Монгол Улсын Засгийн газар, УОК-оос дөрөв, тавдугаар сарыг дархлаажуулалтын сар болгон зарласан.
Түүнчлэн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Ковидгүй зуны төлөө” уриалгыг гарган, ард иргэдээ дархлаажуулалтад идэвхтэй хамрагдахыг уриалаад байгаа билээ.
Гэсэн хэдий ч дархлаажуулалт хамрагдах иргэдийн идэвх сул байгаа юм. Тиймээс Засгийн газар, УОК-ын тогтоол, УОК-ын даргын тушаалыг үндэслэн нийслэлийн Засаг дарга “Цагийн хуваарьт өөрчлөлт оруулах тухай” захирамж гаргажээ.
Тодруулбал, коронавирусийн халдварын эсрэг дархлаажуулалтад худалдаа, үйлчилгээ эрхлэгчид болон иргэдийг өргөнөөр хамруулах зорилгоор их дэлгүүр, зах, худалдааны төв, үсчин, гоо сайхны газруудын долоо хоногийн амралтын өдрийг дөрөвдүгээр сарын 10-ны бямба, 11-ний ням гарагт шилжүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг дээр дурдсан үйл ажиллагаа эрхлэгч иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагуудад даалгасан байна
Өөрөөр хэлбэл, их дэлгүүр, зах, худалдааны төв, үсчин, гоо сайхны газрууд долоо хоногийн амралтын өдрүүдээ хагас, бүтэн сайн өдрүүдэд шилжүүлж, ирэх амралтын өдрүүдэд ажиллахгүй, амрах юм.
Мөн иргэдийг өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалж, коронавирусийн эсрэг дархлаажуулалтад идэвхтэй хамрагдахыг уриалж байгаа талаар УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
| Ирэх амралтын өдрүүдэд их дэлгүүр, зах, худалдааны төв, үсчин, гоо сайхны газрууд ажиллахгүй |
|
С.АМАРСАЙХАН: Орон сууцны залиланд өртсөн хохирогчдийн тоо нэмэгдсээр байна
2026-08-21 17:03:55
Зэрлэг амьтдын амьдрах орчныг хамгаалах чухал шийдэл
2026-08-21 16:48:59
ЗӨӨВРИЙН БАРОКАМЕРЫН АШИГЛАЛТЫН СУРГАЛТ, ДАДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-08-21 10:22:05
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
2026-08-21 10:10:00
2026-08-21 08:42:21
Хөнгөн атлетикийн ахмад мастерууд дэлхийн аваргыг зорилоо
2026-08-21 07:36:35
НҮБ-ын Ази, Номхон далайн бүсийн дэд захирал Биате Транкманнтай уулзлаа
2026-08-21 07:20:00
Дэлхийн нүүдэлчдийн VI их наадамд оролцох тамирчдыг үдэн гаргах ёслол болов
2026-08-21 07:10:00
“UNCCD COP17”-гийн нээлттэй яриа хэлэлцүүлгийн эхний хуралдаан болов
2026-08-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өчүүхэн өвчин ирнэ
2026-08-21 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |