“Үүлэн цуваа сэтгэл татаад
Үүлэн завсраас гэрэл гэгээ над руу мишээлээ
Мишээх гэрэлд тэр бороонд дуслууд
Минийх юм шиг намайг шүргэн үнсэн
Бүжиглэнэ” хэмээн амьд хөгжмийн аялгуу дээр нэгэн бүсгүй уянгалуулан дуулна. Энэ бол “The Royal Heartaches” амьд хөгжмийн хамтлагийн “Бороонд” гэх уран бүтээл юм. Намрын сэрүү орсон энэ л өдрүүдэд тохирсон гэмээр тус уран бүтээлийг хийсэн хамтлагийн гишүүн дуучин Eny буюу У.Энэрэлмаатай ярилцлаа.
-“The Royal Heartaches” амьд хөгжмийн хамтлагаа танилцуулахгүй юу. Хэзээнээс нэгдэж хамтлаг болсон бэ. Юу та бүхнийг нэгтгэв?
-Манай хамтлаг 2022 оны дөрөвдүгээр сард байгуулагдсан. Таван гишүүнтэйгээр уран бүтээлээ туурвиж байна. Alternative pop, indie урсгалаар уран бүтээлээ туурвидаг. “The Library Records”-ийн дор анх нэгдэж, үйл ажиллагаа явуулдаг.
-“Бороонд” дууныхаа талаар ярихгүй юу. Хүмүүсийн сонсох дуртай дуунуудын нэг боллоо шүү дээ. Тус дууг хэрхэн зохиосон бэ?
-Ая нь зохиогдчихсон байсан юм. Аяыг нь сонсох тусам бороотой бүүдгэр цаг агаартай үед авдаг мэдрэмжийг мэдэрсэн учраас “Бороонд” гэх нэрийг өгчихсөн байсан. Дууны шүлгийг уран бүтээлч ZZ болон Baaska&Zambaa нар хамтран зохиож, бидэнд тусалсан. Сонсогчдыгоо бороотой үед авдаг мэдрэмжээ энэ дууг сонсох үедээ мэдэрч, бидэнтэй хуваалцдаг байгаасай гэж хүсдэг.
-Хамтлагийнхаа дуучин юм билээ. Амьд хөгжмийн хамтлагийн дуучин байх ямар байдаг вэ?
-Би дуучнаар суралцаж байгаагүй. МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйчээр сурч төгссөн. Хамтлагт нэгдэхээсээ өмнө өөрөө дуу зохиож, төгөлдөр хууртай дуулдаг байсан юм. Хамтлагт нэгдсэнийхээ дараа л олон хөгжмийн зэмсгийн нэгдэж бий болгодог гайхалтай аялгуу болон ижил сонирхолтой хүмүүстэйгээ уран бүтээл гаргахын сайхныг мэдэрсэн.

-Таны хувьд яагаад дуучин болохоор шийдсэн бэ. Энэ чиглэлийн мөрөөдөл байв уу?
-Би урлагт их хайртай гэр бүлд өссөн. Багаасаа олон төрлийн хөгжим сонсож, дагаж дуулах дуртай хүүхэд байсан. Дуучин болох мөрөөдөл байсан ч одоогийнх шигээ хамтлагтай болно гэж огт төсөөлөөгүй. Багаасаа хүмүүстэй чөлөөтэй харилцаж чаддаггүй, бүрэг хүүхэд байсан юм. Тиймээс өөртөө мэдрэгдэж байгаа мэдрэмжүүдээ, юу бодож байгаагаа бусдад илэрхийлэх хэцүү байдаг байсан. Анх 14 настайдаа гитарын барилт сурч, өдрийн тэмдэглэлүүдээ дуу болгож эхэлсэн. Тухайн үед зохиосон дуугаа зөвхөн өөрөө сонсдог байсан учраас хүмүүс намайг дуу зохиодог, дуу дуулах дуртайг төдийлөн мэддэггүй байсан.
-Ганцаараа биш хамтлагтай, багийнхантайгаа уран бүтээл хийхийн сайхны талаар ярихгүй юу?
-Хамтлагтай болсныхоо дараа л ганцаараа дуулдаг байхдаа ямар их ганцаарддаг байснаа мэдэрсэн. Бүх цаг үед хамтлаг байгаа учраас тухтай, түшигтэй байдаг. Зарим тохиолдолд ганц хүний санаа, төсөөлөл уран бүтээлд хангалтгүй байх үе бий. Ийм үед хамтлагаараа байгаа учраас хүн бүрээс өөр санаа, шийдэл гардаг. Санаагаа нэгтгэж шийдсэн сонголтууд илүү сайн уран бүтээл болдог. Хамтлагаараа учраас биднээс илүү сайн уран бүтээл төрдөг.
-Нэг дуу гаргахын тулд хэдий хэр хугацаанд бэлддэг вэ?
-Дуу бүрээс хамаарч бүтэх хугацаа нь өөр өөр байх тохиолдол бий. Зарим үед дуу эхэлсэн өдрөө бүрэн дуусна эсвэл хэдэн сар болсон ч бүрэн болохгүй байх тохиолдол байдаг.
-Дуугаа зохиохдоо ямар зохион байгуулалттай ажилладаг вэ?
-Ихэвчлэн эхлээд хөгжим, аялгууг нь зохиодог. Хөгжмөөсөө мэдэрч шүлгээ зохиодог.
-Хамтлагийн нэр их өвөрмөц санагдсан яагаад энэ нэрийг өгөх болсон бэ?
-Манай хамтлагийн нэрийг уран бүтээлч Magnolian өгсөн. Хамтлаг байгуулагдсаны дараа ямар нэр өгөхөө бодож байх үед уран бүтээлч Magnolian ‘’The Royal Heartaches’’ буюу Зүрхний тансаг шаналал гэх нэрийг санал болгосон. Энэ нэр надад хамгийн их таалагдсан учраас гишүүддээ санал болгож, сонгож байлаа. Алдарт хөгжмийн зохиолч Людвиг ван Бетховен “Зүрхнээс зүрх рүү буцаад ирэх болтугай” гэж хэлж байсан юм.Миний хамгийн дуртай үг. Тиймээс зүрхнээс гарах зүйл бүхэн үнэн байсан бол зүрх рүү буцаад ирэх л болно. Шаналал, өвдөлт ч мөн адилхан. Өвдөлт бүхэн муу биш. Өвдөлт бүхэн үнэн. Үнэн бүхэн өөрөө үнэ цэнтэй. Үнэ цэнтэй бүхэн агуу, тансаг шинж чанартай. Тиймээс зүрхнээс зүрхэнд хүрэх хөгжим бүтээхийг хүсдэг.
.png)
-Танай хамтлагийг бусад амьд хөгжмийн хамтлагуудаас онцгой болгох зүйл нь юу байна гэж харж байгаа вэ?
-Хамтлаг бүхэн өөрсдийн онцлогтой. Манай хамтлагийн хувьд хөгжимчдийн ур чадварыг харуулж, дуулалтынхаа аялгуунд суурилж, олон элемент ашиглаж дуугаа хүргэхийг зорьдог.
-Гаргасан дуунууд нь дандаа шаргал, намрын хэв шинжийг агуулсан байсан. Цаг үе нь ингээд тохирчихсон уу. Ямар агууламж, хэв загвартай хүргэхийг боддог вэ?
-Цаг үе нь ингээд тохирчихсон хэрэг, урьдчилж бэлдсэн зүйл байгаагүй. Өөрсдийнхөө гоо зүйн мэдрэмжээрээ дууныхаа дүрс бичлэгийг хийдэг.
-Уран бүтээлүүдээсээ сонсогчдодоо санал болгох дуу бий юү. Таны хувьд тус дууг яагаад онцлох болов?
-Хамтлагийн хамгийн анхны дуу болох “Bird”-ийг онцолж байна. Энэхүү дуугаараа “Бидний амьдралыг туулах аялалд болох ёстой зүйлс болдгоороо болж амьдрал үргэлжилнэ. Асуудал бүрд шийдэл олддог учраас амьдрах хугацаандаа ямагт шувуу шиг хөнгөн бас эрх чөлөөтэй нисэхээ битгий мартаарай” гэсэн утгыг илэрхийлэхийг зорьсон.
-Таны болон хамтлагийнх нь дараагийн зорилго төлөвлөгөө юу вэ?
-Манай хамтлаг олон агуулга, сэдвийн хүрээнд уран бүтээл хийхийг зорьж байгаа. Дуу бүрээс минь өөр мэдрэмж аваасай гэж хүсэж бид дуугаа зохиодог. Нэг удаа сонсоод өнгөрөх бус хэзээд сонсоход таатай мэдрэмж өгөх дуу бүтэхээр ажиллаж байна. Хүмүүсийн завгүй амьдралын хэмнэлд бидний дуу түр ч болов урт амьсгаа аваад тайвшрах орон зай болоосой гэж хүсдэг.
| "THE ROYAL HEARTACHES" ХАМТЛАГИЙН ДУУЧИН ENY: ЗҮРХНЭЭС ЗҮРХЭНД ХҮРЭХ ХӨГЖИМ БҮТЭЭХИЙГ ХҮСДЭГ |
|
Б.Ганхайч “Астана-2026” их дуулгын хүрэл медалийн төлөө өрсөлдөнө
2026-05-09 18:19:37
2026-05-09 18:09:40
Л.Энхрийлэн “Астана-2026” их дуулгын алтан медалийн төлөө барилдана
2026-05-09 18:03:26
МҮБХ-ны АНУ дахь салбар холбоо тамга, тэмдгээ гардан авлаа
2026-05-09 16:19:05
ДУРСАМЖ ЦУГЛУУЛАГЧ
2026-05-09 11:00:00
ХУУРАМЧ ДИПЛОМЫН АСУУДЛААС БОЛЖ АМИА ЕГҮҮТГЭСЭН БАГШ Т-ИЙН ЭХНЭР Д.ЛХАМСҮРЭН: ХАНЬ МИНЬ ТӨРИЙН 120 САЯ ТӨГРӨГИЙГ АМИАРАА ТӨЛСӨН ДӨӨ
2026-05-09 08:00:00
ТАЙЖИЙН ХҮҮГИЙН ӨМНӨӨС СУРГУУЛЬД СУРЧ, ӨРНӨДИЙГ ЗОРЬСОН “ГЕРМАН” Б.СОДНОМ
2026-05-09 08:00:00
Б.БАТБААТАР:Л.ЛХААСҮРЭН БАГШ ШИГЭЭ ҮНЭ ЦЭНТЭЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ХҮСДЭГ
2026-05-09 08:00:00
“БОДЬ”-ИЙН БОСС, ОФФТЕЙКИЙН ХААН, АТГ-ЫН АЛДУУЛ Д.БАЯСГАЛАН
2026-05-09 08:00:00
ГОВИЙН ТОЛГОД ДУНДААС...
2026-05-09 08:00:00
АУЗ Ү.ХҮРЭЛБААТАР: Зохиол, бүтээлтэй холбогдсон энэ амьдралаа би их говийн зэрэглээн дунд чавхдаж яваа зээрийн янзагатай зүйрлэнэ
2026-05-09 08:00:00
Б.Сүхбат “Астана-2026” их дуулгын аварга боллоо
2026-05-09 07:15:00
Г.Наранцэцэг “Астана-2026” их дуулгаас мөнгөн медаль хүртлээ
2026-05-09 07:10:00
“Астана-2026” их дуулгаас Б.Хорлоодой мөнгө, М.Нандин-Эрдэнэ хүрэл медаль хүртэв
2026-05-09 07:00:00
Сонгинохайрхан дүүрэг сүүлийн таван жилд эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой анхаарчээ
2026-05-08 21:41:22
2026-05-08 15:00:00
Н.Учрал: Нүүрсний экспортоо 2026 онд 95, 2027 онд 100 сая тоннд хүргэх зорилт тавьсан
2026-05-08 13:27:35
Цэцэрлэгийн шатнаас унасан хоёр настай хүүхэд ухаан ороогүй байна
2026-05-08 11:41:39
"НАГОЯА-2026" Азийн наадамд оролцох бөхчүүд тодорлоо
2026-05-08 09:28:20
Америкийн монголчуудын хөл бөмбөгийн тэмцээн болно
2026-05-08 09:13:39
“УЛААНААР БУД, МИНИЙ ҮСИЙГ…”
2026-05-08 08:25:02
Тахь хамгаалах “BACCP” Алтай суманд захиргааны барилга барина
2026-05-08 08:11:27
Элчин сайд У.Нямаүү “Илгээлт-2100”-гийн оюутнуудтай уулзав
2026-05-08 07:41:58
ЖҮДОЧИД АСТАНАД АМЖИЛТАА ДАВТАЖ ЧАДАХ УУ
2026-05-08 07:23:12
З.Аминхайр, А.Мөнгөнзул нар Азийн аваргын мөнгөн медалийн төлөө тулалдана
2026-05-08 07:10:02
ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН ХАЛААСНААС 127 ТЭРБУМ ТӨГРӨГ “СЭГСЭРСЭН” ЧИНГИС ХААН БАНКНЫ ЭЗЭН Д.БАТАА ГЭЖ ХЭН БЭ
2026-05-08 07:00:17
Т.НОМИН-ЭРДЭНЭ: 108 ЖИЛИЙН ТҮҮХТЭЙ БНСУ-ЫН ЧУНГ-АНГ ИХ СУРГУУЛЬД ТЭТГЭЛЭГЭЭР СУРАЛЦАЖ БУЙДАА БАЯРТАЙ БАЙДАГ
2026-05-08 07:00:00
МАН-ЫН ӨВӨГЧҮҮЛИЙН АЛДААГ АН-ЫН ХУУЧУУЛ ДАВТАХ ВИЙ ДЭЭ
2026-05-08 07:00:00
ААВДАА “ГОМО, АРЧААГҮЙ, БИЕЭ ҮНЭЛЭГЧ” ЗЭРГЭЭР ХАРААЛГАЖ, ДОРОМЖЛУУЛСАН 21 НАСТАЙ ЗАЛУУ АМИА ХОРЛОЖ, ААВ НЬ ДОЛООН ЖИЛИЙН ЯЛ АВЧЭЭ
2026-05-08 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |