УОК-ын дарга, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ХӨСҮТ-д ПСР шинжилгээний хариуг хуурамчаар үйлдэж, борлуулдаг байж болзошгүй хэмээн мэдээлсэн. Уг мэдээлэлтэй холбоотойгоор ПСР шинжилгээний хариуг хуурамчаар үйлдсэн байж болзошгүй хэргийг ЦЕГ-аас шалгалт явуулсан.
Тэгвэл өнөөдөр ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү мэдэгдэл хийлээ. Тэрбээр
“ПСР шинжилгээг хуурамчаар үйлдсэн байж болзошгүй асуудлыг эрүүгийн цагдаагийн алба шалгасан. ХӨСҮТ-ийн албан тушаалтнуудад холбогдох уг хэргийг цагдаагийн байгууллагаас прокурорт танилцуулж, АТГ руу шилжүүлсэн. АТГ руу шилжүүлсэн хэргийн талаар ЦЕГ-аас мэдээлэх боломжгүй” гэлээ.
PCR шинжилгээг хуурамчаар үйлдсэн байж болзошгүй хэргийг АТГ руу шилжүүлжээ |
|
2025-04-22 17:39:06
2025-04-22 13:46:18
2025-04-22 12:34:47
2025-04-22 07:00:00
2025-04-22 07:00:00
2025-04-22 07:00:00
2025-04-22 07:00:00
2025-04-22 07:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |