Хүчтэй цасан болон шороон шуурганы улмаас Архангай, Баянхонгор, Төв, Завхан, Булган, Ховд, Увс аймгуудад иргэд цасанд суусан, сураггүй алга болсон дуудлагаар төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид ажиллаж байгаа юм. Тодруулбал, өнөөдрийн 15:00 цагийн байдлаар нийт 14 хүн төөрсөн сураггүй болсон дуудлагаар бүртгэгдэж, долоон иргэнийг эсэн мэнд олсон бол долоон иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа юм. Баянхонгор аймгийн Богд суманд хоёр, Архангай аймгийн Батцэнгэл суманд нэг, Төв аймгийн Сүмбэр суманд хоёр иргэнийг тус тус эрэн хайх ажиллагаа явагдаж байна.
Түүнчлэн Ховд аймгийн Ховд сумын Баянбулаг багийн нутагт өчигдөр буюу гуравдугаар сарын 13-ны 17:10 цагийн орчимд гурван айлын гэр нурсан бол өнөөдөр Завхан аймгийн Дөрвөлжин сумын Цогт багийн нутагт дэвсгэрт байрлах “Баян Айраг” ХХК-ийн есөн гэр нурж, нэг байшингийн дээврийн төмөр хууларсан байна талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
| Салхи, шуурганы улмаас 14 хүн сураггүй болжээ |
|
АН-ЫНХАН СЭХЭЛ АВАХААРАА Л АЛБАН ТУШААЛЫН ТӨЛӨӨ ӨРСӨЛДӨӨД ЭХЭЛДЭГ
2026-11-23 08:18:23
ОЛИМП, ДЭЛХИЙН МЕДАЛЬТНУУДЫН ЗАЛГАМЖЛАГЧ
2026-11-23 07:01:36
Ш.ХҮСЛЭН: “MISS INTERNATIONAL-2026” ТЭМЦЭЭНИЙ ТАЙЗНАА МОНГОЛ БҮСГҮЙН ГОО ҮЗЭСГЭЛЭН, ОЮУНЛАГ, ХҮЧИРХЭГ БАЙДЛЫГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬЖ БАЙНА
2026-11-23 07:00:52
ЭРДЭНЭТЭД ЭЗЭН СУУХЫГ САНААРХАГЧ Д.БАТЛУТЫН БАРААН БАРИМТ
2026-11-23 07:00:15
ГУРВАН ГҮРНИЙ “ТОХИРОЛЦОО” БУЮУ ШЭНЬЖЭНИЙ ТУНХАГЛАЛ ДЭЛХИЙ ДАХИНД ХЭРХЭН НӨЛӨӨЛӨХ ВЭ
2026-11-23 07:00:00
БАГШ, ШАВЬ ХОЁРЫН ХАЛУУН ХӨӨРӨЛДӨӨН
2026-11-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |