Бид эхлээд Баянзүрх дүүргийн V хороонд байрлах нөөцийн мах борлуулах гэрээтэй хэд хэдэн хүнсний дэлгүүрүүдээр орсон юм. Тус дэлгүүрүүдэд нөөцийн мах ирсэн даруйд хүүхэд, эмэгтэйчүүд, хөгшин, залуу гэлтгүй нөөцийн мах дүүргэсэн хөлдөөгчийн өмнө оочерлож, хэдхэн минут бужигнаад л хоосолж орхих аж. “Чи яагаад дайраад байгаа юм. Хойшоо зогс, би чамаас түрүүлж ирсэн”, “Чи одоо жаахан юм байж хүн дайрч унагаачих гээд л шахаад байх юм. Зайгаа бариад зогсооч” гэх хэрүүл тэнд өрнөнө. Иргэд ийн нэгнийхээ урдуур дайрч, хэрэлдэж, зодолдох шахам нөөцийн маханд дугаарлахдаа голдуу үхрийн ястай мах олж авах гэсэндээ тэр ажээ.

Тус дэлгүүрийн худалдагч энэ тухай “Ер нь нөөцийн мах ирээд л тэр дороо дуусчихдаг. Хүмүүс хонь, ямааны махнаас илүүтэй үхрийн мах авах дуртай, ам сайтай байгаа. Гэхдээ ирээд л дуусчихдаг болохоор дараагийн нөөцийн мах ирэх хүртэл хүлээх хэрэгтэй болно. Үхрийн махыг олон хоногийн турш сураглаж, өдөр болгон манайд ирдэг ч одоо болтол авч чадаагүй хүн ч байгаа” хэмээн учирлаж байлаа.
Бид Чингэлтэй дүүргийн VII хороонд байрлах нэгэн хүнсний дэлгүүрт очиход мөн л адилхан дүр зураг угтсан юм. Тус дэлгүүр нөөцийн мах ирмэгц иргэд үхрийн махыг нь худалдаж аваад, хөлдөөгчинд нь хонь, ямааны мах л үлдсэн байв. Тус дэлгүүр “Мах импекс” ХХК-ийн нийлүүлсэн нөөцийн махыг борлуулж байгаа бөгөөд иргэд үхрийг махыг нь аваад хонь, ямааны махыг нь “голж” байгаа тухай худалдагч нь учирлаж байлаа. Тэрбээр “Үхрийн мах ирээд л дуусаж байгаа. Харин хонь, ямааны махыг маш цөөхөн хүн л авдаг. Хөлдөөгчинд хонь, ямааны мах байсаар байтал “За, үхрийн мах ирэхээр нь л авъя даа” гэдэг” гэж байв.
.jpg)
Ямар учраас хонь, ямааны мах авахгүй байгаа талаар нөөцийн мах сураглаж явсан гэр бүлээс асуухад “Нөөцийн мах худалдаж эхэлсэн цагаас аль алинаас авч идсэн. Үхрийн мах нь л арай дээр юм шиг санагдсан. Харин хонь, ямааны махыг нь холиод хийчихдэг юм шиг байна лээ. Тэрийг нь идэхийн аргагүй. Хонины ч биш, ямааны ч биш холилдсон махыг хэн аваад байх вэ. Ямар ч тэнэг хүн амтлаад л ойлгох байлгүй дээ” хэмээсэн юм.
Жил бүрийн хавар нөөцийн мах худалдан авч хэрэглэдэг Чингэлтэй дүүргийн VII хорооны иргэн А.Б “Энэ хаврын нөөцийн махнаас үхрийг мах нь л зөөлхөн, амт нь дажгүй юм. Харин хонь, ямааг их бохир нөхцөлд төхөөрч, хадгалдаг юм шиг санагдаад байгаа юм. Үс хялгас, хоргол бол ярих ч юм биш. Би бүр нэг удаа том гэгчийн гутлын мөртэй гулууз авсан юм. Бодвол хураалттай махан дээгүүрээ л бохир гуталтайгаа гүйж харайдаг юм шиг байгаа юм. Урт гэгчийн дараалалд зогсож, зодолдохоос наагуур юм болж байж арай гайгүй гэсэн махыг л сонгож аваад гэртээ ирээд үзэхэд үс хялгас, гутлын мөртэй байхаар ямар олиг байх вэ. Нөөцийн мах үнэ нь хямд учраас л худалдан авч, нүдээ аниад л чихээ давуулж байна шүү дээ” гэв. Энэ мэтээр нөөцийн махыг шүүмжилсэн иргэд олон байх ажээ. Хэдэн өдрийн өмнө л гэхэд “Комит сервис” ХХК-ийн ууталж бэлтгэсэн, жижиглэнгийн нөөцийн мах хөгцөрсөн байсан тухай нэг иргэн зураг, баримттай нь цахим сүлжээнд нийтэлж байв.

Нөөцийн мах борлуулж буй хүнсний дэлгүүрүүдэд иргэдийн гомдол тасрахгүй байгаа учраас бид Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хэвлэлийн төлөөлөгчтэй холбогдож тодруулсан юм.
-Нөөцийн махтай холбоотой өргөдөл, гомдол ирж байгаа юу?
-Сүүлийн 2-3 жилийн хугацаанд нөөцийн махтай холбоотой өргөдөл, гомдол ирээгүй. Харин эсрэгээрээ махны эрэлт их, нийлүүлсэн нөөцийн мах хурдан дуусаж, олдохгүй байгаа, түүнийг нь шийдвэрлэж өгөхийг хүссэн хүсэлт ирж байгаа. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба нөөцийн махыг хариуцсанаас хойш нөөцийн махны сав, баглаа боодол, амт, чанарт нь мах их анхаарч ирсэн.
-Нөөцийн махны нийлүүлэлт удааширч, өдрийн хоолны хүнсээ бэлдэж чадахгүй байгаа хүмүүсийн хүсэлтийг хэрхэн шийдвэрлэж байгаа вэ?
-“Нөөцийн махыг гулуузаар нь зараач ээ” гэсэн хүсэлт ирсний дагуу өнгөрсөн амралтын өдрүүдэд нийслэлийн 17 байршилд зарж, борлуулсан. Гэхдээ нөөцийн махыг гулуузаар нь зарахаар ченжүүд хүмүүсийг хөлсөлж, гулууз махыг олноор нь аваад дараа нь нугалж зарах асуудал байгаа болохоор энэ тухай олон нийтэд ил зарлаагүй.

-Хэрэв нөөцийн махны чанарыг алдагдуулсан бол тухайн бэлтгэн нийлүүлэгч компанид ямар хариуцлага тооцох вэ?
-Бэлтгэн нийлүүлэгч компаниудыг арилжааны банкууд санхүүжүүлдэг. ХХААХҮЯ, Захирагчийн ажлын алба, арилжааны банкууд нөөцийн маханд сайн хяналт тавьж байгаа учир нөөцийн махны чанар ч нэмэгдсэн. Хонь, ямааны махыг хооронд хольсон, аль эсвэл ямааны махыг хонины махны баглаанд хийж савласан зөрчил байхгүй.
| Нөөцийн мах магнаг болж байна |
|
Хэнтий аймагт хар тамхинаас урьдчилан сэргийлэх бүсчилсэн сургалт зохион байгуулжээ
2026-10-07 18:31:57
ОБЕГ болон Дэлхийн банк хамтран гамшгийн эрсдэлийн санхүүжилтийн чиглэлээр санал солилцжээ
2026-10-07 15:10:19
ДЭЛХИЙ ЕРТӨНЦ ЧАМД ТАЛАРХАЖ БАЙНА, МЕССИ
2026-10-07 14:26:28
2026-10-07 14:17:27
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хархорумын 50МВт батарей хураагуурын ажилтай танилцав
2026-10-07 13:44:49
2026-10-07 13:06:11
Б.Пүрэвдагва: Дүүжин тээврээр зорчих үнэ 1500-2000 төгрөг байна
2026-10-07 13:01:43
Л.ПҮРЭВСҮРЭН: ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Ц.ЭЛБЭГДОРЖ Ж.ЭПШТЕЙНТЭЙ ХОЁР УДАА УУЛЗСАН
2026-10-07 12:56:57
Ц.Мөнх-Оргил, Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макронд итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-10-07 12:09:54
КАФЕД ӨРНӨСӨН ЯРИА
2026-10-07 12:03:32
2026-10-07 11:48:39
“Хийморь” Монгол, Өвөр Монгол үндэсний бөхчүүдийн барилдаан болно
2026-10-07 10:12:13
Б.ӨСӨХБАЯР: “ОДДЫН ГЭГЭЭ” КИНО ЗАЛУУСЫН ДОТООД ЕРТӨНЦ, МӨРӨӨДӨЛ, ХАЙР, ЭРГЭЛЗЭЭГ БОДИТООР ХАРУУЛНА
2026-10-07 09:36:05
ӨМГӨӨЛӨГЧ Ц.ИТГЭЛИЙН ОХИН Ц.ДУНЖИД: ЭЭЖ МИНЬ “90 САЯ”-ЫН Б.ГАНСҮХИЙГ ГАВ, ДӨНГӨТЭЙ НЬ ХӨТЛӨӨД ЭЭЖИЙНХ НЬ ШАРИЛ ДЭЭР АРЦ, ХҮЖТЭЙ ОЧИЖ БАЙСАН ГЭДЭГ
2026-10-07 09:34:42
ТАНИЛЦ: АЛТНЫ ОРДУУДАД ЭЗЭН СУУСАН АШИГТ МАЛТМАЛЫН ГАЗРЫН МЭРГЭЖИЛТНҮҮД
2026-10-07 09:33:33
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MJ-CUP 2026”-аас 5 алт, 3 мөнгө, 5 хүрэл медаль хүртэв
2026-10-07 08:43:27
Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгээмлэгтэй хамтран ажиллана
2026-10-07 08:14:27
Ес дэх удаагийн алтан намар судалбар зургийн үзэсгэлэн нээлтээ хийжээ
2026-10-07 08:00:00
Ц.Анхбаяр “Мастер”-уудын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртжээ
2026-10-07 07:58:13
Дэлхийн аваргын дэвжээнд өнөөдөр манай гурван бөх барилдана
2026-10-07 07:50:42
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ: 124 ХҮНИЙ ЦАЛИН ТӨСВӨӨС ХАСАГДАЖ, “ЯМААТАЙ ЧЕМОДАН” АЮУЛЫН ХАРАНГА ДЭЛДЭЖ БАЙНА
2026-10-07 07:30:00
“АЙ ТИ ЭМ-2026" олон улсын үзэсгэлэн зохион байгуулагдана
2026-10-07 07:10:00
Ж.Алдаржавхлан сайд, НҮБ-ийн Хүүхдийн сангийн Биате Дастелийг хүлээн авч уулзжээ
2026-10-07 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-10-07 07:00:00
Д.НЯМСҮРЭН НАЙРАГЧИЙН ГЭРГИЙ ХАНДМАА: Том том ширхэгтэй цас бударсан нэг өдөр үнээ сааж байтал өвгөн минь хажууд ирээд“Буй биеэрээ би цас болно Бүрхсэн их цас болно...” гээд уншиж байлаа
2026-10-07 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан байна
2026-10-07 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-07 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өлзийтэй сайн
2026-10-07 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-10-07 06:00:00
Ц.Идэрбат: Монгол Улсын хилээр ямааг гар тээш, хайрцагт хийж зөөвөрлөн оруулж ирэх тохиолдол байна
2026-10-06 21:10:12
Дүнжингаравын уулзварт болсон дэлбэрэлтийн улмаас амь эрсэдсэн дөрвөн иргэний ар гэрт нэг удаагийн буцалтгүй тусламж олголоо
2026-10-06 17:02:45
“НЭГ МЭРГЭЖИЛ-НЭГ ХҮЧ” БАРУУН БҮСИЙН НИЙГМИЙН АЖИЛТНУУДЫН СУРГАЛТ ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА
2026-10-06 16:29:24
ИХЭНХ НУТГААР ХУУРАЙШИЛТЫН ЗЭРЭГ ДУНД ТҮВШИНД БАЙНА
2026-10-06 16:04:48
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа
2026-10-06 14:58:33
Модон барын олон улсын эрдэм шинжилгээний хурал эхэллээ
2026-10-06 13:17:12
NO BRAND ДАРААГИЙН САЛБАРАА МОДНЫ-2, ТҮНДЭМҮНД НЭЭЛЭЭ
2026-10-06 13:06:50
Хоногийн хугацаанд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 73 хэрэг бүртгэгджээ
2026-10-06 12:18:59
Еврогийн ханш сүүлийн 17 сарын хамгийн доод түвшинд хүрлээ
2026-10-06 11:47:47
Б.Батцэцэг сайд, АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой утсаар ярив
2026-10-06 11:14:35
Хүүхдүүд тоглож байхдаа төмөр самаар нэгнээ гэмтээжээ
2026-10-06 11:04:26
2026-10-06 08:27:03
2026-10-06 08:03:41
Дэлхийн аваргын татамид өнөөдөр манай дөрвөн бөх өрсөлдөнө
2026-10-06 07:48:01
ГАВЬЯАТ БАГШ Д.МАНДАХСАН: “Шавь нараас минь сансарт хүрсэн хүн байна” гэж бодохоор багш болсноороо бахархаж, сэтгэл дүүрээд ирдэг дээ
2026-10-06 07:40:04
Европын хэвлэлийн эрх чөлөөний асуудал эрхэлсэн төлөөлөгчтэй уулзлаа
2026-10-06 07:40:00
Монгол Улс, Европын холбоотой ХАА-н хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
2026-10-06 07:30:00
“Дэлхийн соёлын фестиваль Ханой- 2026”-д үндэсний өв соёлоо танилцуулав
2026-10-06 07:20:00
Говь-Алтай аймгийн Төгрөг суманд 300 МВт-ын цахилгаан станц барина
2026-10-06 07:10:00
Д.ЧИЛХААЖАВ: БАЙНГЫН АЖИЛЛАГААТАЙ ПАРЛАМЕНТ БАЙГУУЛСНААР МОНГОЛ УЛС АРДЧИЛЛЫН ЗАМААР ЯВАХ ЭРХ ЗҮЙН ҮНДЭС ТАВИГДСАН
2026-10-06 07:00:26
Цаначид “FIS Roller Ski Asain Championships” тэмцээнд амжилттай оролцлоо
2026-10-06 07:00:00
“УНАА ХОЛТОЙ, УСАН БИЕТЭЙ” УЛСЫН ЗААН З.ДҮВЧИН
2026-10-06 07:00:00
С.БАЯРМАГНАЙ: БИ АМЬДРАЛДАА ХОЁР УДАА “НИССЭН” БАС БОЛООГҮЙ ЭЭ, Р.РАВЖИР СУДЛААЧТАЙ АЛМАС ХАЙСАН
2026-10-06 07:00:00
37-ТОЙДОО БИЧИГ, ҮСЭГ СУРЧ, МӨРӨӨДЛӨӨ БИЕЛҮҮЛСЭН ТОГООЧ
2026-10-06 07:00:00
НАМРЫН ШАРГАЛ ТАЛ ДУНДУУР ӨВӨӨГӨӨ ДАГААД АЛХАЖ ЯВАХДАА...
2026-10-06 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-06 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл жаргал үргэлжид ирнэ
2026-10-06 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан байна
2026-10-06 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |