Цас орж байна. Гэгээн тунгалаг, хиргүй ариухан цас. Мөнгөн талстаа гялтагануулан бударч, шинэ өдөр цагаан өнгөөр хучигджээ. Энэ цас хээнцэр биш хэрнээ сэтгэлд таатай, дотно мэдрэмж төрүүлнэ. Юутай таатай, юутай даруухан мэдрэмж вэ гэмээр. Яг л яруу найрагч, зохиолч Б.Батрэгзэдмаагийн шүлэг шиг дулаахан, даруухан, халуухан, энгийн, үнэн. Ямар ч хийрхэл, чамирхал хэрэггүй нэг тийм өдөр байдаг шиг...
Ийм л өдрүүдэд шүлэг сонсож, баахуу цай уух юутай сайхан билээ. Өнгөрсөн үеүүдийнхээ дурсамжуудаар аялж, ирээдүйгээ төсөөлөх, одоо үргэлжилж буй цагийнхаа сайн сайхныг харах таатай өдөр олон тохиохгүй ч үе үехэн тохиодог нь сайхан. Энэ л тавтай сайхан өдөр шиг уншигдынхаа оюун санаа, сэтгэл зүрхэнд шүлэг, найргаараа цасан талст мэт даруухан бударсаар буй хүн бол Б.Батрэгзэдмаа. Долоон хүүхэдтэй айлын бага охин ч тэр Монголын утга зохиолын 1990-ээд оны уран бүтээлчдийн томчуудын нэг мөнөөс мөн. Түүний амьдрал шулуун дардан байгаагүй гэдэг. Энэ талаар энд өгүүлэх нь ч илүүц биз.
Өнгөрсөн үеүүдийнхээ дурсамжуудаар аялж, ирээдүйгээ төсөөлөх, одоо үргэлжилж буй цагийнхаа сайн сайхныг харах таатай өдөр олон тохиохгүй ч үе үехэн тохиодог нь сайхан
Төв аймгийн Зуунмод хотод төрж, өссөн тэрээр багаасаа л номноос салдаггүй байсан гэдэг. Аяга, таваг угаах, гэрийн ажил хийхээс зугтдаг, ах дүүгийнхээ дунд нуугдчихдаг, гэрийнхэн дотроо бол ямаан зантай байсан гэдэг. Гэхдээ түүний орны толгойноос ном салдаггүй байжээ. Шөнө сэрсэндээ баярлаад номоо уншаад суучихдаг байсан байна. Нэг үгээр бол тэр багасаа л номын ертөнцөд өөрийгөө бэлдэж иржээ. Тэрээр хэвлэлд өгсөн нэгэн ярилцлагадаа “Харахад их буурай ч хамгийн бадрангуй амьтан чинь бүсгүй хүн юм шүү дээ. Эмэгтэй хүний мөн чанар гэхээр би ээжийгээ ярихаас өөр аргагүй. Миний ээжийг “Жижигхэн бурхан” гэж нутгийн олон хайрлан хүндэлдэг байсан. Долоон хүүхдээ нэг ч чимхэж үзээгүй байх. Ер нь би ээжийгээ тэгтэл уурлаж, бухимдаж байсныг нь ч санадаггүй юм. Бидэнд юмны учрыг үлгэр, туужаар ойлгуулдаг, түүнийгээ зүрхэнд орж, уярч, уйлтал ярьдаг байлаа. Ийм аргаар л хүүхдүүдээ хүмүүжүүлсэн хүн дээ. Ээжийн минь хүүхдүүдийнхээ мөн чанар, хэн юу хүсэж, юунд тэмүүлж амьдардгийг нэгд нэгэнгүй бичсэн өдрийн тэмдэглэл байдаг юм. Саяхан би өөрийнхөө тухай бичсэн хэсгийг нь дахин уншсан. Тэндээс өөрөө мэддэггүй шинэ Батрэгзэдмааг дахиад л олж харсан. Ойр ойрхон биш, жилдээ нэг уншиж, сэтгэл болоод оюун санаагаа ариусгах тийм сайхан зүйлийг бидэнд ээж минь үлдээжээ. Эмэгтэй хүн, ээж хүн гэдэг үхсэн ч үр хүүхдэдээ дуу хоолой, ачлал энэрэлээ түгээсээр л байх бурхан юм даа” гэсэн байдаг.
Тэр эмэгтэй хүн ямар байх ёстойг ээжээсээ үлгэрлэж, эгэл даруухан хүмүүжжээ. Тиймээс ч тэр уран бүтээлээ чимээгүйхэн туурвиж байсан биз. Түүнээс биш "Би яруу найргийн ном гаргалаа" гээд энд, тэнд шүлэг уншаад байдаггүй. "Ийм роман гаргалаа" гээд хаа хамаагүй зарлаад байдаггүй. Эрдэмтэй хүн даруу, эх мөрөн дөлгөөн гэдэг шиг тэр даруухан амьдарч, яруухан бүтээл туурвижээ. Шүлгүүд нь хээнцэрлэл, чамирхалгүй үнэнийг урсгадаг гэж болно. Сэтгэлгээний дотоод сэрэл мэдрэмж, дээд язгуурыг часхийсэн жүжгийн зохиолууд, яруу найргийн эрхэмсэг оршихуй нь мэдрүүлдэг. Хэт хүчирхэг сэтгэлийг ямагт мэдрүүлж байдаг тэрээр яруу номоо эх дэлхийгээ энхрийлэн “АСОАДАРЭ” хэмээх нэр хайрласан бол "Тайчигч хөвгүүд ба саарал гудамж” жүжиг нь үзэгчдийг театр руу ховсодсон мэт татдаг байлаа. Театрт тэр цурамхийлгүй зохиож, найруулж, зурж, бичиж, өөрөө жүжиглэхээс бусдыг хийж явсан тод мөртэй нэгэн билээ. Түүний шүлгүүд уншигчдад бардамнал, хийрхлийг төрүүлдэггүй. Харин эсрэгээрээ өөр рүүгээ өнгийсэн, өөртэйгээ ярилцах, өөрийгөө сонсох л тэр боломжийг бий болгож өгдөг.
.jpg)
Бидний амьдрал хэтэрхий загварлагдсан. Яг үнэндээ амьдрал бол загвар биш
Яруу найрагч, зохиолч Б.Батрэгзэдмаа уран бүтээлээрээ хүн төрөлхтний амьдрал нэг хэвэнд загварчлагдаад байгаа талаар өгүүлсэн нь олонтаа. “Бидний амьдрал хэтэрхий загварлагдсан. Яг үнэндээ амьдрал бол загвар биш” гэж нэгэн яруу найргийн уншлага дээр хэлснийг нь тод санаж байна. Тэр шүлэг уншихдаа бусдыг ховсдон сордог. Бүгд л чимээгүй болж, түүний шүлгийг чих тавин сонсоно. Дараа нь нижигнэсэн алга ташилтаас илүүтэй нэгийг ухаарав уу гэлтэй нулимсаа нууцхан арчицгаадаг. Бид амьдрахын тулд ажиллаад байна уу, ажиллахын тулд амьдраад байна уу гэдгээ үл мэдэн борви бохисхийлгүй хөдөлмөрлөж, уясах сэтгэл, урсах нулимстайгаа мартсан гэдгийг л түүний уран бүтээлүүд илэрхийлээд байх шиг санагддаг даа.
ЯДУУХАН ШАРГАЛХАН МИНЬ
Ядуу боловч аз жаргалтай амьдралынхаа тэр үед бид дурлалцаж
Баян боловч уй гунигтай амьдралынхаа энэ үед бид салцгаажээ.
Эд баялаг бидний хоорондуур орсон, өөр хэн ч биш.
Олон өрөөнүүд, бидний дундуур түлхэлдэн орж ирээд
Ойлгож байна уу? Бид гар гараа нэг л мэдэхэд тавилцсан. ...
Үнэт эдлэлүүд өмсөөд чи өөрийгөө л хардаг болсон.
Дараа нь чи өөрийгөө ч хардаггүй болсон.
Үнэгэн дээлээ, булган дахаа үзэхийг чи гуйдаг болсон.
Нэг л мэдэхэд би чамайг биш, хувцсыг чинь хардаг болсон.
Ээмэгний чинь чулууг, тэр чулуу хэр үнэтэй эсэх миний боддог зүйл болсон.
Чи биш. Чиний тухай огт биш.
Хичнээн хөөрхөн ядуу байсан юм бэ?
Нэг алимыг хичээнгүйлэн таллаж хуваадаг байлаа.
Чамд би талынхаа талаас бас өгөхөөр үлдээдэг байлаа.
Хичнээн сайхан ядуу байв даа?!
Дуугардаг төмөр ор, ганц хүний орон дээр хоёулаа тэврэлдэн хэвтдэг байлаа.
Ганц орон дээр гурвуулаа болсон.
Дараа нь дөрвүүлээ.
Хүүхдүүд орон дээрээ зэрэгцээд бид хоёр шалан дээр, үргэлж хоёул тэр ор луу үнэт гоёхон ертөнц рүүгээ өндөлздөг байлаа.
Хичнээн гоё ядуухан байсан юм бэ?!
Ямар жигтэйхэн баян болсон юм бэ? Ядуугаас дор баян
Хүн харахад хүч чадлаар дүүрэн, эвгүй энэ эд баялаг ч бас биднийг хүмүүсээс тусгаарлажээ.
Анд нөхөд надтай биш мөнгөтэй ярих, би анд нөхөдтэйгаа мөнгө л ярих...
Энэ сэдвээр голдуу ярьсаар гол минь царцчихжээ.
Эд баялгаас өөрийг, хүний тухай, өвгөн аавынхаа тухай хуучилсангүй.
Өвөөг минь өргөж оршуулсан сайн анд минь, ус мөрөн шиг мөнгөний нөгөө эрэгт үлджээ...
Ямар аймаар баян болсон бэ би.
Яасан их эд баялаг олоод, ямар ихийг би оронд нь өгсөн юм бэ?...
Хонгорхон хайрт минь, ядуухан шаргалхан минь!
Хоорондуур минь эд баялаг орж ирээд хоёр биесийг минь салгажээ
Хонгорхон хайрт минь, ядуу шаргалхан минь,
Хорлогджээ чи минь, баян цонхигор минь!...
Хонгорхон гэнэхэн минь
Хоорондуур маань орсон эдийн энэ увидаст чи минь илүү
Хорлогдоод дуусчээ.
Хонгорхон гэнэхэн минь! Чи минь!
Энгийн, эгэл даруухан бусдад гай болохгүй амьдарч, өөрийн үзэл санаагаа уран бүтээлээрээ хүргэж, Монголын утга зохиолд тод мөрөө үлдээсэн яруу найрагч, зохиолч бол Б.Батрэгзэдмаа. Түүний “Сумтай цээжнийхээ сумыг сугалж чадаагүй хугалж л чадсан.
Шархтай яваа би. Шаналантайгаа чамд очно” хэмээн шүлэглэснийг мэдэхгүй хүн үгүй болов уу. Мэдэхгүй хүн байгаа бол гадаа уй гунигийг чинь тайлах цас орж байна. Хөгжмөө чангал, цайгаа уу. Нэг өдрийг ч болов өөртөө зориул. Яг л Б.Батрэгзэдмаагийн шүлэг шиг ямар ч хээнцэр зүйлгүй цасан талст бужигнаж байна. Чамирхах зүйлгүй даруухан өдөр удаан үргэлжлэхгүй ээ.
.jpg)
| ДАРУУХАН АМЬДАРЧ, ЯРУУХАН ШҮЛЭГ БИЧСЭН Б.БАТРЭГЗЭДМАА |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |