Говь-Алтай аймгийн Чандмань сумын Өлзий багийн Гозгор цахир гэх газар өнгөрсөн ням гараг буюу дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 21:50 цагт хоёр хүн сураггүй болсон тухай дуудлага Онцгой байдлын хэлтэст иржээ.
Дуудлагын дагуу шалгаж, Эрдэнэ сумаас Чандмань сум руу тухайн өдрийн 11:00 цаг орчимд явган явсан 40 настай эрэгтэй Г болон 21 настай эрэгтэй Б нар сураггүй болсныг эрэн хайх ажиллагааг сумын ЗДТГ-ын ажилтнууд зохион байгуулсан байна.
Эрэн хайх ажиллагаагаар өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 26-ны 10:29 цагт Говь-Алтай аймгийн Чандмань сумын хоёрдугаар багийн Хүнхэрийн ам гэх газраас сураггүй болсон хоёр хүний цогцсыг олж, тус сумын Цагдаагийн хэсэгт шилжүүлсэн талаар ОБЕГ-аас мэдээлэв.
| Сумаас сум дамжин явган явсан хоёр хүн амиа алдсан байдалтай олджээ |
|
АН-ЫНХАН СЭХЭЛ АВАХААРАА Л АЛБАН ТУШААЛЫН ТӨЛӨӨ ӨРСӨЛДӨӨД ЭХЭЛДЭГ
2026-11-23 08:18:23
ОЛИМП, ДЭЛХИЙН МЕДАЛЬТНУУДЫН ЗАЛГАМЖЛАГЧ
2026-11-23 07:01:36
Ш.ХҮСЛЭН: “MISS INTERNATIONAL-2026” ТЭМЦЭЭНИЙ ТАЙЗНАА МОНГОЛ БҮСГҮЙН ГОО ҮЗЭСГЭЛЭН, ОЮУНЛАГ, ХҮЧИРХЭГ БАЙДЛЫГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬЖ БАЙНА
2026-11-23 07:00:52
ЭРДЭНЭТЭД ЭЗЭН СУУХЫГ САНААРХАГЧ Д.БАТЛУТЫН БАРААН БАРИМТ
2026-11-23 07:00:15
ГУРВАН ГҮРНИЙ “ТОХИРОЛЦОО” БУЮУ ШЭНЬЖЭНИЙ ТУНХАГЛАЛ ДЭЛХИЙ ДАХИНД ХЭРХЭН НӨЛӨӨЛӨХ ВЭ
2026-11-23 07:00:00
БАГШ, ШАВЬ ХОЁРЫН ХАЛУУН ХӨӨРӨЛДӨӨН
2026-11-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |