Нийслэлийн Засаг дарга бөгөөд хотын захирагч Д.Сумъяабазарын 2021 оны А/100 дугаар “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдааг зохион байгуулах тухай” захирамжийн хүрээнд дөрөвдүгээр сарын 7-ны 09:00-15:20 цагийн хооронд 11 байршилд газрын дуудлага худалдааг цахим хэлбэрээр зохион байгуулжээ. Эдгээр 11 байршлаас долоон байршилд 16 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас цахимаар оролцох хүсэлт ирүүлсэн. Улмаар тус долоон байршилд ялагчид тодорч, нийслэлийн төсөвт 165.3 сая төгрөг төвлөрүүлэхээр болсон аж.
Өнгөрсөн жил газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн цахим дуудлага худалдааг нийт найман удаа зохион байгуулсан. Харин энэ жилийн тухайд таван удаа зохион байгуулахаар төлөвлөсөн юм. Дуудлага худалдаагаар санал болгож буй 78 байршлын тухайд хөдөө аж ахуй болон үйлдвэрлэлийн зориулалтын газрууд зонхилж байна.
| Газрын цахим дуудлага худалдааг зохион байгуулжээ |
|
С.АМАРСАЙХАН: Орон сууцны залиланд өртсөн хохирогчдийн тоо нэмэгдсээр байна
2026-08-21 17:03:55
Зэрлэг амьтдын амьдрах орчныг хамгаалах чухал шийдэл
2026-08-21 16:48:59
ЗӨӨВРИЙН БАРОКАМЕРЫН АШИГЛАЛТЫН СУРГАЛТ, ДАДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-08-21 10:22:05
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
2026-08-21 10:10:00
2026-08-21 08:42:21
Хөнгөн атлетикийн ахмад мастерууд дэлхийн аваргыг зорилоо
2026-08-21 07:36:35
НҮБ-ын Ази, Номхон далайн бүсийн дэд захирал Биате Транкманнтай уулзлаа
2026-08-21 07:20:00
Дэлхийн нүүдэлчдийн VI их наадамд оролцох тамирчдыг үдэн гаргах ёслол болов
2026-08-21 07:10:00
“UNCCD COP17”-гийн нээлттэй яриа хэлэлцүүлгийн эхний хуралдаан болов
2026-08-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өчүүхэн өвчин ирнэ
2026-08-21 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |