Бид редакцаасаа томилолт авч, Дорноговь аймгийг зорилоо. Уншигч, үзэгч та бүхний хэзээний мэддэг болсон “Шинэ танил” булангаа бэлтгэхээр явж буй нь энэ юм. Тус аймаг бол соёлын биет болон биет бус өвийг өвлөн тээгч, түгээн дэлгэрүүлэгчдийн өлгий нутаг. Тэр дундаа үндэсний хөгжим, монгол бүжгээрээ алдартай юм. Биднийг Сайншанд сумын Ерөнхий боловсролын тавдугаар сургуулийн “Болор эгшиглэн” хамтлаг Хамарын хийдэд хүлээж байлаа. Энэ удаагийн дугаараар та бүхэндээ дорнын их говийн үндэсний хөгжмийн хамтлагийг танилцуулах болно.
Бид “Болор эгшиглэн” хамтлагийн багш Б.Баттайванаас цөөн асуултад хариулт авлаа.
.jpg)
-Сайн байна уу, манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?
-Юуны өмнө манай хамтлагийг зорьж ирсэн та бүхэнд баярлалаа. Намайг Батболдын Баттайван гэдэг. Дорноговь аймгийн Ерөнхий боловсролын тавдугаар сургуульд хөгжмийн багшаар ажилладаг. Манай эхнэрийг Гантулгын Сүрэн гэдэг бид хоёр нэг сургуульд, нэг мэргэжлээр ажилладаг. Манай сургууль 10 жилийн түүхтэй шинэхэн сургууль. Өөрөөр хэлбэл, Би 2013 онд сургуулиа нээгдэхэд нь хөгжмийн багшаар ирж, “Болор эгшиглэн” хамтлагийг байгуулсан.
-Хамтлаг хэдэн хөгжимчдийн бүрэлдэхүүнтэй вэ?
-Одоогоор хөгжим сурах чин эрмэлзэлтэй, хичээл зүтгэлтэй мөн авьяастай 21 сурагчийн бүрэлдэхүүнтэйгээр хөгжмийн сургалтаа явуулж байна. Эдгээр хүүхдүүд маань анхны байгуулсан хамтлагаас залгамжилсан дөрөв дэх үеийн хөгжимчид. Тэгэхээр 2013 оноос хойш дөрвөн хамтлаг буюу 70 гаруй хүүхэд “Болор эгшиглэн” хамтлагийн бүрэлдэхүүнд багтаж, хөгжмийн сургалтад хамрагдаад байна. Манай хамтлаг байгуулагдсан цагаасаа эхлэн улс болон олон улсын чанартай тэмцээнд уралдаанд амжилттай оролцож ирсэн.
-Та анх хамтлагаа байгуулахдаа яагаад “Болор эгшиглэн” гэдэг нэрийг сонгосон бэ?
-Эхнэр бид хоёр наймдугаар ангиа төгсөөд Дорноговь аймгийн МСҮТ-ийн Үндэсний хөгжмийн ангид элсэн орж байсан юм. Энэ мэргэжлээр байгуулагдсан анхны анги болохоор сургуульдаа яаран очиж байлаа. Биднийг ангидаа ороход Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, Боловсролын тэргүүний ажилтан Намсрайн Батнасан гэдэг суутай хүн биднийг хүлээж авсан. Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, Боловсролын тэргүүний ажилтан багшийг маань дорноговьчууд гэлтгүй хөгжмийн урлагийг мэддэг, судалдаг хүн бүр мэднэ. Учир нь өөрийн амьдралын бүхий л цаг хугацаа, зүрх сэтгэлээ аймгийн хүүхэд багачуудын авьяасыг нээн илрүүлэх, хөгжүүлэн дэлгэрүүлэх гэгээн үйлсэд зориулсан хүн учир багшийг маань танихгүй хүн ховор байх. Манай ангийн 13 оюутан хоорондоо ярилцаж, багштай зөвлөсний эцэст үндэсний хөгжмийн хамтлаг байгуулж “Болор эгшиглэн” гэдэг нэр өгч байсан. Харамсалтай нь багш маань дэндүү эрт биднийгээ орхиод явчихсан. Тийм болохоор багшийнхаа эхлүүлсэн үйл хэргийг үргэлжлүүлэхийн тулд “Болор эгшиглэн” гэдэг хамтлаг байгуулсан.
-Танд болон “Болор эгшиглэн” хамтлагийнхаа авьяаслаг сурагчдад илүү олон амжилт гаргахыг ерөөе?
-Баярлалаа.
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
| Б.БАТТАЙВАН: БАГШИЙНХАА ЭХЛҮҮЛСЭН ҮЙЛ ХЭРГИЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭХИЙН ТУЛД ХАНЬТАЙГАА “БОЛОР ЭГШИГЛЭН” ХАМТЛАГАА БАЙГУУЛСАН |
|
АТГ-аас Хотын дарга асан Х.Нямбаатарыг яллагдагчаар татах саналаа прокурорт хүргүүлжээ
2026-10-05 15:03:13
Ц.Идэрбат: Одоогийн байдлаар 28 өрхийн 637 ямаа өвчилж, 5,871 ямааг зориудаар устгалд хамруулаад байна
2026-10-05 14:35:49
Ц.Идэрбат: Газар тариалангийн салбарт бодитой өсөлт гарсан. Энэ жил төмсөө дотоодоос 100 хувь, хүнсний ногоог 70 хувь, улаанбуудай, гурилаа 100 хувь хангаж байна
2026-10-05 14:20:39
ДХИС-ийн Онцгой байдлын сургуульд галын автомат системийн мэргэшүүлэх сургалт болжээ
2026-10-05 14:05:20
УИХ-ЫН ГИШҮҮД ТӨСВИЙН БУРУУ БОДЛОГОО ЗАСАЖ, ИРГЭДИЙГ ТӨЛӨӨЛЖ, ТӨРИЙН ЭРХ БАРИЛЦАХ ҮҮРГЭЭ ХЭЗЭЭ ХЭРЭГЖҮҮЛЭХ ВЭ
2026-10-05 13:19:28
М.Тэмүүжин самбын дэлхийн аваргаас алт, Ц.Чинболор хүрэл медаль хүртлээ
2026-10-05 12:58:31
Иранчууд дайны уршгаар үнийн огцом өсөлт эдийн засгийн дарамттай нүүр тулж байна
2026-10-05 11:36:48
Э.Мөнх-Алдар, Г.Анужин, Ж.Дэлгэр нар самбын өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга болжээ
2026-10-05 10:47:09
Дашинчилэн, Өгийнуур чиглэлийн 70 км авто замын ажил ирэх сард дуусна
2026-10-05 09:53:18
2026-10-05 09:43:51
Дорнод аймагт гарсан хээрийн түймрийг шуурхай унтраажээ
2026-10-05 09:41:37
Хоногийн хугацаанд залилах шинжтэй 42 хэрэг бүртгэгджээ
2026-10-05 09:26:08
“D.BAYARAA CUP-2026” амжилттай зохион байгуулагдлаа
2026-10-05 08:28:16
Жүдо бөхийн дэлхийн аваргад өнөөдөр манай зургаан тамирчин барилдана
2026-10-05 08:05:24
Сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаанд сумын заан Д.Сундуй түрүүллээ
2026-10-05 07:20:00
Азийн наадмын шилдэг тамирчнаар 13 настай Юй Зыди шалгарлаа
2026-10-05 07:10:00
2026-10-05 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-05 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нүд бүрэлзэн улцайна
2026-10-05 06:00:00
2026-10-04 20:02:53
“Helicobacter pylori ба ходоодны хорт хавдрын урьдчилан сэргийлэлт” олон улсын симпозиумыг зохион байгуулжээ
2026-10-04 16:00:40
АВРАГЧ-ТЭСЭЛГЭЭЧДИЙН СУРГАЛТ, ДАДЛАГЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-04 15:47:51
“ӨСВӨР ҮЕ – БИДНИЙ ИРЭЭДҮЙ” НЭГДСЭН ДАДЛАГА СУРГУУЛИЙГ ХОЁР ДАХЬ ЖИЛДЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-04 15:39:51
ЗАЛУУС НЭГДЭЖ, “РЕФОРМ” КЛУБ БАЙГУУЛЖЭЭ
2026-10-04 12:31:01
МҮОХ, Японы ҮОХ хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-10-04 11:27:21
2026-10-04 09:29:13
П.Мөрөн “Rally-3” ангилалд дэлхийн аварга боллоо
2026-10-04 07:47:44
Лэшань уулын “Их Будда”-гийн хадан сийлбэр
2026-10-04 07:30:00
Г.Ганхуяг Азийн наадмын чөлөөт бөхийн төрөлд V байрт орлоо
2026-10-04 07:20:00
Улсын арслан Б.Бат-Өлзий “НУТГИЙН БУЯН” группийн 30 жилийн ойн барилдаанд түрүүллээ
2026-10-04 07:10:00
Б.Отгонтуяа Азийн наадмын чөлөөт бөхийн төрөлд хүрэл медаль хүртэв
2026-10-04 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |