--ЭЦЭГ, ЭХЧҮҮД ЭМНЭЛЭГТ ХҮҮХДЭЭ АВЧ ОЧИХДОО АМНЫ ХААЛТ ЗҮҮЛГЭХГҮЙ БАЙНА-

Биднийг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд очиход цаг 09:40 минут болж байв. Ханиад томуутай өвлийн улиралд эмнэлгүүд, тэр дундаа хүүхдийн эмнэлэг ачаалалтай байдаг. Эмнэлгийн үүдээр дотогш ортол үүдний танхимд ханиад хүрч, хатгалгаа авсан хүүхдүүд эцэг, эхийн хамт үзлэгийн цаг авахаар дараалан зогсоно. Эмнэлгийн угтах ажилтан гаднаас орж ирэх иргэдэд бүртгэлийн машинаас дугаар авч, үзлэгийн цагт бүртгүүлэхийг сануулав. Халдвар хамгааллын дэглэм мөрдөх битгий хэл, үйлчлүүлэгчид багтахгүй ийм давчуу орчинд ингэж олуулаа бөөгнөрөх нь халдвар авах эрсдэлтэй ч эцэг, эхчүүд хүүхдээ ингэж үзүүлэхээс өөр сонголтгүй. Учир нь манай улсад дараалалд зогсохгүйгээр шууд үйлчилгээ үзүүлэх эмнэлэг ховор, тоотой хэдэн эмнэлэг нь чадлынхаа хэрээр иргэддээ үйлчилж, хэрдээ зай бариулж, халдвар хамгааллын дэглэм барихыг хичээдэг ч агаарын бохирдол, орчны нөхцөлөөс үүдэн хатгалгаа, ханиад томуу ихсэж, өнөө хэдэн эмнэлэг нь ачааллаа дийлэхгүйн нэгэн жишээ ЭХЭМҮТ-ээс тодорхой харагдаж байлаа. Энэ бол эмнэлгийн тоог нэмэхгүй, ард иргэдийнхээ өвчин зовлонг төдийлөн хайхрахгүй байгаа төр, засгийн буруу гэдгийг тэнд байсан хүмүүс яхьж байна. Мөн эцэг, эх болон хувь хүнээс өөрсдөөс нь шалтгаалах зүйл ч бий.

ЭХЭМҮТ-д хүүхдээ үзүүлж, хэвтүүлэх цаг авахаар зогсох хүмүүсийн ихэнх нь нярай хүүхэдтэй ээжүүд. Нэг ой хүрээгүй болов уу гэмээр хүүхдүүд олон хүнтэй танхимд амны хаалтгүй байгаа нь цар тахалтай энэ үед ихээхэн эрсдэлтэй харагдаж байв. Халдвар хамгааллын дэглэм барихгүй, бүгчим эмнэлгийн танхимд хүүхдээ үзүүлэхээр очихдоо амны хаалт зүүлгэчихвэл олон халдварт өвчнөөс хамгаалмаар. Гэвч гэртээ байгаа аятай амны хаалтгүй, гадуур хувцсыг нь тайлчихсан зогсож байлаа. Ийн бодож зогстол гаднаас хүүхдээ тэвэрсэн эхнэр, нөхөр хоёр орж ирснээ үүдэнд зогсох эмнэлгийн ажилтнаас "Үзүүлэх хүмүүс нь хэзээ багасах бол" гэж асуухад, эмнэлгийн ажилтан "Манайх 17:00 цаг хүртэл хүн ихтэй байдаг" гэж хариулахад "Энэ ч бүтэхгүй юм байна даа" гэсээр гарч одов. Энэ мэтээр яарч тэвдсэн, хүүхдийнх нь бие өвдсөн эцэг, эхчүүд эмчид үзүүлэхээр, эсвэл эмнэлэгт хэвтүүлэхдээ заавал дараалалд зогсож, цаг авахаас өөр аргагүй байлаа. Энд дараалалд зогсох хүмүүсээс гадна хүлээлгийн сандал дээр хэдэн арван хүн сууж харагдана. Тэр дундаас аавынхаа мөрийг түшин, байн байн хүчтэй ханиалгах хүү анхаарал татна. Ингээд бид хүүгийн аавтай ярилцахад "Хүү маань дөрвөн настай. Дархлаа сул болохоор жаахан дараад л ханиад хүрчихнэ. Уг нь сарын өмнө коронавирус тусаад эдгэрсэн юм. Гэтэл хэд хоногоос ханиалгаад, халуураад болдоггүй ээ. Тэгээд өрхийн эмнэлэгт үзүүлсэн чинь ханиад нь хүндэрч хатгалгаа авсан байна гэсэн. Тиймээс ЭХЭМҮТ-д хэвтүүлэхээр ирлээ” гэв. Ийнхүү халуурч, бүлээрсэн хүүхэд байх бөгөөд тус эмнэлэг 07:00-17:00 цаг хүртэл дайн болж байна уу гэмээр ачаалалтай ажиллаж байгаа аж.
Хүлээн авахын танхимаас гараад бид Яаралтай тусламжийн тасаг хүрэв. Хүлээлгийн танхимыг бодоход энд хүн цөөн, нам гүм байх бөгөөд ихэнх нь эмнэлэгт хэвтсэн хүн эргэхээр ирсэн нь тортой хувцас, халуун савтай хоол, цай барьснаас нь харагдана. Эмнэлгийн ажилтан жижиг цонхоор иргэдтэй харилцах бөгөөд бүртгэл хийн, авчирсан зүйлсийг нь цааш авч орно. Энэ үед гаднаас халамцуу бололтой хоёр эмэгтэй орж ирээд, үрчийж хорчийсон эмчийн бичиг бололтой цаас эмнэлгийн ажилтанд өгөөд эмнэлэгт хэзээнээс хэвтэж болохоо асуув. Гэтэл эмнэлгийн ажилтан "Би асуугаад хариу хэлье, хүлээж байгаарай" гэтэл өнөө эмэгтэй "Юунд нь асуудаг юм. Миний бөөр өвдөөд, одоо бөөрөөр суух нь, хурдан намайг хэвтүүлээд өг" гэж бухимдав. Энд эргэлтээр ирэх хүмүүсээс гадна эмнэлэгт яаралтай хэвтэх гэсэн хүмүүс ч ирдэг байна.
Харин бид дараа нь тус төвийн Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн танхимаар оров. Энэ бол халдвар хамгааллын дэглэм хамгийн хариуцлагатай барих танхим. Энэ ч утгаар гадны хүн оруулахгүйгээр үүднээс нь ямар хэргээр явааг асууж, зайлшгүй үзүүлэх иргэдэд л үйлчилж, жирэмсэн дөрвөн хүн сандал дээр сууж байв. Ажваас гурав нь үзүүлэх гэж ирсэн бололтой, харин нөгөө нэг нь тортой хувцас, цүнх барьснаас харахад төрөх дөхөөд эмнэлэгт иржээ. Тус эмэгтэйгээс эмнэлгийн орчин нөхцөл, эмч нарын ачаалал, үйлчилгээний талаар тодруулахад "Эмнэлэгт халдвар авах эрсдэл өндөр байна. Би өмнөх долоо хоногт өвдөөд хэвтэхээр иртэл, "Төрөх арай болоогүй байна" гээд буцаасан. Урьд шөнө өвдөөд, сая хамаг юмаа баглаад хэвтэхээр ирлээ. Одоо эмчид үзүүлэх гээд сууж байна. Мэдээж эмч нар халдвар авах эрсдлийг тооцож аль болох хэвтүүлэхгүйг бодож байгаа байх. Гэхдээ эртхэн эмнэлэг бараадсан нь надад амар байна" гэв. Ийнхүү ЭХЭМҮТ-д ханиад нь хүндэрч хатгалгаа болсон хүүхдүүдийн тоо эрс нэмэгдсэн бол үүнтэй зэрэгцээд бусдад элдэв өвчин халдварлуулах, ковид, омикроны халдвар бусдаас авах зэрэг эрсдэл, аюул нэг дор, нэг байшинд "тэсрэх бөмбөг" шиг л оршиж байна. 


| ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: ЭХЭМҮТ-ийн ачаалал омикрон, ковидоос илүү АЮУЛТАЙ хэмжээнд хүрсэн үү |
|
2026-09-25 15:08:53
“АЙЧИ-НАГОЯА-2026” Азийн наадамд Б.Эрхэмбаяр IV байрт оров
2026-09-25 14:13:10
ХҮҮХДИЙН МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭ ШАТАНД ГАРГАНА
2026-09-25 13:41:11
2026-09-25 13:40:10
Хоногийн хугацаанд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 78 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-09-25 13:11:59
Б.Эрхэмбаяр Азийн ““Айчи-Нагояа-2026” наадмын финалын шатанд өрсөлдөнө
2026-09-25 12:34:13
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫГ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЖЭЭ
2026-09-25 12:30:44
УВС-2026: МОНГОЛ, АМЕРИКИЙН АВРАГЧДЫН ХАМТАРСАН ХОТ ДОТОРХ ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГААНЫ ТАКТИКИЙН ДАДЛАГА БОЛЖЭЭ
2026-09-25 12:09:41
Циркийн “ROXIE” хамтлаг “Dushanbe-“The world of circus united hearts” мөнгөн цом хүтлээ
2026-09-25 11:45:59
Хятадын анхны дижитал метроны галт тэргийг Берлинд танилцууллаа
2026-09-25 11:11:08
Т.Өэлүн Азийн наадмын туялзуур сэлэмний төрөлд XIX байрт орлоо
2026-09-25 10:25:36
Э.Оюундарь гурвын харайлтад 12.39 м харайлаа
2026-09-25 10:16:46
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ
2026-09-25 10:00:00
“АЙЧИ НАГОЯ-2026” АЗИЙН НААДАМД ГЯЛАЛЗСАН 17 НАСТАЙ Б.АНУНГОО
2026-09-25 09:34:51
Б.БАТБААТАР:Л.ЛХААСҮРЭН БАГШ ШИГЭЭ ҮНЭ ЦЭНТЭЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ХҮСДЭГ
2026-09-25 08:00:00
2026-09-25 07:28:45
Орос оюутнууд Монгол Улсын соёл түүхтэй танилцав
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан байна
2026-09-25 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-25 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-09-25 06:00:00
Монголбанкны Ахлах хянан шалгагч Л.Очгэрэл: ОХУ-тай хамаагүй гүйлгээ хийх боломжгүй болсон
2026-09-24 18:14:35
Монгол Улс бүсчилсэн хөгжлийн бодлогоо БНСУ-ын туршлагатай уялдуулна
2026-09-24 16:24:57
Олон улсын хүүхдийн наадмаас чөлөөтийн тамирчид 6 алт, 4 мөнгө, 3 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 14:41:37
ТОП МОДЕЛЬ Х.БАДАМГЭРЭЛ “MISS GRAND INTERNATIONAL 2026”-ЫН ЗОХИОН БАЙГУУЛАГЧДАД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖЭЭ
2026-09-24 13:39:19
Б.Удвал хүүхдийн спортын XII дугаар наадмаас алтан медаль хүртэв
2026-09-24 13:36:19
ЗАСГИЙН ГАЗАР “ГЭРТ ОЙРХОН ЭМЧ, ОЙРХОН ЭМ” БОДЛОГО ХЭРЭГЖҮҮЛНЭ
2026-09-24 13:17:27
О.Есүгэн Пакистаны боксчинг 5:0-ээр ялж шигшээ наймд шалгарч үлдлээ
2026-09-24 12:05:56
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй судалгааны хэлэлцүүлэг зохион байгуулжээ
2026-09-24 12:05:07
Эрдэмтэд тархины урд хэсгийн генийн үйл ажиллагааны нарийвчилсан зураглал гаргажээ
2026-09-24 11:50:01
МОНГОЛ, БЕЛАРУСЬ УУЛ УУРХАЙ, АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
2026-09-24 11:15:59
Төв болон Сэлэнгэ аймгийн сумдад түргэн тусламжийн бүрэн тоноглогдсон автомашин хүлээлгэн өгчээ
2026-09-24 10:33:59
Дохионы хэлний хэлмэрч 24 цагаар ажиллаж байна
2026-09-24 10:10:26
Жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан этгээдийг илрүүлжээ
2026-09-24 10:01:20
“УВС-2026” сургалт, дадлагын хүрээнд техникийн дадлага сургуулилт зохион байгуулжээ
2026-09-24 09:56:38
“УВС-2026” дадлага сургуулиар гамшгийн үеийн хариу арга хэмжээний уялдаа холбоог сайжруулж байна
2026-09-24 09:30:19
Эмэгтэй шатарчид VII байрт бичигдэж эхэллээ
2026-09-24 08:55:17
2026-09-24 08:32:25
Хүүхдийн наадмаас жүдо бөхийн төрөлд 2 алт, 2 мөнгө, 8 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 08:03:47
Хүүхдийн наадмаас А.Хишигжаргал алтан медаль, Г.Анударь хүрэл медаль хүртэв
2026-09-24 07:53:28
УСЧИН МАНЬБААВАА
2026-09-24 07:00:00
“ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ” ДУУНЫ ГОЛ ДҮР Д.ОЮУНЧИМЭГ: ЗАЛУУХАН БҮЖИГЧИН БАЙХ ҮЕД МИНЬ Н.ЖАНЦАННОРОВ ГУАЙ "ЭНЭ ДУУГ ЧАМД ЗОРИУЛСАН ШҮҮ" ГЭЭД ЦЭЦЭГ ӨГЧ БИЛЭЭ
2026-09-24 07:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2026-09-24 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-24 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл жаргал ирнэ
2026-09-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |