Монголчуудын өргөн дэлгэр тэмдэглэдэг сар шинийн баяр хаяанд иржээ. Уламжлалт баяртай холбоотойгоор тавгийн идээ, гар цайлгах бэлэг, өмсөж, зүүх гоёл гээд бэлдэх зүйл цөөнгүй бий. Тэр дундаа шинэ сараа өнгөтэй байлгахыг бэлгэдэж шинэ дээл хувцас өмсдөг. Тэгвэл бид энэ жилийн дээл, гоёлын хувцасны үнэ, загвар ямар байгаа талаар сурвалжиллаа.
Энэ жил дөрвөн арвайт хээтэй дээл мода болжээ. Мөн гүн цэнхэр, тод ногоон болон ягаан, хар өнгийн торгон дээлний борлуулалт сайн байгаа аж. Дөрвөн арвайт хээтэй дээлийн үнэ 1.5 саяас эхэлнэ. “ Дөрвөн арвайт хээтэй эмэгтэй дээл 1.5-2.5 сая төгрөгийн үнэтэй байгаа. Харин эрэгтэй дээл 1.5-3.5 сая төгрөгөөр борлуулагдаж байна. Хос дээл 4-5 сая төгрөг гэж байгаа. Цагаан сарын дээлний захиалга дүүрсэн. Одоо тун цөөхөн захиалга нэмж авна” хэмээн Дөрвөн арвайт брэндийн борлуулалтын ажилтан хэлсэн юм. Мөн тус брэндийн малгай 700 мянга төгрөг бол гутал 400 мянган төгрөг аж.
.jpg)
Харин Нарантуул худалдааны төвийн үндэсний хувцасны эгнээнд эмэгтэй дээлний үнэ 180 мянган төгрөгөөс эхэлж байлаа. Ингээд загвар болон эмжээр, материалаас хамаараад үнэ нь 650 мянга хүртэл өсөж байв. Эрэгтэй дээлний хамгийн доод үнэ 220 мянган төгрөг бөгөөд иргэд ихэвчлэн тааран, даавуун материалтай бор, гүн цэнхэр өнгийн дээл худалдаж авч байгаа талаар худалдагчид хэлсэн юм. Тус эгнээний хамгийн үнэтэй эрэгтэй дээл нь 780 мянган төгрөг байлаа. Бага насны хүүхдүүдэд буюу 0-12 насны хүүхдэд таарах загварын дээлүүд 60-90 мянган төгрөгөөр борлуулагдана. Хүүхдийн дээлний борлуулагч Д.Алимаа “Цагаан сар болох арай болоогүй учраас тэр юм болов уу иргэдийн худалдан авалт бага байна. Одоогоор дээл авахаас илүү үнийг нь асуусан хүн олон байна. Хүүхдүүдийн загварын дээл хэмжээнээсээ хамаараад 60-90 мянган төгрөг гэж байгаа” гэв.
Луу жилийн дээлний голлох загвар нь тод өнгийн нарийн эмжээр гэнэ. Дээлний үндсэн өнгөнөөс өөр тод өнгөтэй, цаатай эмжээртэй загварын борлуулалт өндөр байгаа талаар худалдаачид ярьсан юм.
.jpg)
Охид, бүсгүйчүүдийн сонгож үйлчлүүлдэг үндэсний үйлдвэрлэгч “Борголжин”, “Iveel” брэндийн загварын дээлний үнийн сонирхлоо.
Борголжин брэндийн дан дээлний үнэ 130 мянган төгрөгөөс эхэлсэн бол хүүхдийн дээл 55-85 мянган төгрөг гэж байв. Тус брэндийн эрэгтэй, эмэгтэй хантааз 95 мянга, хүүхдийн хантааз 85 мянга, эмэгтэй монгол цамц 110 мянга, эрэгтэй монгол цамц 95-110 мянган төгрөгийн хооронд үнэтэй байв.
Харин “Iveel” брэндийн эмэгтэй дан дээлний үнэ 125 мянган төгрөгөөс эхэлнэ. Эрэгтэй монгол цамц 135 мянга бол эмэгтэй цамц 95 мянган төгрөгөөр худалдаалагдаж байлаа. Хүүхдийн цамц нас, хэмжээнээсээ хамаараад 75-85 мянган төгрөгийн хооронд борлуулагдаж байлаа.
Монголчуудын нийтээр сонгон үйлчлүүлдэг “Түмэн торго” брэндийн энгийн дугуй хээтэй дээл 299 мянган төгрөг, энгийн торгомсог дээлний үнэ 389 мянган төгрөгөөс эхлэх бол хатгамалтай дээл нь 499-539 мянган төгрөгийн үнэтэй байлаа. Гар чимэглэл, хүр хорхойн торгон дээл 829-999 мянган төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байна. Тус брэндийн эрэгтэй, эмэгтэй монгол цамц 129-249 мянган төгрөгийн үнэтэй.

Сүүлийн жилүүдэд дээл өмсөхөөс гадна хантааз дангаар нь өмсөх, орчин үеийн хувцастай хослуулан өмсөх нь түгээмэл болсон билээ. Тэгвэл загварын хантааз загвар, брэндээсээ хамаараад үнэ нь 85 мянган төгрөгөөс эхэлж байлаа. “Түмэн торго” брэндийн эмэгтэй хантааз 140-250 мянган төгрөг бол “Дээд” брэндийн хантааз 98 мянган төгрөг, “SONN UP” брэндийн урт хантааз 289 мянган төгрөг гэж байв.
.jpg)
Дээлтэй загварлаг харагдахад тусалдаг бүсний үнэ 25 мянган төгрөгөөс эхэлж байна. Даалин эмэгтэй бүс загвараасаа хамаараад 60-95 мянган төгрөгийн үнэтэй бол эрэгтэй даавуу болон торгон бүсний үнэ 35-120 мянган төгрөгийн үнэтэй байлаа. Үсний уут загвараасаа хамаараад 15-25 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна.Энгийн хромон гутал 200-350 мянган төгрөг бол монгол гутал 3.5 сая хүртэлх үнэтэй байлаа.
(1).jpg)
Энэ жилийн дээлийн торгоны тэргүүн эгнээнд сонгогдоод байгаа дөрвөн арвайт хээний бэлгэдэл нь арвай мэт өсөж үржих, сайн сайхан дэлгэрэх, эд агуурс арвижих, аливаа үйл хэрэг дэгжих хөгжихийн ажээ. Монгол язгууртнууд, дайчин эрсийн хуяг өмсгөл, эмээлийн гөлөм, дэвс, бүүрэг, дөрөө, хувцас, шууны хамгаалалт буюу харавч, адуу малын тамга, уламжлалт тоглоом, алт мөнгөн аяга, цэргийн зэр зэвсэг тэр дундаа сэлмийн мөр, бариул дээр тус хээг сийлсэн байдаг.
Дээл хээ хур нь тус өөр бэлгэдэлтэй байдаг билээ. Түүнчлэн эрт дээр үед хүүхдэд хээ хуар бүхий дээл өмсөхийг цээрлэдэг байжээ.
Геометрийн дүрс бүхний зураасан хээ: Энэхүү торгон дээлийн хээ нь усны долгион мэт харагдах бөгөөд гал, цахилгаан, уул, үүл, солонго зэргийг бишрэн гайхаж байсан хамгийн эрт цаг үед үүссэн байгалийн үзэгдлийн хээг агуулжээ
Гинжин хээ: Хүч чадал, хүсэл зориг, эрч хүчийг бэлгэддэг
Цэцгэн хээ: Гоёмсог, дур булаам өнгө үзэмж, урин дулаан уур амьсгал, ариун тунгалаг байдал, өсөж үржихийн бэлгэдэл
Үүлэн хээ: Энэхүү хээ нь хязгааргүй эрх чөлөө, баялаг, хүн бүр аз жаргалтай аж төрөхийг бэлгэднэ
ДЭЭЛИЙН ЦЭЭРЛЭХ ЁС
| ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: ДӨРВӨН АРВАЙТ ДЭЭЛ 1.5-2.5 САЯ ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БАЙНА |
|
“Айчи-Гакүин” их сургуулийн профессор Н.Нацүмэг хүлээн авч уулзлаа
2026-08-08 07:25:00
Азийн аваргыг Хойд Солонгосын баг 24 алтан медалиар тэргүүлж явна
2026-08-08 07:20:00
Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг нар дугуйт цанын Азийн цомын аварга боллоо
2026-08-08 07:10:00
Монголын баг, Хятадын багийг 3:0-ээр буулган авлаа
2026-08-08 07:05:00
Таеквондо-гийн “Grand slam”-аас алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ
2026-08-08 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нүд бүрэлзэн улцайна
2026-08-08 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан байна
2026-08-08 06:00:00
Өнөөдөр 14:00 цагт 34 вагон автобензин орж ирнэ
2026-08-07 12:54:49
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
2026-08-07 12:27:32
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 дуудлага бүртгэгджээ
2026-08-07 11:04:33
ДАВГА ПРОКУРОРЫН ХҮҮ “НОЁН СОЛИОТ”
2026-08-07 10:42:49
БҮХ ТӨРЛИЙН ШАТАХУУНЫ ИМПОРТЫГ ШУУРХАЙ ТЭЭВЭРЛЭХЭД ГХЯ, ЗТЯ, БХЯ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-07 10:42:18
БНСУ-ын буцалтгүй тусламжийн төслийн хэрэгжилтэд мониторинг хийжээ
2026-08-07 10:16:21
Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
2026-08-07 08:24:12
“INTERNATIONAL SHINE CUP 2026”-гаас 7 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ
2026-08-07 08:19:30
Камбож Улс 2028 оны Азийн аваргыг зохион байгуулах эрхийг авлаа
2026-08-07 07:51:49
Ц.ДЭЛГЭРМАА: ЯРУУ НАЙРАГ МИНИЙ ШАШИН, ХАМГИЙН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ШАШИН
2026-08-07 07:40:01
Г.Монголжин дэлхийн аваргын хошой хүрэл медальтан болов
2026-08-07 07:33:49
2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-07 07:20:00
Б.ХУЛАН ЖЮҮ ЖИЦҮ-ГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
2026-08-07 07:16:31
Таеквондо-гийн Азийн аваргын фото агшин
2026-08-07 07:10:00
“Дэлхийн банк”-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч В.Делмон итгэмжлэх захидлаа гардууллаа
2026-08-07 07:05:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2026-08-07 07:00:01
Түлийн төрөлд Монголын баг Азийн аварга боллоо
2026-08-07 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС БҮР МӨСӨН “АРЧИЖ” МЭДЭХ БҮРЭН БАРИМТ
2026-08-07 07:00:00
Арабуудын өргөст торон урхинд нэвт сүлбүүлсэн шонхрын эмгэнэл - I
2026-08-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |