• Өнөөдөр 2024-04-26

Хүүгээ тэвэрсэн ээж үхэлтэй тэмцэлдэн урссаар ОХУ-ын хил давжээ-III

2020-11-24,   84135

Сэлэнгэ аймгийн Сүх­баатар, Зүүнбүрэн сумын заагаар урсах Орхон, Сэ­лэнгэ голын бэлчрээр гол гаталж явсан найман хүн осолдож, найман сартай хүүгээ тэвэрсэн Н.Саран­чимэг ширээний тавцан шиг мөсөн дээр тэгнэж ОХУ-ын хил давсан та­лаар бид цувра­лаар нийтэлж байгаа би­лээ.

Н.Саранчимэг Онц­гой байдлын аврагч, ар гэрийнхнийгээ ирж авра­хыг хүлээж, зургаан цаг гаруй мөс тэгнэн гол уруу­дан урссан. Түүнд өөрий­гөө болон хүүгээ аварч голын захад гарах ямар ч боломж байгаагүй гэдгийг осол болох үед хамт бай­сан хүмүүс онцлон хэлж байна.

Хүүхэд тэвэрсэн хүн бүү хэл мөсөн дээр ганцаараа явсан Цэрэн­ням гуай та­ван цаг орчим урссаныг түрүүчийн ду­гаарт ний­тэл­сэн билээ. Эвгүй хөд­лөхөд л мөс холбирч голд живэх аюул дунд  тэр эмэгтэй тэсч, түмэн зүү шивэх шиг бо­лох хүйтэн усан дунд биеэ мэдээгүй болтлоо тэмцсээр байсан нь лавтай

АВРАГЧДАД ХҮН АВРАХ БАГАЖ БИТГИЙ ХЭЛ ӨВЛИЙГ ДАВАХ ДУЛААН ГУТАЛ Ч АЛГА

      Зургаан цаг гаруй голын урсгалд туугдаж явахад Сэ­лэнгэ аймгийн Онцгой байд­лын газрын 20 гаруй аврагч­дад тэднийг аврах боломж үнэхээр байгаагүй юм болов уу гэсэн асуулт хариулт нэхэж байна. Энэ асуултын хариул­тыг Онцгой байдлын албан хаагч болон  хүүгийнхээ хамт алга болсон Н.Саранчи­мэ­гийн ар гэрийнхэн бидэнд өгсөн юм. Харин  Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын дарга хэвлэл мэ­дээл­лийн хэрэгслээр “Бид зургаан хүний амь нас аварсан. Тэд­нийг аварч байгаад яаж ч чадалгүй ээж, хүүг алдчих­лаа” хэмээн ярилцлага өгсөн байна лээ. Үнэндээ онцгой байдлын аврагчид нэг ч хүний амь нас авраагүй гэд­гийг усанд осолдсон ч амьд гарч чадсан  хүмүүс хэлж байсан. Мөн Онцгой байд­лын аврагч нар моторт завь байсан бол тэр эмэгтэйг ав­рах боломж бүрэн байсан. Хийлдэг завьтай гол руу орно гэдэг амиа хорлож байгаагаас өөрцгүй гэх утга бүхий тайл­барыг өгч байсан.

    Уг нь улсын төсвөөс ба­гагүй мөнгө Онцгой байдлын ерөнхий газарт төсөвлө­дөг. Үүнийгээ чухам юунд зар­цуул­даг нь тодорхойгүй боло­хыг энэ хэрэг илрүүлж өглөө. Манай улсад гол, мөрөн, ус ихтэй цөөн аймаг байдгийн хамгийн том нь Сэлэнгэ. Гэтэл тус аймгийн онцгой байдлын газарт хүн уснаас аврах нь бүү хэл уулнаас буулгах ч техник хэрэгсэл, хангамж алга. Тус газарт ганц­хан шир­хэг моторт завь бай­сан бол ээж, хүү хоёрыг богино хуга­цаанд аварч чадах байлаа. Гэвч хамгийн том усны ай сав болсон энэ бүс нутагт моторт завь битгий хэл гар чийдэн ч үгүй авраг­чид улаан гараа­раа, нүцгэн биеэрээ хичнээн хүний амь нас аврах вэ, Ерөнхий сайд аа, ОБЕГ-ыг хариуцагч Ша­дар сайд Д.Тэр­бишдагва аа.

  Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газар аврагч нарын багаж хэрэгсэл, хувцас болон бусад хангамж хэр байдаг талаар нэгэн албан хаагчтай цөөн хором ярилцсан юм. Тэрбээр “Миний нэр сонин дээр гарах юм бол ажлаасаа халагдана. Тиймээс нэр та­вихгүй гэвэл ярилцлага өгч болж байна” гэсэн юм.

-Хүүгээ тэвэрсэн Н.Са­ранчимэг зургаан цаг гаруй голд урссан гэсэн. Аврах боломж байгаагүй юм уу?

-Бид мэдээлэл аваад осол болсон газарт цаг алдалгүй очсон. Бидэнд усны аврах багаж хэрэгсэл гэвэл хийлдэг завь, сэлүүр л бай­даг. Усны хувцас байдаг юм аа. Даанч зуных болохоор өдийд өмсөж болохгүй л дээ. Уг нь бол ус огт нэвтрэхгүй үнэтэй хувцас гэж дээд газ­раас өгсөн юм билээ. 20 гаруй аврагч очсон. Ээж хүүг аврах цаг хугацаа хангалттай бай­сан. Гэвч багаж хэрэгсэл байх­гүй байгаагаас болоод аварч чадаагүй. Дээр нь багийн зохион байгуулалтгүй байсан гэж болно. Аврах баг ахалж байгаа салаан дарга нар өөрсдөө голоос хүн аврах талаар ямар ч ойлголт байх­гүй байсан. Өмнө нь иймэр­хүү осол гарч байгаагүй бо­лохоор бид ч сандарсан. Голын мөсөн дээр урсаж байгаа гурван хүнийг ав­рахын тулд тактикаар ажил­лаж байсан юм. Голын  нарий­хан хэсгээр боолт хийх хэрэгтэй байдаг.  Тэгээд голын хөндлөн хэсгээр олс татаж бөхлөөд, завиа аргамжиж усанд хөвүүлээд боочихдог. Нөгөө голд урсаж байгаа хүмүүс хөндлөн татсан ол­сонд тулаад түр зогсох бо­ломж байсан. Тэр үед нь аврагч нар очоод аврах бай­сан юм. Голын боолтыг хоёр газар тавьдаг. Дээд хүмүүс нь урсаж байгаа хүнээ барьж чадалгүй алдлаа гэхэд доох­но талд боолт хийсэн аврагч нар аврах учиртай. Гэвч би­дэнд голын хөндлөн татах урт олс байгаагүй. Өөр аврах арга нь моторт завь. Хэрэв мөс зүсэгчтэй моторт завь байсан бол мөсөн дээр явж байгаа хүнийг  шууд очоод л авчих байсан. Голын мөсөн дээр урсаж байгаа хүнийг аврах ажиллагаа бол бусад орны их устай газрын аврагч нарын өдөр болгон хийдэг л энгийн ажил шүү дээ.

Усны мандал дээр хөвж байгаа ээж хүүхдийг аврах ажиллагааг энгийн хүн ч хийчихээр амар­хан ажил байсан юм

-Гэхдээ та нар аварч чадалгүй алдчихсан шүү дээ. Тэднийг аварч чадаа­гүй бурууг хэн хүлээх ёстой гэж бодож байна вэ?

-Би хариуцлага хү­лээл­гэдэг албан тушаалтан биш. Жирийн нэг аврагч. Гэхдээ аврагч нар ч гэсэн хүн шүү дээ. Нөгөө зам барихдаа манай дарга нэг талыг нь танай дарга нөгөө талыг нь идээд нарийн зам тавьсан гэдэг онигоо манай Онцгой байдлын газарт болоод бай­гаа юм. Улсаас хангалттай мөнгө өгдөг юм гэсэн. Гэвч дээд доод албан тушаалтай дарга нар идсээр байгаад яг хөрсөн дээр хүний амь нас аврах гээд зогсож байгаад аврагч нар гар хоосон зогсож байдаг. Жил бүр уснаас хүн аврах сургалт зохион бай­гуул­даг. Гэвч тэр сургалтын мөнгөнөөс танасаар байгаад л хэдхэн төгрөгөөр сургалт хийсэн болоод л өнгөрдөг. Багаж хэрэгсэл байна. Хэн нэг даргын чанарын шаардлага хангаагүй шахааны зүйлс л бидэнд өгдөг. Гар чийдэн нь хэмхэрчихнэ. Гэрэлтүүлэг, прожектор огт байхгүй бол­чих­сон. Богино долгионы холбоо барих хэрэгсэл огт байхгүй. Уг нь байсан юм аа. Даанч хулхи муу юм байж байгаад гарын ая даахгүй эвдэрчихсэн.


-Хэрэв багаж хэрэгсэл байсан бол тэднийг аврах боломж байсан гэж хэлэх гээд байна уу?

-Ядахдаа том гэрэлтүүлэг байсан бол аварчих байсан юм. Аврагч гэхээрээ төмөр биетэй үхдэггүй хүн гэсэн ойлголт олон нийтэд байдаг. Бид чинь ар гэртээ хүн ш дээ. Цалингаас цалингийн хоо­ронд л амь зууж байна. Гэхдээ бид тангараг өргөсөн албан хаагч. Шаардлагатай үед амиа золиод ч хүний амь нас аврах ёстой. Гэвч багаж хэрэгсэл байхгүй юм чинь тэр хүнээ ч аварч чадалгүй үхэл рүүгээ орж байна гэсэн үг. Бидэнд хэрэгцээтэй багаж хэрэгсэл авч өгөөд чадварлаг даргаар удирдуулах хэрэгтэй байна. Тэгж байж л эрдэнэт хүний амь насыг аварч чадна. Мөс зүсэгчтэй моторт завь хямдхан шүү дээ. Хоёр сая төгрөг л байдаг гэсэн. Үнэндээ хүн аврах гээд өмссөн хув­цастайгаа л хөл даараад дэрийтэл зогсож байна шүү дээ. Харин дарга нар дулаан байрандаа биднээс мэдээ аваад сууж байгаа шүү дээ.

       Бид хоёрын яриа энэ хү­рээд өндөрлөсөн юм. Тэрээр бидэнд багаж хэрэгсэл гээд байх юм юу ч байхгүй гэдгийг батлан хэлж байсан. Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын аврагч нар осол гарсан орой урд хөршид үйлдвэрлэсэн асаагуурын ёлтойсон гэрлээс өөр юу ч байгаагүй явж бай­сан. Тэд гар утсандаа хийх нэгжний ч мөнгөгүй ажиллаж байна. Ийм л орчинд хүн аварна гээд зогсож байна. Аврагч нар ямар нэгэн осол, гал түймэр битгий гараасай хэмээн дотроо залбирдаг гэсэн. Онцгой байдлын ав­рагч нарыг хүүгээ тэвэрсэн ээжийг аварч чадаагүйг хам­гаалж, хаацайлж, өмөөрч байгаа юм биш шүү. Бодит байдал ийм л байна. Хүнээ алдсан ар гэрийнхнээс ялгаг­дах юмгүй хувцас, хэ­рэг­лэлтэй тэднийг гол руу үсэрч ороод авраад өгсөнгүй гэж хэлэхэд нэг талаар дэн­дүү харгис ч, нөгөө талаар тэдний үүрэг бол эх, хүү хоё­рыг ав­рах. Энд тэмдэглэхгүй өнгөрч болохгүй нэг зүйл байна. Эх, хүү хоёрыг хил давсныг Оро­сын талд 01.58 минутад (2012.11.05) мэдэг­дэнгүүт аравхан минутын дотор 18 гэрэлтүүлэгч салют буудуулж, шөнийг өдөр мэт гэрэлтүүлж, орос хилчид усыг самнасан байгаа юм. Оро­суудыг тийн­хүү сам­наж бай­хад манай аврагчид харин “Дээрээс буух тушаал ирлээ” гээд хилийн манааны ам­баарт шавцгааж байсныг ар гэрийнхэн нь ярьсан юм.


Батсүх: МАНАЙ ЭЭЖ ХӨДӨӨ ГЭРТЭЭ БАЙГАА. ЦЭЦЭРЛЭГЭЭ АМРАХААР ТЭР ХОЁР ДЭЭР ОЧНО


       Эхнэр, хүү хоёрыг нь хэн нэгэн олчихсон байгаасай хэмээн горьдлого тээн ярих Ш.Ганбаттай уулзлаа. Н.Са­ран­чимэг тэр хоёр гурван хүүтэй юм билээ. Том хүү нь зургаан настай, дунд хүү гурван нас­тай. Харин бага хүү нь өнгөр­сөн хавар төрсөн. Тэрбээр Н.Саранчимэг гурав дахь хүү буюу мөсөн дээр тэгнэн тэ­вэрч явсан Г.Шинэбаяр хүүгээ төрөхөд их баяр­лаж байсан тухай ярив. Хүү­гээ дөнгөж төрүүлчихээд нөхөр лүүгээ “Ганбаа найз нь чамд хөөр­хөн хүү гаргаж өглөө шүү. Их бадриун биетэй бор хүүхэд байна. Яг чам шиг том биетэй болох байх аа. Найз нь ингээд дар­хан бэр боллоо ш дээ. Гурван хүү төрүүлсэн бэрийг дархан бэр гэдэг юм гэсэн. Тавуулаа сайхан амьдарнаа” гэж ярь­жээ.Одоо бүх юм орвонгоо­роо эргэжээ. Ш.Ган­бат эхнэр, хүүгээ амьд л бай­гаасай хэ­мээн хором бүр залбирч бай­на. Хоёр хүүхэд нь ээжийгээ, дүүгээ нэхэж уйлаад л  хэцүү­хэн дүр төрх тэр айлаас ха­рагдаж байв. Зургаан настай Ууганбаатар “Ахаа, ээжийг минь олсон гэсэн үү. Гэрлээ эгч тэгээд байсан. Би ээжий­гээ, дүүгээ санаад л байна. Аав хэд хо­ног цэцэрлэгтээ яваад яах юм бэ гэсэн” хэмээн ярив. Харин дунд хүү Батсүх “Манай ээж хөдөө гэртээ байгаа. Цэцэр­лэгийнхээ ам­ралтаар тэр хоёр дээр очно” хэмээн хэзээ ч эргэж ирэхгүй байж мэдэх ээж, дүүгийнхээ тухай шул­ганан суух аж. Хоёр томыгоо аймгийн төвд эгчийн­дээ суулгаж, цэ­цэрлэгт явуул­даг байсан аж.

Алга болоод арав гаруй хонож байгаа Саранчимэг 1985 онд Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн юм байна. Түүнийг ар гэрийнхэн нь их сэргэлэн цовоо, ажилд сайн, гэрээ авч явдаг байсан гэж ярьж байна лээ.

             Түүний нөхөр Ш.Ганбат бидэнд ярилцлага өгөх боломж бай­сангүй. Тэрбээр эхнэрээ отгон хүүгээ төрүүлэхэд ярьсан яриа болоод “Миний хань их ухаа­лаг сэргэлэн хүн юмсан. Амьд л байгаасай. Голын мөсөн дээр явж байхдаа намайг усанд живж байхыг хараад миний амь насыг үгээрээ аварсан хүн. Яг усанд живж байхад “Миний хань чадна. Зүтгээд байгаа­рай. Чи бид хоёрын нэг нь ч гэсэн хүүх­дүүдээ амьд үлдэх ёстой. Чи чаднаа” хэмээн хэлж бай­сан нь санаанд буугаад хэцүү байна. Түүнийгээ ямар ч ар­гаар байсан олж авах юмсан” гэж хэлж байна лээ.

          Саран­чимэг эхээс тавуул бөгөөд айлын дөрөв дэх охин. Түү­ний аав Н.Нэргүй гэх 60 ор­чим настай хөгшин аврах ангийнхантай хамт эрэлд явна гэж зүтгэж байгаад үлдсэн. Онцгойгийнхон “Хөгшин хүн хол явж чадахгүй. Тэгээд ч хүйтэнд хэцүү” гээд түүнийг машиндаа суулгаагүй юм. Н.Нэргүй гуай “Их сэргэлэн охин. Олоод ирэх байх аа. Гайгүй байх гэж найдаж бай­на” хэ­мээн урт урт санаа алдан, байсхийгээд л тамхи татаж суусан юм.

         Мөн түүнтэй хамт мөсөн дээр таван цаг гаруй хамт явсан Г.Цэрэнням гуай  “Саранчимэгийн эр зоригийг гай­хаж байна. Үрээ гэсэн сэтгэл тэр жаахан охиноос нэвт харагдаж байна. Тэр охин хүүхэд тэвэрч явсан боло­хоор л яаж ч чадсангүй. Мөсөн дээр тэгнэж явах үнэхээр хэцүү юм билээ. Эргэж харж ч болохгүй унах гээд. Ээж хүний үрээ гэсэн сэтгэл хүүгээ айлгахгүй юмсан гэсэн бодол тэр хүйтэнд энгэрээ задгай­лах тэвчээрийг гаргаж дээ гэж бодогдоод сэтгэл үймэрч суу­на даа. Тийм сайхан сэтгэл­тэй хүнийг хүүхдүүдийнх нь хувь заяа тэтгээсэй” хэмээн  уйлж сууна лээ.

ЭРЭЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

             Н.Саранчимэг  болон түү­ний хүү Г.Шинэбаяр нарыг ОХУ болон манай улсаас эрэн хайх ажил үргэлжилж байна. Өнөөдөр /өчигдөр/ хошууч Ж.Дамдинсүрэн, айм­гийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын дарга ахлах дэслэгч Ш.Баасансүрэн нарын ахалсан 47 алба хаагч гурван автомашин, гурван завьтайгаар ар гэрийнхнийх нь хамт голын эргээр самналт хийж байна. Үүнээс өмнө Тавтын заставаас ОХУ-ын Уст Хиагт хүртэл 60 км усан замаар, Сэлэнгэ аймгийн Эрэн хайх  Монгол Улсын хилээс ОХУ хил хүр­тэлх эрлийн ажиллагаа явуул­сан байна. Эрлийн багийнх­ны итгэл алдарч, эрлээ зог­соохыг ар гэрийнхнээс нь хэд хэдэн удаа хүссэн гэсэн. Тэд алга болоод ес хонох гэж байна. Амьд л байгаасай ижий үр хоёр. Ш.Ганбатынх гэх залуухан гэр бүл халуун ам бүлээрээ цуглаж, элэг бүтэн инээж, хөөрч суух цаг ойрхон байгаасай билээ.

2012 он. Арваннэгдүгээр сар

 

 


Хүүгээ тэвэрсэн ээж үхэлтэй тэмцэлдэн урссаар ОХУ-ын хил давжээ-III
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 116
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-28 23:12:46
    баясгалан: амьдал баигаасай бурхан минь
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-28 23:12:46
    баясгалан: амьдал баигаасай бурхан минь
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-28 03:56:14
    M: Yag yu mederch bsan bol gehes bvvr zvrh zvsem bn. Ter jaahan amitan yu medersen bol,ter bvsgvi vrdee hichneen sana zowson bol. Hichneeen ih daarch hichneen ih uwdsun bol ghes bvvvr bodhos ch tusuulhus aidas hvrem bn. Yagad iim hariutslagagv ymbee. Bvhel bvten neg ailin amidralig orongor n ergvleed haychdag yagad hij bga zvilee tultal sain hij chadadgv ymbeee. Yagad iim archagv ymbee. Yagad im gomdmooor muhhai hvn chanargv ymbee. Sain turlig olson bgasai burhan min
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-28 00:55:16
    Ма: Бурхан минь
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-27 22:35:48
    Сэтгэгдэл: Одоо хүртэл 8 жил сураг нь гараагүй юм чинь байхгүй биздээ хөөрхийдөө сайн төрөлийг олоорой.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-27 20:20:49
    Зочин: 5цаг хамт хөвсөн хүнийг хаанаас яаж олж аварсан юм. Эх хүү 2ыг яагаад хамт авраагүй юм. Орос улс эх хүүг олсон юмуу?? Энэ идэж ууж ханадаггүй хэдэн гахай шиг шээснүүдийг хэзээ зайлуулах юм бэ?? Арай ч дээ аврагч нар ч гэсэн хариуцлагагүй юм. Багаж хэрэгсэл байхгүй юм бол хоорондоо маргалдаж эргүү мал шиг даргаа харж зогсохоор хийх ёстойгоо хийх л хэрэгтэй шд
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-27 16:49:23
    Зочин: Тангараг өргөсөн шүү дээ та нар. Яаж чадаж бнаа нээрээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-26 22:36:01
    Zandraa: Amid l bgaarai. Mgliin ylzarsan tur darga nar . Hanaj tsaddaggui gahai nar. 1 motort zavi bhgui selj chdahgui avragchidtai . Yaj mungu idehuu l geed bh bdag buzruud. Hujaagiin ******** ******** undur uneer shahdag buzaruud boloh heregteishdee .
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-26 21:16:11
    Ок: Эр зориг
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-26 20:16:57
    Enhbat: Oo yaasan oodguin bee darga nertei golognvvd ta nar araichdee neeree hoorhiidoo eej vr hoyr amid bgaasaa da burhan mine
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-26 19:53:26
    mmm: manai ydirdlagyyd dendvv archaagvi amia bodson hvmvvs irgeniihee araas sanaa tawiad erj syrah heregtei sh de amid mend garaad ali neg tosgond bga ch um bilvv holboo barij chadahgvi baij bolno sh de
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-26 18:29:24
    surmaa: 2012 oniiih hm bnshdee oldson bolvuu 8 jil ongorson bn
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-26 17:17:29
    Батчимэг: Сэлэнгийн онцгой баг ямар хариуцлагүй юм вэ усанд сургуулалт сайн хиймээр л байна даа хэлэх үг алга амьд мэнд олдоосой
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-26 17:17:29
    Батчимэг: Сэлэнгийн онцгой баг ямар хариуцлагүй юм вэ усанд сургуулалт сайн хиймээр л байна даа хэлэх үг алга амьд мэнд олдоосой
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-26 16:38:31
    Jargalsaihan: Manai nohriin aawiin torson ahiinh ni ohin gsn aaw ni ba odoo ch ohinoo dursan yaridag ewii dee
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-26 16:26:07
    ouyntsetseg: ene arai dendenee awrah angi gejchihjee uy hij bdag bnaa usan deer tim olon tsag howj yawhad awarch chadahgui estoi amia bodson uymnud uymaa heleh ug algaa
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-26 16:09:29
    Насан: Тэр үед Онцгой байдлын ерөнхий газрын дарга хэн байсан бол
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-26 15:39:37
    Аззаяа: Эх үр 2 ыг олсон болов уу. Уйлан байж уншлаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-26 15:39:37
    Аззаяа: Эх үр 2 ыг олсон болов уу. Уйлан байж уншлаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-26 15:31:11
    Зочин: Монголчууд дээр дооргүй хувааж идэж улсаасаа хумсалж залилж хар амиа хичээж байсаны гайгаар гэмгүй ардын амь хайран болжээ.Хүний амь аварахгүй юм бол Сүржин нэртэй даржин новшнууд төрийн хоол цуслаж төрийн хувцас өмсөж яадгийм бэ бүгд зайлаад зайгаа тавьж өгөөчээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-26 15:14:39
    Ххөа: Сайхан сэтгэлтэй орос олоод тосгонд амьдарч байгаа юм болвуу гээд сүүлдээ бүүр тэгж бодхын хүүхдийн заяа түшээд амьд гарсан байгаасаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-26 15:03:41
    Зочин: Амьд мэнд эрүүл саруул байгаасаа гэж бодож байна үнэхээр зүрх шимширч байна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-26 13:21:48
    Gerlee: Ymar orovdoltei haramsmaar hetsuu yum boloo ve. Bur uilaad setgel hymarchlaa eej huu 2iig bodohoor ymar bsan bol hoorhii
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-26 12:22:18
    babu: ymar hargis yum be vneheer awrah setgel dutaj vree gesen setgel vneheer aguu .Amid bgaasai
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-26 12:02:43
    Зочин: Аврагч нар буруугүй. Онцгой байдлын дарга нар хэт баяжчихсан юм билээ. Бадрал дарга нь АТГ-ын хараанд өртөөд нэлээд хэдэн жил болсон. Хэрэг үүсээд байцаагдангуут аргалаад гадаадад Элчин сайдаар явчихсан, ийм л байнадаа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-26 11:47:22
    Зочин: 2012 онд болсон явдал. Олдоогүй. Даргад нь арга хэмжээ авсан болоод өнгөрсөн. Одоо ч уншаад уйлж сууна. Тэр олон цаг зүүгээр шивэх мэт хүйтэн усанд яаж байсан бол гэж бодохоор л
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-26 11:12:11
    Zochin: Энэ явдлыг дуулсан настай ээж минь олон шөнө нойргүй хонож, ээж хүү 2-ын араас шаналсан юм.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-26 11:11:19
    Zochin : Manai tsagdaag shuteed bdag ontsgoigiihon,tserguud yagaad tsagdaad hamaardag bolchvoo bas l t1asuuudal Mongol Ulsad gants bdag hiimiin angiig tatan buulgatsan hort tahal, a ayul , mun tsar tahald manaih yuch hiij chadahguishdee Buh ymaa tatan Bulgad tsagdaad shiljuulchheer shiidver ni udaan Hariutslaga huleegeel hun ni howor bolj bgam
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-26 11:11:19
    Zochin : Manai tsagdaag shuteed bdag ontsgoigiihon,tserguud yagaad tsagdaad hamaardag bolchvoo bas l t1asuuudal Mongol Ulsad gants bdag hiimiin angiig tatan buulgatsan hort tahal, a ayul , mun tsar tahald manaih yuch hiij chadahguishdee Buh ymaa tatan Bulgad tsagdaad shiljuulchheer shiidver ni udaan Hariutslaga huleegeel hun ni howor bolj bgam
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-26 11:08:28
    Bbbb: Amid yum bna time
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-26 11:06:15
    Zochin: Ter bish dawag yuch hiihguiee 20jil shd yuch hiigeegui hunshdee emee uwuu nart tos guril budaa Taraaj sanal aa a dag bsn hunshdee
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-26 10:25:36
    tuya demid: ene tegeed amid oldson yum boluu zailuul
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-26 10:06:34
    Eh hvn: Ingej tsubralaar bicheed bga n eh vr 2 olson esen mend bga setgegdeg l torvvleed bh uym saihan ineemsegleed l garaad ireh uym shig sanagdaad bn baigaasai ...
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-26 10:01:35
    Нараа: Сэлэнгийн онгой байдлын албаныхан өөрдөөсөө ичих хэрэгтэй. Хүн чанаргүй иддэг уудаг дарга нар нь, ур чадваргүй сэтгэлгүй аврагч нар нь ч тэр. Хүний алтан амь аврах тангарагтай алба ш дээ. Гэтэл зовлон тоочсон чавганцууд бдаг юм шид дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-26 09:47:59
    зочин: үнэхээр харамсмаар юмаа арай ч дээ. идэж ууж байгаа дарга нэртэй юмнууд яаж сэтгэл тайван амьдардаг байнаа. зун Өгий нуурт хүн живсэн тэр том нууранд онцгой байдлын харуул хамгаалалт огт байдаггүй юм бна лээ үнэхээр гайхмаар аймгаас нь ирдэг юмуу хаашаа юм үхэлтэй тэмцэж байгаа хүн 1 цаг гарангийн дараа ирэх онцгой байдлыг хүлээх юм гэнэ арай ч дээ хар ухаанаар бодоход 14 хоногоор жижүүр байж болдоггүй юм байх даа гэж бодсон ганц завьтай л байхад болмоор санагдсан ядаж хүн их очдог зуны 3 сард шүү. албан тушаал даргын суудалд сууж мөнгө идэхийг л бодохоос тэр суудал албан тушаалыг дагаж ирдэг үүрэг хариуцлагыг мэддэггүй, эсвэл тоодоггүй юм болов уу аймшигтай нийгэм
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-26 09:30:05
    Enhtsetseg: Unshaad bvr setgel hymarchihlaa Ulsyn ontsgoigoos nisdeg tereg duudaj boloogui yum baihdaa Setgel dutajdee darga nart ni bbvten 6tsag haraad l baigaad baidag
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-26 09:18:22
    Зочин: Олдсон болов уу? Ээж хүү 2 амьд гарсан уу?
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-26 08:48:18
    Otgonbayr : Maxh ih aimaar baina
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-26 08:44:10
    Зочин: Яасан ч хэцүү юм бэ дээ. Өөрийн эрхгүй нулимс урсаж байна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-26 08:09:02
    Deegii: Esen mend l oldoosoi. Burhan iweeg ...
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-26 07:16:27
    Ogii: Ene eej huu 2 oldson bolov uu
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-26 04:47:37
    Altaa: oldson uu harui uguuch mash ih sanaa zovj bna esen mend l baigaasai burhan mini harj uzeech
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-26 03:48:53
    Oonoo: Barag nvdend haragdchihlaa oldoosoi bilee amid l bgaasai
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-26 03:09:02
    зочин: олдоогүй ээ. тухайн үед хэсэг шуугиад л нам болсон. сэлэнгийн онцгой, улсын онцгой аль аль нь хоорондоо ямар ч уялдаа холбоо байхгүй, дээрээс нь сэтгэлгүй, ажлын хариуцлагагүй, бас мэдээж идээчин уугаачингуудаас болоод аварч чадаагүй. уг нь зүгээр энгийнээр бодоход 5, 6 цаг урсаад явж бхад шуурхай тактикийн арга хэмжээ авч болох л бсан. ямар дээр үе биш дээ. холбоо харилцаа хөгжсөн эрин зуун шүү дээ. тэгсэн мөртлөө дараахан нь билүү тэр явдлын өмнө билүү элбэгдорж билүү хэн нь ч билээ хорь гучуулаа ууланд төөрлөө гээд бөөн юм болоод нисдэг тэрэг сансрын станц энэ тэр гээд улс даяараа хөдлөөд дор нь олчихсон. мөнгөтэй эрх мэдэлтэй хүнд л тэр хууль журам үйлчилдэг юм бишүү. жирийн иргэдийг бол үхэг гээд орхисон доо. ядаж хилийн пост харуул энэ тэр лүүгээ утсаар яриад боолт хаалт хийлгэсэн бол болох бсан. хилийн харуул шөнийн 3 цагийн үед авраарай гээд эмэгтэй хүн орилохыг сонссон гэж ярилцлага өгсөн бсан. үнэхээр гомдмоор бас харамсмаар.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-26 03:02:27
    Aaaaaaaaaaa: Odoo boltol oldoogui gesen shuu ymr ch surag garaagui yum shg bnlee....2 tom huug n egch n osgodog yum shg bnlee
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-26 03:00:39
    Ариунаа: Яанаа тэгээд сураг гарсан юм болуу.олж мэдсэн хүн байнауу.Амьд л байгаасай
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-26 02:59:30
    Aaaaaaaaaaa: Odoo boltol oldoogui hesen shuu!!!! 2 tom huug n egch n osgodog yum shg bnlee
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-26 02:53:21
    Хишиг: Бурхан нүдэнд харагдах шиг болж байна аль 2012оных юмуу Оросын тал олоод амьд байлаа гэхэд бүсгүй гэрийнхэнтэйгээ холбоо барих байсан баймаар юм амьд мэнд гээд хэл чимээ гараасай
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-26 02:29:23
    az: ene talaar dahiad uhaj surwaljlaad surag gargawal yadii odoo amid bgaa eseh ter uyd orosiin talaas olson eseh geed eedreet baidliig tailwal tee
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-26 01:30:32
    Saran: Unshaad hamag bie hushij orhiloo... Yaj zovson ni nudend haragdah shig.... Avragch yum bol avrah l heregtri shd.. unendee l setgel alga... Huurhii , ted uursdiin ger bul bsn bol ingej handahgui shd.. Hovshnuud...
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-26 01:14:05
    Карма: Төриин ихэнхи албаныхан шимэгч. Жижигээр ч томоор ч олдснороо чдхара шимж хувалзалж байдаг. Дарга, ахлах нэр зүүсэн бүгд тиим л байсаааааар. Дээрээс л биеэ оторлогч, тгд биеэ өмөөрөхдөө сайн найраачид. Иим улс хөгжих үүү. Иим хувалз дүүрцн болохоор л хараал идмэр гэж байгаамшдээ. Эцсийн мөчид хүн чинь нэг нүгэлгүй л явахаа боддог баймаар. Гэтэл энэ төрд зүтгэдэг гүүдэ үйлчилгээний ТАБ ууд хүн бай л даа нүгэл битгий хураалдааааааааа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-26 01:08:30
    Enkhsuren: Burhan mini esen mend oldoosoi.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-26 01:08:30
    Карма: Арайчдээ. Үнэхээр хараал идээсээ энэ төрийн шимэгчдийг.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-26 01:08:09
    Enkhsuren: Burhan mini esen mend oldoosoi.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-26 01:02:32
    Уншигч: Онцгой байдлынхан гэж улаан гараас өөр юмгүй аврагчид бдг юм билээ. 2016 онд ӨВ, Хүрэн хадгалагдан гдг газар ууланд хүн алга болоод хотоос биднийг очиход аймгийн ОБГ-нхан хайж байгаа гхд техник, төхөөрөмж, дрон юу ч байхгүй (ОБГ ирээгүй), тухайн рашаанд амарч бсн хүмүүс хөөрхий хайгаад олоогүй бсн. Бүхэл бүтэн аймгийн ОБГ гэхэд арай л удаан, ашиглах багаж техник байдаггүй бх. Суманд очиж байгаа гд аймаар удаан, цаг хугацаа алддаг юм билээ. Хотоос биднийг очиход л аймгийн ОБГ-н аврагчид ирээгүй бсн. Хөөрхий алба хаагчид нь хэцүү болоод л очих гэж цаг хугацаа өнгөрөөж, арга саам хайдаг бх гэж бодогдсон...
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-26 01:00:42
    Алтанцэцэг: Тэр нялх биетэй бүсгүй хүү 2 хүйтэн усанд 6 цаг тэмцэж байхад аврагч нар 2 3 хан цаг хүйтэн усанд орж чадахгүй яасан арчаагүй амиа бодсон хүмүүс вэ үнэхээр авръя гэсэн сэтгэл байсан бол тэр ус нэвтэрдэгүй усны хувцасаа өмсөөд бэлхүүсээрээ уяа уяад ч болтугай ямар нэгэн арга сүвэгчлээд аварч болох л байсан байх хөөрхий бүсгүй аврагч нарыг хараад аврах байх гэж ямар их хүлээж горьдож байсан болоо сэтгэл эмтэрч байна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-26 00:27:47
    Tuuul: Tegeed olson yum bolov uu burhan min esen mind b.gaasai
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-26 00:09:57
    Zochin: Uneheer zurh shimshirch bna. Daanch yaavda ayulig tootsoolohgui yaavda daanch .Evi hoorhiis min gej . Urgelj bodogdood bh um . Uneher Baatarlag busgui um Eh hunii ninjin setgelin deed orgil bulag jinhene Mongol Khatan eej .
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-25 23:03:44
    uuganbayr gj tter hun gesgeelee hurtenee za : amid baigaasai. zalbirsaar baiy bugdeeree
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-25 23:03:25
    uuganbayr gj tter hun gesgeelee hurtenee za : amid baigaasai. zalbirsaar baiy bugdeeree
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-25 22:55:54
    Ука: Үнэхээр элэг эмтрэм юм бээ, цогцсыг нь ч гэсэн олж эрлийг заавал эцэслэдэг баймаар юм.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-25 22:36:01
    Zochin: Ymar hetsvv bsan boloo olson bolov uu ahij medeelj bolohgvi yumuu yasan talaar ni 2020.11.25.22.34
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-25 22:11:48
    aagii: olson bolov u hoorhii
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-25 22:11:34
    zochin: ymar hetsvvn bee olsiin boluu
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-25 22:04:01
    Баагий: Амьд байгаасай
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-25 21:53:10
    зочин: Олон жилийн өмнө болсон үйл явдал ээж хүүхэд 2-г олоогүй.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-25 21:49:13
    Dashka: 2012 ond harin niitlel shig niitlel, medeelel shig medee bichdeg baij. Odoo bolson boloogui yumnuu surag bicheed , tsaash yu bolson talaae negj zuil bichihgui, heden bieniihee gaigui bichsen zuiliig tsaash ni share hiigeed boldog bolj dee
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-25 21:42:32
    Naraa: oldson gej sonsoogvi hushuu bosgoson gej sonsson huurhii dee
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-25 21:34:59
    Ungera: Oldsiin boluu ? Ter ved bolj bsanig duulsan bvvr tag bsiin burhan mini yasiin bol oo
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-25 21:24:55
    Gandiimaa: Oldoosoi amid esen mend oldoosoi
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-25 21:09:51
    Г цогзол: Олох болуу яасан хэцүү юм бэ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-25 20:52:48
    Monxtsetseg Anand: Yu we 2012onii niitlel ym bishvv
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-25 20:47:08
    Hishigee: 8 n jiliiin omno neg heseg shuugij bgaal tag bolchihsn shvv de ysn ni bvv med onstgoin bdaliin erh medeldnvvd erh medelee ashiglaa blgvi dahin medeelel oruulaarai
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-25 20:26:33
    Зочин: Олсиин болуу яасан юм бэ хүнии сэтгэл зовоосон юм тавиад таавар таалгаад бгаа юмуу
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-25 20:26:32
    Зочин: Олсиин болуу яасан юм бэ хүнии сэтгэл зовоосон юм тавиад таавар таалгаад бгаа юмуу
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-25 20:21:41
    Iii: Oldson bolovuu
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-25 20:07:51
    бсхн: Тэгээд тухайн үеднь онцгойгын аврагч болон дарга нарт хариуцлага тооцсон боловуу. Бүгдийг нь шоронд хийх хэрэгтэй. Ийм аймшгын юмыг тэгээдл нуун дарагдуулсан гэжүү. Арайч дээ. сдаюмаа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-25 20:05:30
    zochin : hoorhii mni hvvhed n ysan yum boldoo eej vr 2g awarch boldf yum bhda oorsdo aaw eejes garaaf yum shig ih zan gargaj bh shiw
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-25 20:04:23
    Batjargal: Хил давхрыг хэн батлахын тэгээд амьд байгаасай
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-25 20:02:35
    zochin: hajuud n hvn bsan bol awarch boldgf yumu bisdanuud bi bsan bol awrah bsan baih archaagf ********
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-25 19:59:45
    zochin : bisda ene mongolchuud amia bodson archaagf ydaj hvvhedin awch bolsongf yu
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-25 19:41:34
    Zochin: Olson yum bolbuu
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-25 18:22:27
    айша: олсон юм бол уу
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-25 17:22:45
    Ахмад багш: Завь болон нисдэг тэргээр хайдаггүй юм уу? Ээлжилж ороод даарсан нь гарч ирээд дулаацах нөхцөл юу байна гэж эрэлхийлж ажлын нөхцөл, гарах үр дүнг сайжруулах талаар дарга удирдлага юм хийдэггүй юм уу? Өрөө контоороо засах, унах машин авахдаа л сайныг нь, үнэтэйг нь гэж мөнгө зөндөө л зарцуулдаг байх даа!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-25 17:16:30
    Хүн бай: Энэ хүмүүс яагаад зүгээр ажил үүргээ гүйцэтгэж байгаа аврагч нар луу дайрна вэ хөөрхий тэд нар чинь өөрсдийн эзэмшсэн мэргэжилдээ үнэнч бор зүрхээрээ яваа л улс Миний хань ч нэг үе онцгой байдалд мөр зэрэгцэн ус,гал, үер бүх л юманд явдаг байсан тэгэх болгонд л ямар техник хангамж байхгүй хувцас хунар хангамжийн талаар бүүр ярих ч юм биш ..Нэг удаа түймэрт олон хоног яваад машин нь замдаа эвдрээд 100гаран км газар түрж ижил байсан Энэ онцгойгийн тусламж хаана хаашаа Яаж ордогийг шалгадаг газар байдаг юм бол уу
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-25 16:25:13
    Ууртай бна: Өө энэ тв гээр гараад бгаа Ууганбаяр новш чинь нүгэлтэй амьтан бхнээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-25 15:58:50
    ggggg: amid yumuu
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-25 15:51:11
    Бурхан : Ийм олон цаг хөвж явхад арга хэмжээ авдаггүй яасан онцгой байдлын газар вэ.Чадахгүй бол өөр аймаг сумаас туслалцаа гуйж болдоггүй байсым уу.Улсын онцгой байдал юу хийж байсым бээ.Мэдээлэл өгсийм үү нууцым уу.Нөгөө онгоц портелот нь хайцым бээ.Ямар муухай сэтгэлгүй хүмүүс вээ.Өөрсдийгөө бодсон.Тангараг өргөсийн бол хүнээ авараачээ.Бид хувцасгүй хөлдөөд үхнэ ч гэх шиг юу вээ.Үнхээр хувцас хунар байхгүй бол гомдолоо гаргаад зун бэлдээд дарга цэрэг нь идээд байвал авилгатай тэмцэх газар бусад газар нь хэлэлдээ.Өргөдөл санлаа хэлэлдээ.Яаж хүмүүсээ аврах вээ.Энэ явдал 8 жилийн өмнө болжээ.Яагаад хэвлэл мэдээлэлээр цацагдаагүй юм бээ.Тухайн албан тушаалтанууд нь нууццын биш үү.Оросын талаас хариу авсын болов уу.Яагаад бүхэл бүтэн нялх нойтон биетэй хүн хүйтэнд үрээ тэврээд урсаж бхад юу ч хийгээгүй юм бээ.Бүр арай дэндүү юмаа.Тэр эрэлхэг ээжид юу бодогдож айж эмээж өлсөж цангаж үр нь уйлхад ёоо бүр үнхээр бичхэд хэцүү юм бна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-25 15:48:10
    Бурхан : Ийм олон цаг хөвж явхад арга хэмжээ авдаггүй яасан онцгой байдлын газар вэ.Чадахгүй бол өөр аймаг сумаас туслалцаа гуйж болохгүй байсым уу.Улсын онцгой байдал юу хийж байсым бээ.Мэдээлэл өгсийм үү нууцым уу.Нөгөө онгоц портелот нь хайцым бээ.Ямар муухай сэтгэлгүй хүмүүс вээ.Өөрсдийгөө бодсон.Тангараг өргөсийн бол хүнээ авараачээ.Бид хувцасгүй хөлдөөд үхнэ ч гэх шиг юу вээ.Үнхээр хувцас хунар байхгүй бол гомдолоо гаргаад зун бэлдээд дарга цэрэг нь идээд байвал авилгатай тэмцэх газар бусад газар нь хэлэлдээ.Өргөдөл санлаа хэлэлдээ.Яаж хүмүүсээ аврах вээ.Энэ явдал 8 жилийн өмнө болжээ.Яагаад хэвлэл мэдээлэлээр цацагдахгүй юм бээ.Тухайн албан тушаалтанууд нь нууццын биш үү.Оросын талаас хариу авсын болов уу.Яагаад бүхэл бүтэн нялх нойтон биетэй хүн хүйтэнд үрээ тэврээд урсаж бхад юу ч хийгээгүй юм бээ.Бүр арай дэндүү юмаа.Тэр эрэлхэг ээжид юу бодогдож айж эмээж өлсөж цангаж үр нь уйлхад ёоо бүр үнхээр бичээд хэцүү юм бна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-25 13:54:03
    Уучлаарай: Сэлэнгийн онцгой сэтгэл дутжээ амьд хүмүүс урсаад явж байхад амарч хэвтэхээ бодож байдаг Хараал идэг новш юмаа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-25 13:51:28
    Уучлаарай : Нөхөрөө өөрийгөө аварна гэж их итгэж байсан байх даа .Тэр нь ухаан алддаг нь ч юув дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-25 13:41:07
    Ок: Одоо TV од болоод байгаа Уунанбаяр тэр үед Сэлэнгийн ОБайдлын дарга байсан
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-25 13:19:27
    Энхээ: Бурхан минь Ээж хүү 2 олдсон болов уу? Оросд хөдөө тосгонд амьд байж байгаа юм биш биздээ гээд л янз бүрээр л бодлоо. Гайхамшиг гэж байдаг даа. Энэ талаар ахин нийтлэл бичсэн үү?
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-25 13:19:08
    Энхээ: Бурхан минь Ээж хүү 2 олдсон болов уу? Оросд хөдөө тосгонд амьд байж байгаа юм биш биздээ гээд л янз бүрээр л бодлоо. Гайхамшиг гэж байдаг даа. Энэ талаар ахин нийтлэл бичсэн үү?
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-25 12:04:10
    Oyunbileg: Dylaan gytal.bagaj bhgvi geed yum shaardaad bj bhaasaa ichdeggvi yum yy.setgel zorig bl abarch boloh l bsiin bishvv.shaltgaan toochood deer dooroos yum hvseed l bj bhiin.yasan archaagvi ontsgoigiinhon be.chaabaas gej bvten 6 tsagiin hoorond yuch hiij amjaagvi alsan b.a.yuch geh be dee heleh myy vg ch oldohgvi b.a.dendvv belenchildegee bolimoor yum.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-25 11:40:09
    ch oyunchimeg: ontsgoigiin ajilchid ni setgel baisangvi de tvvnees hobdiin ontsgoi baidliin zaluus 12 sard ter zuni hubtsasaa omsood golruu orj mashin gargaj baisniig nvdeeree harsaan mundag zaluus baisan
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-25 11:26:24
    Мөнхтуяа: Онцгйд хяналт шалгалтаа хийгээч ямар хариуцлага алга
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-25 11:11:48
    zochin: Tgd 2012 onih yum bol odoo yasn yim bol mdsen yum bval bicheech
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-25 09:02:49
    Алтанцөгц: Эх хүн үнэхээр агуу...Хурдан олдоосой,,о лдоосой гээд уншаад байлаа..
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-25 06:21:34
    jjfffy: 5.6 honog yawjee gecheed ygd bgan oros 18 minii dotor awarsan geed omg
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-25 03:08:01
    Аааааааааа: Uneheer haramsaltai!!!!!!!!!!!!!! Unshaad uilaad suuj baina oo. 2012 ond Mongold baigaagui bolohoor iim haramsaltai uil ywdal bolsniig medeegui ongoroojee. Ochigdor facebook uhaj bgd omnoh niitleluudiig unshsan oldson baigaasai gej ih zalbirch bsn odoo hurtel oldoogui yum bnshdee...... Uneheer ih haramsaj bn ar geriinhend n ymar hetsuu baisan bol oo tanihgui bi ingej ih zurh zusegdeh shig bolj baihad.... bi huuhdee johon l haluuraad owdood ehleheer n sanaa zowj hetsuu boldog getel ter 8han sartai nylh urteigee yahaa medehgui ymr hetsuu bsn boldoo gj bodohod l zurh zusegdeh shig bolj bn. Oldoogui gedgiig n medeegui baihdaa oldson uguig n medeh gej baahan haij uzlee Google, Facebook, ene medeenii site uudaar tegsen ter uyiin medeelel barag baidaggui yum bn!!! Haij bn odoo hurtel oldoogui erel urgeljilj bn gd l hamgiin suuliin medee n 2012.11n sariin suuld bsn uu 12 sariin eheer baisan uu ter hawitsaa bsn. Yu heleh geed bn wee geheer Mongold ymr 1 n hereg, buur iim haramsaltai hereg bolson baihad sar bolood l huuchraad martagddag n haramsaltai..... ( Ar geriinhend n uneheer gun emegnel ilerhiiley)
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-25 03:02:24
    Byamba: Гол харлам юм. Үе үеийн төрд гарсан хулгайч намчидад гомдох юм даа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-25 01:42:07
    Ghh: Odoo hurtel oldoogui gd umnuh dugaariig n setgegdel dr bicheestei bsn
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-25 01:00:22
    Bayarmaa : Дахин сурвалжлага бэлдээрэй олдсон бол уу ? Оросоор л сайн эрэх юмсан
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-25 00:58:30
    Алтанцэцэг: Олсон юм болуу
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-25 00:52:44
    Erka: Archagui selengiin ontsgoi bdal
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-25 00:47:12
    G: 2012 ond bolson um bn. Amid oldson bol uu???
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-25 00:27:34
    Зочин: Burhan mini eej hvv 2Oig amid. servvn bailgaach.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-25 00:22:10
    zochin: ХӨӨРХИЙ ДӨӨ ОЛДООСОЙ БИЛЭЭ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-24 23:39:11
    Ганаа: Онцгойгын алба хаагчдын тоног төхөөрөмжийг сайжруулмаар байна. Алийн болгон хийлдэг завьтай амь насаа гаргуунд гарган байж явах вэ дээ. Дахиад ийм хэрэг битгий гараасай
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-24 23:28:25
    Tsolmonchimeg : Burhan mine eej hvv 2ig amid vldeegeeseil gej zalbiray
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-24 23:28:10
    Tsolmonchimeg : Burhan mine eej hvv 2ig amid vldeegeeseil gej zalbiray
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-24 23:15:41
    Yanjmaa: Eej hvv 2ig awarch chadsan yum boluu bvr setgel owdood bh yum
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-24 22:58:56
    Zochin: tgd awarj chadsiimuuu
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-24 22:58:16
    Zochin: eooo neree vndeee helegch muu vg alga
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-24 22:48:29
    Зочин: Юу. Ч гэхэвдээ. Хаа газарын идэмхий. Шунахай хариуцлагагvй байдалаас. Л. Болж улсаас егсен. Менгеер юу хийчидын
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188