Завхан аймгийн Цэцэн-Уул сумын Жаргалант баг, сумын төвөөс баруун урд зүгт 41 километрт, Ө-48°32”24.0” У-95°30”36.0” орших Жаргалант-Уул гэх газарт өчигдөр буюу долдугаар сарын 8-ны 20:00 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдөлжээ.
Энэ талаарх мэдээллийг ООГХ-ээс 20:10 цаг орчимд ОБЕГ руу цахим шуудангаар хүргүүлсэн байна.
Завхан аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Цэцэн-Уул сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад “Иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй” гэж мэдээлсэн байна.
Жаргалант-Уул гэх газар нь Сантмаргац сумаас зүүн хойд зүгт 10 км зайтай тул тус сумын иргэдэд бага мэдрэгдсэн, хохирол учраагүй тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн юм.
| Завхан аймгийн Цэцэн-Уул суманд 3.8 магнитудын хүчтэй газар хөдөлжээ |
|
Баянзүрх дүүргийн Ардчилсан нам орон даяар өрнүүлж буй "Монголоо өөрчилье, бүтээе" үндэсний хөдөлгөөнийг нээлээ
2026-10-11 15:55:58
Б.Пүрэвдагва: Баянхошуу дэд төвийн нийгмийн барилга байгууламжуудын дулааны асуудлыг яаралтай шийднэ
2026-10-11 14:15:19
Ар, Өвөр Монголын бөхчүүдийн халз барилдаан өндөрлөв
2026-10-11 13:18:30
Б.Батнамсан, Д.Ганбат, Н.Баярмагнай нар “Мастер”-уудын дэлхийн аварга боллоо
2026-10-11 10:25:44
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ…
2026-10-10 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-10-10 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-10 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-10-10 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |