Өвлийн эхэн сар эхэлж, хүйчний эрч чангарсан эдгээр өдрүүдэд хот, суурин газрынхан өвлийн идшээ базаахаар зэхэж эхэлжээ. Хот сууринд амьдрах иргэдийн боломжтой нэг нь малчдын гар дээрээс бог, бод малыг боломжийн үнэ ханшаар худалдан авахыг зорьдог. Иймд бид махны худалдааны гол цэг болох “Эмээлт” захаас өвлийн идэшний үнэ ханш ямар байгааг сурвалжлан хүргэж байна.
Жилийн яг өдийд хүмүүс өвлийн идшээ бэлдэж, малчид "Эмээлт" зах руу нүүдэллэдэг. Товчхондоо арваннэгдүгээр сарын сүүл бол нийслэлийн иргэд болон малчдын "болзох" ид үе. Монголчууд бид энэ үеийг "Цаг цагаар нэг цагаан сараар нэг цадна. Үе үе нэг цадаж, үхэр алахаар нэг цадна" гэж хэлэлцдэг. Үнэхээр л хот суурин газрынхны хувьд идшийн цагаар л нэг ханатал нь хөргөгчөө дүүргэдэг нь нууц биш. Энэ ч утгаар иргэд аль тарга тэвээрэг ихтэй үхэр, адуу сонгож, нүдэлж байгаад л хэдэн төгрөгөө гар татахгүй тоолж өгнө. Малчдын хувьд ч хавар, намар зундаа хамаг соргог, шимт ургамалтай гэсэн газруудаар нь идээшлүүлж, тарга авсан бог, бод малаа боломжийн үнээр өгсөндөө сэтгэл ханаж, хэн хэндээ сэтгэл хангалуун наймаа болдог. Ингэж л өвлийн идэшний худалдаа наймаа өрнөнө.
Төв аймгийн Лүн сумын малчин Х.Баатар “Цас орсон учраас одооноос малчид идшээ хийж эхлэх байх. Өчигдөр манай айлын хүн хоёр үхэр, хэдэн хонь гаргаад аймгийн төв рүү борлуулахаар явсан. Арвайхээрт үхрийн мах бөөний үнэ нь 8000, хонины мах 6500 төгрөгийн үнэтэй байгаа дуулдсан. Малчид идшээ хийж, хот суурин газрынхаа идшиндээ мах аваад ирэхээр үнэ нь жаахан буурах байх. Зарим малчин айл махны үнэ буухаас өмнө махаа борлуулах сонирхолтой учраас малаа эрт төхөөрөх нь бий. Аймгийн төв, хотынхон нийлээд малчдын хотноос ирээд мал, махаа авбал бид арай бага үнээр өгч таарна” гэв.

Малчдын хувьд ч хавар, намар зундаа хамаг соргог, шимт ургамалтай гэсэн газруудаар нь идээшлүүлж, тарга авсан бог, бод малаа боломжийн үнээр өгсөндөө сэтгэл ханаж, хэн хэндээ сэтгэл хангалуун наймаа болдог
Хот сууринд амьдрах иргэдийн боломжтой нэг нь малчдын гар дээрээс бог, бод малыг боломжийн үнэ ханшаар худалдан авахыг зорьдог. Ингэж л өвлийн идэшний худалдаа, наймаа өдийд ид өрнөж байна.
Өвлийн бэлтгэлээ базаахаар иргэд хэдийн махны эрэлд гарч, эмээлт зах малчид, иргэдийн хөлд дарагджээ. Орон нутгийн дугаартай портер машины дэвшин дээр 10-20 тооны бог мал ачсан нэг залуу “За Хөвсгөл аймгаас ирсэн тарга, тэвээрэг сайтай хонь зарж байна. Үнэ тохироод өгнө шүү” гээд хоолойны чадлаар орилно. Хажуугаар нь гарсан нэгнийг “Чи наад эр хонио 220 мянгад аваад яв. Би 10 сайн эр хоньтой ирээд одоо ганц наадах чинь л үлдчихээд байна. Үнэ нь өндөр байвал 250-280 мянгад авчих” гэх малчин эр худалдан авагчийг ятгана. Түүний санал болгосон эр хонь 30 кг жинтэй байгаа аж. Харин худалдан авагч иргэн бага зэрэг эргэлзэж байснаа өөр малын үнэ ханш судлахаар яваад өгөв.
Манай хонь 24кг жингээс эхлээд татаж байгаа. Үлдсэн нэг сайн эр хонио 220 мянгад өгөх гээд л зогсож байна.
Булган аймгийн Бүрэгхангай сумын малчин “Би өчигдөр өглөө 30 хонь ачиж ирээд, өнөөдөр зарж дуусах гэж байна. Махны эрэлт их байгаа болохоор удахгүй дахиад хэдэн тооны мал ачиж ирэх санаа байна. Бид чинь хол газраас ирсэн болохоор замын зардал багагүй гарна шүү дээ. Ядаж байхад бензин, өргөн хэрэглээний барааны үнэ тэнгэрт хадсан. Хэдэн малынхаа буянд л өдөр хоногийг болгож байна. Одоо нэг эм хонь, бага насны гурван хонь, нэг эр хонь үлдчихээд байна. Манай хонь 24кг жингээс эхлээд татаж байгаа. Үлдсэн нэг сайн эр хонио 220 мянгад өгөх гээд л зогсож байна. Зарим нь тэгсхийгээд л өнгөрөх юм. Уг нь тарга, тэвээрэг сайн авсан байгаа биз. Хонины тарга хэр зэрэг байхаас хамааран 220 мянгаас 300 мянган төгрөгт борлуулж байна” гэв.

Зарим аймгаар зуд болно гээд малчид сандралдаад муу үхэр авчирч зараад л байна
Энэ жил идшинд бод малын эрэлт илүү нэмэгджээ. Торон хашаанд байх цөөн тооны бод мал дундаас адуу, үхэр нэг, хоёроор л үлдсэн байх. Гаднаас орж ирсэн нэгэн иргэн малчнаас идэшний үхрийн үнэ ханш асууж “Би идэшний хоёр үхэр авах гэсэн юм. Аль аймгаас ирсэн бэ. Ямар үнээр борлуулж байгаа юм” гэхэд мал зарж буй малчин “Одоо үлдсэн ганц үхэр л байна. Идэшний үхэр 1.5-2.5 сая төгрөгийн үнэтэй байгаа. Сувай үнээг 1.6 сая төгрөг. Хэрвээ хоёр, гурваар нь авах гэж байгаа бол дахиад хөдөөнөөс мал ирнэ. Зарим аймгаар зуд болно гээд малчид сандралдаад муу үхэр авчирч зараад л байна. Харин манай үхрүүд тарга сайн авсан. Харин адуу 1.3-1.6 сая төгрөгийн үнэтэй байна. Соёолон морь 1.5 сая, гүү 1.4 сая төгрөг байна даа” гэв.
Бод малын хэсэгт идэшний мал сонирхож худалдан авахаар зорьж буй Улаанбаатар хотын иргэн Б.Баярсайхан хэд хэдэн малчид дээр очиж үнэ ханшийн талаар асууна. Гэхдээ малчид өглөө авчирсан ихэнх малаа борлуулж дууссан тул түүнд сонголт бага үлджээ. Тэрбээр “Энэ жил идэшний бод малын үнэ ханш санасныг бодоход хэвээр байна. Гэхдээ бог малын үнэ бага зэрэг өссөн байна. Би бод мал авахаар үнэ судлаад л явж байна. Манайх ам бүл зургуулаа. Зургаан хүнд ганц соёолон үхэр өвөл хангалттай хүрдэг л юм. Өнөөдөр оройтоод ирчихсэн чинь иргэд хамаг сайн адуу, үхрийг нь шилээд авчихаж. Хэд хоногийн дараа ирж дахиад бод мал судалъя даа.” гэв.
Иргэд, малчдын хооронд худалдаа, наймаа ид өрнөж байх зуур зарим нь гэдэс цувдай цуглуулан бойны хэсгээс шуудайлан авч явна. Харин өвлийн идшиндээ амьд мал авсан иргэд бойчин хөлсөлж махаа шуудайлан хотын төв рүү авч явах аж.

| ҮНЭ ХАНШ: Идэшний эр үхэр 2.5 сая төгрөгийн үнэтэй байна |
|
СОР17: Хүнсний тогтолцоо ба хөрсний эрүүл мэндийн чиглэлээр мэдээлэл хийв
2026-08-27 16:57:04
Элчин сайд Г.Хулан БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 16:54:40
ТООСГОНЫ ҮЙЛДВЭРИЙН ЗАМ ДАГУУ 260М УРТ ТӨМӨР БЕТОН ХООЛОЙ БҮХИЙ УС ЗАЙЛУУЛАХ СУВАГ, ШУУДУУ ХИЙЛЭЭ
2026-08-27 16:31:56
Онгоцоор тэвэрлэгдэн ирсэн шумуулнаас болж хоёр ажилтан хумхаа өвчнөөр амиа алджээ
2026-08-27 16:10:24
НЕПАЛ-ТӨВДИЙН ХИЛ ОРЧМЫН ҮЕРЭЭР 177 ХҮН АМИА АЛДАЖ, 826 ХҮН СУРАГГҮЙ БОЛЖЭЭ
2026-08-27 15:56:32
Б.Батцэцэг сайд, АНЭУ-ын Амна Бинт Абдуллах Аль-Дахактай уулзлаа
2026-08-27 15:55:16
Бүлэг хүчингийн хэргийн хохирогч гэх Н.Шинэцэцэгийн хэргийг прокурорт буцаалаа
2026-08-27 15:36:23
Ази даяар ойн ландшафтыг сэргээх хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлэх нь сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-27 15:24:03
Б.Батцэцэг сайд, Кувейтийн Тамер Аль-Файлакавитай уулзлаа
2026-08-27 14:59:07
АН-ын нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж: 20 сайдаа цөөл гэдэг шаардлагыг Засгийн газарт дахин тавьж байна
2026-08-27 12:28:09
НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ, МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНД НИЙГМИЙН ДЭВШИЛ ХОЛБОО ТББ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-27 11:51:12
УЛААНБААТАРААС АНТАЛЬЯ ХҮРТЭЛ “РИОГИЙН ГУРВАН КОНВЕНЦ”-ЫН УЯЛДААГ БЭХЖҮҮЛЭХ ҮЙЛ ЯВЦЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ
2026-08-27 10:44:41
КУМИНГА БОГИНО ХУГАЦААНЫ ГЭРЭЭГ СОНГОЖ, КАРЬЕРАА ДАХИН БАТЛАХААР ЗОРЬЖЭЭ
2026-08-27 10:17:20
НЕПАЛД БОЛСОН ҮЕРИЙН УЛМААС 160 ГАРУЙ ХҮН АМИА АЛДАЖЭЭ
2026-08-27 09:41:01
Шри Ланка Улстай ойн чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцлоо
2026-08-27 09:28:09
“Риогийн конвенцуудын хэрэгжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэгт боллоо
2026-08-27 08:35:48
“Business 4Land Mongolia Hub” байгуулах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
2026-08-27 07:40:00
Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Угочи Даниэлстэй уулзав
2026-08-27 07:30:00
Цоохор ирвэс хамгааллыг сайжруулахааар тохирлоо
2026-08-27 07:20:00
Элчин сайд Г.Хулан, БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 07:15:00
Иран Улсын ХАА-н сайд Голамреза Ноуритэй уулзаж, санал солилцов
2026-08-27 07:10:00
Элчин сайд Д.Тэгшжаргал, Киргизстаны Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-08-27 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, мал арвидна
2026-08-27 06:00:00
ЭМЯ, ЗӨСҮТ ХАМТРАН ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ АСУУДЛААР ЦАХИМ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-08-26 16:07:50
Б.Чимэддорж: Гарц, гармын стандартын хэрэгжилтэд санхүүжилт чухал
2026-08-26 14:51:05
БНСУ-ЫН НАМЯНЖҮ ХОТТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЖ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУСГАЙ ТӨВД ХҮМҮҮНЛЭГИЙН ХАНДИВ ГАРГУУЛЛАА
2026-08-26 13:40:59
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
2026-08-26 13:05:35
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
2026-08-26 12:39:39
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүллээ
2026-08-26 12:29:50
Хан-Уул дүүрэгт 100 хүүхдийн багтаамжтай шинэ цэцэрлэгүүд нээгдэхэд бэлэн болжээ
2026-08-26 11:08:21
“Устай холбоотой гамшиг, эрсдэлийн уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа
2026-08-26 11:00:21
IUCN-ийн “Улаан данс”-ыг 19 жилийн дараа дахин үнэллээ
2026-08-26 10:01:20
Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд элсний нүүдлийг сааруулах чиглэлээр 121 га талбайг хашиж хамгаалжээ
2026-08-26 09:58:20
Б.Батцэцэг сайд, Бразилын Жоау Паулу Капобианкугтай ярилцлаа
2026-08-26 07:40:00
Хил дамнасан шороон шуургатай хамтарч тэмцэх санаачилгыг эхлүүллээ
2026-08-26 07:30:00
БНСУ-ын 19 дэх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин “Чингис хаан” музейг үзэж сонирхов
2026-08-26 07:20:00
Бангладеш Улсын БООУАӨ-ийн сайд Абдул Авал Минтотой уулзлаа.
2026-08-26 07:10:00
Б.Батцэцэг сайд, Узбекистан Улсын экологийн зөвлөх А.Абдухакимовтой уулзав
2026-08-26 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-26 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |