Мөн Монгол Улсын энхийг сахиулагчдын баатарлаг гавьяа үүгээр зогсохгүй Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж байгаа НҮБ-ын мандаттай “UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний X дугаар ээлжийн мотобуудлагын батальоны алба хаагчид орон нутгийн зэвсэглэсэн дээрэмчдэд барьцаалагдсан энгийн иргэдийг аварсан тухай мэдээ ирэв.
Харин энэ үед НҮБ-ын мандатаар заагдсан холын эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан Монгол Улсын цэргийн багийн энхийг сахиулагчид шуурхай арга хэмжээ авч, зэвсэгт бүлэглэлийн этгээдүүдтэй хоёр талын уулзалт зохион байгуулж, ярилцсаны дүнд хоёр иргэний амийг аварч чадсан байна. Тухайн иргэд биедээ ил харагдах шарх авсан байсан учир Монгол цэргүүд цаг алдалгүй ажиллаж, уулзалтаа түргэтгэж, яаралтай суллаж авсан байна.
Тодруулбал, “Юнити” секторын Маёом сууринаас Бентью суурины чиглэлд өнгөрсөн лхагва гараг буюу 2021 оны гуравдугаар сарын 31-ний өдөр түлш тээвэрлэж явсан НҮБ-ын түлшний гэрээт байгууллага болох “Тристарт” компанийн ажилчид болох Кени улсын хоёр иргэнийг орон нутгийн зэвсэгт бүлэглэлийнхэн орон нутгийнхаа хууль бус шалган дээр саатуулан эд зүйлсийг нь дээрэмдэж, улмаар гурван хоногийн туршид хорьж, их хэмжээний мөнгө нэхэмжилсэн аж.
Барьцаалагдсан иргэдийн амийг зэвсэгт дээрэмчдээс аварч, НҮБ-ын эд хөрөнгийг хамгаалсан Монгол Улсын энхийг сахиулагчдад НҮБ-ын “UNMISS” ажиллагааны удирдлагууд, секторын штаб болон “Тристарт” компанийн удирдлагууд талархал илэрхийлж, “Хэрэв монгол цэргүүд тэднийг авраагүй бол үүсэх эрсдэл, аюул нь маш их байлаа. Баярлалаа, Монгол Улсын эрэлхэг дайчдад” хэмээжээ.
| Энхийг сахиулагчид зэвсэгт дээрэмчдэд барьцаалагдсан иргэдийн амийг аварчээ |
|
С.АМАРСАЙХАН: Орон сууцны залиланд өртсөн хохирогчдийн тоо нэмэгдсээр байна
2026-08-21 17:03:55
Зэрлэг амьтдын амьдрах орчныг хамгаалах чухал шийдэл
2026-08-21 16:48:59
ЗӨӨВРИЙН БАРОКАМЕРЫН АШИГЛАЛТЫН СУРГАЛТ, ДАДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-08-21 10:22:05
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
2026-08-21 10:10:00
2026-08-21 08:42:21
Хөнгөн атлетикийн ахмад мастерууд дэлхийн аваргыг зорилоо
2026-08-21 07:36:35
НҮБ-ын Ази, Номхон далайн бүсийн дэд захирал Биате Транкманнтай уулзлаа
2026-08-21 07:20:00
Дэлхийн нүүдэлчдийн VI их наадамд оролцох тамирчдыг үдэн гаргах ёслол болов
2026-08-21 07:10:00
“UNCCD COP17”-гийн нээлттэй яриа хэлэлцүүлгийн эхний хуралдаан болов
2026-08-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өчүүхэн өвчин ирнэ
2026-08-21 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |