Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь иргэдэд 24 цагийн турш мэдээ, мэдээлэл тасралтгүй өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 27-нд иргэдээс нийт 2064 дуудлага иржээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 1.46 минут, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 2.17 минут байна. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод 69 иргэн хандсанаас 29 иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 40 иргэнд оператор ажилтан мэдээлэл өгч ажиллажээ.
Иргэдээс ирүүлсэн дээрх дуудлагын 1883 буюу 91.2 хувийг үйл ажиллагаа нь зөвшөөрөгдсөн байгууллагууд, хүнсний үйлдвэрлэл, худалдаа, түгээлтийн машинууд замын хөдөлгөөнд оролцох QR код хэрхэн авах тухай дуудлага эзэлж байна.
УОК-оос байгуулсан Ажлын хэсэг замын хөдөлгөөнд оролцох зөвшөөрөл олгоно. Зөвшөөрөл нь давтагдашгүй дугаар бүхий код /QR/ байна. Зөвшөөрөл авах хүсэлтээ [email protected] цахим хаягаар илгээнэ. Хүсэлтийн хамт зөвшөөрөл авах үндэслэл, шалтгаан, хөдөлгөөнд оролцох хугацаа, тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар, үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн хуулбар ажилтан албан хаагчдын регистрийн дугаарыг ирүүлнэ.
Иргэн, байгууллага системд бүртгэгдэж, олгосон зөвшөөрлийг www.smartcar.mn цахим хуудаснаас хэвлэн авч, тээврийн хэрэгслийн урд, салхины шилний баруун доор жолоочийн харагдах байдалд нөлөөлөхгүйгээр байрлуулан, ажлын үнэмлэхээ үзүүлж, хөдөлгөөнд оролцоно.
| Иргэд QR код, ажлын үнэмлэхээ үзүүлэн, тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцоно |
|
Солонгосын Гадаад хэргийн сайд асан Пак Жин “Алтан гадас” одон хүртэв
2026-05-17 09:49:41
2026-05-17 08:28:45
“МАНДУХАЙ ЦЭЦЭН ХАТАН”, “ЧИЛҮГЭН”, “СЭТГЭЛ”-ЭЭС АНИРДАХУЙ
2026-05-17 07:29:49
ЭРЭЭНИЙ ЯГААНЫ ГУДАМЖ “НАМАЙГ АВААЧ” ГЭЖ ШАЛАХ МОНГОЛ ОХИДООР ДҮҮРЧЭЭ
2026-05-17 07:28:08
МУГЖ Н.ТӨМӨРХУЯГИЙН ХҮҮ Т.УЧРАЛ: ААВ МИНЬ АВЬЯАС БИЛИГИЙН ХУВЬД ДАХИН ДАВТАГДАШГҮЙ, СОД ХҮН БАЙСАН ДАА
2026-05-17 07:26:48
2026-05-17 07:20:06
ТАНИЛЦ: АЛТНЫ ОРДУУДАД ЭЗЭН СУУСАН АШИГТ МАЛТМАЛЫН ГАЗРЫН МЭРГЭЖИЛТНҮҮД
2026-05-17 07:18:20
“ТАВАНБОГД”-ЫН Ц.БААТАРСАЙХАНЫ ДҮҮ Ц.ОТГОНБААТАР АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗУРГААН ХУВИЙН ЗЭЭЛНЭЭС ДОЛООН ТЭРБУМЫГ АВЧЭЭ
2026-05-17 07:17:14
Ж.Энхтөр “Russian Judo Tour” тэмцээнээс алтан медаль хүртэв
2026-05-17 07:12:00
Бүст барилдааны аваргууд тодорлоо
2026-05-17 07:10:00
Байтын Ц.Дагвадорж мастер, Монгол Улсын гавьяат багш” боллоо
2026-05-17 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |