Хөл нь өвдөж, хүнд бэртсэн охиныг ангийнх нь хөвгүүд эргэж очиж байгаа зураг цахим орчинд тархаж, олон хүний хайр, хүндэтгэлийг хүлээгээд байна. Тэгвэл тус зурагны эзэд Дорнод аймгийн Баян-Уул сумын ерөнхий боловсролын сургуулийн тавдугаар ангийн сурагчид байжээ. Хүүхдүүд хөлөө хугалсан ангийнхаа охиныг эргэж, охины аав зургийг цахим орчинд тавьсан байна. Бид хамгийн тунгалаг харц, дулаахан инээмсгэлэл, хөөрхөн зургийн эзэн болох сурагч Б.Агь-Үжинтэй ярилцлаа. Тэрбээр хоёр жилийн өмнө хөлөө гэмтээсэн ч өдгөө эдгэж, эрүүл саруул ангийнхаа найзуудтай хөтөлцөөд гүйж яваа билээ.
-Сайн уу, хичээлдээ онц сурч байна уу. Чиний зургийг цахимаас хараад холбогдож байна. Тэр зургийн тухай ярьж болох уу?
-Сайн, сайн байна уу, та. Бидний хичээл, ном сайн. Ангийнхантайгаа хичээлдээ яваад ёстой гоё байна. Миний хөл өвдсөн цагаас хойш бараг манай хичээл ороогүй юм. Харин энэ жил бид долдугаар ангид орж, хичээлдээ тасралтгүй явж байгаадаа баяртай байгаа. Хоёр жилийн өмнө буюу тавдугаар ангид байхдаа би хөлөн дээр дугуй унагааж, хугалсан. Сар гаруй хугацаанд эмнэлэгт хэвтэж, гэртээ гарч ирээд байхад ангийнхан маань эргэж ирсэн юм. Тэр зургийг манай аав дарж өгсөн. Одоо ингээд найзуудын минь зураг цахим орчинд тархаж, хүмүүс биднийг магтаж, “Зөв хүүхдүүд, хайр хүргэж байна. Ямар мундаг хүүхдүүд вэ” зэрэг гоё үгсийг илгээж байгаад бүүр ч баяртай байна.
.jpg)
Б.АГЬ-ҮЖИН ОХИНЫ АНГИЙНХАН. ДОРНОД АЙМАГ БАЯН-УУЛ СУМ
-Дандаа хөвгүүд нь эргэж ирсэн юм уу?
-Манай анги 22 хөвгүүн, 11 охинтой. Тэр өдөр цэргийн баяр байсан юм аа. Охид хөвгүүдээ баярлуулж, ангиа цэвэрлээд үлдсэн юм билээ. Тэгээд манай ангийн найман хөвгүүн намайг эргэж ирсэн. Хэдийгээр багш, охидууд ирээгүй ч надад маш гоё үгтэй захиа бичээд, бүгдээрээ нэрээ бичээд явуулсан байсан. Би захиаг нь уншаад уйлсан. Найзуудтайгаа хамт гарч, бушуухан шиг л гүйхийг хүсэж байлаа. Хөвгүүдтэйгээ цуг анги руугаа гүйчихмээр л санагдаад байсан шүү.
Хэдийгээр багш, охидууд ирээгүй ч надад маш гоё үгтэй захиа бичээд, бүгдээрээ нэрээ бичээд явуулсан байсан
-Юу гэсэн захиа байсныг одоо санаж байна уу?
-Намайг мундаг учраас хурдан эдгэрнэ гэж бичсэн байсан. Тэгээд “Хурдан эдгээрэй, ангийнхандаа гүйгээд ирээрэй. Хүлээж байгаа шүү. Санаж байна, бас хайртай шүү. Зоригтой байгаарай” гэж бичсэн байсан. Ангийн маань хөвгүүд надад захианаас гадна бэлэг авчирч өгсөн. Бүгдээрээ намайг эргэж ирж байгаадаа баярлаад, бид бөөн баяр болоод уулзцгаасан.
-Бэлэгнийхээ уутыг урчихсан байсан. Замдаа ноцолдсон гэнэ үү, хөвгүүд нь?
-Танай ангийнхан өвдсөн хүүхдүүдээ байнга эргэдэг үү?
-Тийм ээ, бидэнд заримдаа мөнгө байдаггүй юм. Ангийнхаа хүүхдэд авиачиж өгөх бэлгийг ангийн багш маань бид нар авч өгдөг байсан, заримдаа. Тэгээд бид нарыг сэтгэлийн үгтэй захиа бичээд, найздаа хүргэж өгөөрэй гэдэг байсан юм. Одоо бид дунд ангид орсон ч ангийнхаа хүүхдэд санаа тавих, өвдөж, шаналсан нэгнийгээ эргэх, сэтгэлийн дэм өгөхөө үргэлжлүүлсээр л байгаа. Амь нэгтэй болсон гэх юм уу даа.

-Багшийнхаа тухай яриад өгөөч?
-Манай бага ангийн багшийг Буянжаргал гэдэг байсан. Харин дунд ангийн маань багш шилжиж, манай ангийг Уянга багшиж, удирдаж аваад удаагүй байгаа. Буянаа багшаас бид нэгийгээ хайрлах, нэгэндээ урам өгөхийг сурч авсан. Багш маань бидэнд “Нэгэндээ дэмтэй яваарай. Муу хүүхэд гэж байхгүй шүү. Миний хүүхдүүд мундаг учраас нэгийгээ байнга хайрлаж, эвтэй найртай байгаарай” гэж захисан. Тийм ч учраас манай ангийхан эвтэй, үргэлж нэгийгээ хайрладаг.
-Ангийнхандаа хандаж юу гэж хэлмээр байна вэ?
-Багшдаа, ангийхандаа хайртай шүү. Бид одоо долдугаар ангийн сурагчид учраас хичээлээ сайн хийж, хүссэн мэргэжлээрээ суралцана. Бид сайн хичээх болно. Ангийнхандаа амжилт хүсмээр байна.
-Чи ямар мэргэжилтэй болохыг хүсдэг вэ?
-Эмч болохыг хүсдэг. Гадаадад суралцаж, чадварлаг эмч болно оо. Хайртай гэр бүлээ эмчилж, урт удаан хамт байхыг хүсдэг. Дээрээс нь, манай ангийн нэг охины бие дандаа өвддөг юм. Тэр найзыгаа эмчлэхийг хүсэж байна. Миний мөрөөдөл удахгүй биелэх болно.
Дээрээс нь, манай ангийн нэг охины бие дандаа өвддөг юм. Тэр найзыгаа эмчлэхийг хүсэж байна.
| Б.АГЬ-ҮЖИН: Ангийн хөвгүүд маань намайг эргэж ирэхдээ нохойд хөөгдөөд, уутаа урчихсан гэсэн |
|
"Про" театрын уран бүтээлчид "Инээмтгий хүн" жүжгийг дахин толилуулна
2026-03-31 18:46:46
Пауэрлифтингийн тамирчид Хайнаниас 8 алт, 2 мөнгө медаль хүртжээ
2026-03-31 16:59:54
Л.Энх-Амгалан: Өмнөх Засгийн газраас санал ирэхэд нь хүлээгээд авчихсан юм чинь одоо Боловсролын сайдаар ажиллахгүй гэж маяглаад яах вэ
2026-03-31 15:15:08
Гадаад улсын иргэдтэй бүлэглэн гэмт хэрэг үйлддэг байж болзошгүй этгээдүүдүүдийг шалгаж байна
2026-03-31 13:12:16
Эрүүл, идэвхтэй амьдралд уриалах “Хонгирад” уулын клуб шинээр мэндэлж, үйл ажиллагаагаа эхлүүллээ
2026-03-31 13:04:24
Байт харвааны ордны шав тавих ёслол боллоо
2026-03-31 10:39:25
Чөлөөт бөхийн “U15”, “U20” насны улсын аварга болно
2026-03-31 10:19:48
Хотын аваргаас “Гүрү Дорж” дэвжээ 6 алт, 7 мөнгө, 7 хүрэл медаль хүртэв
2026-03-31 09:45:32
“Mongolian Studies Forum in Canada” эмхэтгэл хэвлэгдэн гарлаа
2026-03-31 08:22:40
ЗУУНААС УРТ ӨДӨР ТАНЫГ ДУРСАЖ, "ЗУУН ЖИЛИЙН ГАНЦААРДАЛ"-ЫГ БИД УНШИЖ БАЙХ БОЛНО
2026-03-31 08:22:02
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Ж.ЧИНБҮРЭН, ТНБД Д.ОЧИРБАТ, ЗӨВЛӨХ Б.ДЭМБЭРЭЛ НАРЫГ АТГ-ААС ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-03-31 07:00:00
“ГАЛЗУУ НЯМБАА”
2026-03-31 07:00:00
БАЙР СУУРЬ: ЦЭЦИЙН МАРГААНААР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУУЛИЙГ ҮНДСЭН ХУУЛЬД НИЙЦҮҮЛНЭ
2026-03-31 07:00:00
У.НАМУУНТУЯА: САРУУЛЫН ДҮРЭЭР ТҮҮН ШИГ ЁС ЗҮЙГҮЙ, ХҮНИЙГ ГЭХ СЭТГЭЛГҮЙ БАЙЖ БОЛОХГҮЙ ШҮҮ ГЭДГИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-31 07:00:00
Ц.Мөнхбаяр: Quarter Final шатанд Lil Thug E-ийн "Odoo" дууг дуулах шоуны хамгийн гайхалтай мөч байсан
2026-03-31 07:00:00
2026-03-31 07:00:00
“ЦУУДАР” НОМООС ОНЦЛОХ ШҮЛГҮҮД
2026-03-30 16:00:00
АТГ: “Хөгжлийн банкны” хэргийг мөрдөн шалгах явцад 861.3 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн
2026-03-30 14:24:37
“Болд нударга” клубийн тамирчид “FAIRTEX CUP-2026”-д амжилттай оролцлоо
2026-03-30 14:14:21
Хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1677 дуудлага мэдээлэл иржээ
2026-03-30 14:08:09
Жүдо бөхийн Азийн оролцох тамирчдын нэрс тодорчээ
2026-03-30 13:21:56
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа
2026-03-30 12:00:00
Монголын математикийн 62 дугаар олимпиадын ивээн тэтгэгчээр “Эрдэнэ Монгол” ХХК ажиллаж байна
2026-03-30 11:57:10
ТҮҮНИЙ БҮТЭЭСЭН БРЭД, ХАВХ, ВРОНСКИЙ, ДОРЛИГ, ЖАРГАЛ...
2026-03-30 08:32:48
Г.Хишигсайхан Зүүн Азийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-03-30 07:46:33
2026-03-30 07:00:00
Уул уурхай, хаврын тариалалт тэг зогсож, шатахууны үнэ, валютын ханш тэнгэрт хадах нь тодорхой боллоо
2026-03-30 07:00:00
Н.УЧРАЛЫН ЦАГ ЭХЭЛЛЭЭ
2026-03-30 07:00:00
МӨСӨН ДЭЭР АЗ ЖАРГАЛ ТҮГЭЭГЧ КАОРИ САКАМОТО
2026-03-30 07:00:00
Т.ДҮҮРЭН МҮХАҮТ-ЫН НЭГ САЯ АМ.ДОЛЛАРЫГ МАН-ЫН ЖАГСААЛТЫН 38-Т ЖАГССАН Б.НАНДИН-ЭРДЭНИЙН ДАНС РУУ ШИЛЖҮҮЛЖ, ДҮҮ Б.НАСАН-ЭРДЭНИЙНХ НЬ НЭР ДЭЭР БИТКОЙН АВСАН БАРИМТ
2026-03-30 07:00:00
Азийн цомын аварга Б.ОЮУН-ЭРДЭНЭ: Байт харваа амьдралын минь салшгүй хэсэг болсон
2026-03-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |