Цаг агаарын төлөв байдал болон зудын эрсдэлийн үнэлгээний талаар ЦУОШГ-ын Орчил урсгал, урт хугацааны прогноз судалгааны хэлтсийн инженер Ш.Тэргэлээс тодрууллаа.
-Нэгдүгээр сарыг дуустал цаг агаарын нөхцөл байдал ямар байх төлөвтэй байна вэ?
-Нэгдүгээр сарын төлөв байдлын хувьд Монгол орны нутгийн зүүн хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн байх бол бусад нутгаар олон жилийн дундаж орчим байх төлөвтэй байгаа. Хур тунадасны хувьд төвийн бүсийн хойд хэсгийн Булган, Сэлэнгэ, Төв аймаг, Хэнтий аймгийн урд, баруун хэсгээр, Дорнод, Сүхбаатарын өмнөд, Дорноговь аймгийн зүүн хэсгээр олон жилийн дунджаас их байх төлөвтэй. Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн урд болон Өмнөговь аймгийн ихэнх нутгаар олон жилийн дунджаас бага хур тунадас орох төлөвтэй байгаа. Бусад нутгаар олон жилийн дундаж орчим байна.
-Энэ жилийн хувьд өнгөрсөн оны дунджаас хүйтэн байх төлөвтэй байна уу?
-Нэгдүгээр сарын эхний 10 хоногийн төлөвөөр агаарын температур олон жилийн дунджаасаа хүйтэн байсан ч өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад харьцангуй дулаан байсан.
-Сүүлийн үеүүдэд огцом хүйтэрч, дулаарч байна. Саяхан Ховд аймагт ГУРВАН ХЭМИЙН дулаан байсан талаар мэдээлсэн. Агаарын температур тогтворгүй байгаа нь юутай холбоотой вэ?
-Өнгөрөгч оны арваннэгдүгээр сарын эхний хоёр 10 хоногийн байдал нь олон жилийн дунджаас харьцангуй дулаан байсан. Харин хоёрдугаар 10 хоногийн сүүлд агаарын температур харьцангуй сэрүүсэж, өмнөх үеэсээ илүү хүйтэрсэн. Ингэж хүйтнээ хадгалсаар арванхоёрдугаар сард олон жилийн дунджаас илүү хүйтэн байлаа. Улмаар уг хүйтний эрч хадгалагдаж, энэ сар хүйтрэх төлөвтэй байна. Гэнэт хүйтэрч, дараа нь огцом дулаарч байгаа нь агаар мандлын орчил урсгалтай холбоотой. Харин зарим нутгуудад агаарын температур дулаан байгаа нь газар нутгийн онцлогтой холбоотой байж болно.

-Энэ сард хүйтний эрч үргэлжлэх юм байна. Урьдчилсан төлөв байдлаар энэ сард хамгийн дээд талдаа хэдэн хэм хүрч, хүйтрэхээр байна вэ?
-Яг хэд хүрнэ гэж тооцож, тогтоосон зүйл байхгүй. Явцын хувьд хоёрдугаар 10 хоногт буюу энэ сарын 23, 24-ний өдрүүдээс сарын сүүл үе хүртэл цаг агаар төлөв байдал муудаж, хур тунадас орно.
-Зудын эрсдэлийн үнэлгээ гарсан. Аль аймаг, сумдаар бусад аймгаас илүү зудын эрсдэлтэй байгаа вэ?
-Манай хүрээлэнгийн хөдөө аж ахуйн судалгааны хэлтсээс зудын эрсдэлийн үнэлгээ гаргадаг. Тухайн зурган үнэлгээг энэ өвөлд гурван удаа гаргасан. Эхнийх нь арванхоёрдугаар сарын 2-нд, хоёр дахь нь өнгөрсөн сарын 12-нд, сүүлийнх нь энэ сарын 10-нд тус тус гарсан байгаа. Зудын эрсдэлийн зургаас үзвэл, төвийн бүсийн Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Өмнөговь аймгуудын ихэнх нутгаар зудын эрсдэлтэй. Нутгийн хойд хэсэг Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Хэнтий, Дорнод аймгийн ихэнх сумдаар дунд зэргийн зудын эрсдэлтэй гэсэн судалгаа байгаа. Дээр дурдсанаас бусад нутгаар эрсдэл их байх төлөвтэй байна.
-Уг судалгааг хэрхэн гаргадаг вэ?
-Судалгааг зуны хур тунадас болон цасны байдал зэргээс үндэслэж, гаргадаг.
-Цаг уурын нөхцөл байдал, зудын эрсдэлийн үнэлгээнээс хамаарч малчдад ямар зөвлөгөө өгөх вэ?
-Зудын эрсдэлтэй аймгуудын малчид өвөлжилтийн бэлтгэлээ сайн хангасан байгаа болов уу. Харин сарын урьдчилсан төлөвийн дагуу өвөлжилт хүндрэхээр байгаа газруудын иргэд өвөлжилтийн бэлтгэлээ сайтар хангах нь зүйтэй. Улирлын ерөнхий төлөвөөр ирэх хоёр, гуравдугаар сарын хувьд агаарын температур олон жилийн дундаж орчим байгаа. Харин дөрөвдүгээр сард агаарын температур олон жилийн дунджаасаа дулаан байх төлөвтэй байна.
.jpg)
| Ш.ТЭРГЭЛ: Өнгөрсөн оны сүүл үеийн хүйтний эрч хадгалагдаж, энэ сард хүйтэн байх төлөвтэй байна |
|
Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгээмлэгтэй хамтран ажиллана
2026-10-07 08:14:27
Ес дэх удаагийн алтан намар судалбар зургийн үзэсгэлэн нээлтээ хийжээ
2026-10-07 08:00:00
Ц.Анхбаяр “Мастер”-уудын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртжээ
2026-10-07 07:58:13
Дэлхийн аваргын дэвжээнд өнөөдөр манай гурван бөх барилдана
2026-10-07 07:50:42
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ: 124 ХҮНИЙ ЦАЛИН ТӨСВӨӨС ХАСАГДАЖ, “ЯМААТАЙ ЧЕМОДАН” АЮУЛЫН ХАРАНГА ДЭЛДЭЖ БАЙНА
2026-10-07 07:30:00
“АЙ ТИ ЭМ-2026" олон улсын үзэсгэлэн зохион байгуулагдана
2026-10-07 07:10:00
Ж.Алдаржавхлан сайд, НҮБ-ийн Хүүхдийн сангийн Биате Дастелийг хүлээн авч уулзжээ
2026-10-07 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан байна
2026-10-07 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-07 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өлзийтэй сайн
2026-10-07 06:00:00
Ц.Идэрбат: Монгол Улсын хилээр ямааг гар тээш, хайрцагт хийж зөөвөрлөн оруулж ирэх тохиолдол байна
2026-10-06 21:10:12
Дүнжингаравын уулзварт болсон дэлбэрэлтийн улмаас амь эрсэдсэн дөрвөн иргэний ар гэрт нэг удаагийн буцалтгүй тусламж олголоо
2026-10-06 17:02:45
“НЭГ МЭРГЭЖИЛ-НЭГ ХҮЧ” БАРУУН БҮСИЙН НИЙГМИЙН АЖИЛТНУУДЫН СУРГАЛТ ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА
2026-10-06 16:29:24
ИХЭНХ НУТГААР ХУУРАЙШИЛТЫН ЗЭРЭГ ДУНД ТҮВШИНД БАЙНА
2026-10-06 16:04:48
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа
2026-10-06 14:58:33
Модон барын олон улсын эрдэм шинжилгээний хурал эхэллээ
2026-10-06 13:17:12
NO BRAND ДАРААГИЙН САЛБАРАА МОДНЫ-2, ТҮНДЭМҮНД НЭЭЛЭЭ
2026-10-06 13:06:50
Хоногийн хугацаанд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 73 хэрэг бүртгэгджээ
2026-10-06 12:18:59
Еврогийн ханш сүүлийн 17 сарын хамгийн доод түвшинд хүрлээ
2026-10-06 11:47:47
Б.Батцэцэг сайд, АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой утсаар ярив
2026-10-06 11:14:35
Хүүхдүүд тоглож байхдаа төмөр самаар нэгнээ гэмтээжээ
2026-10-06 11:04:26
2026-10-06 08:27:03
2026-10-06 08:03:41
Дэлхийн аваргын татамид өнөөдөр манай дөрвөн бөх өрсөлдөнө
2026-10-06 07:48:01
ГАВЬЯАТ БАГШ Д.МАНДАХСАН: “Шавь нараас минь сансарт хүрсэн хүн байна” гэж бодохоор багш болсноороо бахархаж, сэтгэл дүүрээд ирдэг дээ
2026-10-06 07:40:04
Европын хэвлэлийн эрх чөлөөний асуудал эрхэлсэн төлөөлөгчтэй уулзлаа
2026-10-06 07:40:00
Монгол Улс, Европын холбоотой ХАА-н хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
2026-10-06 07:30:00
“Дэлхийн соёлын фестиваль Ханой- 2026”-д үндэсний өв соёлоо танилцуулав
2026-10-06 07:20:00
Говь-Алтай аймгийн Төгрөг суманд 300 МВт-ын цахилгаан станц барина
2026-10-06 07:10:00
Д.ЧИЛХААЖАВ: БАЙНГЫН АЖИЛЛАГААТАЙ ПАРЛАМЕНТ БАЙГУУЛСНААР МОНГОЛ УЛС АРДЧИЛЛЫН ЗАМААР ЯВАХ ЭРХ ЗҮЙН ҮНДЭС ТАВИГДСАН
2026-10-06 07:00:26
Цаначид “FIS Roller Ski Asain Championships” тэмцээнд амжилттай оролцлоо
2026-10-06 07:00:00
“УНАА ХОЛТОЙ, УСАН БИЕТЭЙ” УЛСЫН ЗААН З.ДҮВЧИН
2026-10-06 07:00:00
С.БАЯРМАГНАЙ: БИ АМЬДРАЛДАА ХОЁР УДАА “НИССЭН” БАС БОЛООГҮЙ ЭЭ, Р.РАВЖИР СУДЛААЧТАЙ АЛМАС ХАЙСАН
2026-10-06 07:00:00
37-ТОЙДОО БИЧИГ, ҮСЭГ СУРЧ, МӨРӨӨДЛӨӨ БИЕЛҮҮЛСЭН ТОГООЧ
2026-10-06 07:00:00
НАМРЫН ШАРГАЛ ТАЛ ДУНДУУР ӨВӨӨГӨӨ ДАГААД АЛХАЖ ЯВАХДАА...
2026-10-06 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-06 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл жаргал үргэлжид ирнэ
2026-10-06 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан байна
2026-10-06 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |