Баяр наадмаар бидэнд сэтгэлийн баясал бэлэглэдэг хүмүүс бол урлагийнхан билээ. Тиймээс бид энэ удаагийн "Шинэ танил" ярилцлагийн буландаа үндэсний их баяр наадамд ес дөх жилдээ бүжиглэж буй "Улаанбаатар" театрын бүжигчин Б.Ганчимэгтэй ярилцлаа. Тэрбээр арав гаруй жил бүжгийн урлагаар хичээллэж, амьдралынхаа бүх нандин мөчүүдээ бүжгийн урлагтай холбосон нэгэн юм.

-Сайн байна уу. Та манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?
-Намайг Б.Ганчимэг гэдэг. Дорноговь аймгийн Замын-Үүд суманд төрж, өссөн. Одоо "Улаанбаатар" театрт бүжигчнээр ажилладаг. СУИС-ийн харьяа Соёлын дээд сургуулийг бүжигчин, бүжгийн багш мэргэжлээр төгссөн.
-Та яагаад бүжигчин болохоор шийдсэн бэ. Бүжигчин болоход нь юу хамгийн их нөлөөлсөн бэ?
-Өвөө минь намайг "Бүжгийн эвсэлтэй болгоно" гээд дугуйланд оруулж байлаа.Тэр цагаас хойш эргэлт буцалтгүй бүжигт дурласан даа. Тэгээд Замын-Үүд сумынхаа “Говийн уянга” хамтлагт бүжиглэдэг байсан. Түүний дараа Соёлын коллеж болон Соёл Урлагийн Их Сургуулийн харьяа Соёлын дээд сургуулийг бүжигчин, бүжгийн багш мэргэжлээр суралцсан. Тэгэхээр өвөө минь намайг бүжигчин болоход нөлөөлж, тусласан гэсэн үг.
-Та театрынхаа талаар ярьж өгөөч. Бүжигчин хүнд хамт олон чухал байдаг байх?
-Төгсөх дамжааны оюутан байхдаа ангийнхантайгаа сургуулийн зарлалын самбарын хажуугаар явж байсан юм. Гэтэл зарлалын самбар дээр "Улаанбаатар" чуулгад бүжигчин шалгаруулж авна" гэх зар байсан. Түүнийг би хамгийн түрүүнд олж харсан юм. Тэгээд найзууддаа "Бүжигчин шалгаруулж авах юм байна. Бүгдээрээ орж үзэх үү" гээд анх театртаа орж үзэж байсан. Тухайн үед нэг нэгээрээ тайзан дээр гарч, бэлдсэн үзүүлбэрээ догдолж, сандаран байж үзүүлж байсан минь саяхан мэт санагдавч хэдийнээ 11 жил өнгөрчээ. Одоо эргээд харахад, цаг хугацаа гэрлийн хурдаар л өнгөрсөн байна шүү.
Манай хамт олны уур амьсгал надад хамгийн их таалагддаг. Манай театр сүүлийн үеийнхдээ ордог ч хамт олон минь хоорондоо ойлголцдог, бие биеэ хүндэтгэж, хайрладаг, дэмжиж урамшуулдаг. Үүнд нь би их баярладаг. Ер нь хамт олны уур амьстал ямар байхаас шалтгаалж хүн тэр газартаа үлдэх үгүйгээ шийддэг байх. Би ажилдаа дуртай, хамт олондоо хайртай учраас амьдралынхаа бүх сайхан цаг хугацааг театртаа өнгөрүүлж байна даа.

-Та хэнээс үлгэр жишээ авдаг вэ. Дуурайдаг, бахархдаг бүжигчин бий юү?
-Бүжигчин болгон өөр өөрийн онцлогтой, бүжиглэх арга барилтай байдаг л даа. Тэр дундаас манай "Улаанбаатар" театрын гоцлол бүжигчин Б.Норовбанзад болон багш Д.Энхгэрэл нараасаа хамгийн их үлгэр дуурайлал авдаг.
-Багшийн эрдэм шавьд гэдэг үг байдаг шүү дээ. Багшаараа л бүжгийн урлагийг төсөөлдөг байв уу?
-Манай багш монгол бие биелгээг орчин үетэй хослуулж чаддаг. Бидэнд бие биелгээ гэж юу болохыг ойлгуулж, зааж сургасан хүн бол Д.Энхгэрэл багш. Бидэнтэй үеийн найзууд шиг харьцаж зааж сургадаг даа. Багш минь үнэхээр хөдөлмөрч шүү дээ.
-Үндэсний баяр наадамаар бүжиглэх ямар байдаг вэ. Анхны сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Мэдээж анхны бүхэн сайхан байдаг шүү дээ. Тэр үед би мэргэжлийн театрын бүжигчин болчихсон төрийнхөө наадамд бүжиглэж байна гэж бодох хамгийн сайхан байсан. Бүх зүйл эхэлж байгаа ч өөрөөрөө бахархмаар санагдаж байсан шүү.
-Та 10 гаруй жил бүжиглэсэн байна. Бүжиглэхэд ер нь ямар мэдрэмж төрдөг вэ?
-Дуртай зүйлээ хийж байгаа болохоор мэдээж хамгийн сайхан мэдрэмж авдаг. Бие өвдөж ядарсан, сэтгэл санаагаар унасан үедээ тайзан дээр гарах эсвэл бүжиглэхээр бүх зүйл мартагдаад сэтгэл санаа сэргэчихдэг. Шантарч байгаагүй. Тэгэхээр гайхалтай сайхан мэдрэмж төрдөг байгаа биз.
-Шантарч бүжгээ орхимоор санагдах үе байсан уу?

-Багаасаа бүжигт дуртай байсан болохоор "Больё" гэж бодож байгаагүй. Бүх л амьдралаа зориулж байгаа. Шантрах үе мэдээж гарч байсан. Бэртэл, гэмтэл авах үе бий. Бас чөлөөт цаг гэж байхгүй, дандаа бэлтгэлтэй. Баяр ёслолын үеэр хүмүүс амарч баярлаж байхад бид ард түмэндээ баяр нэмж бүжиглэдэг.
Дуртай мэргэжлээрээ ажиллаж байгаад үргэлж баярладаг. Миний булчин, шөрмөс ажиллахаа больсон цагт л бүжгийн урлагаас явах байх. Тэрнээс ийм тийм шагнал авна гэсэн бодол байдаггүй. Зүгээр л хамт олонтойгоо олон жил бүжиглэж, энэ урлагтаа бага ч гэсэн хувь нэмрээ оруулж, эд, эс нь болж явахыг хүсдэг дээ.

-Бүжигчин болохоор мөрөөдөж буй хүүхдэд хандаж юу захих вэ?
-Үнэхээр бүжигчийн болохыг мөрөөдсөн бол битгий бууж өгөөрэй. Урлагт чин сэтгэлээсээ дурласан бол тэсэж, торойж гарч ирдэг юм шүү. Хэрвээ шантраад бууж өгөх гээд байвал жаахан амраад, "Би үнэхээр бүжгийн урлагт хайртай юу, үгүй юу" гэж бодож үзээд эргэн эхлээрэй гэж хэлмээр байна.
-Ярилцсан танд баярлалаа.
-Баярлалаа.

| БҮЖИГЧИН Б.ГАНЧИМЭГ: Урлагт чин сэтгэлээсээ дурласан бол тэсэж, торойж гарч ирдэг юм |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |