Батсүмбэр дэх Ахмадын асрамж, хөгжлийн үндэсний төвд сүүлийн нэг жилд ганц ч болов удаа очиж байсан хүн бол миний өгүүлэх энэ хүнийг андахгүй. Бүрх малгай духдуулан өмсөж, тод өнгийн хувцсаар гангарах нь түүний имиж. 60 нас гарч буй ч тийм гэж хэлэхээргүй ануухан харагдах Д.Мөнгөннавч эгч энд байгаа хэн бүхнээс ганган, дэгжин. Бараг зөрж өнгөрсөн хүн бүхэн эргэж хармаар. Даанч тэрбээр өөрийг нь харах тэднийг олж үзэхгүй. Гэсэн хэдий ч харахгүй гэдгээ үл тоон хэзээний эмэгтэй хүний сурмаг зангаар гараа нүднийхээ тушаа авчран, хуруундаа зүүсэн бөгжөө харж байна уу гэлтэй ширтэнэ. Түүнийг мэдэхгүй хүн бол хараагүй гэдэгт нь итгэхээргүй тийм үнэмшилтэйгээр шүү.
Д.Мөнгөннавч мах, цусны тасархай болсон хоёр хүүтэй ч амьдралын эрхээр томыгоо таван настай, багаа ой гарантай байхад нь орхисон. Арван удаа төрсөн ч хүүхэд нь тогтохгүй байсан тул тухайн үед Цэргийн ерөнхий дээд сургуулийн философийн багш нөхөр нь салжээ. Харин хадам аав, ээж нь хоёр хүүг нь “Өсгөөд өгье” гэж хэлээд аваад үлдсэн нь амьдын хагацалд учруулна чинээ тэр санаагүй. Тэрбээр “Намайг 22 настай байхад миний том хүү 1973 оны нэдүгээр сарын 29-нд төрсөн. Харин бага маань 1977 оны арваннэгдүгээр сарын 14-нд аавыгаа ахмад цолтой байхад нь гарсан. Хүүхдүүдтэйгээ арван жилийн дараа Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд уулзсан. Тэр үед хадам хоёр хөгшин саруулхан байсан юм” гээд уртаар санаа алдав. Нөхрөөсөө салаад нэг хүнтэй гэр бүл болсон ч тэр нь хорвоогийн мөнх бусыг үзжээ.
Түүнийг багад төрсөн аав нь болох Гэндэнжав хэлмэгдэж, Дэндэв гэж хүн түүнийг өргөж авч, төрснөөс ялгаагүй сайхан өсгөсөн байна. Политехникийн дээд сургуулийг эрчим хүчний инженерээр төгссөн тэрбээр мэргэжлээрээ Дорноговь аймгийн Эрчим хүчний газарт ажиллаж байсан ч 1992 онд осолд орж, тархиндаа хүнд гэмтэл авсан нь түүний хараагүй болох шалтгаан байв. Тэрбээр яваагүй газар, үзүүлээгүй эмч байхгүй. Эмчилгээндээ байдаг хөрөнгөө барж, тэрнийхээ хүчинд л хөл дээрээ босчээ. Ингээд хамгийн түрүүнд хүссэн зүйл нь хоёр хүүгээ олж уулзах. Зөвхөн өөрийнх нь л төлөө манддаг юм шиг санагддаг асан нар нь нэг л өдөр үүрд жаргаад, хэзээ ч илч гэрлийг нь олж харахгүй гэж бодохоор түүнд хэцүү байсан нь мэдээж. Харин азаар түүнийг хүүхдүүдтэй нь найзууд нь болон Хараагүйчүүдийн нийгэмлэгийнхэн холбож, уулзуулжээ. “Миний хүүхдүүд эвдрээгүй, сайн хүн болж өссөн байна лээ. Өөрсдийн гэсэн боломжийн амьдралтай, ядарч зүдрээгүй харагдсан” хэмээн тэр уулзалтаа дурсав. Харин тэр өдрөөс хойш тэрбээр дахиж хүүхдүүдтэйгээ уулзаагүй. “Эгч нь дутагдах, гачигдах зүйлгүй сайхан л амьдарч байсан. Хүн хараагүй болох хэцүү юм байна. Одоо амьд дээрээ хоёр хүүхдээ харахгүй ч, дуу хоолойг нь сонсоод үхэх юм сан. Би ярьж чадахгүй нь ээ...” гээд хэсэг уйлав. “Би хүүхдүүддээ гомддоггүй ээ. Хааяа ингээд уйлчихаар сэтгэл онгойгоод сайхан байдаг юм. Яг ингээд хараагүй болчихно гэж хэн санах вэ. Өвөрхангай аймагт байдаг манай том хүү Батмөнх надтай ярьсан. Ажлаа зохицуулчихаад ирнэ гэсэн” хэмээв.
Уг нь түүнийг хараагүй болоод удаагүй байхад бага хүү Жаргалсайхан нь уулзахдаа “Ээж, та манайд оч” гэжээ. Гэвч хар нялхаасаа өөрөөс нь тусдаа өссөн хүүгийнхээ өмнө буруутай юм шиг санагдаад очоогүй аж. Тэрбээр “Миний хүү ээжийгээ л ойлгож байхад болно” хэмээн ярилаа.
Д.Мөнгөннавч эгч хүүхдүүддээ дараа болохыг хүсээгүй учраас Ахмадын асрамж, хөгжлийн үндэсний төвд ирэхээсээ өмнө Сансар орчмын байрны подвальд амьдардаг байжээ. “Айлд толгой хоргодох хэцүү. Тэр тусмаа хараагүй хүн. Би СӨХ-ны Цогтбаатар даргынхаа ачаар сайхан тохижуулсан подвальд олон жил амьдарсан. Эгч нь олон сайхан найз, нөхөд, шавьтай. Тэд минь намайг байнга эргэж ирдэг юм. Одоо би өөрийгөө хараагүй гэж боддоггүй. Харин ч нүдээр үзэж чадахгүй бүхнийг сэтгэлээрээ харахыг хичээдэг. Энд ажиллаж байгаа хүүхдүүд, эмч, сувилагч болон хамт амьдардаг хөгшчүүлээ гомдоочихгүй юм сан гэж бодох юм. Эднийхээ ачаар сайхан байна. Бидний төлөө, өөрсдийнхөө амьдралыг золиослоод ажиллаж байгаа хүмүүс шүү дээ, эд чинь. Сайхан сайхан хөгшчүүлтэй нэг гэр бүл болоод амьдарч байна. Нэг гэр бүлийнхэнд муудах, сайдах зүйл байлгүй л яах вэ. Тэгшхэн амьдрал гэж байхгүй шүү дээ” гэж тэрбээр ярив. Мөн залуучуудад хандан “Эх орон гэж хий хоосон цээжээ битгий дэлд. Эх орон гэдэг бол зүгээр л чиний сэтгэл. Харин аз жаргал гэдэг бол чи өөрөө. Аз жаргал чиний сэтгэлээс л шалтгаална” гэлээ.
Түүний өрөөнөөс гарахын өмнө өрөөг сүүлчийн удаа тойруулан харав. Жижигхэн ч гэлээ цэвэрхэн гэж жигтэйхэн өрөөнд байх улаан шкафан дээр үнэртэй ус, нүүр цэвэрлэгч, тос эгнүүлэн тавьжээ. Хэдэн сарын өмнө хөгшчүүлд тус, дэм болохоор ирсэн төрийн бус байгууллагынхан тэднийг хөгжөөх гэж гүнж, ханхүү шалгаруулахад тэрбээр “гүнж”-ээр шалгарч, бэлэг авсан гэнэ. Тэрнээс хойш хөгшчүүл түүнийг нэг хэсэг “гүнж” гэж хочлох болсныг тэр хэн нэгэн сонсчих вий гэсэн аятай шивнэн өгүүлэв. Тэгээд “Над шиг “гүнж” гэж юу байх вэ” хэмээн чангаар хөхөрнө.
2014 оны нэгдүгээр сарын 26-нд "Өнөөдөр" сонинд гарсан нийтлэлийг сэргээн оруулав.
| “ГҮНЖ” ЭМЭЭ |
|
НАВЧИС УНАСАН ШИНЭ ӨДРҮҮДИЙН БОДЛУУД
2026-10-12 18:35:05
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА
2026-10-12 17:04:46
Залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох баг, тамирчидтай уулзав
2026-10-12 16:41:47
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 100 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙГ 11-Р САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГӨВ
2026-10-12 15:47:15
Дэлхийн эмэгтэй парламентчдын форум нээлтээ хийлээ
2026-10-12 14:22:18
1.1 сая тонн ургац хурааж, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
2026-10-12 14:07:54
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
2026-10-12 12:46:59
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
Баянзүрх дүүргийн Ардчилсан нам орон даяар өрнүүлж буй "Монголоо өөрчилье, бүтээе" үндэсний хөдөлгөөнийг нээлээ
2026-10-11 15:55:58
Б.Пүрэвдагва: Баянхошуу дэд төвийн нийгмийн барилга байгууламжуудын дулааны асуудлыг яаралтай шийднэ
2026-10-11 14:15:19
Б.Батнамсан, Д.Ганбат, Н.Баярмагнай нар “Мастер”-уудын дэлхийн аварга боллоо
2026-10-11 10:25:44
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |