УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр өнгөрсөн пүрэв гарагт хорих ангиас суллагдсан. Энэ удаад тэрбээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан залуус хорих газарт дүүрэн байгаад эмзэглэж буйгаа илэрхийлжээ. Тэрбээр цахим сүлжээнд жиргэхдээ
“НАМЗХ-ны 24 насны төрсөн өдрийн мэнд хүргэе! Гурван шоронгоор дамжин явахад сэтгэл эмзэглэмээр асуудал нь залуучууд шоронгоор дүүрсэнд байлаа. ЗГ нь манлайлаад НАМЗХ, МЗХ, АЗХ холбогдох ТББ-тай хамтраад хэрэгжихүйц бодлого гаргах шаардлагатай байна. Надад ч бодсон шийдэл байна” гэсэн юм.
УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярыг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”-тай холбоотой төслүүдийг эргэн төлөлтгүй хэрэгжүүлэх тогтоол гаргаж, улсад 3.9 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэж яллагдагчаар татаж, анхан шатны шүүхээс 5.5 жилийн хорих ял оноосон. Түүний өмгөөлөгчид бүх шатны шүүхэд хандаж, Улсын дээд шүүхээс Н.Номтойбаярт нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, нэг жил хорих ял болгон бууруулж, шийдвэрлэсэн билээ.
Түүнийг 2020 оны УИХ-ын сонгуульд бие даан Хан-Уул дүүрэгт нэр дэвшиж, нэр дэвшигчийн үнэмлэхээ авсных нь дараа цагдан хорьсон. УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид үнэмлэхээ гардан авсны дараа сурталчилгаагаа албан ёсоор эхлүүлдэг. Тэгвэл Н.Номтойбаярыг нэр дэвшигчийн үнэмлэх нь баталгаажсаны дараа саатуулсанд ар гэрийнхэн нь хууль зөрчсөн хэмээн шүүмжилж байв.
| Н.НОМТОЙБАЯР: Гурван шоронгоор дамжин явахад сэтгэл эмзэглэмээр асуудал нь залуучууд шоронгоор дүүрсэнд байлаа |
|
С.АМАРСАЙХАН: Орон сууцны залиланд өртсөн хохирогчдийн тоо нэмэгдсээр байна
2026-08-21 17:03:55
Зэрлэг амьтдын амьдрах орчныг хамгаалах чухал шийдэл
2026-08-21 16:48:59
ЗӨӨВРИЙН БАРОКАМЕРЫН АШИГЛАЛТЫН СУРГАЛТ, ДАДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-08-21 10:22:05
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
2026-08-21 10:10:00
2026-08-21 08:42:21
Хөнгөн атлетикийн ахмад мастерууд дэлхийн аваргыг зорилоо
2026-08-21 07:36:35
НҮБ-ын Ази, Номхон далайн бүсийн дэд захирал Биате Транкманнтай уулзлаа
2026-08-21 07:20:00
Дэлхийн нүүдэлчдийн VI их наадамд оролцох тамирчдыг үдэн гаргах ёслол болов
2026-08-21 07:10:00
“UNCCD COP17”-гийн нээлттэй яриа хэлэлцүүлгийн эхний хуралдаан болов
2026-08-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өчүүхэн өвчин ирнэ
2026-08-21 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |