“Ковид-19” вирусийн халдвар дэгдсэнтэй холбогдуулан УОК-ын шийдвэрийн дагуу орон даяар Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хатуу хөл хорионы дэглэм тогтоогоод буй. Үүнтэй зэрэгцэн бүх шатны сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон бөгөөд их, дээд сургуулийн оюутнууд хичээлээ онлайнаар үзэж, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид теле хичээлд хамрагдаж байгаа. “Эргэлт.мн” сайт энэ удаад хөл хорионы үед сурагчид өөрийгөө хэрхэн хөгжүүлж байгаа талаар сурвалжилга бэлдсэн юм.

/Нийслэлийн 21 дүгээр сургуулийн 10а ангийн сурагч/
Хөл хорионы энэ цаг хугацааг ашиглан Монголын оюун ухааны академийг төгсөж, сертификат авлаа. Мөн өөрийн онлайн хэрэглээг ашиглаад, хэлний боловсролоо дээшлүүлэхээр зорьж байна. Тэр дундаа солонгос хэл түлхүү сонирхож, бие даан сурч байгаа юм. Харин ашиглахаа больсон хуучин дэвтрийн хавтас, цаас зэргийг ашиглан тоглоом хийж үзлээ. Ингэж цаасны хаягдлаараа байгалиа бохирдуулахгүйгээр сонирхлоороо тоглоом хийж эхэлсэндээ их баяртай байгаа. Гэвч зөвхөн дур сонирхол гээд хичээлээ мартаж болохгүй. Нийслэлийн сургуулийн сурагчдад хэвийн байж болох ч хөдөө, орон нутагт байгаа сурагчид телевиз, гар утасны хүрэлцээгүй байдлаас үүдэн хичээлээ хийж чадахгүй нөхцөлд байдалд хүрч байна. Ялангуяа ахлах ангид 10 гаруй хичээл ордог тул түүнийг цаг тухайд нь хийж, багшдаа шалгуулах хүндрэлтэй байгаа тухай орон нутагт амьдардаг найзууд маань хэлж байгаа.



/ Эрдэнэт хотын 14 дүгээр сургуулийн 10д ангийн сурагч/
Яагаад ч юм хөл хорионы үеийн амьдрал их сонирхолтой өвөрмөц, өмнө нь хэзээ ч авч байгаагүй бас авч үзээгүй мэдрэмжүүдийг өдрөөс өдөрт мэдрүүлсээр байна. Өмнө нь гэрийнхэндээ цаг гаргадаггүй байсан гэдгээ энэ үеэр л анзаарч харлаа. Шинэ хоолны жор, хоол хийх азгүй туршилтууд, уншиж амжихгүй байсан номнууд одоо бүгдээрээ л таалагдаж байна. Хөл хориог даван туулж чадна гэдэгт итгэлтэй байгаа. Хөл хорионы энэ үеийг бусад сурагчид ч боломж хэмээн хараасай, одоогийн түвшнээсээ нэг шат ч болов ахиасай гэж хүсэж байна.

/Орхон аймгийн Эрдэнэт хотын 14 дүгээр сургуулийн 10б ангийн сурагч/
Өмнө нь хичээлдээ анхаарлаа ихээр хандуулдаг байсан учир чөлөөт цаг бараг л гардаггүй байсан гэж болно. Харин хөл хорио тогтоосноор гэрийн нөхцөлд ашиглах боломжтой, чөлөөт цаг ч их гарч, өөрийгөө болон сонирхлоо хөгжүүлэх боломж гарч ирлээ. Ихэвчлэн гэрийн нөхцөлд тохируулан бие бялдраа хөгжүүлж байна. Үүний зэрэгцээ хар зураг зурж сурч, бийрэн бичлэгийн чадвараа сайжруулахад анхаараад байгаа минь надад ч зугаатай байна. Хэрэв боломжтой бол сургуулиа төгссөний дараа Япон Улсыг зорьж, сурах хүсэлтэй байгаа. Харин хэлний мэдлэгээ сайжруулах боломжийг хөл хорио гаргаж, өгч байна гэхэд хилсдэхгүй. Үе тэнгийнхэндээ хандаж хэлэхэд, “Хөл хорионы энэ их зав, чөлөөтэй цаг хугацааг үр бүтээлтэй өнгөрөөгөөрэй” хэмээн хүсэж байна.



/Завхан аймгийн Их-Уул сумын ерөнхий боловсролын сургуулийн 9г ангийн сурагч/
Хөл хорионы үеийг ашиглан гэрийн нөхцөлд дасгал хийж, эрүүл мэндээ дэмжиж, бие бялдраа хөгжүүлж байгаа. Үүний зэрэгцээ теле хичээлээ үзэж, цаг заваар нь дүүгээ харах ажилтай. Энэ чөлөөт цагаа ашиглан, англи хэлний 1000 үг цээжлэх зорилт тавьсан. Өмнө нь хөл хорио тогтоогоогүй байх үед хичээлийнхээ хажуугаар давтлага, дугуйлан, сагсны тэмцээндээ оролцох ч зав гардаггүй байлаа. Карентины энэ үед үндэсний бичгээрээ төвөггүй сайн уншиж сурсандаа баяртай байна. Үлдсэн цагаа аль болох зөв, боловсон өнгөрөөж, гэр бүлдээ илүү их цаг гаргахыг хичээж байна даа.

| Хөл хорионы үед сурагчид хэрхэн СУРАЛЦАЖ БАЙНА ВЭ |
|
“АЙ ТИ ЭМ-2026" олон улсын үзэсгэлэн зохион байгуулагдана
2026-10-07 07:10:00
Ж.Алдаржавхлан сайд, НҮБ-ийн Хүүхдийн сангийн Биате Дастелийг хүлээн авч уулзжээ
2026-10-07 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан байна
2026-10-07 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-07 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өлзийтэй сайн
2026-10-07 06:00:00
Ц.Идэрбат: Монгол Улсын хилээр ямааг гар тээш, хайрцагт хийж зөөвөрлөн оруулж ирэх тохиолдол байна
2026-10-06 21:10:12
Дүнжингаравын уулзварт болсон дэлбэрэлтийн улмаас амь эрсэдсэн дөрвөн иргэний ар гэрт нэг удаагийн буцалтгүй тусламж олголоо
2026-10-06 17:02:45
“НЭГ МЭРГЭЖИЛ-НЭГ ХҮЧ” БАРУУН БҮСИЙН НИЙГМИЙН АЖИЛТНУУДЫН СУРГАЛТ ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА
2026-10-06 16:29:24
ИХЭНХ НУТГААР ХУУРАЙШИЛТЫН ЗЭРЭГ ДУНД ТҮВШИНД БАЙНА
2026-10-06 16:04:48
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа
2026-10-06 14:58:33
Модон барын олон улсын эрдэм шинжилгээний хурал эхэллээ
2026-10-06 13:17:12
NO BRAND ДАРААГИЙН САЛБАРАА МОДНЫ-2, ТҮНДЭМҮНД НЭЭЛЭЭ
2026-10-06 13:06:50
Хоногийн хугацаанд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 73 хэрэг бүртгэгджээ
2026-10-06 12:18:59
Еврогийн ханш сүүлийн 17 сарын хамгийн доод түвшинд хүрлээ
2026-10-06 11:47:47
Б.Батцэцэг сайд, АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой утсаар ярив
2026-10-06 11:14:35
Хүүхдүүд тоглож байхдаа төмөр самаар нэгнээ гэмтээжээ
2026-10-06 11:04:26
2026-10-06 08:27:03
2026-10-06 08:03:41
Дэлхийн аваргын татамид өнөөдөр манай дөрвөн бөх өрсөлдөнө
2026-10-06 07:48:01
ГАВЬЯАТ БАГШ Д.МАНДАХСАН: “Шавь нараас минь сансарт хүрсэн хүн байна” гэж бодохоор багш болсноороо бахархаж, сэтгэл дүүрээд ирдэг дээ
2026-10-06 07:40:04
Европын хэвлэлийн эрх чөлөөний асуудал эрхэлсэн төлөөлөгчтэй уулзлаа
2026-10-06 07:40:00
Монгол Улс, Европын холбоотой ХАА-н хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
2026-10-06 07:30:00
“Дэлхийн соёлын фестиваль Ханой- 2026”-д үндэсний өв соёлоо танилцуулав
2026-10-06 07:20:00
Говь-Алтай аймгийн Төгрөг суманд 300 МВт-ын цахилгаан станц барина
2026-10-06 07:10:00
Д.ЧИЛХААЖАВ: БАЙНГЫН АЖИЛЛАГААТАЙ ПАРЛАМЕНТ БАЙГУУЛСНААР МОНГОЛ УЛС АРДЧИЛЛЫН ЗАМААР ЯВАХ ЭРХ ЗҮЙН ҮНДЭС ТАВИГДСАН
2026-10-06 07:00:26
Цаначид “FIS Roller Ski Asain Championships” тэмцээнд амжилттай оролцлоо
2026-10-06 07:00:00
“УНАА ХОЛТОЙ, УСАН БИЕТЭЙ” УЛСЫН ЗААН З.ДҮВЧИН
2026-10-06 07:00:00
С.БАЯРМАГНАЙ: БИ АМЬДРАЛДАА ХОЁР УДАА “НИССЭН” БАС БОЛООГҮЙ ЭЭ, Р.РАВЖИР СУДЛААЧТАЙ АЛМАС ХАЙСАН
2026-10-06 07:00:00
37-ТОЙДОО БИЧИГ, ҮСЭГ СУРЧ, МӨРӨӨДЛӨӨ БИЕЛҮҮЛСЭН ТОГООЧ
2026-10-06 07:00:00
НАМРЫН ШАРГАЛ ТАЛ ДУНДУУР ӨВӨӨГӨӨ ДАГААД АЛХАЖ ЯВАХДАА...
2026-10-06 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-06 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл жаргал үргэлжид ирнэ
2026-10-06 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан байна
2026-10-06 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |