“Алтран шаргалтах элсэн зүмбэртэй
Ариухан дөлгөөн Эрээн нуур
Алтан говийн буяныг бялхаасан
Амсар дүүрэн заяа юу даа хө” хэмээх “Эрээн нуур” дууг монголчууд “төрсөн” цагаас нь өнөөг хүртэл сонсож, дагаж дуулсаар байна. Тиймээс бид энэ удаагийн “Дуу төрсөн түүх” буландаа “Эрээн нуур” дуу хэрхэн бүтсэн болохыг онцолж байгаа юм. Энэ дууны тухай МУГЖ, хөгжмийн зохиолч Г.Тэрбиш “Би Эрээн нуурыг үзээгүй байхдаа аяыг нь бичсэн юм. Дууны аяыг бичихийн тулд өөрийнхөө үзсэн томоохон далай, тэнгисийг бодож, төсөөлөхөөс гадна ээжийнхээ өвөрт унтаж байхдаа зүүдэлсэн үлгэрийн мэт уул, усыг бодож бичсэн юм. Тийм учраас том бүтээл болсон байх. Дараа нь Эрээн нуурыг үзчихээд гайхсандаа инээж билээ. Салхийг чих тавин сонсохоор хүн дуулаад байгаа ч юм шиг, чоно улиад байгаа ч юм шиг их хачин шүү. Байгаль эх надад харамгүй их авьяас хайрлажээ гэж боддог. Би гуравдугаар анги хүртлээ ээжийнхээ өвөрт унтдаг байлаа. Багадаа байнга уул, ус зүүдэлдэг байсан юм. Сонирхуулахад, үлгэрийн мэт шовх оргилтой уул, цалгисан их ус, далайн давлагаа зүүдэлж, хэний ч хараагүй уул, усыг сэтгэлдээ бүтээчихдэг байж дээ.
Харин “Эрээн нуур” бүтснээс 10 жилийн дараа олны сонсох дуртай дуунуудын нэг болж билээ. Тухайн үед Бавуугийн Лхагвасүрэн “Эрээн нуур”-ын шүлгийг хэн бичсэн юм” гэж надаас асууж байсан. Тэгэхэд нь “Жаргалант сумын даргын жолооч Д.Лхагвасүрэн зохиосон юм. Аймгийн радио, телевизэд сэтгүүлч, яруу найрагчаар ажилладаг юм” гэтэл “Надтай ямар адилхан зохиож байна вэ. Түүнтэй уулзах юм сан. Биднийг адилхан нэртэй болохоор хүмүүс “Эрээн нуур” сайхан дуу болж гээд надад баяр хүргээд байх юм” гэж билээ. Тэгэхэд Б.Лхагвасүрэн “Зүүдний говь”-ийг бичээгүй байсан юм шүү дээ” гэсэн юм.
Тэрбээр Эрээн нуур дуунаас гадна олон сайхан нуурын тухай дууны аяыг бичсэн байдаг. Тухайлбал, Найман нуур, Дэлгэрмөрөн, Увс нуур гээд бий. Түүнийг “Эрээн нуур” дууны аяыг бичсний дараа нутаг нутгийн хөгшид түүнтэй таарах л юм бол дуу хийлгэх хүсэлт тавьдаг байсан гэдэг. Тухайлбал, 1991 оны дөрөвдүгээр сарын 25-нд Г.Тэрбиш гуайг Увс аймагт тоглолтоор оччихоод буцахад нь нутгийн буурай “Увс нуур” гээд сайхан дуу хийгээд өгөөч гэж хүсэлт тавьсан гэдэг. Тэрбээр “Би тэр үед Ц.Чимэддоржтой хамт явж байсан. Биднийг онгоцонд суутал нэг буурай намайг “Чи “Эрээн нуур”-ыг бичсэн авьяастай хүү мөн үү. Бидэнд “Увс нуур” гээд “Эрээн нуур”-аас илүү дууг хийгээд өгөөч” хэмээн архи гаргаж өгөхөд нь “Үгүй” гэж чадахгүй зөвшөөрчихсөн юм. Надтай хамт явсан Увс аймгийн Завхан сумын харьяат Жанчив хэмээх “Шүлгийг нь хэн бичих юм” гэхээр нь “Увсын рашааныг хүртсэн чамаас өөр хэн бичих вэ” гэж харандаа цаас өгөөд, бид онгоцноос буухдаа хоёр дуутай бууж билээ. "Эрээн нуур" булган сүүлтэй байж, намайг олон сайхан дууны эзэн болгосон" гэв.
ЭРЭЭН НУУР
Цэлмэг тэнгэр өнгөөрөө сүлээд
Цээлийн загас өргөөлөн наадсан
Цэлэлзэх мандал мөнгөрөн бидэртээд
Цэнгийн нүүдэл хоргодон чуулсан
Алтран шаргалтах элсэн зүмбэртэй
Ариухан дөлгөөн Эрээн нуур
Алтан говийн буяныг бялхаасан
Амсар дүүрэн завьяа юу даа хө
Сэвшээ салхин элсээ хөлөглөөд
Сэрвээт манхнаа урлан өндөрлөсөн
Сулхирын сугсраа шугуйран ганхаад
Сэтгэлд чамин үзэмжээ гайхуулсан
Алтран шаргалтах элсэн зүмбэртэй
Ариухан дөлгөөн Эрээн нуур
Тунамал тэнгэрийг ширтэн талимаарсан
Тунгалаг хархан мэлмий юу да хө
Эртэч адуучин уургаа даялаад
Эрдэнэт сүргүүд ундаалан налайсан
Идэр залуус учран жаргаад
Инээд баясалд умбан хөгжилдсөн
Алтран шаргалтах элсэн зүмбэртэй
Ариухан дөлгөөн Эрээн нуур
Миний нутгийн сүлдэнд өргөсөн
Мэндийн цэнхэр хадаг уу даа
| ДУУ ТӨРСӨН ТҮҮХ: ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Г.ТЭРБИШ ЗҮҮДЭЛЖ БАЙСАН УУЛ, УСАА ТӨСӨӨЛЖ БАЙГААД "ЭРЭЭН НУУР"-ЫН АЯЫГ БИЧЖЭЭ |
|
Манай хоккейн баг, Узбекистаны багт 1:26-аар хожигдлоо
2026-04-13 16:59:17
“Ногоон автобусны” гэх тодотголтой 24 хүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэнэ
2026-04-13 15:48:18
ЦЕГ: Хүй долоо худгийн орчмоос сураггүй болсон Солонгос иргэний цогцос олдсон
2026-04-13 15:45:17
“Намайг дагуулаад яваач” драмын жүжиг нээлтээ хийлээ
2026-04-13 15:08:02
БАЯНХАЙРХАН СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ: ҮХЭРТЭЭ ЯВСАН ДӨРВӨН НАСТАЙ ХҮҮХЭД МОРИНООСОО УНАЖ, АМИА АЛДСАН
2026-04-13 14:51:43
ЦЕГ: Энэ оны нэгдүгээр улирдын байдлаар 518 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон
2026-04-13 14:46:48
“САНЬЯА-2026" Азийн элсний наадамд тамирчдыг үдэн гаргалаа
2026-04-13 14:41:53
Монголын шатарчид олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ
2026-04-13 14:11:54
Туялзуур сэлэмний “Дуэл” клубийн тамирчид 5 алт, 5 мөнгө, 6 хүрэл медаль хүртэв
2026-04-13 14:07:38
"Сэтгэлийн уяа" киноны эмээгийн дүрийг МУГЖ У.Уранчимэг бүтээжээ
2026-04-13 14:01:20
Унгар Улсад “ДҮҮЛЭН НИС” бий, биелгээний өдөрлөг болно
2026-04-13 10:08:21
Оюуны спортын наадмын шатрын аваргууд тодорлоо
2026-04-13 09:33:53
МУГЖ Б.ТУЯАГИЙН БҮТЭЭСЭН БОНДГОР БҮЖИН, АДТАЙ ЖААЛ, ДҮРСГҮЙ НЭГНИЙ ДҮР ОДОО Ч СЭТГЭЛД ОЙР
2026-04-13 07:39:35
Д.Хүдэрбулга улсын заан цолтны хүндэтгэл үзүүлэх барилдаанд түрүүллээ
2026-04-13 07:30:00
Х.ЧОЙЛХАГВА: "МАД" киногоороо эх орноо хайрлаж, эзэн нь байгаарай гэж залууст хэлэхийг хүссэн
2026-04-13 07:22:00
Ж.Отгонжаргал мэргэжлийн боксын "WBC OPBF" аварга боллоо
2026-04-13 07:20:00
Олон улсын таеквондо-гийн Монголын холбоо, “Электро Бау” ХХК гэрээ байгууллаа
2026-04-13 07:10:00
ЁЛТЫН САВ ГАЗРЫГ МОНГОЛЫН НУТАГТ АВЧ ҮЛДЭХЭД ОНЦГОЙ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭСЭН Ж.КАМЕШТАЙ, Ш.ЗУЛЬФХАР НАРЫН ТҮҮХ
2026-04-13 07:00:00
МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХИЙН ХОЛБООНЫ “СЭРГЭН МАНДАЛТ” ЭХЭЛЖЭЭ
2026-04-13 07:00:00
О.ЦОГТГЭРЭЛИЙН ЗҮТГҮҮЛСЭН АН-ЫН ДЭМЖЛЭГГҮЙ “ГЕНСЕК”
2026-04-13 07:00:00
ТАНИЛЦ: “НОГООН АВТОБУС”-НЫ ХЭРГЭЭР 134.5 ТЭРБУМЫН ТӨГРӨГИЙН ХОХИРОЛ БАРАГДУУЛСАН “ТЭНҮҮН-ОГОО” ХХК ТЭРГҮҮТЭЙ 27 ЯЛЛАГДАГЧ
2026-04-13 07:00:00
Ч.ХҮРЭЛБААТАРЫН “ТАВИУЛ”-УУД “ШИВЭЭ-ОВОО” ТӨХК-Д 100 ТЭРБУМААР ДИЗЕЛЬ ШАХЖЭЭ, Н.УЧРАЛ САЙД АА
2026-04-13 06:53:16
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |