Монгол орны цоохор ирвэсийн тархац нутгийг нарийвчлан тогтоох, тоо толгойг үнэлэх судалгааны ажлыг Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар анх санаачилж, Монголын ирвэс хамгаалах сан, Олон улсын ирвэс хамгаалах сан, Шинжлэх ухааны академийн Ерөнхий ба Сорилын биологийн хүрээлэнтэй хамтран 2017 оноос зохион байгуулжээ. Судалгааны ажил нийтдээ дөрвөн жил үргэлжилж 500 орчим судлаачид, байгаль хамгаалагчид, нутгийн иргэд оролцсон байна. Цоохор ирвэс бүхий 12 улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр баталсан “Дэлхийн цоохор ирвэс болон түүний амьдрах орчныг хамгаалах хөтөлбөр”-т дэлхийн хэмжээнд энэ амьтны тоо толгой, тархац нутгийг тогтоох ёстой гэсэн зорилго тавьсан байдаг. Тэгвэл Монгол улс дээрх орнуудаас анх удаа том талбайд, шинэлэг арга зүйгээр хийснээрээ дэлхийд анхдагч нь болж байгаагаараа онцлогтой юм.
Хээрийн судалгааны ажил хэрхэн хийгдсэн талаар Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын зүйлийн мэргэжилтэн, биологийн ухааны доктор(Ph.D)О.Мөнхтогтохтой ярилцлаа.
-Хээрийн судалгааны ажлынхаа талаар тодорхой ярихгүй юу. Хээрийн судалгааг яаж хийдэг юм бэ. Ирвэсийг нүдээр харж тоолох уу?
-Ирвэсийн хээрийн судалгаа хийнэ гэдэг амаргүй ажил. Ирвэс тал хээрийн амьтан биш. Уулын хамгийн бартаа саадтай, хад асгатай, явахад хүндрэлтэй газарт амьдардаг. Янгир, аргаль шиг нүдэнд харагддаггүй болохоор тэр амьтны амьдралын ул мөрийг олж тогтооно.Ул мөрийг нь тодорхойлохын тулд Монгол орны ирвэс амьдрах боломжит бүх нутаг дэвсгэрийг 20 км х 20 км-ийн шоо дөрвөлжин нүд болгон хуваасан. Нэг нүдэн дотор 15-20 км урт замналаар явган явж, ирвэсийн ул мөр хайна. Энэ 15-20 км замнал нь ирвэсийн ул мөр байдаг уулын хяр-орой, хавцал-хөндий, ханан-хясааны ёроолыг дайрсан байх ёстой. Нэг өдөр хоёр нүдэнд судалгаа хийхэд хамгийн багадаа 30 км алхана гэсэн үг. Бартаа саадтай газраар өдөр бүр алхана. Миний ахалж явсан баг гэхэд хоёр машинтай, 10 хүний бүрэлдэхүүнтэй ажилласан. Зөвхөн манай баг Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрийг бүрэн хамарсан судалгаа хийсэн.
![]()
Өөрсдөө явж ирвэсийн ул мөр хайж илрүүлэхээс гадна нутгийн иргэдээс аман асуулга авсан. Танай нутагт ирвэс байдаг уу, үгүй юү, хамгийн сүүлд хэзээ байсан бэ, арав, хорин жилийн өмнө ирвэс байсан уу, үгүй юү гэх мэтээр асууна.
- Судалгааны дүн гарав уу, Монголд хэдэн ирвэс байна вэ?
-Бидний хээрийн судалгаанаас гадна эрдэм шинжилгээний болон байгаль хамгааллын байгууллагын автомат камериар хийсэн судалгаа, ирвэсэнд сансрын дохиололтой хүзүүвч зүүж хийсэн судалгаа, ирвэсийн тархац, нөөцийн талаар хийсэн судалгаа зэрэгудалгааны материалыг тусгай арга зүйгээр олон хүн, ихээхэн цаг хугацаа, хүч хөдөлмөр зарцуулан байж статистик боловсруулалт хийсний эцэст Монгол орны ирвэсийн тоо толгойг тогтоосон. Энэ удаагийн судалгаагаар Монгол оронд дунджаар 950 гаруй бодгаль ирвэс байгааг тогтоолоо.
-Ирвэсийн биологийн онцлогийн талаар ярьвал сонин байх болов уу?
-Ирвэсийн биологийн онцлог гэхээр биеийн гадаад хэлбэр, галбир, бүтэц, хөгжил гээд олон юм ярих болно. Тиймээс энэ амьтны зохилдлогооны талаар товч ярья. Өндөр уулын хад асга, бартаа саадтай газарт амьдрахад зохилдсон. Хад асгатай газарт явах, хад чулууны араар нуугдах чадвар сайтай. Арьс нь олон жижиг толботой болохоор орчныхоо хад, асганаас ялгагддаггүй. Амьтны ийм өнгийг ивээл өнгө гэдэг. Ивээл өнгөтэй, холын хараа сайн хөгжсөн, нуугдах чадвар сайтай учраас хүний нүдэнд өртөх нь нэн ховор. Ирвэстэй нутагт амьдардаг малчид ч ирвэсийг тэр бүр хараагүй байдаг.
Үржлийн нэг онцлог байна. Энэ махчин амьтан байгалийн хуулиар цөөхөн тоо толгойтой байх ёстой. Тэгэхгүй бол хамаг янгир, тарвага, бусад амьтнаа идээд дуусгана. Иймээс хоёр жилд нэг удаа төрнө. Төрөлт бүрдээ голдуу хоёр, заримдаа гурав, ховор тохиолдолд дөрвөн гүем төрүүлнэ. Гүемтэйгээ хоёр жил хамт амьдарч, хөлийг нь дөрөөнд, гарыг нь ганзаганд хүргэдэг хатуу хуульд захирагдан амьдардаг. Гүем нь махчин шувуунд олзлогдоно. Иймээс ирвэс өсөж олшрох нь тун удаан байдаг.
-Энэ амьтныг хамгаалахын ач холбогдол юу вэ?
-Ирвэс дэлхийн дээвэр Гималайгаас манай Хөвсгөл хүртлэх мөнх цастай сүрлэг олон өндөр уулсад амьдардаг. Эдгээр өндөр уулсаас эх авдаг урсгал ус нь улс орнуудын мал аж ахуй, газар тариалан, хүмүүн болоод амьтай болгоныг цэнгэг усаар хангаж, тэнгис, далайг бий болгодог. Уул бол уур амьсгал, ус чийг, ургамал, амьтан, хөрс шороог биедээ шингээсэн амьд организм. Тухайн уулын ирвэс хамгаалагдан тоо толгойнь тогтвортой байвал тэр уул амьд байна гэдгийн илрэл болдог. Ирвэсийг хамгаалах нь биднийг тэтгэн байгаа уулсынхаа системийг бүхэлд нь авран хамгаалах ач тустай юм.
![]()
-Сүүлийн жилүүдэд ирвэс, хүн хоёрын зөрчил гэж яригдах болсон. Энэ юутай холбоотой байдаг юм бол. Уг нь монголчууд ирвэстэй олон зууны турш зохицон амьдарсаар ирсэн гэдэг. Цаашдаа яах ёстой вэ?
-Ирвэс эсэн мэнд оршиход юу хэрэгтэй вэ,хоол хэрэгтэй. Хоолгүй болохоор мал барих тохиолдол хааяа байна. Үүнийг нэг их сүрхий зөрчил гээд байх хэрэггүй юм. Өнгөрсөн түүхэн цагт ч ирвэс мал барьдаг л байж. Тиймээс манай өвгөд, мэргэдүүд уул устайгаа зохицон амьдрарч, аж төрөхийн тулд ирвэсийг үргээж цочоодоггүй байжээ. Арц хүжээ уугиулж, сүүн цацлаа өргөж, уул усаа шүтэж, өргөл өргөж, тэгсэнийхээ хэрээр амар амгалан амьдарсаар ирсэн түүхтэй. Ирвэсийг алж агнаж үзээд болдоггүй юм байна, зохихгүй ан гэдгийг нь амь насаараа мэдрээд бидэнд “ирвэс хар мөртэй” гэсэн сургаалийг өвлүүлэн үлдээжээ. Бид үүнийг мөрдлөгө болгох хэрэгтэй байх.Хамгийн гол нь, байгальтайгаа зохицон амьдарч ирсэн ёс уламжлалаа мартаж болохгүй. Өндөр уулын эзэн ирвэс бол бидний бахархал юм.
Энэ сүрлэг сайхан амьтныг бид бүгдээрээ л хамгаалах үүрэгтэй. Өндөр уул зөвхөн биднийх биш, бас ирвэсийн эзэмшил гэдгийг ч мартаж болохгүй.
| О.МӨНХТОГТОХ: Ирвэсийг хамгаалах нь биднийг тэтгэн байгаа уулсынхаа системийг бүхэлд нь аврах ач тустай |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |