“Өнөөдөр чинь шинийн наймны бэлэгт сайн өдөр шүү дээ, амжиж засал номоо хийлгүүлчихмээр байна. Жил орж байгааг ч хэлэх үү” гэж хөх өнгийн дээл өмссөн настай эмэгтэй “ЗУРХАЙЧ” гэсэн хаалганы гадна оочерлож зогсоно.
-Хоёр ном бичүүлэхэд л 100 мянган төгрөг боллоо-
Тэрбээр “Өвгөн минь өнгөрөөд хоёр жил болж буй. Өвгөнийхөө буянд ном уншуулахын хажуугаар манайх үр хүүхдүүдтэйгээ хамт жил бүрийн шинийн наймандаа амжаад засал номоо хийлгэдэг юм. Тэр ч амар байдаг. Жилийн заслаа сайн хийлгэхэд тэр жил алзахгүй шүү дээ. Энэ жил эгчийнх нь 49-ний жил орж байгаа. Мөн нэг тэмцээнд орох гээд түүнийгээ хүртэл асуухаар ирсэн юм” гэнэ. Ийнхүү Батцагаан дуганд биднийг очиход, жил нь орж байгаа учир шинийн 15-ндаа амжаад, засал номоо хийлгэх гэсэн иргэд ёстой нэг өөд, уруугүй бужигнаж, оочер дараалал болж байв. Батцагаан дуган дотроо дөрвөн хэсэгтэй бөгөөд хоёр том танхимдаа ном бичүүлэх иргэд дарааллана. Лам нарын ном хурах цэг мөн хоёр хэсэг бөгөөд дээд давхрынхаа гол танхимд лам нар сууж, ямар л ном байна, унших бол, доод давхарт ганжуур, данжуур ном хурах хэсэг нь байрлана. Ажваас, монголчуудын түгээмэл хуруулдаг ном нь ганжуур, данжуур, цагаан шүхэрт, сандуйн жүд, хийморийн сан байна. Ханан дээр үнэ болон тухайн хүнд буусан номын тайлбартай самбар байрлана.

Тэд эхлээд зурхайчид, жил, оноо хэлж, энэ жил ямар ном уншуулахаар бууж байгааг лавлан, бичиж авна. Мөн юуг анхаарч, болгоомжилвол зохистойг ч асууна. Хамгийн багадаа нэг хүн хоёроос гурван ном бичүүлэн гарч ирнэ. За тэгээд, жил нь орж байгаа бол таваас дээш ном уншуулахаар бууж байгаа аж. Ийн оочерлосон иргэний дараагийн маршрут төлбөр төлөх цонхны хэсэг. Өнөө цэнхэр дээлтэй эгчид лав Жавши, алтан ганжуур гэсэн хоёр ном буусан гэнэ. “Хоёр ном бичүүлэхэд л 100 мянга болллоо” гэнэ. Цаашлаад олон ч ном байх аж. Тухайлбал, энэ жил 49 жил орж байгаа хүнд арав гаруй ном бууж байгаа бөгөөд жил орж байгаа учир засал номоо гүйцэт сайн хийлгэх учиртай байна. Тус жилтэнд галын сам, гурван гүрэм, гүсүнтүгийн мандал, дашчийрэв сан, жанцан жимү бүнжин, жанлав цогзолма, манал, цэнд, ямбий дончир, доржнамжом, дэнод жалбуу сүм зэрэг ном бууж байна.
Үргэлжлүүлэн бид, жил нь орж буй иргэнтэй ярилцахад, эхнэртэйгээ хоёулаа 37-ны жил нь орж байгаа аж. Тэдний хувьд энэ жил 200-300 мянган төгрөгөөр засал номоо хийлгэж байгаа бөгөөд зөвхөн хоёулаа гэхэд л ийм байгаа аж. Харин шинийн 15-наас өмнө хоёр хүүхдийнхээ заслыг хийлгэнэ гэнэ. Тэгэхээр үндсэндээ хоёр хүүхэд хамгийн багадаа 100 мянган төгрөгөөр засал номоо хийлгэлээ гэхэд энэ айл жилийнхээ засалд цэвэр 400 мянган төгрөг зарцуулж байгаа аж.

-ШИНЭ ЖИЛ, ЦАГААН САР ГЭЖ ДАРААЛСАН ХҮМҮҮС ЗАСАЛ НОМЫН ТӨЛБӨРӨӨ ДИЙЛЭХГҮЙД ХҮРЧ БАЙНА-
Монголчуудын түгээмэл уншуулдаг ном үнийн хувьд харьцангуй гайгүй байлаа. Тухайлбал, Алтан ганжуур 20 мянга, данжуур зургаа мянга, Алтангэрэлийн даллага, цагаан шүхэрт, цэнд, сандуйн жүд зэрэг ном 1000 төгрөг байв. Харин илүү том номууд нь дээд талдаа 50 мянган төгрөгийн үнэтэй байна. Үнэтэй ч байсан хамаагүй заслаа л хийлгэвэл болоо гэх хүмүүс байсан бол нөгөө талд үнийг нь дийлэхгүй, өрхийн тоогоороо мөнгө нь талийж өгнө гээд засал номоо хийлгэхгүй гэртээ суух хүмүүс ч байдаг аж. Аргагүй, жил орж байгаа болон тухайн жилдээ засал ихтэй хүнд санхүүгийн хувьд чанга л даа. Ялангуяа, баяр нь хоорондоо ойр болж байгаа жилд дараалан санхүүгийн асуудал ургана. Банкнаас зээл авч, хамгаа барж, цагаан сараа тэмдэглэхэд, араас нь дахиад хэдэн зуун мянгын засалтай. Заслаа хийлгэхгүй гэхээр жил нь орж байгаа учир хүнд, харш гэнэ. Санаандаа хийлгэмээр байвч сачий нь хүрэхгүй улс л байх аж. Энэ асуудлаас гарах хоёр тал бий. Нэг нь таньдаг ламдаа үзүүлж, ямар ном буусныг бичиж аваад, гандангийн урд талын танхимд очин, өөрсдийн чадахаар өргөл барьцаа өргөн номоо уншуулна. Заавал үнэтэйгээр бичүүлэхгүйгээр тийм арга байдаг байна.

-ГАНДАНТЭГЧИНЛЭН ХИЙДИЙН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗРЫН МЭРГЭЖИЛТЭН А.ЖАМЪЯНСҮРЭН: ЭНЭ ЖИЛ СҮСЭГТЭН ОЛОН ӨНГӨРСӨН ЖИЛҮҮДЭЭС ИХЭССЭН
Бид Гандантэгчинлэн хийдийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын мэргэжилтэн А.Жамъянсүрэнгээс хийдийн зохион байгуулалтын нөхцөл байдлыг тодрууллаа. Тэрбээр “Цар тахалтай жилүүдээс энэ жилийн хувьд гандангаар ирэх иргэд ихэссэн. Хэдийгээр цар тахалгүй байгаа ч бид хоорондын зай бариулах тал дээр зохицуулан ажиллаж байгаа. Гандантэгчинлэн хийд жил бүр битүүний урд өдрөөс буюу өвлийн адаг сарын билгийн тооллын 27-ноос эхлэн ном хурж эхэлдэг. Мөн цахим айлтга гэж байдаг. Гадаадад байгаа монголчууд цахимаар дамжуулан засал номоо хийлгэх бүрэн боломжтой” гэв.
Ийнхүү Гандантэгчинлэн хийдийн дэнжид сүсэгтэн олон их байх бөгөөд шинийн 15-н хүртэл ийн хөл ихтэй байх аж.

| ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: 37-НЫ ЖИЛ НЬ ОРЖ БУЙ ТУУЛАЙ ЖИЛТНҮҮД ЗАСАЛДАА ОНЦГОЙ АНХААРЧ, ТОМ НОМУУД ХУРУУЛАХААР БАЙНА |
|
ҮНДЭСЛЭЛГҮЙ ХӨРӨНГӨЖСӨН ХЭРГЭЭ ХУРААЖ, ТӨРИЙН САНД ТӨВЛӨРҮҮЛСЭН ХОЁР ТЭРБУМ ТӨГРӨГ ТНБД АСАН Б.НАСАНТОГТОХЫНХ УУ
2026-08-27 19:29:34
СОР17: Хүнсний тогтолцоо ба хөрсний эрүүл мэндийн чиглэлээр мэдээлэл хийв
2026-08-27 16:57:04
Элчин сайд Г.Хулан БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 16:54:40
ТООСГОНЫ ҮЙЛДВЭРИЙН ЗАМ ДАГУУ 260М УРТ ТӨМӨР БЕТОН ХООЛОЙ БҮХИЙ УС ЗАЙЛУУЛАХ СУВАГ, ШУУДУУ ХИЙЛЭЭ
2026-08-27 16:31:56
Онгоцоор тэвэрлэгдэн ирсэн шумуулнаас болж хоёр ажилтан хумхаа өвчнөөр амиа алджээ
2026-08-27 16:10:24
НЕПАЛ-ТӨВДИЙН ХИЛ ОРЧМЫН ҮЕРЭЭР 177 ХҮН АМИА АЛДАЖ, 826 ХҮН СУРАГГҮЙ БОЛЖЭЭ
2026-08-27 15:56:32
Б.Батцэцэг сайд, АНЭУ-ын Амна Бинт Абдуллах Аль-Дахактай уулзлаа
2026-08-27 15:55:16
Бүлэг хүчингийн хэргийн хохирогч гэх Н.Шинэцэцэгийн хэргийг прокурорт буцаалаа
2026-08-27 15:36:23
Ази даяар ойн ландшафтыг сэргээх хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлэх нь сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-27 15:24:03
Б.Батцэцэг сайд, Кувейтийн Тамер Аль-Файлакавитай уулзлаа
2026-08-27 14:59:07
АН-ын нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж: 20 сайдаа цөөл гэдэг шаардлагыг Засгийн газарт дахин тавьж байна
2026-08-27 12:28:09
НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ, МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНД НИЙГМИЙН ДЭВШИЛ ХОЛБОО ТББ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-27 11:51:12
УЛААНБААТАРААС АНТАЛЬЯ ХҮРТЭЛ “РИОГИЙН ГУРВАН КОНВЕНЦ”-ЫН УЯЛДААГ БЭХЖҮҮЛЭХ ҮЙЛ ЯВЦЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ
2026-08-27 10:44:41
КУМИНГА БОГИНО ХУГАЦААНЫ ГЭРЭЭГ СОНГОЖ, КАРЬЕРАА ДАХИН БАТЛАХААР ЗОРЬЖЭЭ
2026-08-27 10:17:20
НЕПАЛД БОЛСОН ҮЕРИЙН УЛМААС 160 ГАРУЙ ХҮН АМИА АЛДАЖЭЭ
2026-08-27 09:41:01
Шри Ланка Улстай ойн чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцлоо
2026-08-27 09:28:09
“Риогийн конвенцуудын хэрэгжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэгт боллоо
2026-08-27 08:35:48
“Business 4Land Mongolia Hub” байгуулах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
2026-08-27 07:40:00
Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Угочи Даниэлстэй уулзав
2026-08-27 07:30:00
Цоохор ирвэс хамгааллыг сайжруулахааар тохирлоо
2026-08-27 07:20:00
Элчин сайд Г.Хулан, БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 07:15:00
Иран Улсын ХАА-н сайд Голамреза Ноуритэй уулзаж, санал солилцов
2026-08-27 07:10:00
Элчин сайд Д.Тэгшжаргал, Киргизстаны Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-08-27 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, мал арвидна
2026-08-27 06:00:00
ЭМЯ, ЗӨСҮТ ХАМТРАН ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ АСУУДЛААР ЦАХИМ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-08-26 16:07:50
Б.Чимэддорж: Гарц, гармын стандартын хэрэгжилтэд санхүүжилт чухал
2026-08-26 14:51:05
БНСУ-ЫН НАМЯНЖҮ ХОТТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЖ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУСГАЙ ТӨВД ХҮМҮҮНЛЭГИЙН ХАНДИВ ГАРГУУЛЛАА
2026-08-26 13:40:59
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
2026-08-26 13:05:35
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
2026-08-26 12:39:39
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүллээ
2026-08-26 12:29:50
Хан-Уул дүүрэгт 100 хүүхдийн багтаамжтай шинэ цэцэрлэгүүд нээгдэхэд бэлэн болжээ
2026-08-26 11:08:21
“Устай холбоотой гамшиг, эрсдэлийн уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа
2026-08-26 11:00:21
IUCN-ийн “Улаан данс”-ыг 19 жилийн дараа дахин үнэллээ
2026-08-26 10:01:20
Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд элсний нүүдлийг сааруулах чиглэлээр 121 га талбайг хашиж хамгаалжээ
2026-08-26 09:58:20
Б.Батцэцэг сайд, Бразилын Жоау Паулу Капобианкугтай ярилцлаа
2026-08-26 07:40:00
Хил дамнасан шороон шуургатай хамтарч тэмцэх санаачилгыг эхлүүллээ
2026-08-26 07:30:00
БНСУ-ын 19 дэх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин “Чингис хаан” музейг үзэж сонирхов
2026-08-26 07:20:00
Бангладеш Улсын БООУАӨ-ийн сайд Абдул Авал Минтотой уулзлаа.
2026-08-26 07:10:00
Б.Батцэцэг сайд, Узбекистан Улсын экологийн зөвлөх А.Абдухакимовтой уулзав
2026-08-26 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-26 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |