• Өнөөдөр 2024-05-08

Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбат ҮАБЗ-ийн гишүүдэд гэрээслэл үлдээжээ

2021-03-25,   800

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амийг онц хэрцгийгээр хөнөөсөн хилс хэргээр хоригдож байгаа Т.Чимгээгийн гэр бүл өнөөдөр Хэлмэгсдийн хөшөөний дэргэд өлсгөлөн зарлаж байна. Мөн Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбат нь Монгол Улсын Ерөнхийлөгч, ҮАЗ-ийн дарга Х.Баттулга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Г.Занданшатар нарт гэрээслэл үлдээж байгаа мэдэгдлээ. Уг гэрээслэлд,

“Монгол Улсын ҮАБЗ-ийн дарга, Ерөнхийлөгч Х.Баттулга танаа гэрээслэл үлдээх нь.

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амийг онц хэрцгийгээр, захиалгаар хөнөөсөн гэх хэргээр Монгол Улсын шүүхээс хилсээр ялласан Төмөр овогтой Чимгээг суллах хүртэл түүний төрсөн ах Төмөр овогтой Хүрэлбат миний бие амиараа дэнчин тавин өлсгөлөн зарлаж байна. Хэрэв миний амь хохирсон тохиолдолд ТЕГ-ын дарга асан Б.Хурц хариуцлага хүлээх болно. С.Зориг агсны амийг онц хэрцгийгээр хөнөөсөн хилс хэргээр шийтгүүлсэн Т.Чимгээг шоронгоос яаралтай суллахыг шаардаж байна. Шаардлагын үндэс нь ард түмэнд хэвлэл мэдээллээр тодорхой болсон олон баримт, тэдгээрийн дотроос эмэгтэй хүнийг ёс бусаар доромжилж, бах таваа ханган байж хилс хэрэг тохсон хэргийг Монгол Улсын гурван шатны шүүх зөв гэж үзсэнийг нийгэмд эсэргүүцэж байгаа. Энэ бусармаг үйлдлийг таслан зогсоох нь Ерөнхийлөгч та гэж ойлгож байгаа тул Т.Чимгээг яаралтай суллахыг шаардаж байна. Шаардлага хүргүүлсэн Т.Чимгээгийн гэр бүл, үр хүүхдүүдийг нь төлөөлсөн Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбат” гэв.

 


Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбат ҮАБЗ-ийн гишүүдэд гэрээслэл үлдээжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-03-25 17:05:33
    zochin: Argaa barj bgaa humuus, ooroor yaltai ch bilee dee. Ene tor zasag unen utgagui boljee.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188