У.Мижиддорж гуай шиг хөдөлмөрч хүн олон болоосой гэж түүнтэй ярилцаж байхдаа бодож байлаа. Та нар боддоо, хашаандаа хүнсний ногоогоо тарьчихна. Ямар ч бордооны хольцгүй хүнсний ногоог жилийн дөрвөн улирал иднэ. Бас хашаагаа байгалийн диваажин шиг л болгочихсон. Нахиа дэлгэсэн зулзган модод салхины аясаар шуугиж, нялх ногоо битүү ургачихна. Хавар дулаан оруулаад тарьсан өнгө өнгийн цэцэгс алаглаж ургаад бүр ч тансагхан орчин бүрдүүлчихсэн, намар хэдэн модноосоо жимсээ хураагаад авчихна. Тэр эгэл даруухан мөртлөө бусдаас өөрөөр аз жаргалтай амьдарч байна. Бас цөлжилт, хөрсний бохирдлыг бууруулж, нийслэл хотын буйдхан хэсэгт цэвэр агаар, хүчил төрөгч “үйлдвэрлэж”, бусдад түгээхийн төлөө өглөөнөөс орой болтол хөдөлмөрлөж байна. Ийм учраас л би түүн шиг олон хүн байвал улаан шороогоор эргэлдсэн Улаанбаатар хот тэр дороо л ногоон болно доо хэмээн бодсон юм.
.jpg)
Уншигч та бүхнийг хашаандаа төгөл байгуулж чадсан У.Мижиддорж гуайтай уулзуулж байна. Өнгөрсөн жил тарьсан хэдэн модны суулгац нь зөөлөн шимт бор хөрснөөс нар өөд тэмүүлэн ургажээ. Төө хүрэхгүй урттай нялх суулгац анх үндэслүүлж байсан гэнэ. Бас өндөр өндөр ургасан модод нь анх ийм л “нялзрай” байсан гэнэ. Бүгдийг нь услаж, бордож, арчилж тордсоор ойн төгөл болгожээ. Тэдний хашаанд цагаан, ягаан цэцэг дэлбээлдэг сакура, чацаргана, голт бор, үрэл, аньс, монос, мойл, долоогоно, далан хальс жимсний мод, алтан харгана зэрэг 20-оод төрлийн 200 орчим мод, бутлаг ургамал, 10-аад төрлийн цэцэг, хүнсний ногоо ургаж байна. Урин цаг ирж буй энэ үед хаврын тариалалт хийж, бэлтгэл ажлаа эхлүүлж тариалангийн талбайгаа цэвэрлэж, газраа хагалж байхтай нь бид таарлаа. Тэрбээр “Газар бүрэн гэсэж амжаагүй байна. Жаахан ухаад орхилоо. Хоёр, гурав хоног цаг агаар дулаарч нар бүлээн элчээрээ ээчихвэл ч болно доо” хэмээн бидэнд хаашаагаа танилцуулсан юм.

У.Мижиддорж гуайнх хашаандаа хоёр төрлийн өргөст хэмх, улаан лооль, манжин, лууван, төмс, байцаа, жууцай, броклы, салатны навч, сонгино, саримс тарьдаг.
Тэрбээр энэ талаараа “Энэ жил 850 ширхэг сонгино тарьж байгаа. Намар 100 орчим килограмм сонгино авна гэсэн үг. 120 өргөст хэмх тарих төлөвлөгөө бий. Бид зунжин идэж, ах, дүү найз нөхдөдөө өгдөг юм” хэмээн ярив. Мөн тэрбээр үргэлжлүүлэн “Хамгийн хурдан ургадаг цэцэг 35-105 хонодог. Тийм учраас гоёлын цэцэг тарихад хугацаа ордог. Хашаандаа цэцгийн мандал суулгаж, дэлгүүрт зарагддаг гоёмсог, үнэтэй цэцэг тарьдаг юм. Манай хашааг тэд л чимнэ шүү дээ.
Сургууль, цэцэрлэг, хөрш айл, таньдаг хүндээ цэцэг, ногооны үр өгөх дуртай. Бэлэн ургамал, ногоо өгөхөөс дээр байдаг” гэлээ. У.Мижиддорж гуайнх зун, намартаа ургацаа хурааж, борлуулдаг гэнэ. Тэрбээр “Зуны улиралд хүнсний ногоогоо идэж, хэрэглэж барахгүй болохоор дэлгүүрт тавьж борлуулна. Ялангуяа салатны навч 7-14 хоноод сагсайгаад томордог. Тийм учраас бид идэж, барахгүй. Олсон хэдэн төгрөгөөрөө үр, үрсэлгээгээ авна даа” гэв.
.jpg)
У.Мижиддорж халгай, шарилжтай хашаанд ханиаж, найтааж суухын оронд сүүдэрт нь суух мод, түүж идэх жимс, ногоо тарьж хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж суух сайхан гэдгийг хөрш айл, таньж, мэдэх хүнд хэлж, тэдэнд туслахыг хичээдэг гэнэ. Тэрбээр “Миний ажил одоо ид эхэлж байна. Тариаланчид хавар шороо “долоож”, намар тос “долоодог” юм. Хаврын цаг агаарт тохируулж, газар тариалангийн ажил хийнэ гэдэг эхэндээ амаргүй байсан. Одоо эрт болцын ногоог хэзээ талбайд гаргавал зүгээр вэ гэдгийг төвөггүй мэддэг боллоо. Аливаа ургамалд чийг, нар, хөрсний чанар чухал. Би хөрсөнд их анхаардаг хүн. Дөрөвдүгээр сарын 20-ноос тавдугаар сарын 15 хүртэл хаврын тариалалт хийх тохиромжтой” хэмээлээ.

Тэднийх 2012 онд Улаанбаатар хотод ирж хашаа, байшин худалдан авчээ. Тэрбээр Сэлэнгэ аймгийн Баянгол суманд биеийн тамирын багшаар ажиллаж, сүүлд нь газар тариалангийн компанийн захирлаар 12 ажилласан гэнэ. Тэднийхийг нүүж ирэхэд газрын хөрс нь үхмэл, цагаан байсан гэх. Тэрбээр “Бор, хар шороо зарна” хэмээх зарын дагуу холбогдож, шороо авч, хөрсөө сайжруулж эхэлжээ. Мөн гахай, адуу тэжээх гэтэл ойр орчмын айлууд нь дургуйцэж, хэл, ам болоод больсон гэнэ. Хашаандаа хэсэг гахай, адуу тэжээсний буянд газрын хөрс сайжирсан учир ургамал, ногоо тарихаар сэтгэл шулуудсан байна.
У.Мижиддорж гуай банзан хашаагаа цемент болгож, байшиндаа засвар хийж, явган хүний зам тавьж, цэцэг, ногоо тарих ажлаа албан ажлынхаа хажуугаар борви бохис хийлгүй ажиллаж амжуулсан гэнэ. Тэдний хашаанд зуны дэлгэр цагт болжмор жиргэж, усан оргилуур дээр олноороо ирж ундаалаад, хүүхдүүд шуугилдан наадаад бүр ч жаргалтай болгодог гэнэ. У.Мижиддоржийнх тийм л тансаг орчинд үр хүүхэд, найз нөхөд, ах, дүүсээ угтаж авах дуртай аж.

У.Мижиддорж гуай хашаагаа сайхан болгох мөрөөдлөө хэдийн биелүүлчихсэн аж. Харин одоо тэр өөрийнхөө амьдардаг гудамжийг хашаа шигээ болгох зорилготой байгаагаа бидэнд хэлсэн юм. Тэрбээр “Өнгөрсөн намар “Манай хороо, Миний гудамж” тэмцээнд хоёрдугаар байрт шалгарсан. Цаашид нийгмийн идэвхтэй байж, хөршүүдтэйгээ нийлж, мод, ургамал тарьж, гудамжаа гоё болгож, хашаагаа тохижуулахад нь туслахад бэлэн. Мөн өнгөрсөн намар сургуулийнхаа хашааг ганцаараа тохижуулж, олон багш, хүүхдийг баярлуулж, санаагаа амраагаад авсан” гэв.

| Хашаанд нь зулзган модод найгаж, өнгийн цэцэгс алагласан У.МИЖИДДОРЖИЙНХ |
|
Нийслэлд цахилгаан автомашин цэнэглэх 30 ногоон өртөөг ашиглалтад орууллаа
2026-08-24 16:03:39
Жүдогийн дасгалжуулагчид Японд мэргэжил дээшлүүлнэ
2026-08-24 12:52:40
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
БАЯНХОНГОР АЙМАГТ ШОНХОР ШУВУУ БАРИХ ГЭРЭЭГ ЦУЦАЛЖЭЭ
2026-08-23 15:35:11
Дижитал технологи, байгаль орчны чиглэлээр хамтран ажиллах боломжтойгоо илэрхийлэв
2026-08-23 15:33:02
Бүгд Найрамдах Сенегал Улсын Ндиоб хотын дарга Оумар Ба-тай уулзлаа
2026-08-23 15:31:34
ТИЙБОЛЫН 17 ДАХЬ УДААГИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД МАНАЙ УЛСААС ЗУРГААН БАГ ОРОЛЦОЖ БАЙНА
2026-08-23 15:18:40
Монгол Улс, Израильтай усны менежмент, цөлжилтийн чиглэлээр ажиллана
2026-08-23 12:31:09
Г.Саруулбуян казах курашийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2026-08-23 11:31:34
ОБЕГ-ын дарга НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ
2026-08-23 09:31:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |