
-Сайн уу, олон улсын уралдаанд зурсан зураг чинь шагналт байрт шалгарчээ. Баярын сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Баярлалаа, танд. Өнгөрсөн оны есдүгээр сард Завхан, Говь-Алтай, Баянхонгор аймгийн сургуулийн хүүхдүүдийн дунд “Уур амьсгалын өөрчлөлт, үүний хүүхдэд нөлөөлөл” сэдвээр гар зургийн уралдаан болсон. Миний зурсан зураг уралдаанд тэргүүлж, улсын хэмжээний уралдаанд оролцсон юм. Улсад шалгараад Японы Канагавагийн Дэлхийн Хүүхдийн урлагийн үзэсгэлэнгийн уралдаанд оролцоод шагналт байрт шалгарсан сайхан мэдээг өчигдөр (уржигдар) мэдлээ. Үнэхээр их, бүүр маш их баяртай байгаа. Би олон улсын уралдаанаас шагнал авна гэж огт бодоогүй. Сургуулийн маань захирал энэ мэдээг надад анх дуулгасан. Өөртөө ч итгээгүй, хүүхдүүд, багш нар, гэр бүлийнхэн минь баяр хүргээд сайхан өдрүүд үргэлжилж байна.
-Чи зургийнхаа утга санааны талаар ярьж өгч болох уу. Зургийнхаа санааг хаанаас олсон бэ. Хэд хоног зурав?
-Нэг өдөр зургийнхаа санааг бодоод, нэг өдөр нь зургаа зурсан. Тэр зургийг гаргах гэж хоёр хоног болсон гэсэн үг. Эх дэлхийдээ тэнүүн сайхан, эрх чөлөөтэй, тал нутагтаа тархаж амьдаръя гэсэн санаагаар зурсан юм. Уралдааныхаа нэрийг харж байгаад тийм санаа олсон. Хүүхдүүд бид ч бас эх дэлхийгээ хайрлаж, хамгаалах хэрэгтэй гэж бодсон учраас автомашины зам руу ногоон зүлэг түрээд, тоглож яваа хүүхдүүдээр санаагаа илэрхийлсэн. Тэр санаа минь хүмүүст таалагдсан юм шиг байна лээ. Өөрт маань ч гэсэн таалагдаж байгаа. Анх зургаа А3 цаасан дээр зураад явуулсан юм. Олон улсын уралдаанд оролцох болсон тул дахиж том хэмжээтэй цаасан дээр зурсан. Дахиж зурахдаа илүү сайжруулаад, санаагаа баяжуулаад явуулсан.
-Багаасаа л зураг зурах сонирхолтой байсан уу. Дугуйланд явдаг уу?
-Тийм ээ, миний ээж гоё зурдаг хүн бий. Намайг цэцэрлэгт байхад ээж дэмжиж, зургийн уралдаанд оролцуулдаг байсан. Сургуульд ороод зургийн багшийнхаа дугуйланд явдаг болсон. Одоо гэхдээ дугуйланд явахгүй байгаа.
Ахаарлаа сайн төвлөрүүлж сурдаг болохоор их хичээнгүй болсон. Манай сургуулийн хүүхдүүд зураг зурах сонирхолтой байдаг ч уралдаан болдоггүй болохоор зарим нь шантраад больчихдог. Би сургуулийнхаа болон аймгийн хэмжээнд болдог зургийн уралдаанд тогтмол оролцож, амжилт үзүүлэхийг хичээдэг.
-Улсын чанартай тэмцээнд олон удаа оролцож байсан уу?

-Ээж нь чамайг их дэмждэг бололтой. Олон улсын уралдаанд шагналт байрт шалгарсан гэдгийг нь сонсоод юу гэж байна вэ?
-Миний ээжийн мөрөөдөл намайг зураач болгох. Тэмцээний талаар сонсоод өвөө, эмээ, ээж минь надаас илүү баярласан. “Хүүгээрээ бахархаж байна” гэж хэлсэн. Би ч бас энэ уралдаанаас урам авч, илүү гоё зураг зурах юм сан гэж бодож байгаа. Өвөө, эмээ, ээжийгээ баярлаж байгааг харсан чинь гоё санагдаж, баярын мэдрэмж төрж байгаа.
-Ээжийн чинь мөрөөдөл чамайг зураач болгох юм байна. Чиний мөрөөдөл юу вэ?

-Би ээжийнхээ мөрөөдлийг биелүүлээд зургийн багш болно. Энэ ч бас миний хамгийн том мөрөөдөл байгаа юм. Том болж байгаад чимээгүй, нам гүм өөрийн гэсэн урлангийн газартай болно. Тэндээ өөрийнхөө хүссэн бүх зургийг зурна гэж мөрөөддөг. Зураг зурахад орчин маш чухал юм шиг санагддаг. Би чимээгүй л газар байвал зураг зурмаар санагдаад байдаг. Гэхдээ хичээл орчихсон учраас зургаа зурж чадахгүй байгаа. Бас миний нэг мөрөөдө аавтайгаа уулзах. Аавыгаа харахыг их хүсэж, мөрөөддөг.
-Зураг зурахад хүндрэлтэй зүйл байдаг уу. Гар эвлэхгүй ч гэдэг юм уу, зураг зурж чадахгүй өдөр байдаг уу?
-Дотроо “тийм зүйл зурна” гээд бодчихоод байгаа мөртлөө анхаарал төвлөрөхгүй, гар салганаад нэг л болж өгөхгүй өдөр байдаг. Би харандаагаар зураад, усан будгаар буддаг юм. Тэгээд анхаарлаа төвлөрүүлж чадаагүйн улмаас өнгөө буруу гаргах, өөр хэсгийг буруу өнгөөр будах, яг дуусах гэж байхад өнгө холих зэрэг алдаа гаргадаг. Энэ үед л надад хамгийн хэцүү байдаг. Тэр тусмаа яг дуусах гээд төгсгөл хэсгээ буруу өнгөөр будаад, өнгө холиод зургаа хэрэггүй болгох тохиолдолд үнэхээр их харамсдаг.
-Чи ямар сэдвийн зураг зурах дуртай вэ?
-Би байгаль зураг зурах дуртай. Ихэвчлэн нутгийн уул, голыг зурдаг юм. Сутай, Бүс хайрхан, Зүйлийн гол, Хар азаргын нуруу, Хантайшир, Далангийн нурууныхаа зургийг зурах дуртай.
Надад байгалийн зураг харахаар өөрийн эрхгүй тайван, амгалан мэдрэмж төрөөд байдаг. Хүмүүсийг ч бас миний зурагнаас тайван байдлыг мэдрээсэй гэж хүсдэг юм.
-Зурсан зургаа тоолж үзсэн үү. Бас бусдад үнэ хүргэж, зарсан тохиолдол бий юү?
-Тоолбол олон байх аа. Гэхдээ тоолж үзэж байгаагүй ээ. Зарим хүн нутгийн зургийг минь худалдаж авах гээд үнэ асуудаг. Өнгөрсөн намар сургуульдаа өөрийнхөө бүтээлүүдээр үзэсгэлэн гаргасан. Тэр үед хүмүүс зургийг минь маш их сонирхож байгаа харагдсан. Ангийн маань найзууд заримдаа “Хүүхдийн төрсөн өдөрт очих гэсэн юм. Бэлгэнд өгөх зураг зураад өгөөч” гээд гуйдаг. Зарим хүүхэд зураг зуруулаад мөнгө өгөхөөр нь зургийн хэрэгслээ авдаг.
| "Канагавагийн шагнал”-ын эзэн Б.ЛОЧИН: Зургаа “Эх дэлхийдээ тэнүүн сайхан, эрх чөлөөтэй, тал нутагтаа тархаж амьдаръя” гэсэн санаагаар зурсан |
|
2026-09-15 16:58:01
НАМРЫН ТУХАЙ ӨГҮҮЛЭХ 15 ШҮЛЭГ
2026-09-15 15:18:12
“Явуулын оффис” Сүхбаатар дүүрэгт ажиллаж байна
2026-09-15 13:32:57
ДЭЛХИЙГ ШУУГИУЛЖ БУЙ САГСЧИН КЭЙТЛИН КЛАРК ГЭЖ ХЭН БЭ
2026-09-15 10:57:01
Боксын үндэсний шигшээ баг Хятадад бэлтгэл хийж эхэллээ
2026-09-15 07:24:32
Монголын баг, тамирчид Нагояа хотод очлоо
2026-09-15 07:15:38
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан байна
2026-09-15 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-15 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл бие эрхтний хүч сайжирна
2026-09-15 06:00:00
Шадар сайд Н.Номтойбаяр Буриад Улсын Тэргүүн Цыденов Алексей Самбуевичийг хүлээн авч уулзлаа
2026-09-14 18:25:42
НОМЫН БАЯРААР ЗААВАЛ АВАХ ОНЦЛОХ БҮТЭЭЛҮҮД
2026-09-14 16:26:02
“Би Сэргийлэгч-2026” өртөөчилсөн сургалт хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байна
2026-09-14 15:23:46
Эрдэнэбүрэнд байгуулах хиймэл нуурыг “Шүтээн нуур” хэмээн нэрлэжээ
2026-09-14 15:08:43
Байгаль орчноо цэвэрлэх “World Cleanup Day” хөдөлгөөнд 10 мянга гаруй залуу нэгдэнэ
2026-09-14 14:09:09
НАТО ОХУ-ын усан доорх шилэн кабелийг хорлон сүйтгэх ажиллагааг зогсоолоо
2026-09-14 13:48:21
А.Намсаманд: Дарга нарын шаардсан зарим томилгоог хийхгүй байхаар хэлэх хэлэхгүй үгээр хэлж, сүрдүүлдэг
2026-09-14 13:47:09
Шахмал түлш борлуулах 446 цэг маргаашаас ажиллаж эхэлнэ
2026-09-14 13:19:22
Монголын шигшээ баг Самаркандад шатрын дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөнө
2026-09-14 13:05:50
“НЭР ҮГҮЙ САЛХИ” ДУУ ОРЧООН ҮНДЭСТНИЙ НУТГААСАА ХАГАЦСАН ӨНЧРӨЛИЙН ТҮҮХЭЭС БҮТЖЭЭ
2026-09-14 12:43:32
Нийт нутгийн 50 гаруй хувьд бэлчээрийн ургамлын ургалт сайн байна
2026-09-14 12:37:49
Эрхүү хотын захиргаанаас гадаадын иргэдийг цэрэг дайчлагад зуучилсан этгээдийг 18 мянган ам.доллараар шагнахаа зарлалаа
2026-09-14 11:33:23
Яруу найрагч Б.Ууганбаяр хоёр дахь шүлгийн түүвэр "Давс хийгээд усны шүлгүүд" -ээ хэвлүүлжээ
2026-09-14 10:26:49
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
2026-09-14 09:24:08
УИХ-ЫН ГИШҮҮН О.САРАНЧУЛУУНЫ ЯДУУ ХОМ, ЭГЭЛ “ИМИЖ”-ИЙН ЦААДАХ ҮНЭН
2026-09-14 09:00:00
САЙД С.АМАРСАЙХАНЫ ТӨРИЙН ДАРХАН ЦААЗАТ БОГДХАН УУЛАНД ЭЗЭН СУУЖ, УУЛ УУРХАЙГААР ХӨЛЖСӨН БҮРЭН БАРИМТ
2026-09-14 08:00:00
ЭРЭЭНИЙ ЯГААНЫ ГУДАМЖ “НАМАЙГ АВААЧ” ГЭЖ ШАЛАХ МОНГОЛ ОХИДООР ДҮҮРЧЭЭ
2026-09-14 07:28:08
ШАДАР САЙД Т.ДОРЖХАНДЫН ЗӨВЛӨХ 1.2 САЯ АЙЛЫН ХАШААТАЙ ТЭНЦЭХ ГАЗАРТАЙ
2026-09-14 07:00:00
Дархад өв тээгч С.ХҮРЛЭЭ: 60 гарчихаад Соёлын тэргүүний ажилтан болно гэж зүүдлээ ч үгүй явсан даа
2026-09-14 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд мал баялаг төгөлдөр болно
2026-09-14 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-14 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан байна
2026-09-14 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |