Нийслэлийн прокурорын газраас 2021 оны нэгдүгээр улиралд 358 гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, 773 эрүүгийн хэрэгт хяналт тавьж ажиллажээ.
Хяналт тавьж ажилласан гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл 22 буюу 6.5 хувиар өсч, эрүүгийн хэрэг 106 буюу 12.0 хувиар буурсан байна.
Хэрэг бүртгэлт явуулсан 597 хэрэгт хяналт тавьж, 10.7 хувь буюу 64-д нь эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж, 11.8 хувь буюу 71 хэргийг хааж, ажиллагаанд 456 хэрэг шалгагдаж байна.
Мөрдөн байцаалтын 242 хэрэгт хяналт тавьж ажилласнаас 83 буюу 34.2 хувьд нь яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, 3 буюу 1.2 хувийг түдгэлзүүлж, 5 буюу 2.0 хувийг нь хэрэгсэхгүй болгож, ажиллагаанд 126 хэрэг шалгагдаж байна.
Хяналт тавьсан мөрдөн байцаалтын нийт хэргийн 95 буюу 39.2 хувийг Авлигын гэмт хэрэг, 68 буюу 28.0 хувийг Мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг эзэлж байгаа нь хамгийн их байна.
Нийслэлийн прокурорын газар нь мөрдөн шалгах ажиллагааны цар хүрээ ихтэй эдийн засгийн болон авлига, албан тушаалын хэргүүд, түүнчлэн улс орон дамжиж үйлдэгдсэн, мөнгө угаах хэргүүдийг бүрэн, шуурхай шалгуулах зорилгоор олон талт удирдлага зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэн ажилласны үр дүнд 2021 оны нэгдүгээр улирлын байдлаар 242 хэргийн 83 буюу 34.2 хувьд нь яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ. Урьд оны мөн үетэй харьцуулахад яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэрэг 3.5 хувиар өсөв. Тухайлбал:
- Б.Баттүвшин нарт холбогдох “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирлаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, мөнгө угаасан үйлдэлтэй” эрүүгийн хэрэгт 2021 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн хоёр, 18.6 дугаар зүйлийн хоёр дахь хэсгийн 2.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Cүхбаатар дүүргийн шүүхэд шилжүүлэх шилжүүлэх ажиллагаа хийгдэж байна.
- Холбооны Бүгд Найрамдах Нигери улсын иргэн Адекола Олавасен Азеез нарт холбогдох “Мансууруулах бодис хилээр нэвтрүүлсэн, бусдад худалдсан, хадгалсан үйлдэлтэй...” хэрэгт 2020 оны хоёрдугаар сарын 3-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн гурав, 20.7 дугаар зүйлийн нэг, 20.7 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол дүүргийн шүүхэд шилжүүлсэн. Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна.
- Б.Цэрэн-Очир нарт холбогдох “Улсын Их Дэлгүүрийн дээврийн засварын ажил хийж байх явцдаа ил гал алдаж бусдад их хэмжээний хохирол үйлдэлтэй...” хэрэгт 2021 оны гуравдугаар сарын 25-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн хоёр дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Чингэлтэй дүүргийн шүүхэд шилжүүлсэн. Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна.
Нийслэлийн прокурорын газраас Авлига албан тушаалын гэмт хэрэг, мөнгө угаах гэмт хэргүүдэд холбогдсон этгээдэд зөвхөн ял шийтгэх бус хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хурааж улсын орлого болгох, мөрдөн шалгах ажиллагааны явцад түүнийг хамгаалах тал дээр онцгойлон анхаарч ажиллаж байна.
2021 оны нэгдүгээр улирлын байдлаар Нийслэлийн прокурорын газраас хяналт тавин ажиллаж шүүхэд шилжүүлсэн хэргүүдээс нийт есөн гэмт хэрэгт 515.112.445 төгрөгийн хөрөнгийг хурааж, улсын орлого болгохоор шүүхээр шийдвэрлүүлэв. Зарим хэргүүдээс дурдвал:
- Албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн О.Заяамандахаас 304.040.000 төгрөг, 152.020.000 төгрөгийн үнэ бүхий 1 орон сууцыг,
- Бусдыг дээрэмдэх, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн /Тагнуулын алба хаагчид бусдыг дээрэмдсэн/ Г.Доржсүрэнгээс 14.000.000 төгрөгийн үнэ бүхий нэг автомашиныг хурааж улсын орлого болгохоор шүүхээр шийдвэрлүүлэв.
| Нийслэлийн прокурорын газар 358 гэмт хэргийн мэдээлэл хүлээн авч, 773 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллажээ |
|
ОБЕГ болон Дэлхийн банк хамтран гамшгийн эрсдэлийн санхүүжилтийн чиглэлээр санал солилцжээ
2026-10-07 15:10:19
ДЭЛХИЙ ЕРТӨНЦ ЧАМД ТАЛАРХАЖ БАЙНА, МЕССИ
2026-10-07 14:26:28
2026-10-07 14:17:27
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хархорумын 50МВт батарей хураагуурын ажилтай танилцав
2026-10-07 13:44:49
2026-10-07 13:06:11
Б.Пүрэвдагва: Дүүжин тээврээр зорчих үнэ 1500-2000 төгрөг байна
2026-10-07 13:01:43
Л.ПҮРЭВСҮРЭН: ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Ц.ЭЛБЭГДОРЖ Ж.ЭПШТЕЙНТЭЙ ХОЁР УДАА УУЛЗСАН
2026-10-07 12:56:57
Ц.Мөнх-Оргил, Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макронд итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-10-07 12:09:54
КАФЕД ӨРНӨСӨН ЯРИА
2026-10-07 12:03:32
2026-10-07 11:48:39
“Хийморь” Монгол, Өвөр Монгол үндэсний бөхчүүдийн барилдаан болно
2026-10-07 10:12:13
Б.ӨСӨХБАЯР: “ОДДЫН ГЭГЭЭ” КИНО ЗАЛУУСЫН ДОТООД ЕРТӨНЦ, МӨРӨӨДӨЛ, ХАЙР, ЭРГЭЛЗЭЭГ БОДИТООР ХАРУУЛНА
2026-10-07 09:36:05
ӨМГӨӨЛӨГЧ Ц.ИТГЭЛИЙН ОХИН Ц.ДУНЖИД: ЭЭЖ МИНЬ “90 САЯ”-ЫН Б.ГАНСҮХИЙГ ГАВ, ДӨНГӨТЭЙ НЬ ХӨТЛӨӨД ЭЭЖИЙНХ НЬ ШАРИЛ ДЭЭР АРЦ, ХҮЖТЭЙ ОЧИЖ БАЙСАН ГЭДЭГ
2026-10-07 09:34:42
ТАНИЛЦ: АЛТНЫ ОРДУУДАД ЭЗЭН СУУСАН АШИГТ МАЛТМАЛЫН ГАЗРЫН МЭРГЭЖИЛТНҮҮД
2026-10-07 09:33:33
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MJ-CUP 2026”-аас 5 алт, 3 мөнгө, 5 хүрэл медаль хүртэв
2026-10-07 08:43:27
Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгээмлэгтэй хамтран ажиллана
2026-10-07 08:14:27
Ес дэх удаагийн алтан намар судалбар зургийн үзэсгэлэн нээлтээ хийжээ
2026-10-07 08:00:00
Ц.Анхбаяр “Мастер”-уудын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртжээ
2026-10-07 07:58:13
Дэлхийн аваргын дэвжээнд өнөөдөр манай гурван бөх барилдана
2026-10-07 07:50:42
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ: 124 ХҮНИЙ ЦАЛИН ТӨСВӨӨС ХАСАГДАЖ, “ЯМААТАЙ ЧЕМОДАН” АЮУЛЫН ХАРАНГА ДЭЛДЭЖ БАЙНА
2026-10-07 07:30:00
“АЙ ТИ ЭМ-2026" олон улсын үзэсгэлэн зохион байгуулагдана
2026-10-07 07:10:00
Ж.Алдаржавхлан сайд, НҮБ-ийн Хүүхдийн сангийн Биате Дастелийг хүлээн авч уулзжээ
2026-10-07 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-10-07 07:00:00
Д.НЯМСҮРЭН НАЙРАГЧИЙН ГЭРГИЙ ХАНДМАА: Том том ширхэгтэй цас бударсан нэг өдөр үнээ сааж байтал өвгөн минь хажууд ирээд“Буй биеэрээ би цас болно Бүрхсэн их цас болно...” гээд уншиж байлаа
2026-10-07 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан байна
2026-10-07 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-07 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өлзийтэй сайн
2026-10-07 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-10-07 06:00:00
Ц.Идэрбат: Монгол Улсын хилээр ямааг гар тээш, хайрцагт хийж зөөвөрлөн оруулж ирэх тохиолдол байна
2026-10-06 21:10:12
Дүнжингаравын уулзварт болсон дэлбэрэлтийн улмаас амь эрсэдсэн дөрвөн иргэний ар гэрт нэг удаагийн буцалтгүй тусламж олголоо
2026-10-06 17:02:45
“НЭГ МЭРГЭЖИЛ-НЭГ ХҮЧ” БАРУУН БҮСИЙН НИЙГМИЙН АЖИЛТНУУДЫН СУРГАЛТ ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА
2026-10-06 16:29:24
ИХЭНХ НУТГААР ХУУРАЙШИЛТЫН ЗЭРЭГ ДУНД ТҮВШИНД БАЙНА
2026-10-06 16:04:48
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа
2026-10-06 14:58:33
Модон барын олон улсын эрдэм шинжилгээний хурал эхэллээ
2026-10-06 13:17:12
NO BRAND ДАРААГИЙН САЛБАРАА МОДНЫ-2, ТҮНДЭМҮНД НЭЭЛЭЭ
2026-10-06 13:06:50
Хоногийн хугацаанд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 73 хэрэг бүртгэгджээ
2026-10-06 12:18:59
Еврогийн ханш сүүлийн 17 сарын хамгийн доод түвшинд хүрлээ
2026-10-06 11:47:47
Б.Батцэцэг сайд, АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой утсаар ярив
2026-10-06 11:14:35
Хүүхдүүд тоглож байхдаа төмөр самаар нэгнээ гэмтээжээ
2026-10-06 11:04:26
2026-10-06 08:27:03
2026-10-06 08:03:41
Дэлхийн аваргын татамид өнөөдөр манай дөрвөн бөх өрсөлдөнө
2026-10-06 07:48:01
ГАВЬЯАТ БАГШ Д.МАНДАХСАН: “Шавь нараас минь сансарт хүрсэн хүн байна” гэж бодохоор багш болсноороо бахархаж, сэтгэл дүүрээд ирдэг дээ
2026-10-06 07:40:04
Европын хэвлэлийн эрх чөлөөний асуудал эрхэлсэн төлөөлөгчтэй уулзлаа
2026-10-06 07:40:00
Монгол Улс, Европын холбоотой ХАА-н хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
2026-10-06 07:30:00
“Дэлхийн соёлын фестиваль Ханой- 2026”-д үндэсний өв соёлоо танилцуулав
2026-10-06 07:20:00
Говь-Алтай аймгийн Төгрөг суманд 300 МВт-ын цахилгаан станц барина
2026-10-06 07:10:00
Д.ЧИЛХААЖАВ: БАЙНГЫН АЖИЛЛАГААТАЙ ПАРЛАМЕНТ БАЙГУУЛСНААР МОНГОЛ УЛС АРДЧИЛЛЫН ЗАМААР ЯВАХ ЭРХ ЗҮЙН ҮНДЭС ТАВИГДСАН
2026-10-06 07:00:26
Цаначид “FIS Roller Ski Asain Championships” тэмцээнд амжилттай оролцлоо
2026-10-06 07:00:00
“УНАА ХОЛТОЙ, УСАН БИЕТЭЙ” УЛСЫН ЗААН З.ДҮВЧИН
2026-10-06 07:00:00
С.БАЯРМАГНАЙ: БИ АМЬДРАЛДАА ХОЁР УДАА “НИССЭН” БАС БОЛООГҮЙ ЭЭ, Р.РАВЖИР СУДЛААЧТАЙ АЛМАС ХАЙСАН
2026-10-06 07:00:00
37-ТОЙДОО БИЧИГ, ҮСЭГ СУРЧ, МӨРӨӨДЛӨӨ БИЕЛҮҮЛСЭН ТОГООЧ
2026-10-06 07:00:00
НАМРЫН ШАРГАЛ ТАЛ ДУНДУУР ӨВӨӨГӨӨ ДАГААД АЛХАЖ ЯВАХДАА...
2026-10-06 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-06 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл жаргал үргэлжид ирнэ
2026-10-06 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан байна
2026-10-06 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |