“Манай гэр бүлийн найз н.Хосбаяр гэх залууг Н.Түвшинбаяр хоёр, гурван жилийн өмнө яг ингэж ямар ч шалтгаангүйгээр зодсон. Түүнийг харсан, мэдсэн хүмүүс ч олон бий. Намайг 22:00 цагийн үед очиход нөхөр маань ухаангүй байсан. Н.Түвшинбаярын гар цус болчихоод сууж байсан юм. Гэтэл миний өмнөөс юу ч хэлж чадаагүй. Надад тэр үед зураг авах, бичлэг хийх сэхээ байгаагүй.
Нөхрийн маань н.Тулга гэж 60 орчим настай ах байдаг. Тэр ах нөхрийг маань авахаар коридороор явж байхад нь Н.Түвшин “Чи муу ... минь хэнийг авах гэж байгаа юм” гэснээ хагалгаанд ороод удаагүй байгаа газарт нь цохисон. Нөхөр маань эмнэлэгт очсоноосоо хойш шокноосоо гарч чадахгүй “Түвшинбаяраа одоо боль л доо. Больчихооч дээ” гээд хашхираад байсан. Дөрвөн бөх залуу дарж, барьж байсан ч тариаг нь хийлгэх гээд чадаагүй.
Сая сэхээн амьдруулах тасгийн эмчтэй нь уулзахад “Танай хүн маш хүнд өвчтөн” гэсэн. Нөхрийн маань тархины суурь яс нь хугарч, яс нь бяцарч, дух нь цөмөрсөн, цус хурсан гээд хоёроос дээш хавсарсан бэртэл, гэмтэл авсан гэсэн. Гэтэл Н.Түвшинбаяр өчигдөрхөн л зүв зүгээр байсан хүн эмнэлэгт хэвтэж, жүжиг тавьж байна. Тэрний тэгж жүжиглэж байгааг олон нийтэд мэдэх л болно” гэв.
(1).jpg)
| Б.НАНДИНЦЭЦЭГ: Нөхөр маань эмнэлэгт очсоныхоо дараа ч “Түвшинбаяраа одоо боль л доо. Больчихооч дээ” гээд хашхираад байсан |
|
С.АМАРСАЙХАН: Орон сууцны залиланд өртсөн хохирогчдийн тоо нэмэгдсээр байна
2026-08-21 17:03:55
Зэрлэг амьтдын амьдрах орчныг хамгаалах чухал шийдэл
2026-08-21 16:48:59
ЗӨӨВРИЙН БАРОКАМЕРЫН АШИГЛАЛТЫН СУРГАЛТ, ДАДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-08-21 10:22:05
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
2026-08-21 10:10:00
2026-08-21 08:42:21
Хөнгөн атлетикийн ахмад мастерууд дэлхийн аваргыг зорилоо
2026-08-21 07:36:35
НҮБ-ын Ази, Номхон далайн бүсийн дэд захирал Биате Транкманнтай уулзлаа
2026-08-21 07:20:00
Дэлхийн нүүдэлчдийн VI их наадамд оролцох тамирчдыг үдэн гаргах ёслол болов
2026-08-21 07:10:00
“UNCCD COP17”-гийн нээлттэй яриа хэлэлцүүлгийн эхний хуралдаан болов
2026-08-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өчүүхэн өвчин ирнэ
2026-08-21 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |