-НОМЫГ МИНЬ УНШИХ СОНИРХОЛТОЙ ХҮМҮҮСЭЭС ЗАХИАЛГА ИРЖ БАЙГАА УЧРААС ДАХИН ХЭВЛЭЖ БАЙГАА-
-Сайн уу. Юуны өмнө "Маралын хөгжилтэй яриа" ном нь уншигчдад хүрч байгаад баяр хүргэе. Хүүхдүүд уншихад үнэхээр хөгжилтэй, хөөрхөн ном болсон байна лээ. Багадаа ярьж байсан хөгжилтэй яриагаа одоо санадаг уу?
-Санадаггүй, мартчихсан явж байсан. Харин ээжийнхээ тэмдэглэж авсан яриаг уншаад “Аан нээрээ ингэж ярьж байсан” гээд эргэж санагддаг юм байна лээ. Хамгийн тод санаж байгаа яриа гэвэл дөрөвдүгээр ангидаа “Найрамдал” зусланд амраад буцах үед багш хүүхдүүдээс зуслангийн талаар санал сэтгэгдлийг асуусан. Тэгээд “Ямар асуудал байна” гэж асуухаар нь би гараа өргөөд “Хоолны тал дээр порц бага гэсэн асуудал байна” гэж хариулаад бөөн инээдэм болж байсан. Зуслангаас ирээд ээждээ энэ тухай ярьсныг ээж тэмдэглэж авсан нь номд минь орсон байгаа.
-Ээж нь чиний яриаг нь тэмдэглэж байхыг хэзээнээс мэдсэн бэ?
-Би хожим мэдсэн. Ээж миний яриаг цахим орчинд цувралаар оруулж байсан юм билээ. Бас миний зурсан зургуудыг хуваалцдаг байсан. Энэ талаар ээж надад өөрөө хэлсэн. Мөн бичсэнээ ч уншуулдаг. Надад энэ нь таалагддаг шүү. Миний ээж ах, дүү бид гуравтай их ярилцдаг, биднийг сонсдог нээлттэй хүн л дээ.
-“Маралын хөгжилтэй яриа” номоо хэвлэлээс анх гардаж авахад ямар сэтгэгдэл төрж байсан бол?
-“Ямар хөөрхөн жижигхэн ном бэ” гэж бодогдсон. Гэхдээ жижигхэн мөртлөө их зузаан байсан байна лээ. Би ахтайгаа хамт номын хавтсыг хийж, доторх чимэг зургуудыг өөрөө зурсан болохоор миний гэсэн бүхэн шингэсэн ном хэвлэгдэж байгаад маш их баярласан. Номоо хэвлэх үйлдвэрээс ирмэгц номын баяраар Хүүхдийн номын санд байрлуулсан. Номын минь нээлтэд ээжийн найзууд болон манай ангийн багш, сурагчид урилгаар ирсэн. Тухайн үед олон хүн цугласан болохоор их сандарсан л даа.
-Номтойгоо анх танилцаж, хэлсэн үгсээ уншиж байхад хамгийн түрүүнд юу бодогдсон бэ?
-Номоо өөрийнхөө нүдээр биш өөр хүүхдийн сэтгэхүйгээр унших гэж оролдсон. Яалт ч үгүй би л харагдаад байлаа. Гэсэн ч миний насны хүүхдүүдийн бодол санаа ижилхэн болохоор ээж, аавууд заавал унших ёстой ном гэж бодож байна.
-Балчир Марал, одоогийн Марал хоёр мэдээж өөр болсон шүү дээ. Бага үеэсээ юугаараа өөр болсон гэж боддог вэ?
-Тийм ээ, өөрчлөгдсөн шүү. Цэцэрлэг, бага ангид байсан үе минь хамгийн жаргалтай. Инээгээд л, дуулаад л, гадаа гарч тоглохыг л хүсдэг байлаа. Харин одоо сургуулийн дунд ангийн сурагч болсон болохоор хичээл даалгавар ихтэй. Яагаад ч юм, тоглож наадахаасаа суух нь их, инээхээсээ бодох нь олон болсон байсныг анзаарсан.
-Ном нь 600 ширхэг хэвлэгдээд дууссан гэж байсан. Уншигчид төрсөн сэтгэгдлээ чамд хуваалцаж байв уу?
-Эхний ээлжинд 600 ширхэг хэвлэсэн. Гэтэл арав хоногийн дотор зарагдаад дуусчихсан. Харин дахиад номыг минь унших сонирхолтой хүмүүсээс захиалга ирээд байгаа болохоор нэмж хэвлэж байгаа. Мэдээж уншигчид сэтгэгдлээ тасралтгүй илэрхийлж байгаа шүү дээ. Уншигчдын сэтгэгдлүүд ээжээр дамжуулан надад ирдэг . Ихэнх нь “Охиныхоо яриагаар дамжуулж хүүхдийн ертөнцийг нээж харуулж байгаад баярлалаа” гэсэн сэтгэгдэл илгээдэг. Энэ ташрамд миний номыг худалдан авч манай гэр бүлийн хөгжилтэй адал явдалтай танилцаж байгаа уншигчиддаа баярлаж байгаагаа илэрхийлье.

-Дүү нь мөн чам шиг хөгжилтэй яриа өрнүүлж байна уу?
-Миний дүү Догсом таван настай. Одоо л хөөрхөн хөгжилтэй ярьдаг насан дээрээ байгаа. Ээж яг л миний яриаг тэмдэглэж байсан шигээ яриаг нь тэмдэглэж авдаг. Тиймээс хэдэн жилийн дараа “Догсомын яриа” гээд ном гарах байх аа.
-Номон дээрх хамгийн хөгжилтэй хэсгээсээ хуваалцахгүй юу?
-Номоо дахин, дахин бүгдийг нь уншихаар ихэвчлэн ээждээ хөгжилтэй хариулт өгч байсан жишээ олон юм байна лээ. Жишээ нь ээжээс би нэг удаа “Хөлс нь их гардаг хүн ухаантай байдаг нь үнэн үү” гэж асуухад ээж “Тийм ээ” гэж хариулахаар нь “Таны хөлс ерөөсөө гардаггүй, тийм ээ” гэж асууж байсан. Мөн нэг удаа ээж гадагшаа хамт гарахдаа намайг нимгэн хувцаслалаа гэж зэмлээд “Хүн амьтан хүүхдээ даарууллаа гэж ээжийг нь муу хэлнэ” гэхээр нь “Та өөрийгөө муу хэлүүлэхгүй гэж бодоод байна уу, охиноо дааруулахгүй гэж бодоод байна уу” гэж асуусан юм байна лээ. Энэ мэт олон жишээ бий.
-Одоо ч ээжтэйгээ, гэр бүлтэйгээ хөгжилтэй яриа өрнүүлдэг хэвээр үү?
-Хэвээрээ, гэхдээ багассан л даа. Даалгавартаа дарагдаад хичээлдээ анхаараад, бас дүү маань шулганаад. Одоо ээж маань дүүгийн яриаг тэмдэглэж эхэлсэн болохоор би дараагийн үедээ орсон гэж хэлж болно. Би богино өгүүллэгүүд бичиж байгаа. Хэд хэдэн өгүүллэг бичсэн. Ээж хэдэн жилийн дараа англиар орчуулаад хэвлүүлнэ гэж байна лээ.
-Ямар мэргэжилтэй хүн болно гэж боддог вэ?
-Би олон улсын харилцаагаар суралцаж, ажиллахыг хүсдэг. Бүр зорилго тавьсан байгаа. Түүний хажуугаар зургаа орхихгүй. Мөн хоол хийх дуртай болохоор заримдаа тогооч болохыг хүсдэг. Гэхдээ ээж тогооч болоод хэрэггүй гэсэн л дээ.
-Мөрөөдөлдөө хүрэхийн тулд одооноос ямар алхам хийж эхэлсэн бэ?
-Гадаад хэл сурч, түүнийгээ улам сайжруулах ёстой гэж боддог. Англи хэлийг маш сайн эзэмшинэ гэж хичээж байгаа. Бие дааж герман, франц хэл сурахаар бэлтгэж байна.
-Уран зураг сонирхдог гэж сонссон. Хэзээнээс зурж байгаа вэ?
-Гурван настайгаасаа зурж эхэлсэн. Ээж бүгдийг цуглуулж хадгалсан байна лээ. Намайг 18 нас хүрэхэд цомог хийж дурсгана гэсэн. Бүтээл хэлбэрээр зурсан зургуудаараа ээжтэйгээ ярьж байгаад үзэсгэлэн гаргана гэж боддог.
-10 жилийн турш чиний ертөнцийг цаасан дээр буулгаж, ном болгон хэвлүүлсэн ээждээ хандаж хэлэх үг бий юу?
-Ээждээ маш их баярлалаа. Магадгүй баярлалаа гэдэг үг багадах байх аа. “Маралын хөгжилтэй яриа” номонд миний бага насны түүхийг багтаасан. Охинтойгоо ярилцаж, охиныхоо яриаг өдрийн тэмдэглэл хөтөлж байгаа юм шиг бичиж цуглуулсан нь миний амьдралд хамгийн том бэлэг дурсгал болж байна. Ийм үнэ цэнтэй зүйл бэлэглэж байгаа ээжээрээ бахархаж, ийм ухаалаг ээжийн охин болж төрсөндөө үнэхээр их баярлаж байгаа. Мөн ээжийг ажил ихтэй байхад намайг асарч өсгөсөн ахдаа баярлалаа. Хайртай шүү гэж хэлье.
-Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа.
| Б.МАРАЛ: “Маралын хөгжилтэй яриа” номонд бага насны минь түүх багтсан |
|
Цогтцэций сумын Эрүүл мэндийн төв тойргийн 4 сумын 30 мянга гаруй иргэнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна
2026-03-13 18:35:38
Х.Нямбаатар: Төрийн албанаас цалин авчихаад Э.Бат-Амгалангийн хувийн компанийн ажилчид шиг үйлдэл гаргасан дүүрэг, хороодын дарга нар хэсгийн ахлагч нарыг чөлөөлнө
2026-03-13 18:06:54
Гашуунсухайт өртөө болон шилжүүлэн ачих терминалын үйл ажиллагаатай танилцаж байна
2026-03-13 17:29:19
Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, төлөв байдлын талаарх таамаглалын тайланг танилцуулав
2026-03-13 16:22:50
Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо
2026-03-13 16:08:43
Т.Аубакир сайд НҮБ-ын эмэгтэйчүүдийн 70 дугаар чуулганд оролцож байна
2026-03-13 15:13:57
“Бид өвлөн дуулна” ардын богино дуу дуулаачдын өсвөрийн олон улсын анхдугаар уралдаан болно
2026-03-13 13:05:05
Цахилгаан менингит өвчний улмаас нэг хүүхэд нас баржээ
2026-03-13 12:40:57
2026-03-13 12:08:24
2026-03-13 09:56:30
Дэд сайд Г.Амартүвшин, Туркийн Элчин сайд Башак Гэнк Юксэлтэй уулзав
2026-03-13 09:21:09
2026-03-13 08:42:36
Монгол, ОХУ-ын “Сэлэнгэ-2026” хээрийн сургуулийн төлөвлөлтийн хурал боллоо
2026-03-13 08:32:14
ЭМЗЭГ НАНДИН, ЭНХРИЙ ЗӨӨЛӨН ОХИДОО БИД ЯАЖ ХҮМҮҮЖҮҮЛЭЭД БАЙНА ВЭ
2026-03-13 07:41:54
Монголын үндэсний олимпын хорооны IX чуулга өндөрлөлөө
2026-03-13 07:10:00
ХҮССЭН ШИЙДВЭРИЙГ НЬ ГАРГААГҮЙ ШҮҮХИЙГ ХЭЗЭЭ БОЛТОЛ ХОНГИЛ ГЭЖ ЦОЛЛОХ ВЭ, Н.АЛТАНХУЯГ ГИШҮҮН ЭЭ
2026-03-13 07:00:00
ЭМИЙГ ХООЛ ШИГ ИДЭЖ ХОРДОХ ЮМ
2026-03-13 07:00:00
ОРХОН ГОЛД 36 ЦАГ УЙЛЖ, АВРАЛ ЭРСЭН АНГИЙНХАН МААНЬ ЗУРГААН НАЙЗЫГАА ҮҮРД АЛДАЖ, НЭГНИЙХЭЭ ЦОГЦСЫГ ОЛООГҮЙ ДЭЭ
2026-03-13 07:00:00
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-03-13 07:00:00
М.СҮХБАТ: "ААВЫН ОХИН" КИНОГООРОО ҮЗЭГЧДИЙГ БИЕ БИЕЭ ОЙЛГОЖ, НЭЭЛТТЭЙ ЯРИЛЦАЖ, ДЭМЖДЭГ БАЙХАД АСУУДЛУУД ИЛҮҮ ЭНГИЙН ГЭДГИЙГ ОЙЛГООСОЙ ГЭЖ ХҮССЭН
2026-03-13 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |