Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10 дугаар багийн Хуст-Арал гэх газарт автомашинд хүн дарагдсан тухай дуудлага өчигдөр буюу тавдугаар сарын 9-ний өдрийн 13:12 цагт Онцгой байдлын газарт иржээ.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн алба хаагчид 10 км замыг туулан “Хотгор зам” ХХК-ийн эзэмшлийн талбайд очсон байна.
Алба хаагчдын 13:20 цагт очиход “Хотгор зам” ХХК-ийн ажилтан С-ийн жолоодож явсан “Грейдер” загварын зам засварын механизм ухрахдаа 24 настай, эрэгтэй А-г мөргөсөн аж.
Талийгаачийн цогцсыг Онцгой байдлын газрын алба хаагчид гаргаж, Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагт шилжүүлж өгчээ.
| Зам засварын “Грейдер” механизмд хүн даруулж, амиа алджээ |
|
АН-ЫНХАН СЭХЭЛ АВАХААРАА Л АЛБАН ТУШААЛЫН ТӨЛӨӨ ӨРСӨЛДӨӨД ЭХЭЛДЭГ
2026-11-23 08:18:23
ОЛИМП, ДЭЛХИЙН МЕДАЛЬТНУУДЫН ЗАЛГАМЖЛАГЧ
2026-11-23 07:01:36
Ш.ХҮСЛЭН: “MISS INTERNATIONAL-2026” ТЭМЦЭЭНИЙ ТАЙЗНАА МОНГОЛ БҮСГҮЙН ГОО ҮЗЭСГЭЛЭН, ОЮУНЛАГ, ХҮЧИРХЭГ БАЙДЛЫГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬЖ БАЙНА
2026-11-23 07:00:52
ЭРДЭНЭТЭД ЭЗЭН СУУХЫГ САНААРХАГЧ Д.БАТЛУТЫН БАРААН БАРИМТ
2026-11-23 07:00:15
ГУРВАН ГҮРНИЙ “ТОХИРОЛЦОО” БУЮУ ШЭНЬЖЭНИЙ ТУНХАГЛАЛ ДЭЛХИЙ ДАХИНД ХЭРХЭН НӨЛӨӨЛӨХ ВЭ
2026-11-23 07:00:00
БАГШ, ШАВЬ ХОЁРЫН ХАЛУУН ХӨӨРӨЛДӨӨН
2026-11-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |