Өнгөрсөн амралтын өдрүүдэд орсон цас хайлж, мөстөөд явган хүний зам, гудамж зориулалтын мөсөн тайлбай шиг л байна. Ялангуяа хотын төвөөс зайтай хороо, дүүргийн гэр хорооллын айлууд руу зорчих төв зам дагуу орсон цас, мөс болтлоо тагтаршиж, замын хөдөлгөөнд багагүй аюул дагуулаад байгаа билээ. Иймээс замын халтиргаа, гулгаа нийслэлийн хэмжээнд иргэдийг ямар үр дагаварт хүргэж байгааг бид сурвалжиллаа. Улаанбаатар хотын хамгийн их оршин суугчтай дүүргүүдийн нэг болох Чингэлтэй дүүргийн гэр хорооллын айлууд, хотын төв рүү зорчиход замын аюулгүй байдал багагүй хүндрэл дагуулж байгаа бөгөөд хүүхдээ сургууль, цэцэрлэгт нь хүргэж өгөхөд ч бэрх байгаа талаар ярьж байлаа.
Бид нийслэлийн Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороонд байрлах гэр хорооллын айл өрхийн замын нөхцөл байдалтай танилцахаар зорьлоо. Авто замын хажуугаар хунгарласан цас наранд идэгдэж, шалбааг болон иргэдийн хөлд урсана. Харин авто зам дээр орсон цас хэдийнээ мөстөж, түүгээр зорчих зарим жижиг даацын машины дугуй хий эргэж, халтиргаа, гулгаа ихтэй байгаа нь илт байлаа. Хажуугаар зөрөх иргэд “Хэзээ энэ цасыг цэвэрлэх юм бол доо. Нааш, цаашаа ойрхон алхаж ч болохгүй, халтирч уначих гээд хэцүү юм. Машинууд нь хүртэл гулгаад орж ирэх нь холгүй байна” гэж халаглаж байв. Уг нь иргэдийн амьдрах орчин тэр тусмаа олон нийтийн газар цэвэр тохилог байх нь Нийслэлийн хот тохижолтын газрын удирдлагуудын шийдэх асуудал юм. Гэвч Нийслэлийн хот тохижолтын газраас өгсөн мэдээллээр “Цас орж эхэлсэн өдрөөс хойш зам цэврэлгээнд гарч, иргэдийн хөдөлгөөн ихтэй зарим дүүрэгт мөстсөн байдалтай замыг цэвэрлэх ажил хийгдсэн” гэх тайлбарыг өгч байсан юм. Харин Чингэлтэй дүүрэгт оршин суух зарим иргэд “Зам цэврэлгээ хийгдэж байхыг хараагүй. Яг л анх орсон цас хэвээрээ хайлж урсах нь урсаад, мөс болж үлдсэн” гэв.
Чингэлтэй дүүргийн оршин суугчдын төлөөлөл иргэн Г.Баттөр “Өвөл ирэхээр л иргэдэд түлээ нүүрсний асуудлаас гадна замын халтиргаа гулгаа хамгийн том асуудал болдог. Цас орсон өдрөөс хойш би машинтайгаа хотын төв рүү зорчих үед замын цас арилаагүй машин маань гулгачих гээд хэцүү байсан. Нийслэлийн удирдлагууд зам цэврэлдэг машин, техникээрээ зөвхөн хотын төвийн орчныг цэвэрлүүлж байгаа харагдсан. Өчигдөр л гэхэд Сүхбаатарын талбайд орсон их хэмжээний цасыг нүд эрэмхийн зуур л цэвэрлэж байгаа харагдана лээ” гэв. Энэ мэтчилэн гэр хорооллын айлууд машинаараа хотын төв рүү зорчиход халтиргаа, гулгаа хамгийн том бэрхшээл болоод байна. Иргэдийн татварын мөнгөөр цалинждаг төрийн үйлчилгээний зарим байгууллагууд нь иргэддээ тулгарч буй эдгээр асуудалд хайхрамжгүй хандаж, тэдний амьдрах орчин нөхцөл, аюулгүй байдалд улам хүндрэл учруулсаар байлаа.
Бид Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооноос буцах замдаа буюу 9 дүгээр хорооны өрхийн эмнэлэг хүртэлх машин замыг дагаж алхлаа. Их тойруу худалдааны төвийн баруун талаар урд зүгийг чиглэхэд 9 дүгээр хорооны өрхийн эмнэлэг харагдана. Замын ихэнх хэсэг шавар, шавхайндаа дарагдаж, гол хэсгээрээ мөсөнд хучигдсан байв. Чингэлтэй дүүргийн 9,11,12 дугаар хорооны ихэнх оршин суугчид энд байрлах өрхийн эмнэлэгт ирж үзлэг, эмчилгээ хийлгэдэг. Гэвч дүүргийн иргэдийн эмнэлэг рүү зорчих замын хөдөлгөөн ачаалал ихтэйгээс гадна халтиргаа гулгаатай байгаа нь иргэдэд мөн л асуудал дагуулж байлаа. Эрүүл мэндийн шаардлагатай нөхцөл тулгарсан тохиолдолд дүүргийн иргэдийн хамгийн түрүүнд зорьдог өрхийн эмнэлэг хүрэх энэ зам тийм ч дардан биш. Энэ зам хэдий удаан мөсөндөө хучигдаж, халтиргаа, гулгаа үргэлжилсээр байхыг иргэд тааварлашгүй байв.
Өвлийн улиралд нийслэл дэх замын халтиргаа гулгаа, иргэдийн зорчих аюулгүй байдлыг хангах үүднээс дарга нар зам дээр зориулалтын давс цацдаг уламжлалтай. Харин энэ өвлийн бэлтгэл ажил хэрхэн хангагдаж байгаа талаар зарим дүүргийн засаг дарга болон нийслэлийн захирагчийн ажлын албанаас тодрууллаа.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Д.Ганболдын хэлж байгаагаар өнгөрсөн өдрүүдэд орсон цасанд бэлтгэлтэй байж, цэврэлгээний ажлыг бүрэн гүйцэтгэжээ. Тэрбээр “Өнгөрсөн өдрүүдэд орсон цасны дараа Дүүргийн ЗДТГ, ТҮК бэлтгэлтэй байж, цэвэрлэгээг эхлүүлэн ажилласан. Тухайлбал, 1,099 хүн тусгай зориулалтын 103 машин, техниктэй ажиллаж, 344.9 тонн давс, 111.2 тонн бодис цацсан. Давс, бодис цацах ажил үргэлжилж байгаа. Харин давсны 4874.1 тонн, бодисын 3,000 тонн орчим нөөцтэй” гэв.
Харин Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагайтай холбогдоход тус дүүргийн өвөлжилтийн бэлтгэл 93.2 хувьтай хангагдсан байна. Тэрбээр “Сонгинохайрхан дүүрэгт өвөлжилтийн бэлтгэл ажил 93.2 хувьтай байна. Өнгөрсөн өдрүүдэд орсон цаснаар 10 тонн бодис, 24 тонн давс цацаж, авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг хэвийн болгосон. Бидэнд нөөц хангалттай байгаа” гэв. Мөн Улаанбаатар хотын төвийн дүүрэг, иргэдийн зорчих хөдөлгөөн хамгийн их явагддаг Сүхбаатар дүүрэг 356 тонн давс, 176 тонн бодисын нөөцтэй давс, бодисын нөөц хангалттай байгаа гэнэ. Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар “Өнгөрсөн цаснаар гурван бригад, 93 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж, 40 тонн давс, 10 тонн орчим бодис цацсан” гэлээ.
Нийслэлийн хот тохижолтын газар жил бүр авто замын халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж ажилчдыг техник хэрэгслээр бүрэн ханган ажилладаг аж. Энэ удаа нийслэлд аравдугаар сарын 30-ны өдөр орсон их хэмжээний цаснаар нийслэлийн зарим дүүрэг, авто замуудад цас цэврлэгээ, үйчилгээг хийж гүйцэтгэжээ. Нийслэлийн хот тохижолтын газрын хог хаягдал, удирдлагын хэлтсийн газрын дарга Ганбат “2022 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн байдлаар зам талбайн цэвэрлэгээний нийт байгууллагуудын зам талбайн үйлчлэгчид бүрэн бүрэдэхүүнээрээ ажилд гарсан бөгөөд нэмэлтээр зам талбайн хяналт хийлгэх, цэвэрлэгээ шаардлагатай байгаа байршлыг тогтоох зэрэг ажилд ТҮК-үүдийн захиргаа, инженер техникийн ажилтнуудыг гаргасан. Богд уулын зам сүүдэр хэсэгт учраас Хот тохижилтын газраас нэмэлтээр давс, бодис цацсан нь хангалтгүй гэж үзэн дахин нэг машин бодис цацуулах шуурхай арга хэмжээ авч ажилласан. Явган замын цэвэрлэгээ үйлчилгээнд ТҮК-ийн 955 зам талбайн үйлчлэгч хариуцсан талбайд ажиллаж байна. ТҮК-ийн ажилчид эхнийээлжинд хотын авто замын халтиргаа гулгааг арилгахаар ажилласан бөгөөд 2022.10.31-ний өдрөөс эхлэн авто зам, явган зам хосолсон цэвэрлэгээг хийсэн. 2022.11.01-ний өдрөөс авто замын нуухны цэвэрлэгээ болон явган замын хосолсон цэвэрлэгээг хийж гүйцэтгэж байна” гэв.
Ингэж дарга нарын зам зунаараа, ардын зам өвлөөрөө өнждөг Улаанбаатар хотын төрх жилийн жилд үргэлжилсээр байна. Тэд цас оров уу, гүй юу өөрсдийн замаа цэвэрлээд амжих боловч энгийн иргэдийнхээ үнэн төрхийг хэрхэвч хайхрахгүй байсаар өвлийг үдэх үү.
| СУРВАЛЖИЛГА: ДАРГА НАРЫН ЗАМ ЗУНААРАА, АРДЫН ЗАМ ӨВЛӨӨРӨӨ |
|
БНСУ-ын төлөөлөгчид ХӨСҮТ-ийн эрүүл мэндийн үзлэг, шинжилгээний үйл ажиллагаатай танилцжээ
2026-09-04 10:36:53
Монгол Улс, Глобал сантай хамтын ажиллагаагаа тогтвортой санхүүжилтийн чиглэлээр өргөжүүлнэ
2026-09-04 10:07:48
Тусгай зөвшөөрлийн талбайг хэтрүүлэн ашигт малтмал олборлосон байж болзошгүй зөрчлүүдийг илрүүлжээ
2026-09-04 09:52:03
Л.Цолмонбаатар жюү жицү-гийн мастерс ангиллын дэлхийн аварга боллоо
2026-09-04 09:51:35
Б.Мөнхбаатар жюү жицү-гийн дэлхийн аварга боллоо
2026-09-04 09:44:32
Арваннэгдүгээр сард ихэнх нутгаар агаарын температур олон жилийн дунджаас хүйтрэх төлөвтэй байна
2026-09-04 09:25:09
Элчин сайд, Байнгын төлөөлөгч Д.Булган итгэмжлэх захидлаа гардуулав
2026-09-04 08:28:48
Элчин сайд Д.Даваасүрэн, Фам Хүн Там, Л.Нарангоо нартай уулзлаа
2026-09-04 08:13:22
Нүүдэлчдийн наадмаас Монгол Улс 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-09-04 07:54:17
Элчин сайд Э.Сарантогос Онтарио мужийн захирагч Э.Дюмонтой уулзжээ
2026-09-04 07:47:39
Дэлхийн нүүдэлчдийн наадмын сээр цохих төрөлд Монголын баг алтан медаль хүртэв
2026-09-04 07:45:00
Н.Мөнхбаяр дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртэв
2026-09-04 07:40:00
Элчин сайд О.Лхагвасүрэн Туркийн САЖ-ын сайд Нури Эрсойтой уулзалт хийжээ
2026-09-04 07:39:53
2026-09-04 07:30:00
Б.Бат-Орших дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медалв авлаа
2026-09-04 07:25:00
Ш.Дарханбат “SJJIF World Jiu-Jitsu-2026” дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-04 07:20:00
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад үг хэллээ
2026-09-04 07:10:00
Б.Серик дэлхийн нүүдэлчдийн наадмын хүрэл медаль авлаа
2026-09-04 07:05:00
Япон Улсын ГХ-ийн сайд Мотэги Тошимицү Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна
2026-09-04 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд эдлэл, идээ ундаа олдоно
2026-09-04 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-04 06:00:00
УИХ-ын дарга С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа
2026-09-03 18:14:11
“Оюутан аврагч” хөтөлбөрийн хүрээнд сайн дурын гишүүдийг чадавхжуулах сургалт зохион байгуулагджээ
2026-09-03 16:55:02
Усны ослын дуудлага өнгөрсөн оноос 28.3 хувиар өсжээ
2026-09-03 16:41:40
Г.Лхагвадорж: ОюуТолгойгоос орж ирэх гурван их наяд төгрөг бол ард түмэнд очих ёстой болохоос төсөвт орох ёсгүй
2026-09-03 13:42:26
Нүүдэлчдийн наадмын модон барилдаанаас 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ
2026-09-03 12:53:21
ОХУ-аас манай улсад экспортлох түлш шатахууны нийлүүлэлтээ тогтвортой хадгална гэдгээ мэдэгдлээ
2026-09-03 12:00:19
ХУУЛЬЧ Р.БУЛГАМАА: Ээж нь нас барж, аав нь шоронд орж, өнчирч үлдсэн охид мэлмэртэл уйлаад сууж байна
2026-09-03 11:31:32
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
2026-09-03 10:59:01
Согтуурах, мансуурах донтолтын эмчилгээний тогтолцоонд шинэчлэл хийнэ
2026-09-03 10:46:16
Нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна
2026-09-03 10:24:57
Ц.Бэгзсүрэн 60 секундэд 58 сээр цохиж “Word Nomad Games 2026” рекордыг эзэмшлээ
2026-09-03 10:23:36
Олон улсын мэргэжилтнүүд ЭХЭМҮТ-ийн эмч нартай хамтран 30 хүүхдэд мэс засал хийжээ
2026-09-03 09:19:40
Элчин сайд Ж.Оюунбаатар, ХБНГУ-ын Симон Краеэтэй уулзав
2026-09-03 08:28:23
Ерөнхий сайд Н.Учрал, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй уулзав
2026-09-03 08:02:24
Х.Хатанболд дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-09-03 07:52:23
Н.Амгаланбаатар дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртэв
2026-09-03 07:47:13
Бадминтончид Төв Азийн аваргаас гурван хүрэл медаль хүртжээ
2026-09-03 07:20:00
Монгол, Хятад, Солонгос, Индонезийн нэгдсэн бизнес форум эхэллээ
2026-09-03 07:10:00
Япон Улсын ГХ-ийн сайд Т.Мотэги манай улсад албан ёсны айлчлал хийнэ
2026-09-03 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл идээ ундаа элбэг болно
2026-09-03 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |