Монгол түмний уламжлалт Цагаан сарын баяр болоход тав хоног үлдээд байна. Баяр дөхөхөөр бүхий л төрлийн худалдаа, үйлчилгээний байгууллага үйлчлүүлэгчдийн хөлд дарагддаг. Харин энэ жилийн хувьд Цагаан сарын баярыг бүх нийтээр тэмдэглэхгүй байх чиглэлийг УОК-оос өгсөн юм. Гэсэн хэдий ч Сар шинийн баяраар аав ээж, ах дүү, хамаатан садныдаа шинэ унаа хөлөглөн очиж, золгох хүсэлтэй иргэн олон байгаа нь "Да хүрээ" захаас автомашин авахаар сонирхох хүмүүсийн байр байдлаас илт байв. Бид автомашины үнэ, борлуулалт ямар байгааг сурвалжиллаа.

Иргэд машин авахаар бол ихэвчлэн “Да хүрээ” зах, “Таванбогд моторс”, “Мөнххада” зэрэг автомашины худалдаа эрхэлдэг газруудыг зорихоос гадна "Үнэгүй.мн" сайтаас үнэ үздэг. Ялангуяа дундаж үнэтэй, өдөр тутмын хэрэглээнд зориулсан машин авахдаа хамгийн түрүүнд "Да хүрээ" орохыг урьтал болгодог билээ. Иймээс бид тус захыг зорьсон юм. Гаднаас оруулж ирсэн болон хуучин автомашиныг хослуулан худалдаалдаг эл захын үүдээр ороход хуруун завсраа янжуур хавчуулж, хүйтний эрчинд даарсан бололтой хүзүүгээ хавчин зогсоо ченжүүд “Ямар машин сонирхож байгаа юм”, “Хэдий орчим төгрөгт машин авах вэ” гэсээр угтлаа. Коронавирустэй холбоотойгоор орлого нь буурсан ч автомашинаасаа алхам ч холдохгүй, нэг ч атугай машин зарчих санаатай зогсож байгаагаа ченжүүд учирласан.
"Да хүрээ" захын зогсоол дээр ченж нар зарж буй автомашинаа тавихаас гадна машин авахаар ирсэн хүмүүс тээврийн хэрэгслээ байршуулдаг аж. Автомашин тус бүрээс 2000 төгрөгийн хураамж авах бөгөөд төлбөрөө төлсөн автомашины эзэн тухайн өдрийн турш нэмэлт төлбөр төлөлгүйгээр машинаа байрлуулж болдог гэнэ. Цаг алдалгүй хэдэн тийш гүйж, захын талбай руу орж байгаа автомашинаас төлбөр авч буй үүдний жижүүр
“Өнөөдөр үйлчлүүлэгчдийн тоо харьцангуй бага байна. Хүмүүс манай захыг амралтын өдрүүдээр амардаг гэж боддог учир үйлчлүүлэгч цөөн байдаг. Харин автомашинаа бусдад шилжүүлэх, даатгалд бүртгүүлэх гэж ирж байгаа улс их байна даа”
хэмээсэн юм.

“Да хүрээ” захын талбайг түрээсэлж, автомашинаа борлуулдаг ченж олон бий. “Дүү ямар машин сонирхож яваа юм” хэмээн асуух хувиараа автомашины бизнес эрхлээд 10 орчим жил болж буй гэх ченж эр
“Хувиараа бизнес эрхлэгчдийн хувьд цар тахал гэдэг чинь жинхэнэ аймшгийн кино болж байна шүү дээ. Хэдий “Да хүрээ”-гийн захиргааны албанаас талбайн түрээсээ бууруулж, түрээсээ төлөхөд амар болгосон ч нөгөө талдаа их хэцүү байна. Коронавирус, хөл хориотой холбоотойгоор худалдан авагчдын тоо эрс буурсан. Цаг үеийн байдлаас хамаарч худалдан авагчид ченжүүдээс автомашин авахаас илүүтэй “Да Хүрээ трейд” ХХК-иас машин авахыг илүүд үзэж байна. Учир нь иргэд тус компанийг л зөвхөн гаднаас машин оруулж ирж зардаг. Хувиараа машин борлуулж байгаа хүмүүсийг зөвхөн хуучин тээврийн хэрэгсэл зардаг гэж ойлгодог. Уг нь тийм биш шүү дээ. Бид ч бас гаднаас машин оруулж ирж зардаг. Хүмүүс энэ туйлширсан зан, бодлоо өөрчлөх хэрэгтэй байна. Он гарахаас өмнө миний наймаа нам зогссон. Харин он гарснаас хойш арай нэмэгдэж, долоо хоногтоо аз таарвал нэг автомашинаа борлуулаад л байж байна даа”
гэж ярив.

Харин “Да хүрээ” захаас автомашин худалдан авч, бүртгэлийн зааланд зогсох бор хүрэм, хар нүдний шилтэй хижээл насны эр
“Би өнгөрсөн онд Монголд орж ирсэн “Prius 20” автомашиныг 14.6 сая төгрөгөөр худалдан авлаа. Уг нь “Үнэгүй.мн” сайтаас зар харж байгаад нэг хүнтэй уулзаж авахаар болсон ч автомашин нь асуудалтай байсан болохоор больсон. Харин дараа нь “Да хүрээ” захыг албан ёсны сайттай болохыг нь мэдээд автомашиных нь зараас хараад хувийн ченжээс машин худалдан авч байна. Ер нь үнийг нь хараад байхад нэг их үнэтэй ч биш, хямд ч биш, дундаж байх шиг санагдсан. Тэгээд л газар дээр нь ирж, “Да хүрээ”-гээс худалдаж авч байна. Одоо даатгалаа хийлгэнэ дээ”
хэмээсэн юм.
Иргэдийн хамгийн их сонирхдог “Prius 20” маркийн автомашин нь орж ирсэн оноосоо хамаарч, “Да хүрээ” захад 14 сая, “Үнэгүй.мн”-д 13 сая төгрөгийн дундаж үнэтэй байлаа. Харин хөдөө орон нутгийн иргэдийн түлхүү сонирхдог, түлшинд хэмнэлттэй “Probox” машин орж ирсэн оноосоо хамаарч, “Да хүрээ” захад 5-14 сая, “Үнэгүй.мн”-д 7-14 сая төгрөгийн үнэтэй байв. Мөн “Harrier” маркийн автомашин “Да хүрээ”-д 29-86 сая, “Үнэгүй.мн”-д 28-58 сая төгрөгөөр зарагдаж байлаа. Тэгвэл “Land Cruiser 200” маркийн автомашин “Да хүрээ”-д 56-217 сая, “Үнэгүй.мн”-д 70-225 сая, “Таванбогд Моторс” ХХК болон “Мөнххада” ХХК-д тус бүр 154-291 сая төгрөгийн үнэтэй байсан бол “Lexus Lx570” маркийн автомашин нь бүх зах, компанид 350 сая төгрөгийн дундаж үнэтэй байв.

Б.АРИУНЧИМЭГ: “Да Хүрээ трейд” ХХК-ийн орлого өнгөрсөн оныхоос 500 сая төгрөгөөр өссөн
“Да Хүрээ трейд” ХХК-ийн Маркетингийн албаны дарга Б.Ариунчимэгээс автомашины борлуулалт, үнэ болон зарим зүйлийн талаар тодрууллаа.
-Автомашины борлуулалт, үнэ ямар байна вэ?
-Коронавирусийн цар тахал эхэлснээс хойш буюу өнгөрсөн 2020 онд бизнесийн салбарт их хүнд үе тохиолоо. Өнгөрсөн жилийн өвлийн улиралд худалдаа үйлчилгээ нам зогсоход хүрсэн. Харин зуны улиралд өссөн үзүүлэлттэй байсан ч одоо буцаад буурах төлөвтэй байна. Үнийн хувьд бага зэргийн өсөлттэй байгаа. Өнгөрсөн онтой харьцуулахад “Да Хүрээ трейд” компанийн нийт орлого 500 сая төгрөгөөр өссөн. Валютын ханшны хэлбэлзлээс үүдэн автомашины үнэ бага хэмжээгээр нэмэгдсэн. Өнгөрсөн сарын хувьд борлуулалт гайгүй байсан гэж болох юм. Цагаан сарын баяр ойртсонтой холбоотойгоор иргэдийн автомашин сонирхох, худалдан авах эрэлт ихэссэн.
-Өдөрт дунджаар хэдэн машин борлуулж байгаа вэ?
-Автомашины борлуулалтын тодорхой мэдээллийг Авто тээврийн үндэсний төв бүртгэдэг. Манайд дэлгэрэнгүй мэдээлэл нь байхгүй байна. Харин ерөнхий үзүүлэлт нь өссөн байгаа. Баяр ёслолтой холбогдуулан иргэд шинэ автомашин авах, солиулах сонирхолтой байгаа нь өсөлтөд ихээр нөлөөлж буй. Ямарваа нэгэн баяр ёслол ойртохоор автомашины борлуулалт нэмэгддэг.
-Автомашины үнэд өөрчлөлт гарсан уу?
-Суудлын, дунд оврын, ачааны, гэр бүлийн зэрэг төрлөөсөө хамаарч үнийн өөрчлөлт өөр өөр байна. Иргэдийн түлхүү сонирхдог хосолсон мотортой “Aqua” автомашины үнэ 10-12 сая төгрөгийн үнэтэй, “Harrier” автомашин 20-оос дээш сая төгрөгийн үнэтэй болсон.
-Үнэ өсөх болсон шалтгаан юу вэ?
-Өдрийн тутмын валютын ханшны хэлбэлзлээс шалтгаан автомашины үнэ өөрчлөгддөг. Бизнес эрхлэгчид олон улсын автомашины дуудлага худалдаанаас үнээ харж, тогтмол үнэ гаргаж, автомашинаа худалдаалдаг. Өнгөрсөн жил автомашины үнэ нэг хэсэг өссөн. Энэ нь гаднын автомашины дуудлага худалдааны үнэ өссөнтэй холбоотой. ОХУ гаалийн татвараа чөлөөлсөнтэй холбоотойгоор хуучин автомашины эрэлт өссөн. Харин манай байгууллага гаднаас орж ирсэн автомашин худалдаалдаг учраас автомашины үнэ бага зэрэг нэмэгдсэн. Үнэд хамгийн ихээр нөлөөлдөг зүйл бол валютын ханш.
Автомашиныхаа эрэлтийг дагаж үнэд нь өөрчлөлт гарна. Харин борлуулалт нь зогссон тохиолдолд үнэ өсөхгүй. Зарим тохиолдолд автомашинаа гаднаас оруулж ирсэн үнээр нь ч зарах тохиолдол бий. Одоо баяр ёслол дөхөөд ирэхээр борлуулалт ихэссэн байдалтай байна. Түүнтэйгээ холбоотойгоор үнэ нь бага зэрэг өссөн.
-Тэгэхээр Сар шинийн баяр өнгөрөнгүүт автомашины үнэ буурах нь гэж ойлгож болох уу?
-Эрэлт болон валютын ханш нөлөөлдөг ч автомашины үнэд огцом өөрчлөлт гарахгүй. 10 саяын үнэтэй зарагдаж байсан автомашин гэнэт 15 сая төгрөгийн үнэтэй зарагдана гэж байхгүй шүү дээ. Мөн үнэд нь үйлдвэрлэсэн он гэхээсээ илүүтэй Монголд орж ирсэн он их чухал. Түүнчлэн хэдэн километр явсан, бүр өнгө нь ч хүртэл нөлөөлдөг.
-Ямар өнгийн машин илүү үнэтэй байдаг вэ?
-Цагаан, саарал өнгийн автомашин арай хямд байдаг. Харин улаан, ногоон, шар зэрэг өнгөтэй автомашин арай илүү үнэтэй.
-Сүүлийн үед иргэд ямар маркийн автомашиныг илүү сонирхож, худалдаж авч байна вэ?
-Хосолсон мотортой “Aqua”, “Prius 40”, “Prius 41” зэрэг автомашинууд эрэлттэй байгаа. "Prius" автомашины сүүлийн загварууд өмнөх загваруудаасаа илүү борлуулалт ихтэй байна. Мөн “Harrier” автомашин ч эрэлттэй хэвээр л байгаа.
.jpg)
| Цагаан сар дөхсөн учраас автомашины борлуулалт нэмэгджээ |
|
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MJ-CUP 2026”-аас 5 алт, 3 мөнгө, 5 хүрэл медаль хүртэв
2026-10-07 08:43:27
Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгээмлэгтэй хамтран ажиллана
2026-10-07 08:14:27
Ес дэх удаагийн алтан намар судалбар зургийн үзэсгэлэн нээлтээ хийжээ
2026-10-07 08:00:00
Ц.Анхбаяр “Мастер”-уудын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртжээ
2026-10-07 07:58:13
Дэлхийн аваргын дэвжээнд өнөөдөр манай гурван бөх барилдана
2026-10-07 07:50:42
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ: 124 ХҮНИЙ ЦАЛИН ТӨСВӨӨС ХАСАГДАЖ, “ЯМААТАЙ ЧЕМОДАН” АЮУЛЫН ХАРАНГА ДЭЛДЭЖ БАЙНА
2026-10-07 07:30:00
“АЙ ТИ ЭМ-2026" олон улсын үзэсгэлэн зохион байгуулагдана
2026-10-07 07:10:00
Ж.Алдаржавхлан сайд, НҮБ-ийн Хүүхдийн сангийн Биате Дастелийг хүлээн авч уулзжээ
2026-10-07 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан байна
2026-10-07 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-07 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өлзийтэй сайн
2026-10-07 06:00:00
Ц.Идэрбат: Монгол Улсын хилээр ямааг гар тээш, хайрцагт хийж зөөвөрлөн оруулж ирэх тохиолдол байна
2026-10-06 21:10:12
Дүнжингаравын уулзварт болсон дэлбэрэлтийн улмаас амь эрсэдсэн дөрвөн иргэний ар гэрт нэг удаагийн буцалтгүй тусламж олголоо
2026-10-06 17:02:45
“НЭГ МЭРГЭЖИЛ-НЭГ ХҮЧ” БАРУУН БҮСИЙН НИЙГМИЙН АЖИЛТНУУДЫН СУРГАЛТ ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА
2026-10-06 16:29:24
ИХЭНХ НУТГААР ХУУРАЙШИЛТЫН ЗЭРЭГ ДУНД ТҮВШИНД БАЙНА
2026-10-06 16:04:48
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа
2026-10-06 14:58:33
Модон барын олон улсын эрдэм шинжилгээний хурал эхэллээ
2026-10-06 13:17:12
NO BRAND ДАРААГИЙН САЛБАРАА МОДНЫ-2, ТҮНДЭМҮНД НЭЭЛЭЭ
2026-10-06 13:06:50
Хоногийн хугацаанд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 73 хэрэг бүртгэгджээ
2026-10-06 12:18:59
Еврогийн ханш сүүлийн 17 сарын хамгийн доод түвшинд хүрлээ
2026-10-06 11:47:47
Б.Батцэцэг сайд, АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой утсаар ярив
2026-10-06 11:14:35
Хүүхдүүд тоглож байхдаа төмөр самаар нэгнээ гэмтээжээ
2026-10-06 11:04:26
2026-10-06 08:27:03
2026-10-06 08:03:41
Дэлхийн аваргын татамид өнөөдөр манай дөрвөн бөх өрсөлдөнө
2026-10-06 07:48:01
ГАВЬЯАТ БАГШ Д.МАНДАХСАН: “Шавь нараас минь сансарт хүрсэн хүн байна” гэж бодохоор багш болсноороо бахархаж, сэтгэл дүүрээд ирдэг дээ
2026-10-06 07:40:04
Европын хэвлэлийн эрх чөлөөний асуудал эрхэлсэн төлөөлөгчтэй уулзлаа
2026-10-06 07:40:00
Монгол Улс, Европын холбоотой ХАА-н хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
2026-10-06 07:30:00
“Дэлхийн соёлын фестиваль Ханой- 2026”-д үндэсний өв соёлоо танилцуулав
2026-10-06 07:20:00
Говь-Алтай аймгийн Төгрөг суманд 300 МВт-ын цахилгаан станц барина
2026-10-06 07:10:00
Д.ЧИЛХААЖАВ: БАЙНГЫН АЖИЛЛАГААТАЙ ПАРЛАМЕНТ БАЙГУУЛСНААР МОНГОЛ УЛС АРДЧИЛЛЫН ЗАМААР ЯВАХ ЭРХ ЗҮЙН ҮНДЭС ТАВИГДСАН
2026-10-06 07:00:26
Цаначид “FIS Roller Ski Asain Championships” тэмцээнд амжилттай оролцлоо
2026-10-06 07:00:00
“УНАА ХОЛТОЙ, УСАН БИЕТЭЙ” УЛСЫН ЗААН З.ДҮВЧИН
2026-10-06 07:00:00
С.БАЯРМАГНАЙ: БИ АМЬДРАЛДАА ХОЁР УДАА “НИССЭН” БАС БОЛООГҮЙ ЭЭ, Р.РАВЖИР СУДЛААЧТАЙ АЛМАС ХАЙСАН
2026-10-06 07:00:00
37-ТОЙДОО БИЧИГ, ҮСЭГ СУРЧ, МӨРӨӨДЛӨӨ БИЕЛҮҮЛСЭН ТОГООЧ
2026-10-06 07:00:00
НАМРЫН ШАРГАЛ ТАЛ ДУНДУУР ӨВӨӨГӨӨ ДАГААД АЛХАЖ ЯВАХДАА...
2026-10-06 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-06 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл жаргал үргэлжид ирнэ
2026-10-06 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан байна
2026-10-06 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |