• Өнөөдөр 2024-09-11

Ерөнхий боловсролын 16 дугаар сургуулийн урд талын авто замд ус зайлуулах шугам хоолой угсарч эхэллээ

Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, ЕБ-ын 16 дугаар сургуулийн урд талын авто замыг анх барихдаа ус зайлуулах хоолой хийгээгүй. Улмаар борооны ус тогтож, авто машин болон явган хүн зорчиход хүндрэлтэй байгаа юм.
 
Иймд өнөөдөр тус авто замд ус зайлуулах шугам хоолой угсарч эхэллээ.
 
Энэ талаар ГУББГ-ын Ерөнхий инженер С.Батсайханаас тодрууллаа.
 
Тэрбээр “ЕБ-ын 16 дугаар сургуулийн урд талын авто зам нь Ногоон нуурыг Их тойруутай холбосон хөдөлгөөнтэй, ачаалал ихтэй туслах зам. Их хэмжээний бороотой өдрүүдэд уг авто зам дагуу их хэмжээний ус тогтож, авто машин болон явган хүн зорчиход хүндрэлтэй байдаг. Энэхүү асуудлыг шийдэхээр нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд ГУББГ-аас шугам угсралтын зураг төслийг гаргаж, угсралтын ажлыг өнөөдөр эхлүүллээ” гэв.
 
Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан ус зайлуулах шугам хоолойг 24 цагаар хийж, гүйцэтгэх юм.

Ерөнхий боловсролын 16 дугаар сургуулийн урд талын авто замд ус зайлуулах шугам хоолой угсарч эхэллээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188