 1500-2000 төгрөг байна
2026-10-07 13:01:43
Л.ПҮРЭВСҮРЭН: ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Ц.ЭЛБЭГДОРЖ Ж.ЭПШТЕЙНТЭЙ ХОЁР УДАА УУЛЗСАН
2026-10-07 12:56:57
Ц.Мөнх-Оргил, Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макронд итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-10-07 12:09:54
КАФЕД ӨРНӨСӨН ЯРИА
2026-10-07 12:03:32
2026-10-07 11:48:39
“Хийморь” Монгол, Өвөр Монгол үндэсний бөхчүүдийн барилдаан болно
2026-10-07 10:12:13
Б.ӨСӨХБАЯР: “ОДДЫН ГЭГЭЭ” КИНО ЗАЛУУСЫН ДОТООД ЕРТӨНЦ, МӨРӨӨДӨЛ, ХАЙР, ЭРГЭЛЗЭЭГ БОДИТООР ХАРУУЛНА
2026-10-07 09:36:05
ӨМГӨӨЛӨГЧ Ц.ИТГЭЛИЙН ОХИН Ц.ДУНЖИД: ЭЭЖ МИНЬ “90 САЯ”-ЫН Б.ГАНСҮХИЙГ ГАВ, ДӨНГӨТЭЙ НЬ ХӨТЛӨӨД ЭЭЖИЙНХ НЬ ШАРИЛ ДЭЭР АРЦ, ХҮЖТЭЙ ОЧИЖ БАЙСАН ГЭДЭГ
2026-10-07 09:34:42
ТАНИЛЦ: АЛТНЫ ОРДУУДАД ЭЗЭН СУУСАН АШИГТ МАЛТМАЛЫН ГАЗРЫН МЭРГЭЖИЛТНҮҮД
2026-10-07 09:33:33
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MJ-CUP 2026”-аас 5 алт, 3 мөнгө, 5 хүрэл медаль хүртэв
2026-10-07 08:43:27
Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгээмлэгтэй хамтран ажиллана
2026-10-07 08:14:27
Ес дэх удаагийн алтан намар судалбар зургийн үзэсгэлэн нээлтээ хийжээ
2026-10-07 08:00:00
Ц.Анхбаяр “Мастер”-уудын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртжээ
2026-10-07 07:58:13
Дэлхийн аваргын дэвжээнд өнөөдөр манай гурван бөх барилдана
2026-10-07 07:50:42
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ: 124 ХҮНИЙ ЦАЛИН ТӨСВӨӨС ХАСАГДАЖ, “ЯМААТАЙ ЧЕМОДАН” АЮУЛЫН ХАРАНГА ДЭЛДЭЖ БАЙНА
2026-10-07 07:30:00
“АЙ ТИ ЭМ-2026" олон улсын үзэсгэлэн зохион байгуулагдана
2026-10-07 07:10:00
Ж.Алдаржавхлан сайд, НҮБ-ийн Хүүхдийн сангийн Биате Дастелийг хүлээн авч уулзжээ
2026-10-07 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-10-07 07:00:00
Д.НЯМСҮРЭН НАЙРАГЧИЙН ГЭРГИЙ ХАНДМАА: Том том ширхэгтэй цас бударсан нэг өдөр үнээ сааж байтал өвгөн минь хажууд ирээд“Буй биеэрээ би цас болно Бүрхсэн их цас болно...” гээд уншиж байлаа
2026-10-07 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан байна
2026-10-07 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-07 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өлзийтэй сайн
2026-10-07 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-10-07 06:00:00
Ц.Идэрбат: Монгол Улсын хилээр ямааг гар тээш, хайрцагт хийж зөөвөрлөн оруулж ирэх тохиолдол байна
2026-10-06 21:10:12
Дүнжингаравын уулзварт болсон дэлбэрэлтийн улмаас амь эрсэдсэн дөрвөн иргэний ар гэрт нэг удаагийн буцалтгүй тусламж олголоо
2026-10-06 17:02:45
“НЭГ МЭРГЭЖИЛ-НЭГ ХҮЧ” БАРУУН БҮСИЙН НИЙГМИЙН АЖИЛТНУУДЫН СУРГАЛТ ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА
2026-10-06 16:29:24
ИХЭНХ НУТГААР ХУУРАЙШИЛТЫН ЗЭРЭГ ДУНД ТҮВШИНД БАЙНА
2026-10-06 16:04:48
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа
2026-10-06 14:58:33
Модон барын олон улсын эрдэм шинжилгээний хурал эхэллээ
2026-10-06 13:17:12
NO BRAND ДАРААГИЙН САЛБАРАА МОДНЫ-2, ТҮНДЭМҮНД НЭЭЛЭЭ
2026-10-06 13:06:50
Хоногийн хугацаанд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 73 хэрэг бүртгэгджээ
2026-10-06 12:18:59
Еврогийн ханш сүүлийн 17 сарын хамгийн доод түвшинд хүрлээ
2026-10-06 11:47:47
Б.Батцэцэг сайд, АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой утсаар ярив
2026-10-06 11:14:35
Хүүхдүүд тоглож байхдаа төмөр самаар нэгнээ гэмтээжээ
2026-10-06 11:04:26
2026-10-06 08:27:03
2026-10-06 08:03:41
Дэлхийн аваргын татамид өнөөдөр манай дөрвөн бөх өрсөлдөнө
2026-10-06 07:48:01
ГАВЬЯАТ БАГШ Д.МАНДАХСАН: “Шавь нараас минь сансарт хүрсэн хүн байна” гэж бодохоор багш болсноороо бахархаж, сэтгэл дүүрээд ирдэг дээ
2026-10-06 07:40:04
Европын хэвлэлийн эрх чөлөөний асуудал эрхэлсэн төлөөлөгчтэй уулзлаа
2026-10-06 07:40:00
Монгол Улс, Европын холбоотой ХАА-н хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
2026-10-06 07:30:00
“Дэлхийн соёлын фестиваль Ханой- 2026”-д үндэсний өв соёлоо танилцуулав
2026-10-06 07:20:00
Говь-Алтай аймгийн Төгрөг суманд 300 МВт-ын цахилгаан станц барина
2026-10-06 07:10:00
Д.ЧИЛХААЖАВ: БАЙНГЫН АЖИЛЛАГААТАЙ ПАРЛАМЕНТ БАЙГУУЛСНААР МОНГОЛ УЛС АРДЧИЛЛЫН ЗАМААР ЯВАХ ЭРХ ЗҮЙН ҮНДЭС ТАВИГДСАН
2026-10-06 07:00:26
Цаначид “FIS Roller Ski Asain Championships” тэмцээнд амжилттай оролцлоо
2026-10-06 07:00:00
“УНАА ХОЛТОЙ, УСАН БИЕТЭЙ” УЛСЫН ЗААН З.ДҮВЧИН
2026-10-06 07:00:00
С.БАЯРМАГНАЙ: БИ АМЬДРАЛДАА ХОЁР УДАА “НИССЭН” БАС БОЛООГҮЙ ЭЭ, Р.РАВЖИР СУДЛААЧТАЙ АЛМАС ХАЙСАН
2026-10-06 07:00:00
37-ТОЙДОО БИЧИГ, ҮСЭГ СУРЧ, МӨРӨӨДЛӨӨ БИЕЛҮҮЛСЭН ТОГООЧ
2026-10-06 07:00:00
НАМРЫН ШАРГАЛ ТАЛ ДУНДУУР ӨВӨӨГӨӨ ДАГААД АЛХАЖ ЯВАХДАА...
2026-10-06 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-06 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл жаргал үргэлжид ирнэ
2026-10-06 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан байна
2026-10-06 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |