Махны үнэ болон нийлүүлэлт хэр байгаа талаар сурвалжлахаар томоохон худалдааны төв болох “Хүчит шонхор” захыг зорилоо. Удаан хугацаанд тогтоосон хатуу хөл хорионы улмаас хүний хөл татраад байсан тус захад “Дахин хөл хорио тогтоох вий” хэмээн хүнсгүй болохоосоо эмээсэн иргэд эрэлтээ гүйцээхээр нааш цааш холхиж байлаа. Жижиглэнгийн мах худалдааны төв рүү орвол худалдаачид “Хонины цул мах байна шүү, хямдруулаад өгнө” хэмээн уриалгахан дуудлаа. Энд хонины цул мах нэг килограмм нь 9000-10000, хонины ястай мах 9000 төгрөгөөр худалдаж байв. Махны худалдаачид махаа өглөөгүүр өндөр үнээр зарж, үдээс хойш үнээ бууруулдаг байна. Түүнчлэн тухайн өдрийн ханш махны нийлүүлэлт болон ченж нарын тогтоосон үнээс хамааран өөрчлөгддөг аж.
Махны худалдагчийн хэлж буйгаар хонины гулууз махыг ченжүүдээс нэг килограммыг нь 8500 төгрөгөөр бодож авдаг байна. Нэг үгээр малчдын гар дээрээс хэрэглэгчдэд хүрч буй мах 2-3 шат дамжлага дамжиж, тэр хооронд килограмм тутамд 500-1000 төгрөгөөр нэмэгддэгийн тод жишээ энэ юм. Харин үхрийн махыг цул бол нэг килограмм нь 12000-13000, ястай бол 10000 төгрөг, адууны мах шинэ хуучнаасаа хамааран 9000 төгрөгөөр худалдаалагдаж байлаа. Ямааны махны хувьд цул мах нэг килограмм нь 9200 төгрөг байна.
Жижиглэнгийн махны нэгэн худалдагчаас махны нийлүүлэлт болон борлуулалт хэр байгаа талаар асуухад “Иргэд хөл хорионы улмаас ажилгүй олон сар гэртээ сууж, санхүүгийн чадваргүй болсон. Дээрээс нь цагаан сарын баярт байсан мөнгөө зарцуулсан учраас худалдан авалт муу байх шиг байна. Ер нь жилээс жилд л хүмүүсийн худалдан авах чадвар муудаж байна шүү дээ. Өнөөдөр 200 гаруй кг мах зарах гээд гүйцэхгүй нь бололтой. Иргэд 10 кг мах авдаг байсан бол таван килограммыг авдаг болсон. Энэ үед нь худалдан авагчаа алдахгүйн тулд махаа ченжээс авсан үнээр нь шахуу зарж байна” гэв. Өөр нэг худалдагч “Хөл хорионы үед манай зах хүнгүй болж, эзгүйрсэн. Харин хөл хориог цуцалсанаар цайны газар ажиллуулдаг хүмүүс ирж мах худалдаж авлаа. Энэ жил урт хугацаанд хөл хориотой байсан ч махны нийлүүлэлт сайн байна. Харин иргэд хэрэглээгээ танасан нь ажиглагдаж байна. Худалдан авах чадвар нь муудаж, 10 килограмм махаар 10 хонодог байсан бол одоо 20 хонодог болсноос ялгаагүй байна” гэсэн юм.
Харин хонины мах зарж буй лангуун дээр мах авахаар зогсож байгаа ахимаг насны эмэгтэйгээс махны үнэ нэмэгдсэн эсэх, санхүүгийн хувьд хэр боломжийн байгаа талаар асуухад “Махны үнэ хөл хорио тогтоохоос өмнө 400-500 төгрөгөөр хямд байсан. Ажил хийдэг, санхүүгийн боломжтой иргэд мах худалдан авах чадвартай байгаа. Тэтгэврийн орлоготой бидэнд бол авсан тэтгэвэр нь хаанаа ч хүрэхгүй. Дээрээс нь зээлтэй болохоор тэтгэврийнхээ 30 хувийг л гар дээрээ авч байна. Тийм болохоор ойр зуурын хэрэгцээгээ арай ядан л болгож байна. Ам бүл олон болохоор энэ мөнгө юунд ч хүрдэггүй. Мах авъя гэхээр үнийг нь дийлэхгүй хэцүү байна” гэлээ. Өөр нэг иргэн “Иргэдийн дийлэнх нь мөнгө, санхүүгийн хямралтай байгаа учир махаа авч чадахгүй, гэр бүлээрээ хоосон хоноход хүрч байна. Махны үнэ өндөр байгаа болохоор их хэмжээгээр худалдан авч чадахгүй, 1-2 килограммаар нь зөөж байгаа. Ард иргэдээ ийм хүнд, хэцүү байдлаас төр л авч гаргана шүү дээ. Гэтэл махны үнийг тогтворжуулах талаар ямар ч арга хэмжээ авсангүй” гэсэн юм.
Махны үнэ оны эхэнд буюу өнгөрсөн нэгдүгээр сарын 7-ны байдлаар одоо байгаа үнээс 500-1000 мянган төгрөгөөр бага байжээ. Гэтэл хоёр сар хүрэхтэй үгүйтэй хугацаанд махны үнэ энэ хэмжээний төгрөгөөр хөөрөгдсөн байна. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хөл хорио тогтоосонтой холбоотойгоор хүнсний бүтээгдэхүүний зохиомол хомсдол бий болгож, үнийн хөөрөгдөл үүсгэсэн аж ахуйн нэгжид хатуу арга хэмжээ авна хэмээн мэдээлж байсан. Энэ дагуу “Хүчит шонхор” зах мах болон бусад хүнсний бүтээгдэхүүний үнээ нэмсэн нь тогтоогдож, хамгийн түрүүнд “20 саядуулж” байлаа. Гэвч махны худалдааны зах зээлд давамгай аж ахуйн нэгжээр нэр нь цохогдоод байгаа “Хүчит шонхор” зах дангаараа тухайн өдрийн үнэ, ханшийг тогтоосон хэвээр байна.
Энэ талаар ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ “Хүчит шонхор захад машин болон павильон байрлуулан бөөний худалдаа эрхэлж байгаа ченжүүд нэг дор үйл ажиллагаа явуулж байгаа байдлаа ашиглан тухайн өдрийн махны үнийг хэлцэн тогтоох, зохиомол хязгаарлалт хийх зэрэг хууль бус үйл ажиллагаа явуулах нөхцөл бүрэн бүрдсэн. Өөрөөр хэлбэл, манайхаас зохион байгуулсан хяналт, шалгалтаар тус зах нь цар тахлын үед махны эрэлт нэмэгдсэн байдлыг далимдуулан зах зээлд нийлүүлэх махны үнийг нэг адил хэмжээгээр үндэслэлгүйгээр нэмэх, зохиомол хомсдол үүсгэж байгаа нь тогтоогдсон. Хүчит шонхор захаас жижиглэнгийн худалдаа хийж байгаа зах, дэлгүүр болон иргэд мах худалдан авдаг учир анхан шатнаасаа зах зээлийн бус зарчмаар хэлцэн тогтоосон махны үнэ Улаанбаатар хотын махны нийт зах зээлд шууд нөлөөлж, гажуудуулж байна” гэсэн юм.
Манай улс коронавирусийн сөрөг нөлөөг нийгэм, эдийн засагтаа хор уршиг багатайгаар туулах боломж байсан. Гэвч эрх баригчдын эргэж буцсан шийдвэрээс болж бага, дунд орлоготой иргэд коронавирусийн сөрөг нөлөөнд “цохигдож”, ядуурлын шугам руу “гулсан” орсоор байна. Үүнийг хэлдгийн учир нь улсын эдийн засаг ямар байх вэ гэдгээс хамаарч иргэдийн хэтэвч хэр зузаан, нимгэн байх нь шийдэгдэнэ. Ялангуяа килограммын махаар хоолоо залгадаг монголчууд, айл өрхүүдэд урт хугацааны хатуу хөл хорио “чанга даваа” болсон. Нэг үгээр, гурван удаа тогтоосон хатуу хөл хорионы улмаас иргэдийн ажил орлого тасарч, цаашлаад бизнес, худалдаа нь дампуурч “данс нь улайгаад” байна. Гэтэл энэ хүнд үед нь гурил, будаанаас эхлээд монголчуудын гол хэрэглээ болох махны үнэ “тэнгэрт” хадаж байгаа нь иргэдийн “толгойны өвчин” болсон хэвээр байна.
Д.Цэдэвсүрэн
| Махны үнэ “тэнгэрт хадаж”, иргэдийн худалдан авах чадамж буурсаар байна |
|
ҮНДЭСЛЭЛГҮЙ ХӨРӨНГӨЖСӨН ХЭРГЭЭ ХУРААЖ, ТӨРИЙН САНД ТӨВЛӨРҮҮЛСЭН ХОЁР ТЭРБУМ ТӨГРӨГ ТНБД АСАН Б.НАСАНТОГТОХЫНХ УУ
2026-08-27 19:29:34
СОР17: Хүнсний тогтолцоо ба хөрсний эрүүл мэндийн чиглэлээр мэдээлэл хийв
2026-08-27 16:57:04
Элчин сайд Г.Хулан БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 16:54:40
ТООСГОНЫ ҮЙЛДВЭРИЙН ЗАМ ДАГУУ 260М УРТ ТӨМӨР БЕТОН ХООЛОЙ БҮХИЙ УС ЗАЙЛУУЛАХ СУВАГ, ШУУДУУ ХИЙЛЭЭ
2026-08-27 16:31:56
Онгоцоор тэвэрлэгдэн ирсэн шумуулнаас болж хоёр ажилтан хумхаа өвчнөөр амиа алджээ
2026-08-27 16:10:24
НЕПАЛ-ТӨВДИЙН ХИЛ ОРЧМЫН ҮЕРЭЭР 177 ХҮН АМИА АЛДАЖ, 826 ХҮН СУРАГГҮЙ БОЛЖЭЭ
2026-08-27 15:56:32
Б.Батцэцэг сайд, АНЭУ-ын Амна Бинт Абдуллах Аль-Дахактай уулзлаа
2026-08-27 15:55:16
Бүлэг хүчингийн хэргийн хохирогч гэх Н.Шинэцэцэгийн хэргийг прокурорт буцаалаа
2026-08-27 15:36:23
Ази даяар ойн ландшафтыг сэргээх хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлэх нь сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-27 15:24:03
Б.Батцэцэг сайд, Кувейтийн Тамер Аль-Файлакавитай уулзлаа
2026-08-27 14:59:07
АН-ын нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж: 20 сайдаа цөөл гэдэг шаардлагыг Засгийн газарт дахин тавьж байна
2026-08-27 12:28:09
НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ, МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНД НИЙГМИЙН ДЭВШИЛ ХОЛБОО ТББ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-27 11:51:12
УЛААНБААТАРААС АНТАЛЬЯ ХҮРТЭЛ “РИОГИЙН ГУРВАН КОНВЕНЦ”-ЫН УЯЛДААГ БЭХЖҮҮЛЭХ ҮЙЛ ЯВЦЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ
2026-08-27 10:44:41
КУМИНГА БОГИНО ХУГАЦААНЫ ГЭРЭЭГ СОНГОЖ, КАРЬЕРАА ДАХИН БАТЛАХААР ЗОРЬЖЭЭ
2026-08-27 10:17:20
НЕПАЛД БОЛСОН ҮЕРИЙН УЛМААС 160 ГАРУЙ ХҮН АМИА АЛДАЖЭЭ
2026-08-27 09:41:01
Шри Ланка Улстай ойн чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцлоо
2026-08-27 09:28:09
“Риогийн конвенцуудын хэрэгжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэгт боллоо
2026-08-27 08:35:48
“Business 4Land Mongolia Hub” байгуулах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
2026-08-27 07:40:00
Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Угочи Даниэлстэй уулзав
2026-08-27 07:30:00
Цоохор ирвэс хамгааллыг сайжруулахааар тохирлоо
2026-08-27 07:20:00
Элчин сайд Г.Хулан, БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 07:15:00
Иран Улсын ХАА-н сайд Голамреза Ноуритэй уулзаж, санал солилцов
2026-08-27 07:10:00
Элчин сайд Д.Тэгшжаргал, Киргизстаны Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-08-27 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, мал арвидна
2026-08-27 06:00:00
ЭМЯ, ЗӨСҮТ ХАМТРАН ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ АСУУДЛААР ЦАХИМ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-08-26 16:07:50
Б.Чимэддорж: Гарц, гармын стандартын хэрэгжилтэд санхүүжилт чухал
2026-08-26 14:51:05
БНСУ-ЫН НАМЯНЖҮ ХОТТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЖ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУСГАЙ ТӨВД ХҮМҮҮНЛЭГИЙН ХАНДИВ ГАРГУУЛЛАА
2026-08-26 13:40:59
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
2026-08-26 13:05:35
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
2026-08-26 12:39:39
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүллээ
2026-08-26 12:29:50
Хан-Уул дүүрэгт 100 хүүхдийн багтаамжтай шинэ цэцэрлэгүүд нээгдэхэд бэлэн болжээ
2026-08-26 11:08:21
“Устай холбоотой гамшиг, эрсдэлийн уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа
2026-08-26 11:00:21
IUCN-ийн “Улаан данс”-ыг 19 жилийн дараа дахин үнэллээ
2026-08-26 10:01:20
Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд элсний нүүдлийг сааруулах чиглэлээр 121 га талбайг хашиж хамгаалжээ
2026-08-26 09:58:20
Б.Батцэцэг сайд, Бразилын Жоау Паулу Капобианкугтай ярилцлаа
2026-08-26 07:40:00
Хил дамнасан шороон шуургатай хамтарч тэмцэх санаачилгыг эхлүүллээ
2026-08-26 07:30:00
БНСУ-ын 19 дэх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин “Чингис хаан” музейг үзэж сонирхов
2026-08-26 07:20:00
Бангладеш Улсын БООУАӨ-ийн сайд Абдул Авал Минтотой уулзлаа.
2026-08-26 07:10:00
Б.Батцэцэг сайд, Узбекистан Улсын экологийн зөвлөх А.Абдухакимовтой уулзав
2026-08-26 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-26 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |