• Өнөөдөр 2025-02-06

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэгт холбогдсон хүмүүсийн олонх нь эрэгтэйчүүд байна

2021-04-12,   543

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн 6.1 хувь нь 17 хүртэл, 71.4 хувь нь 18-29, 20.4 хувь нь 30-44, хоёр хувь нь 45-аас дээш насны хүмүүс байгаа юм. Дээрх гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн 93.8 хувь нь эрэгтэй, 79.5 хувь нь эрхэлсэн тодорхой ажилгүй хүмүүс байгаа талаар УЕПГ-аас мэдээлэв.
 
Мөн 2021 оны нэгдүгээр улиралд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 20.6 хувиар буурсан байна. Прокурорын газраас энэ төрлийн 46 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
 

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэгт холбогдсон хүмүүсийн олонх нь эрэгтэйчүүд байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188