Телевиз гэдэг бол бүх нийтийн амралт, хөл хорио гээд бүхий л үед ажиллаж байдаг. Ялангуяа хөл хорионы энэ үед өрх бүр гэртээ телевизээ үзэж байгаа. Тийм учраас бид иргэдийг мэдээллээр хангах үүргээ ямар ч нөхцөлд биелүүлж, эфирээ таслахгүй байх ёстой. Манай байгууллага энэ өдрүүдэд ээлжээр ажиллаж байгаа. Ингэхдээ сэтгүүлч, зураглаач нараа хоёр багт хуваагаад эхний баг нь долоо хоногийн дөрвөн өдөр, дараагийн баг нь гурван өдөр гэх мэтээр ээлжлэн ажил үүргээ гүйцэтгэж байна. Өөрөөр хэлбэл, УОК, ДЭМБ-аас гаргасан нэг өрөөнд олон хүн цуглуулахгүй байх, хүн хоорондын зай барих гэх мэт зөвлөмжүүдийг ажлын байран дээрээ мөрдөн ажиллаж байна гэсэн үг.
Хөл хорионы өдрүүдэд манай радиогийн редакторууд хоёр хоёроороо ээлжлэн, нэг өдөр ажиллаад, нэг өдөр амрах, ийм зохицуулалтаар 14 хоног ажиллаад, өөр дөрвөн редактортой ээлж солилцох зарчмаар ажиллаж байгаа. Ажлын байран дээрээ нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, бээлий хэрэглэж, халдвар хамгааллыг сайн сахиж байна. Удирдлагын зүгээс халдвар хамгааллын хэрэгслээр хангах, хяналт тавих ажлыг сайн хийж байгаа. Хөл хорионоос өмнө нь зочноо студид урьж, шууд эфирт ярилцдаг байсан. Харин хөл хорионы өдрүүдэд зочинтойгоо онлайнаар ярилцах, тэр дундаа зөвхөн Улаанбаатар хот биш, дэлхий нийтэд амьдарч байгаа хүмүүстэй Zoom болон бусад харилцааны платформуудыг ашиглан ярилцах ийм боломж бүрдэж байна. Хэдийгээр өмнө нь энэ бүх боломж байсан ч төдийлөн ашигладаггүй байсан юм байна. Энэ бол хөл хорионы үед ажиллаж байгаагийн нэг давуу тал гэж харж байна. Сул тал гэвэл олон талын эх сурвалжтай мэдээлэл дамжуулахад эх сурвалж хязгаарлагдмал байх асуудал гарч ирж байна.

Цар тахлын нөхцөл байдлын үед ч мөн адил бид шуурхай мэдээллээс илүүтэй гамшгийг хохирол багатай даван туулж байгаа гадаад орны туршлага, мэргэжлийн экспертүүдийн байр суурь, дүн шинжилгээ хийж асуудал дэвшүүлсэн нийтлэл зэргээр олон төрлийн гарц гаргалгаа эрэлхийлж тасралтгүй сониноо үйлдвэрлэж, архивласаар байна. Өнөө үед дан ганц сонин хэвлэхээс гадна цаг үеэ дагаад бүгд л цахим сайттай болсон нь илүү дэвшил, боломж гэж хэлж болно.

Хөл хорионы үед ажилтнуудаа ээлжээр ажиллуулж байна. Нэгдүгээрт, ажилчдынхаа аюулгүй байдлыг хангах. Хоёрдугаарт, хөл хорионы хүнд үеийг санхүүгийн хувьд эрсдэл багатай даван туулах үүднээс ийм горимоор ажиллаж байна.
Хөл хорионы үед мэдээ, мэдээлэл бэлтгэхэд эх сурвалж хязгаарлагдмал байгаа нь асуудал болж байна. Гэсэн ч бид олон улсын мэдээллийн агентлагуудын онцгой нөхцөлд хэрхэн ажиллаж байгааг судалж, тэр туршлагыг нь редакцдаа нэвтрүүлэхээр ажиллаж байгаа.

| Хөл хорионы өдрүүдэд СЭТГҮҮЛЧИД хэрхэн ажиллаж байна вэ |
|
НАВЧИС УНАСАН ШИНЭ ӨДРҮҮДИЙН БОДЛУУД
2026-10-12 18:35:05
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА
2026-10-12 17:04:46
Залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох баг, тамирчидтай уулзав
2026-10-12 16:41:47
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 100 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙГ 11-Р САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГӨВ
2026-10-12 15:47:15
Дэлхийн эмэгтэй парламентчдын форум нээлтээ хийлээ
2026-10-12 14:22:18
1.1 сая тонн ургац хурааж, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
2026-10-12 14:07:54
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
2026-10-12 12:46:59
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |