Харин нийслэл хотын замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгсэл үзлэг оношилгоо, татвар, даатгал төлөөгүй тохиолдолд зөрчлийн хуулиар арга хэмжээ авч, мөнгөн торгууль ногдуулдаг байна. Гэвч өнөөгийн нийгэмд үүсээд буй өргөн хэрэглээний барааны үнийн хөөрөгдөл, хил гаалийн гацалт зэрэг хүнд цаг үеийг иргэд туулж, даатгал, техникийн сэлбэг хэрэгслээ ч бүрэн хангаж чадахгүй байгаа гэнэ. Ялангуяа монголчуудын нийтлэг унаа “Приус” маркийн машин нь импортоор орж ирээд ченж нарын гар дамжин явсаар нүүрсэн яндангүй зарагдах тохиолдол элбэг байдаг аж. Үүний улмаас үзлэг, оношилгоонд тэнцэх нь битгий хэл зүглэх ч газаргүй болдог байна. Үүгээр ч зогсохгүй урд хөршийн хилийн асуудлын улмаас автомашины сэлбэг амар олдохгүй, олдсон ч үнэтэй байгаа нь иргэдийн гол асуудал болоод байгаа аж.

Тээврийн цагдаагийн албаны мэдээлснээр арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс шалган нэвтрүүлэх товчоодоор орж ирж буй тээврийн хэрэгслийн 20 хувь нь үзлэг, оношилгоонд хамрагдаагүй байна.
Тиймээс бид 22-ийн товчоонд шалгалт хийж буй Тээврийн цагдаагийн албаны алба хаагчтай холбогдож тодрууллаа. Тэрбээр “Энэ сарын 2-ны өдөр нийт 1235 тээврийн хэрэгсэл нэвтэрснээс 36 нь үзлэг оношилгоонд хамрагдаагүй. Тухайн зөрчил илэрсэн тээврийн хэрэгслүүдийг цагдаагийн алба хаагч хянан шалгаж, долоо хоногийн хугацаанд сануулга өгөөд нэвтрүүлж байгаа. Долоо хоногийн дараа зөрчилтэй тээврийн хэрэгсэл илэрвэл бид нэвтрүүлэхгүй. Иргэд үүнд ухамсартай хандах хэрэгтэй” гэв.
Харин зөрчил илэрсэн тээврийн хэрэгслийн дийлэнх нь “Приус” маркийн автомашин байгаа аж. Манай улс тээврийн хэрэгслийн сэлбэгийн ихэнх нийлүүлэлтийг урд хөршөөс хангадаг. Гэвч өнгөрсөн хоёр жилийн хугацаанд цар тахлын улмаас хилээр нэвтрэх бараа, бүтээгдэхүүн удаашралтай байгаа нь иргэдэд нөлөөлсөн. Цаашлаад “Приус” машиндаа нүүрсэн яндан авч суурилуулахад ч бэрх байгаа талаар иргэд ярьж байлаа. Нэг үгээр бол, Монголд зам тээврийн хөдөлгөөнд оролцож “Приус” маркийн автомашины олонх нь нүүрсэн яндангаа хулгайд алдчихсан.
Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд оролцож буй иргэд ч тээврийн хэрэгслийн бүрэн байдлыг хангаагүй тохиолдолд хөдөлгөөнд орох боломжгүй. Ялангуяа зөрчилтэй иргэдийн дунд сэлбэг хэрэгсэлгүй, оношилгоонд хамрагдаж амжаагүй, даатгал, татвар төлөөгүй, хөдөө орон нутагт оршин суудаг гэх мэт шалтгаантэй зорчигчид байдаг аж.
Бид Автотээврийн Үндэсний төвийн олон нийттэй харилцах мэргэжилтэн Г.Золбаяраас тодруулахад “Тээврийн хэрэгслийн үзлэг оношилгоо жил бүр хийгддэг. Үүнд иргэд зайлшгүй хамрагдах ёстой. Түүнчлэн даатгалд хамрагдаж, тээврийн хэрэгслийн татвараа байнга төлөх нь чухал. Хэрэв дээрх шаардлагыг биелүүлээгүй тохиололд замын хөдөлгөөнд оролцохыг хориглодог. Одоогоор нийслэл рүү нэвтрэх хэсгүүд дээр даатгал, татвар бусад бичиг баримтуудыг шалгах төхөөрөмжийн тусламжтайгаар иргэдийг нэвтрүүлж байгаа. Хэрэв хөдөө орон нутгийн иргэд үзлэг оношилгоонд хамрагдаагүй бол явуулын оношилгоо жил бүр хөдөө орон нутгаар хэрэгждэг. Үзлэг оношилгоонд хамрагдаагүй тохиолдолд тээврийн цагдаагийн албанаас жолоочийн бичиг баримтыг хурааж манайд тушаадаг. Мөн зөрчилтэй мөртлөө замын хөдөлгөөнд оролцсон бол зөрчлийн хуулиар 20 нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгийн торгууль ногдуулна” гэв.

Нийслэлийн хэмжээнд энэ сарын 1-ний өдөр гэхэд шалган нэвтрүүлэх товчоодыг бүрэн цахимжуулж, тээврийн хэрэгслийн бүрэн байдлыг шалгах, төлбөр, тооцоо төлөх үйл ажиллагааг түргэн шуурхай хэрэгжүүлэхэд хялбар болгожээ. Ингэснээр нийслэл рүү зорчиж буй тээврийн хэрэгслийг замын цагдаагийн алба хаагчид шалгаж, үзлэг оношилгоонд бүрэн хамрагдсан эсэхийг тогтоох аж.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар энэ сарын 2-ны өдөр 22-ийн товчоонд ажиллах үеэрээ “Цаашид тээврийн хэрэгслийн бүрэн байдлыг хангаагүй зөрчил гаргасан зорчигчийг нийслэл рүү нэвтрүүлэхгүй. Иргэд заавал оношилгоонд хамрагдаж, даатгал, татвараа төлөх ёстой” гэсэн. Түүний хэлснээс энэ шийдвэр удахгүй хэрэгжвэл нийслэл хотын түгжрэлийг бууруулахад ч чухал нөлөө үзүүлэх аж. Гэвч хөдөө орон нутагт оршин суудаг иргэдийн дийлэнх нь үзлэг оношилгоонд төдийлэн хамрагдах боломжгүй, сэлбэг хэрэгсэл худалдан авахад хүндрэлтэй байдаг. Хэрэв цаашид Хотын даргын шийдвэр энэ хэвээр хэрэгжиж эхэлбэл чамгүй холоос нийслэлийг зорих иргэд шалган нэвтрүүлэх товчоодоос буцах шаардлагатай болох юм.
Тэгвэл бид энэ шийдвэрт үндэслэн иргэдийн байр суурийг тодрууллаа. Иргэн Б “Зөрчилтэй тээврийн хэрэгслээр зорчиж буй зарим иргэн автомашиндаа сэлбэг худалдаж авах гэсэн боловч өнөө, маргаашийн хоол, хүнсээ арай ядан зогоож буйг хүн бүр мэднэ. Тэр тусмаа “Ард түмний унаа” гэх “Приус” машинаар жишээ авч үзэхэд нүүрсэн яндангүй л бол оношилгоонд тэнцэхгүй. Түүнчлэн сэлбэг хэрэгслийн худалдаа хомс болсон энэ цаг үед иргэд машинаа тордох ч боломжгүй болсон. Гэтэл энэ асуудалтай зэрэгцэн нийслэл рүү оношилгоонд хамрагдаагүй тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхгүй байх шийдвэрийг долоо хоногийн дараа хэрэгжүүлэх гэж байна. Ингэснээр иргэдийн нэг хэсэг нь нийслэлийн хаяанд ирчихээд буцаж, нөгөө хэсэг нь түгжрэлдээ торгуулсаар хоцрох боллоо” гэв.
Монголчууд “Приус”-ээрээ аж, амьдралаа авч явж, хөл залгуулсаар удаж байна. Гэвч нүүрсэн яндангаа хулгайд алдахыг нь алдаж явсаар эцэстээ оношилгоонд хамрагдах боломжгүй болсон иргэд нийслэл рүүгээ зорчих боломжгүй боллоо. Харин нүүрсэн яндантай нь нийслэлдээ зорчиж, хөдөлгөөнд оролцох болов. Өөрөөр хэлбэл нийслэлийн захирагчийн шийдвэр Монголчуудыг товчоодын наана цаана амьдралаа залгуул гэсэнтэй ялгаагүй байдалд хүргэлээ.
| СУРВАЛЖИЛГА: НҮҮРСЭН ЯНДАНТАЙ “ПРИУС” УЛААНБААТАРТ, ЯНДАНГҮЙ НЬ ОРОН НУТАГТ ЗОРЧДОГ БОЛОХ НЬ |
|
БНСУ-ын төлөөлөгчид ХӨСҮТ-ийн эрүүл мэндийн үзлэг, шинжилгээний үйл ажиллагаатай танилцжээ
2026-09-04 10:36:53
Монгол Улс, Глобал сантай хамтын ажиллагаагаа тогтвортой санхүүжилтийн чиглэлээр өргөжүүлнэ
2026-09-04 10:07:48
Тусгай зөвшөөрлийн талбайг хэтрүүлэн ашигт малтмал олборлосон байж болзошгүй зөрчлүүдийг илрүүлжээ
2026-09-04 09:52:03
Л.Цолмонбаатар жюү жицү-гийн мастерс ангиллын дэлхийн аварга боллоо
2026-09-04 09:51:35
Б.Мөнхбаатар жюү жицү-гийн дэлхийн аварга боллоо
2026-09-04 09:44:32
Арваннэгдүгээр сард ихэнх нутгаар агаарын температур олон жилийн дунджаас хүйтрэх төлөвтэй байна
2026-09-04 09:25:09
Элчин сайд, Байнгын төлөөлөгч Д.Булган итгэмжлэх захидлаа гардуулав
2026-09-04 08:28:48
Элчин сайд Д.Даваасүрэн, Фам Хүн Там, Л.Нарангоо нартай уулзлаа
2026-09-04 08:13:22
Нүүдэлчдийн наадмаас Монгол Улс 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-09-04 07:54:17
Элчин сайд Э.Сарантогос Онтарио мужийн захирагч Э.Дюмонтой уулзжээ
2026-09-04 07:47:39
Дэлхийн нүүдэлчдийн наадмын сээр цохих төрөлд Монголын баг алтан медаль хүртэв
2026-09-04 07:45:00
Н.Мөнхбаяр дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртэв
2026-09-04 07:40:00
Элчин сайд О.Лхагвасүрэн Туркийн САЖ-ын сайд Нури Эрсойтой уулзалт хийжээ
2026-09-04 07:39:53
2026-09-04 07:30:00
Б.Бат-Орших дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медалв авлаа
2026-09-04 07:25:00
Ш.Дарханбат “SJJIF World Jiu-Jitsu-2026” дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-04 07:20:00
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад үг хэллээ
2026-09-04 07:10:00
Б.Серик дэлхийн нүүдэлчдийн наадмын хүрэл медаль авлаа
2026-09-04 07:05:00
Япон Улсын ГХ-ийн сайд Мотэги Тошимицү Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна
2026-09-04 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд эдлэл, идээ ундаа олдоно
2026-09-04 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-04 06:00:00
УИХ-ын дарга С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа
2026-09-03 18:14:11
“Оюутан аврагч” хөтөлбөрийн хүрээнд сайн дурын гишүүдийг чадавхжуулах сургалт зохион байгуулагджээ
2026-09-03 16:55:02
Усны ослын дуудлага өнгөрсөн оноос 28.3 хувиар өсжээ
2026-09-03 16:41:40
Г.Лхагвадорж: ОюуТолгойгоос орж ирэх гурван их наяд төгрөг бол ард түмэнд очих ёстой болохоос төсөвт орох ёсгүй
2026-09-03 13:42:26
Нүүдэлчдийн наадмын модон барилдаанаас 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ
2026-09-03 12:53:21
ОХУ-аас манай улсад экспортлох түлш шатахууны нийлүүлэлтээ тогтвортой хадгална гэдгээ мэдэгдлээ
2026-09-03 12:00:19
ХУУЛЬЧ Р.БУЛГАМАА: Ээж нь нас барж, аав нь шоронд орж, өнчирч үлдсэн охид мэлмэртэл уйлаад сууж байна
2026-09-03 11:31:32
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
2026-09-03 10:59:01
Согтуурах, мансуурах донтолтын эмчилгээний тогтолцоонд шинэчлэл хийнэ
2026-09-03 10:46:16
Нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна
2026-09-03 10:24:57
Ц.Бэгзсүрэн 60 секундэд 58 сээр цохиж “Word Nomad Games 2026” рекордыг эзэмшлээ
2026-09-03 10:23:36
Олон улсын мэргэжилтнүүд ЭХЭМҮТ-ийн эмч нартай хамтран 30 хүүхдэд мэс засал хийжээ
2026-09-03 09:19:40
Элчин сайд Ж.Оюунбаатар, ХБНГУ-ын Симон Краеэтэй уулзав
2026-09-03 08:28:23
Ерөнхий сайд Н.Учрал, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй уулзав
2026-09-03 08:02:24
Х.Хатанболд дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-09-03 07:52:23
Н.Амгаланбаатар дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртэв
2026-09-03 07:47:13
Бадминтончид Төв Азийн аваргаас гурван хүрэл медаль хүртжээ
2026-09-03 07:20:00
Монгол, Хятад, Солонгос, Индонезийн нэгдсэн бизнес форум эхэллээ
2026-09-03 07:10:00
Япон Улсын ГХ-ийн сайд Т.Мотэги манай улсад албан ёсны айлчлал хийнэ
2026-09-03 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл идээ ундаа элбэг болно
2026-09-03 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |