Талын монгол нутагт минь тэнүүн сайхан намар цаг ирлээ. Ургац хураалтын ажил ч идэвхтэй өрнөж, сайхан мэдээтэй үргэлжилж байгаа нь хэд хэдэн нэр төрлийн бүтээгдэхүүний хэрэгцээг дотоодоос бүрэн хангах боломж бүрдэж байгаа бөгөөд монголчууд сүүлийн 10 жил гаруй хугацаанд хураагаагүй их ургац хурааж, өвлийг өнөтэй давж, урин хавартай золгох нь ээ.
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн танилцуулах үеэр ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун ургацын урьдчилсан баланс өндөр дүнтэй гарч, монголчууд сүүлийн 10 жилд хураагаагүй их ургац хураах талаар мэдэгдсэн. Тодруулбал, урьдчилсан балансаар энэ намар 480 мянган тонн улаанбуудай, 165 мянган тонн төмс, 165.8 мянган тонн хүнсний ногоо, 64.8 мянган тонн тосны ургамал, 225.6 мянган тонн малын тэжээлийн ургамал, 5000 тонн жимс жимсгэнэ хураан авах тооцоо гарчээ. Зөвхөн улаанбуудайгаас гэхэд 15 центр ургац авахаар байгаа бөгөөд бид улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь, хүнсний ногооны 80 гаруй хувийг буюу дийлэнх хэмжээг дотоодоосоо хангах боломж бүрдээд байна. Түүнчлэн үр тарихаас ургац хураах хүртэлх хугацаанд улаанбуудайн үр технологийн шинэчлэл хийсний дүнд нэгжийн ургац өнгөрсөн жилтэй харьцуулахад 3.9 центр/га-гаар буюу 30 гаруй хувиар өсөж, чанарын дэвшил гарчээ. Ингэснээр нэгж ургацын үзүүлэлтээр сүүлийн 10 жилийн хамгийн өндөр түвшинд хүрээд байгаа юм байна.

Өнгөрсөн өвөл нийт нутгийн 80 гаруй хувь цастай, олонх аймагт өвөлжилт хүндэрч байлаа. Хоёрдугаар сар дуусах дөхөж байхад ч нийт нутгийн 60 гаруй хувь нь цастай байсныг учир мэдэх тариаланч, малчид сэрэмжлүүлж, зудтай, ургац багатай жил ирж мэдэхийг анхааруулж байв. Түүнчлэн есдүгээр сар гарснаас хойш их хэмжээний усархаг бороо орж байгаатай холбогдуулан ургац хураах ажлыг ч тодорхой хугацаанд хойшлуулаад байна. Зарим эх сурвалж ч сүүлийн 10 жилд хураагаагүй их ургацаа хураахаасаа өмнө цасанд даруулах эрсдэл ч тулаад байгааг хэлж байгаа юм. Тэгвэл холбогдох албанаас өгсөн мэдээллээр ургац хураалтын ажил идэвхтэй үргэлжилж байгаа бөгөөд их хэмжээний цас орж, ургац, талбай цасанд дарагдахаас өмнө монголчууд ургацаа хурааж дуусах цаг хугацааны хувьд эерэг нөхцөл байдал ажиглагдаж байгаа гэнэ.

Үр тариалахаас эхлээд ургац хураах хүртэлх энэ хугацаанд монгол тариаланчид шинийг туршиж, эх орондоо нэвтрүүлж, монгол хөрсөнд шинэ ногоо тариалж, өдгөө түүнийхээ анхны ургацыг хураан авахаар хүлээж байгаа олон талбай байна. Тухайлбал, Сэлэнгэ аймаг дахь "Монгол бяслаг, Шигүдэри" орон нутгийн 40 гаруй иргэнийг ажлын байраар хангаж үр тариалан өдгөө ургацаа хурааж байгаа бөгөөд бяслагийн дотоодын хэрэгцээний 20 гаруй хувийг дангаараа бүрдүүлэх боломжтой байгаа аж. Монгол тариаланчдын хөлс, хөдөлмөрөө шингээсэн ажлын үр дүн гарч, талын монгол нутагт тэнүүн сайхан намар ирлээ. Тариан талбай дуутай, тариаланчид баяртай өндөр ургацын намар болж байна даа.

| БОСОО ТАРИАТАЙ, ӨНДӨР УРГАЦЫН ЖИЛ ИРЛЭЭ |
|
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |