Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу өнөөдрөөс буюу гуравдугаар сарын 1-ний өдрөөс орон нутгийн сургууль, цэцэрлэг танхимаар хичээллэж эхэллээ. Нийт 21 аймаг, 330 сумын нийт 770 цэцэрлэгийн 132 мянган хүүхэд, 558 ерөнхий боловсролын сургуулийн 350 мянган хүүхэд танхимын хичээлд хамрагдах юм.
Ерөнхий боловсролын сургуулийн танхимын сургалтын эхний нэг сарын хугацаанд агуулгын хоцрогдлыг арилгах давтлага хичээлүүд орох юм. Орон нутагт танхимын хичээлийг эхлүүлж байгаатай холбоотойгоор нэг ангид суух сурагчдын тоог 20 дээр нэмэх, хасах тав байхаар түр журам гаргасан.
Нийслэлийн Боловсролын газраас нийслэлийн сурагчид энэ хичээлийн жилд 22 хувийн агуулгын алдагдалд хүрээд байгааг мэдээлсэн. Гэвч Улаанбаатар хотод голомтууд идэвхтэй байгаа учир нийслэлийн танхимын хичээлийг эхлүүлэх хугацааг нөхцөл байдлаас шалтгаалан товлох юм.
| Орон нутгийн сургууль, цэцэрлэг танхимаар хичээллэж эхэллээ |
|
ЭЕШ-ЫН БҮРТГЭЛ ӨНӨӨДӨР ХААГДАНА
2026-11-23 12:23:02
АН-ЫНХАН СЭХЭЛ АВАХААРАА Л АЛБАН ТУШААЛЫН ТӨЛӨӨ ӨРСӨЛДӨӨД ЭХЭЛДЭГ
2026-11-23 08:18:23
ОЛИМП, ДЭЛХИЙН МЕДАЛЬТНУУДЫН ЗАЛГАМЖЛАГЧ
2026-11-23 07:01:36
Ш.ХҮСЛЭН: “MISS INTERNATIONAL-2026” ТЭМЦЭЭНИЙ ТАЙЗНАА МОНГОЛ БҮСГҮЙН ГОО ҮЗЭСГЭЛЭН, ОЮУНЛАГ, ХҮЧИРХЭГ БАЙДЛЫГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬЖ БАЙНА
2026-11-23 07:00:52
ЭРДЭНЭТЭД ЭЗЭН СУУХЫГ САНААРХАГЧ Д.БАТЛУТЫН БАРААН БАРИМТ
2026-11-23 07:00:15
ГУРВАН ГҮРНИЙ “ТОХИРОЛЦОО” БУЮУ ШЭНЬЖЭНИЙ ТУНХАГЛАЛ ДЭЛХИЙ ДАХИНД ХЭРХЭН НӨЛӨӨЛӨХ ВЭ
2026-11-23 07:00:00
БАГШ, ШАВЬ ХОЁРЫН ХАЛУУН ХӨӨРӨЛДӨӨН
2026-11-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |